Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2020/02213

 

К-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02110 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч К-ийн хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан гаргасан 1 549

001 503 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй, дугаартай, автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй, К- ХХК дахь банкны эрх хүлээн авагч, хариуцагч “М-” ХХК-д холбогдох К- ХХК, “М-” ХХК-ийн хооронд 2014 оны 11 сарын 13-ны өдөр байгуулагдсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан жагсаалтын Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүй болгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч талаас давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “М-”  ХХК, “К-” ХХК-тай 2014 оны 11 сарын 13-ны өдөр №81 тоот зээл болон  барьцааны гэрээг байгуулж 1 250 000 000 төгрөгийн 60 сарын сарын хугацаатай, сарын 0,58 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч нь 2016 оны 10 сараас эхлэн графикийг зөрчиж эхэлсэн  бөгөөд “К-” ХХК-ийн зүгээс зээлдэгчийг №81 тоот гэрээний 2 удаа дараа шаардаж, албан бичиг хүргүүлсэн боловч биелүүлээгүй. Хариуцагч 81 тоот зээлийн гэрээний үүрэгт 143 451 078.44 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн төлбөрт 22 980 183 төгрөг, хүүд 119 127 022 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 343 872 төгрөг төлсөн. Иймд “К-” ХХК нь дараах байдлаар нэхэмжпэлийн шаардлагыг өөрчилж байна. Үндсэн зээлийн төлбөрт 1 227 019 816 төгрөг, үндсэн хүүд 294 109 968 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 27 871 718 болгож буюу нийт 215 564 632 төгрөгөөр багасгаж байна. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг тооцоолсноор 1 549 001 503 төгрөгийг “М-” ХХК-иас нэхэмжилж байгаа ба бусад шаардлага хэвээр байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгч К- ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбарт:

“ К-” ХХК-ийн нэр дээр тус автомашин байхгүй. Авто тээврийн үндэсний төвөөс  авсан лавлагаагаар иргэний нэр дээр шилжсэн болох нь харагдана. Нэхэмжпэгч байгууллагын нэр дээр байхгүй эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхгүй. Тээврийн хэрэгсэл  шилжсэн талаар нөхцөл байдлыг мэдээгүй байхдаа хариуцагч тал сөрөг нэхэмжлэл  гаргаснаа дэмжиж байгаа юм байна. Итгэмжпэлд гарын үсэг зурсан талаар гэрч мэдүүлсэн.  Итгэмжлэлийн үнэн зөвийг нотариат гэрчилсэн. Итгэмжлэлийн агууллагад “М-" ХХК-ийн зээлийн барьцаанд тавих талаар тодорхой дурдсан. Итгэмжлэлийн хүрээнд  барьцааны гэрээ байгуулагдсан. Барьцааны гэрээ хууль ёсных. Хэрэг маргаан шүүхийн аль шатанд хянан хэлэлцэгдэж байгаагаас үл хамаарч 90 000 000 төгрөгийг хариуцагч бүрэн төлсөн тохиолдолд барьцаанаас чөлөөлөх боломжтой гэжээ.

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “Монпити Ойл” ХХК нь К- ХХК-тай 2014 оны 11 сарын 13-ны өдрийн №81 тоот зээлийн гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцаанд 13 төрлийн барьцааны зүйлийг барьцаалсан бөгөөд арлын дугаартай \Л/РАЫӨ1_ЕР ЗЕЕР маркийн автомашиныг барьцаалсан. Иймд 2014 оны 11 сарын 13-ны өдрийн №81 тоот барьцааны гэрээний 12 дугаарт барьцаалсан арлын дугаартай,  маркийн автомашиныг барьцаанаас чөлөөлж өнгө үү. Хариуцагч “М-” ХХК нь “К-” ХХК-иас 1 250 000 000 төгрөгийг зээлсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 1 227 000 000 төгрөгийгтөлөхийгхүлээн зөвшөөрч байна. Зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгтөлөхгүй гэж маргаж байгаа шалтгаан нь зээлийн гэрээг байгуулснаас хойш нэхэмжпэгчийн буруутай үйл ажиллагаа байсан. Зээлийн гэрээний үүргийн зөрчил гарангуут арилжааны хүү рүү оруулж, хүүгийн дарамт үүсгэж эхэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулахад хүүгийн төлбөрийг хэт өндөр бодсон талаар дүгнэлт гарсан. Энэ мэтээр нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа маш их байгаа тул хүүний төлбөрийг төлөхгүй байх хүчин зүйлс хангалттай үүссэн. Хэрэгт зээлийн гэрээг цуцлах тухай 3 удаагийн мэдэгдэл авагдсан. Зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хүүгийн төлбөр хэт өндөр, банкнаас тавьж буй шаардлага зэргийг үндэслэж “М-” ХХК нь Эрдэнэт хотод түлшний үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Зарим материалыг гадаад улсаас оруулж ирдэг. Корона вирустэй холбоотойгоор хил хаагдсан. Хилийн хоригтой холбоотой бариел нефтийн үнэ унасан. Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Х.Ариунжаргал, С.Оюунгэрэл нарын бие даасан шаардлага болон тайлбарт: 2014 оны 8 сард “Монкоринтерсервис” ХХК-ийн захирал Л.Гэрэлт гэдэг хүн надтай уулзаж, “надад багахан хэмжээний мөнгө хэрэг болоод байна чи итгэмжлэл хийгээд өгөөч, би түр хэрэглээд буцаагаад өгнө” гэсэн. Бид Монкорт гэдэг компанид 2009 оныг хүртэл хамт ажиллаж байсан учраас түүнд итгэсэн. Тухайн үед итгэмжпэлийн агуулгад “М-” ХХК гэж байгаагүй Л.Гэрэлт нэмж бичсэн байна. Тухайн үед нотариат дээр Л.Гэрэлт өөрөө ганцаараа байсан. Би “М-” ХХК-ийн захирал Б.Батзориг гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй. Мөн Л.Гэрэлт нь надаас байрыг чинь банкинд зээлийн барьцаанд тавилаа гэжхэлээгүй учир би мэдээгүй. 2017 онд н.Гэрэлтийн дүү гэх н.Золбаяр гэдэг залуу ирээд “...Л.Гэрэлт ах таныг н.Түвшинжаргал гэдэгхүнд итгэмжлэл өгчих байрны гэрчилгээг чинь удахгүй өгнө...” гэсэн. Түүнээс хойш н.Гэрэлт, н.Түвшинжаргал, н.Золбаяр нартай уулзаагүй. Гэтэл шүүхээс залгаад маш өндөр үнийн дүнтэй зээлийн барьцаанд тавьсан байсан. ХХ-ийн 18 дугаар талд байгаа барьцааны гэрээг М- ХХК байгуулсан байна олгосон байх ёстой. Хэрэгт хуулийн этгээдэд олгосон итгэмжлэл хэргийн материалд байхгүй. Гэрээний баталгааны хэсэг дээр барьцаалуулагчийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Батзориг гарын үсэг зурсан байна. С.Оюунгэрэл, Х.Ариунжаргал нар нь компанид итгэмжлэл олгоогүй. “М-” ХХК нь гуравдагч этгээд нараас зөвшөөрөл авалгүйгээр барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл барьцааны үүргийг гүйцэтгэх гээд байгаа хөрөнгийн өмчлөгч нарыг уг харилцаанд огт оролцуулалгүйгээр, зөвшөөрлийг авалгүйгээр, гарын үсгийг зуруулаагүй. Бидний гарын үсгийг дуурайж зурсан. Иймд К- ХХК, М- ХХК-ийн 2014 оны 11 сарын 13-ныөдөр байгуулсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан жагсаалтын Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот, 52.67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүйд болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д заасны дагуу хариуцагч “М-” ХХК-иас 1 549 001 503 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К- ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч М- ХХК нь нэхэмжпэгч “К-” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид 1 549 001 503 төгрөг төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй бол улсын бүртгэлийн 000193297 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015126 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16дугаар баг, Малчин гурван замын зүүн галд нарийн хөндийн №02 тоотод байрлах 142.68 м.кв тапбайтай. үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193300 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015127 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №01 тоотод байрлах, 176.11 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193299 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015128 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №03 тоотод байрлах 384.79 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000297173 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18441439838070 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт , Малчин баг, Улаанбаатар хот явдаг гурван замын уулзварын зүүн талд байрлах 20648 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших эрх, 0115067 дугаар гэрчилгээтэй, Ү-2101014820 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-14-60 тоот хаягт байрлах 62 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0172596 дугаар гэр-:илгээтэй, 55/5393 нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баруун гүрүүний аманд байрлах 10.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000076657 дугаар гэрчилгээтэй, Ү[1]2204026258 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягтбайрлах 52.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000116603 дугаар гэрчилгээтэй, Ү-2205021377 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Богда Холдинг ХХК-ийн барьсан 1 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 139.12 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 41- 530 РО улсын дугаартай, КИА ВОЫООРРОМТ1ЕР маркийн ачааны автомашин, 49- 36 ОРО улсын дугаартай Зил 130 маркийн ачааны автомашин, 25-73 ОРО улсын дугаартай, маркийн суудлын /микробус/ автомашин, БНХАУ-д үйлдвэрлэсэн СО-21. -100 маркийн Моторын хаягдал хос дахин боловсруулах 1-ком тоног төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн 2ТС маркийн Резин боловсруулах 1-ком тоног төхөөрөмж, БНХАУ[1]д үйлдвэрлэсэн 2ТС1-100 маркийн тос боловсруулах 1-ком тоног төхөөрөмжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулан, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3-д заасны дагуу нэхэмжпэгч К- ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох 69-99 ОРО улсын дугаартай, маркийн, арлын 27538 дугаартай, автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч М- ХХК-ийн сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу нэхэмжлэгч К- ХХК дахь банкны эрх хүлээн авагч, хариуцагч М- ХХК[1]д холбогдох гуравдагч этгээд Х.Ариунжаргал, С.Оюунгэрэл нарын бие даасан шаардлагаас К- ХХК, М- ХХК-ийн хооронд 2014 оны 11 сарын 13-ны өдөр байгуулагдсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан жагсаалтын Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тооторон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот, 52.67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагаас 2014 оны 11 сарын 18-ныөдрийн 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2,60 дугаар зүйлийн 60.1-дзаасны дагуу нэхэмжпэгч К- ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 210 430 төгрөгөөс 9 052 480 төгрөгийг, хариуцагч М- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,500 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Оюунгэрэл, Х.Ариунжаргал нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 823 580 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 7 973 158 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тус 303 975 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157 950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжпэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: К-наас 2016 оны 3 сарын 04-ний өдөр 2016 оны 3 сарын 15-ны өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг "М-" ХХК-д хүргүүлсэн байдаг ба энэ өдрөөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан. 2016 оны 5 сарын 27, 2016 оны 6 сарын 10, 2016 оны 9 сарын 22 -ны өдрүүдэд мөн "М-" ХХК-д мэдэгдлүүдийг хүргүүлсэн. 2016 оны 3 сарын 4-ний өдрийн мэдэгдлээр К- нэмэлт хугацааг 2016 оны 3 сарын 15-ны өдрөөр тогтоосон бөгөөд нэмэлт хугацаанд ямар нэгэн үр дүн гараагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Нэмэлт хугацаа тогтоосноос үр дүн гараагүй мөн К- удаа дараа мэдэгдэл өгсөн. "М-" ХХК-д зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг К- мэдсэн атлаа ямар нэгэн үйлдэл хийлгүй 2018 оны 02 сарын 07 нд шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-1 зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч К- хугацаа өөрөө хэтрүүлсэн буруутай. К- 2016 оны 3 сарын 4 -ны өдөр гэрээг 2016 оны 3 сарын 15-ны өдрөөр цуцлах мэдэгдэл хүргүүлсэн нь хүсэл зоригийнх нь илэрхийлэл бөгөөд үүргийн харилцаа дуусгавар болсон. Үүргийн харилцаа дууссан тул 2016 оны 3 сарын 15-ны өдрөөс хойшхи үүргийн гүйцэтгэлийг банк шаардах эрхгүй. Иймд зээлийн хүү 294 109 968 65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 871 718 32 төгрөг нийт 321 981 686 97 төгрөгийг хасч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна уу гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Нэхэмжлэгч К- нь хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 1 549 001 503 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, шаардсаныг хариуцагч тооцооллыг эс зөвшөөрч, гэрээ цуцлагдсанаас хойш үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж маргасан. /1хх 1-5, 79/

 маркийн, арлын дугаартай, автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэхээр хариуцагч сөрөг нэхэмжпэл гаргасан бол бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Ариунжаргал, С.Оюунгэрэл нар нь “ К-” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан “К-” ХХК, “М-” ХХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүй болгуулахаар тус тус шаардсаныг зохигч эс зөвшөөрч маргажээ. /1хх 200,204,205 /

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэнд талууд давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Талууд зээлийн гэрээ хэдийд цуцлагдсан, цуцлагдсан эсэх болон зээлийн тооцооллын хувьд маргаантай байна. Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Талууд гэрээ дуусгавар болоогүй байх үед Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн  186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Түүнчлэн мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхийг шаардах эрхтэй юм. Харин Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар талууд гэрээг цуцласан бол гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаах, гэрээг цуцлахаас өмнөх үеийн үүргийн гүйцэтгэлийг шаардах үр дагавартай юм. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 2 дугаар сарын 7-ний байдлаар шүүхэд нэхэмжпэл гаргаж шилжүүлсэн бүх зээлээ буцаан шаардсан агуулгаас харахад талууд гэрээг энэ өдрөөр цуцласан гэж дүгнэхээр байна. /1 хх 1-5/

Гэрээ цуцлагдах үеийн хариуцагчийн гэрээний үүргийн хэмжээг тооцооллын хувьд

шинжээч дүгнэлт гаргаж тогтоосон. Уг тооцооллоор хариуцагчид 1 452 228 986 төгрөгийн үүрэг ногдож байх бөгөөд мэргэжлийн этгээдийн гаргасан дүгнэлтийг тооцооллын хувьд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 12 хх 29-34/

 

Хариуцагч нь талуудын хоорондын зээлийн гэрээ 2016 оны 3 дугаар сарын 4-ний  өдөр мэдэгдэл өгснөөр цуцлагдсан гэж маргаж байх боловч энэ нь хэргийн баримтаар  нотлогдохгүй байна. Хариуцагч тал нэхэмжлэгчид хүсэлт тавьж удаа дараа гэрээний үүргээ хойшлуулж байсан үйл баримт тогтоогджээ. Иймд хариуцагчаас 1 452 228 986 төгрөг гаргуулж нэхэмжпэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлтийг оруулж, бусад агуулгыг хэвээр үлдээн хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-

т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1 .Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасны дагуу хариуцагч “М-” ХХК-аас 1 452 228 986 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К- ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжпэлийн шаардлагаас үлдэх 96 772 517 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 5 дах заалтын “ ...7 973 158 төгрөг” гэснийг “...7 419 094 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 767 860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг

тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

           Ш.ОЮУНХАНД