| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/30550/И |
| Дугаар | 197/ШШ2026/04127 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2026/04127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,*******,*******,*******лол,*******,******* хаягт байрлах, “*******” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,, байрлах, холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гуравдагч этгээд Кэй си эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., гуравдагч этгээд А.гийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Улсын дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1387 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 900 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу ******* ХХК-ийн эзэмшлийн 28 авто зогсоолд үнэлгээ хийлгэхээр Г.ыг шинжээчээр томилсон. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн 9/158 дугаар үнэлгээгээр тус бүр 26,527,143 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй байна. Шинжээч авто зогсоолыг үнэлэхдээ зөвхөн өртгийн хандлагын аргачлалыг ашигласан нь алдаатай. Сангийн сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/133, А/126 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалын 7.1-д заасныг зөрчсөн. Хөрөнгийн үнэлгээнд хамаарагдсан 28 авто зогсоол нь орлогын хандлагын, эсхүл зах зээлийн хандлагыг ашиглах ямар ч боломжгүй хөрөнгө биш юм. Гэтэл үнэлгээчин тохиромжгүй аргачлалыг ашигласан. Зах зээлийн дундаж үнээр тухайн орчмын авто зогсоол нь 35,000,000 төгрөгөөр борлуулагдаж байна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02586 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 501 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 1387 дугаар тогтоолоор ******* ХХК-аас 122,852,325 төгрөгийг гаргуулж, А.д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн ,,,ны авто зогсоолуудыг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 24280710/229-1 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22280197/16 дугаар тогтоолоор хурааж, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04-156/21415 дугаар албан бичгээр үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч ******* ХХК-аас тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч Кэй си эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК-аас дээрх хөрөнгүүдийг тус бүр 2,000,000 төгрөгөөр үнэлэх үнийн санал ирүүлсэн, төлбөр авагч А.гаас үнийн санал ирүүлээгүй тул хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилох тухай 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9/158 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээчин Г.ыг томилсон. Хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авч, дээрх авто зогсоолуудыг тус бүр 26,527,143 төгрөгөөр үнэлсэн болохыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудад 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 04-156/23053, 04-156/23055, 04-156/23054 дугаар албан бичгүүдээр талуудад мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Гуравдагч этгээд Кэй си эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 4817 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 328 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 100 дугаар тогтоолоор ******* ХХК-аас 124,025,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 778,035 төгрөгийн хамт гаргуулж, Кэй си эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Энэ удаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ******* ХХК-ийн хөрөнгийг битүүмжилж, хураасан. Талууд үнэлгээн дээр тохиролцоогүй тул шинжээч томилж, үнэлгээ хийсэн. Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл үндэслэлгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохих журмын дагуу явагдсан гэж хариуцагчийн татгалзлыг дэмжсэн.
5. Гуравдагч этгээд А.гийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд манайхыг эрх, ашиг нь хөндөгдөж болзошгүй гээд талуудаас гаргасан хүсэлтийн дагуу гуравдагч этгээдээр оролцуулсан. Талууд харилцан тохиролцоод явж байгаа. Зөрүү 10,000,000 төгрөгийг төлнө гэсэн. Тиймээс бидний хувьд төлбөрийн асуудал шийдэгдэх болсон учраас манай эрх, ашиг хөндөгдөхгүй юм байна гэж ойлгосон гэсэн тайлбарыг гаргасан.
6. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02586 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 501 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/01387 дугаа ******* ХХК-аас 121,875,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 977,325 төгрөгийн хамт гаргуулж, А.д олгохоор шийдвэрлэсэн байна. /1хх 50-75/
6.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22280197 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /1хх 76/
6.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4-157/1083 дугаар албан бичгээр ******* ХХК-д шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөхийг мэдэгдсэн байна. /1хх 77/
6.4. Төлбөр төлөгч сайн дураар төлбөрөө төлөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 24280710/229-1 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, , , гудамж, , 37, 2, 36, 30, 12, 14, 15, 26, 29, 6, 23, 24, 25, 20, 38, 40, 17, 34, 33, 35, 16, 5, 4 тоот хаягт байрлах тус бүр 13.75 м.кв талбайтай, авто зогсоолуудыг битүүмжилж, 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22280197/16 дугаар тогтоолоор хураасан байна. /1хх 80-96/
6.5. Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9/158 дугаар тогтоолоор шинжээчээр Ш.ыг томилсон байна. /1хх 97-104/
6.6. Шинжээч Г. нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээлгэн өгсөн байна. /1хх 105-138/
6.7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 04-156/23055 дугаар албан бичгээр хөрөнгийн үнэлгээг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өмчлөгч, төлбөр төлөгч ******* ХХК-д мэдэгдсэн байна. /1хх 140/
7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд нийцнэ. /1хх 140, 4/
8. Төлбөр төлөгч ******* ХХК нь төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тул түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр битүүмжилж, 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хураасан байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 80-96/
9. Төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар хураасан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасанд нийцэх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 97-104/
10. Маргааны зүйл нь хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд нийцсэн эсэх байна.
10.1. Шинжээч Г. нь Улаанбаатар хот, , , , , зоорийн давхарын тус бүр нь 13.75 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү- дугаартай 28 ширхэг авто зогсоолын тус бүрийн үнэ 26,527,143 төгрөг, нийт 742,760,004 төгрөг болохыг тогтоосон байна. Тус хөрөнгийн үнэлгээний тайланд шинжээч Г. гарын үсэг зурж, тэмдэг дарсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасанд нийцнэ. /1хх 135/
10.2. Үнэлгээчин Г.Отгонбаях нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар үнэлгээ хийх эрхтэй болох нь гэрчилгээгээр тогтоогдож байна. /1хх 137/
10.3. Хөрөнгийн үнэлгээний зүйл болох Улаанбаатар хот, , , , , зоорийн давхарын тус бүр нь 13.75 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү- дугаартай 28 ширхэг авто зогсоолд шинжээч хөрөнгийн үнэлгээ гаргахдаа хөрөнгийн шинж байдал, онцлог, байршил зэргийг харгалзан зах зээлийн хандлагаар тооцоолон зах зээлийн үнийг тодорхойлсон нь хууль зөрчөөгүй байна.
10.4. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг орлогын хандлагын аргаар үнэлээгүй нь хууль тогтоомж зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн заавал орлогын хандлагын аргаар үнэлэх ёстой байсан гэх тайлбар үндэслэлгүй.
10.5. Нэхэмжлэгч нь авто зогсоол тус бүрийн үнэ 35,000,000 төгрөг байх ёстой гэх боловч тухайн үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.
Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ