| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 22120001390049 |
| Дугаар | 2026/ДШМ/30 |
| Огноо | 2026-05-29 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/30
2026/ДШМ/30
Прокурор:Б.Тулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, Д.Дашцэрэн
Шүүгдэгч: Т
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/81 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Тад холбогдох 22120001390049 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 1972 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ө аймгийн У суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 0 дугаар хороо У ард байх 0 байрны 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Тийн Т/РД:0000000000000/
Шүүгдэгч Тнь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэр Ө гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Тад холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/81 дугаар шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Тийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тнь шүүхээс оногдуулсан 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Тнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Тын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 132.819.750 төгрөгийн үнэлгээ бүхий 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол улсад бүртгэгдсэн, 0-0улсын дугаартай CAT-325CL маркийн экскаватор, 28.350.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1980 онд үйлдвэрлэгдсэн, 1980 онд монгол улсад бүртгэгдсэн, 0-0улсын дугаартай, CAT-320В маркийн экскаватор, 13.440.000 төгрөгийн үнэлгээ бүхий чичиргээтэй гитаран усан буу алт угаах зориулалттай гар хийцийн усан буу зэргийг хураан тус тус улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Таас 88.000/наян найман мянга/ төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын Б дүүрэг, 0-р хороо, 0-р хороолол, Н “А” төвийн 2 давхарт байрлах ДХХК/РД:000000/-д олгож, Шүүгдэгч Тнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо ... Шүүгдэгч Тад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Тнь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэр Ө гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогдсон юм. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Ц сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниудын орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажлын гүйцэтгэлийн сонгон шалгаруулах ААӨНӨГҮ202001100 дугаартай тендерийн 1 дүгээр багц МУ- 002426 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх ажлын гүйцэтгэгчээр “Г” ХХК-н шалгарч , А аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 08 өдрийн А\614 дугаар захирамж, А аймгийн Орон нутгийн Өмчийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 08 өдрийн №468 дугаар албан бичгийг үндэслэн “ “Монгол газар” ХХК-ийн Ц сумын О багт явуулсан үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон 14 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ “-г 2021 оны 10 дугаар сарын 28 өдөр “Г” ХХК болон А аймгийн Ц сумын Засаг дарга нарын хооронд гэрээ байгуулагджээ. Ц сумын Засаг дарга Г нь 2021 оны 11 дүгээр сарын 19 өдөр АҮ212 дугаар захирамжаараа “Нөхөн сэргээлт хийх гэрээ” г цуцалсан байдаг юм. Харин гэрээг цуцалсан шийдвэрээ гэрээний нэг тал болох “Г” ХХК-нд одоо болтол өгөөгүй, мэдэгдээгүй байна. Энэ талаар ч “Г” ХХК-ний захирал Ө2023 оны 02 дугаар сарын 14 өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө гэрээг одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа гэж мэдүүлжээ. Мөн гэрээний дагуу зохих нөхөн сэргээлт хийгдсэн байдаг юм. А аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 08 өдрийн А\614 дугаар захирамж, А аймгийн Орон нутгийн Өмчийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 08 өдрийн №468 дугаар албан бичиг, үнэлгээний хорооны 2020 оны 09 дүгээр сарын 04 өдрийн үнэлгээний зөвлөмж зэрэг нь өнөөдөр хүчин төгөлдөр байна. ”Э” ХХК-нийн шинжээчийн нэгдсэн дүгнэлтээр уг газар нь “Г~ ХХК- ний нөхөн сэргээлт хийх ажлын талбар нь юм байна. Иймд “Монгол газар” ХХК-ийн Ц сумын О багт явуулсан үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон 14 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ “-г одоо г хүртэл хүчин төгөлдөр гэхээс өөр аргагүй бөгөөд уг газарт нөхөн сэргээлт явуулж газар ухаж байгаа 2 экскаватор, нүхэн дотор байсан экскаваторын туулсан замын мөр хатаагүй, нааш цааш хөдөлсөн мөр зэргээр Ттусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах үндэслэлгүй юм. Харин “Г” ХХК болон Тнарын хэн ч МУ-ын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул. олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэх үйлдэл, үйл баримт тогтоогдохгүй байна. Тухайлбал тухайн үед хэргийн газарт очсон гэрчүүд болох ДС. А,Ц.О.Ннар нь Тхууль бусаар алт олборлож байсан. хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт. ашиглалт хийж байсан талаар мэдүүлээгүй байна. Харин Тнь тухайн үед А аймгийн Ц сумын О багийн Ө гэх газраас Сэлэнгэ аймгийн Шарын гол руу нүүдэл хийж байсан байна. Харин нүүдэл хийхийн тулд гитаран буунд тохируулах зорилгоор 2 шанаг шороо хийж тохируулсан үйл явдлыг ч бас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Э.Цэнд мэдүүлэхдээ “ Тэр гитаран буунд шороо хийж уналт налууг нь тааруулсан.Шороо хийж алт угаасан асуудал байхгүй. Тэр дэвсдэг барьдаг зүйлүүд нь байхгүй байсан. Зөвхөн уналтыг тааруулж л гагнуур хийж байсан... Гитаран бууг авч явах гээд налуугийн тохиргоог нь тааруулах гээд шороо хийсэн. Гитаран буунд рензин байхгүй байсан. Гитаран бууг шарын гол руу авч явах гэж байсан. Мөн гэрч Д.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ.”Салсан зүйлүүдийг нь засаж янзлаад гагнуур хийсэн, гагнасан гагнуураа шалгаж, тохиргоог нь тааруулах гэж шороо хийсэн. Өөр ямар нэгэн зорилго байгаагүй.Тухайн гитаран буунд резин байгаагүй. Тэр гитаран буу нь зүгээр шалдан төмөр байсан. Резингүй байхад алт угааж болохгүй. Тухайн гитаран бууг шалгах гээд Экскаватороор шороо хийсэн” гэж тус тус мэдүүлжээ. ”Э” ХХК-нийн шинжээчийн 2022 оны 1 1 дүгээр сарыи 20-ноос 26 өдрийг хүртэл хийсэн шинжээчдийн дүгнэлтээр“ “Г” ХХК “ болон Тнар нь байгаль орчинд хохирол учруулаагүй байна. Тнь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэх гэмт үйлдэл хийгээгүй байх гул түүнд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү ... гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн гаргасан давж заалдах гомдолдоо ... Гол 2 гэрчийн мэдүүлгээр гэм буруутай болох нь үгүйсгэгддэг юм .1-р хавтаст хэргийн 17- д Цэнд би бичиг үсэг мэдэхгүй мэдүүлэг өгөхгүй гэсээр байтал прокурор мэдүүлгийг зохиож бичээд яллах дүгнэлт үйлдсэн нь Тноцтойгоор гүтгэж заавал буруутан болгох гэсэн бодлого явагдсан байна. Цэнд шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө би дахин мэдүүлэг өгөөгүй яллах дүгнэлтэд бичсэн мэдүүлэг минийх биш тэнд алт угаах зорилго байгаагүй гитаран бууг засварлах гагнуур хийгээд Бат-Эрдэнэ шороо хийж налууг тохируулсан тэгээд Шарын гол руу ачих гэж байсан би гагнуур хийдэггүй экскэ барьдаг байсан нь мотор нь цохиод ажиллагаагүй болсон тул чирч зайлуулсан гэж мэдүүлдэг. Тэр буу гэдэг нь гол алт угаадаг ирзенэн хэрэгсэл нь байхгүй байсан зүгээр л тохиргоо хийсэн гэж мэдүүлдэг. Гэрч Бат-эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Цэндтэй адилхан мэдүүлэг өгч бүүр маш тодорхой ярьдаг. Хавтаст хэрэг 1-ийн 48-61 д Э ХХК-ны гаргасан ургамал нөмрөгийн экологи-эдийн засгийн нийт үнэлгээ тооцох шаардлагагүй гэсэн байна. Энэ нь шинээр газрын хэвлийд халдсан гэх хардлагыг үгүйсгэж байна.Тэгэхлээр ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх хуралдаанд дроны бичлэгийг бид бүгд харсан тэр бичлэгт газар ухаж байгаа ямар ч дүрс бичигдээгүй байна билээ. Шалгалтаар очсон гэрч В.Отгонбаяр, Ц.О, Д.С, А, Ннарын мэдүүлэгт дурдсан газрын хэвлийд халдсан гэдэг нь бичлэгээр үгүйсгэгдэж байна. А аймгийн Ц сумын засаг даргын А/212 дугаартай Нөхөн сэргээлт хийх гэрээг цуцлах тухай захирамж /1-рхх-ийн96/ гэж нотлох баримт судлах гэж шийтгэх тогтоолд дурджээ. Гэтэл нөхөн сэргээлт хийх гэрээ цуцлагдаагүй одоо ч хийгдэж байгаа яагаад ингэж үзсэнийг ойлгохгүй байна. Ашигт малтмал олборлох чиглэлээр ямар нэгэн зөвшөөрөл байхгүй нь үнэн маргаагүй нөхөн сэргээлт хийх санхүүжилт нь олдохгүй болохоор Шарын гол руу нүүх бэлтгэл хийх зорилгоор гитаран буунд засвар хийж гагнуураар салсан хэсгийг гагнаж дуусаад налуугийн тохиргоо хийх зорилгоор сул шороо хийж тохируулсан тэр шороо нь хуучин ашиглаж угаасан шороо байж /Монгол газрын сүйтгэсэн/ гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24-2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл нь тогтоогдоогүй нотлох баримт хангалтгүй байхад ял халдаагаад байгаа нь хууль бус гэж үздэг. Нөхөн сэргээлт хийж байгаа ажлын нөхцөлд бишгүй л шороо түрж газрыг тэгшилж таараа түрж байсан шорооноос техникийн тохиргоо хийх зорилгоор сул шороо ашигласныг газрын хэвлийд халдсан гэж үзэж болохгүй. Улс алтыг нь ашигласан газраа нөхөн сэргээлт хийлгэх гэж зөвшөөрөл олгосон энэ нь тэнд ашигт малтмал байхгүй гэж үзсэнийх. Иймээс Тад холбогдох хэргийг цагаатгах үндэслэлтэй гэж үзэн гомдол гаргаж байгаа учир давж заалдах шатны шүүх цагаатгаж өгнө үү ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралд гаргасан дүгнэлтэндээ ... Тайлбар дээр нэмж хэлэх зүйл алга. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байна. Яагаад гэхээр шанагаар шороо хутгасан нь гэмт хэрэг юм уу, биш юм уу гэдгийг шийдвэрлэх гэж байгаа болохоос өөр бусад асуудлын талаар яриагүй. Тиймээс шанага шороо хутгасан буюу газрын хэвлийд халдсан нь тогтоогдсон. Энэ нь гэмт хэрэг мөн байна. Зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдсан байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Тийм учраас шүүгдэгч талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэсэн дүгнэлт гаргаж байна... гэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Прокурорын шүүх хуралдаанд хэлж байгаа дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд дурдаж байгаа дүгнэлт 2 өөр байгаад байгаа. Прокурор газрын хэвлийд халдсанаар гээд Тбуруутгах гээд байгаа. Зорилго нь юу байна гэдэг нь хамаараагүй. Хаана ч газар ухаж болохгүй гэсэн заалт байгаа юм шиг л яриад байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс юу гэж дүгнэж шийдвэрлэсэн гэхээр шүүгдэгч Тнь нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл авсан талбайд ашигт малтмалын эрэн хайх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөлгүй байна гэсэн. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлт хийх талбай байсан. Эрэл хайгуул хийх тусгай зөвшөөрөлгүй нь үндэслэлтэй. Үүнийг зөв дүгнэсэн. Шорооноос дээж үзэж, гитаран буугаар угаасан гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Анхан шатны шүүхээс шорооноос дээж үзэх гэж гитаран буу руу хийсэн байна гэж, үүн дээр л Эрүүгийн хуулийн тусгай анийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж яваад байгаа. 24.2 дугаар зүйлд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэсэн нэртэй. Тэгэхээр ашигт малтмал хайсан юм л байх гээд байгаа. Прокурорынхоор бол газрын хэвлийд халдлаа л бол гэмт хэрэг гэж үзэх гээд байгаа. Гэтэл хуулийн нар томъёо нь ашигт малтмал хайх. Тэгээд шүүхээс юу гэж үзсэн гэхээр шорооноос дээж авч гитаран буугаар угаасан үйлдэл гэж үзсэн. Хэрэгт шорооноос дээж үзэж гитаран буугаар угаасан үйлдэл байхгүй. Тэрийг зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэх гэмт хэргийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэсэн. А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Тзөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул явуулсан, газрын хэвлийд халдсан үйлдэлд 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон гэж дүгнэж байж, гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн. Гитаран буу руу шороо хийсэн асуудалтай маргахгүй. Тусгай зөвшөөрөлгүй дээр маргахгүй. Хамгийн гол нь зорилго юу байсан юм бэ. Шүүхийн үндэслэлд дурдаад байгаа алт угаах зорилго байсан юм уу. Шүүх алт угаах зорилготой байсан гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаад байгаа гэрч нар алт угаагаагүй байсан гэж хэлээд байгаа. Газрын хөрс нойтон байсан юм чинь нойтон байлгүй яах вэ дээ. Нуур тогтсон шалбаагтай газар. Хөдөлж байж нөхөн сэргээлтээ хийсэн байж таараа. Хөдөлсөн үйл явдал, нойтон байсныг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэг байдаг болохоос яг алт угааж байсан гэсэн мэдүүлэг байхгүй. Шороо хийсэнтэй маргахгүй. Харин зорилго юу байсан. Алт угаах гэж шороо хийсэн юм уу. Тохиргоо хийх гэж шороо хийсэн юм уу. Гэмт хэргийн онцлог, хууль бусаар хайх, олборлох, ашиглах гэсэн шинж байхгүй байна. Прокурорын хэлсэн дүгнэлтэд 2 экскеватор байсан гэж байна. Энэ чинь ажлаа хийж байсан. Нөхөн сэргээлт хийгээд яваад байгаа. Хүн, мал усанд оруулчихгүй, үхүүлчихгүй гэсэн юм л яваад байгаа. Бусад гэрч нар шороо хутгасныг хэлсэн гэж прокурор хэлж байна. Үнэхээр шороо хутгасныг хэлж байгаа, тэр гэрч нар зорилгыг нь хэлээгүй. Шүүхийн шийдэх үндэслэл дээр алт угаах зорилготой гээд дурдаад өгсөн юм чинь тийм зорилготой байсан бол резин зайлшгүй байх ёстой. Тэр помп зайлшгүй байх ёстой. Энэ 2 байхгүй гэж гэрч нар хэлээд байгаа. Тэрийг эсрэг мэдүүлэг өгсөн байгаль орчны байцаагч н.Г очоод хэлээд өгсөн. Помп, резин 2 байхгүй байсан. Энэ 2 байхгүйгээр гитаран буугаар алт угаах гэсэн ойлголт байхгүй. Резин байхгүй шалдан юм дээр яаж алт угаах юм бэ. Нинжа нар ногоон түмпэндээ хийгээд зайлж асгаад явчих байх. Эднийх тийм компани биш шүү дээ. Энэ талаас харж шийдвэрлэж өгнө үү. Хэрэгт цугларсан нотлох баримт, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр бүх баримтад хийж байгаа дүгнэлт зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй байдаг. Үүнийг шүүх хэргийг бүх талаас харж үзээрэй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нэг нотлох баримтыг шинжлэн судлуулсан. Яагаад Тгэх хүнийг буруутгах гээд байна гэдэг асуудал нь өнөөдөр шийтгэгдээд зогсож байгаа хэрэг дээрээ ял шалгах хуудсаар шийтгэгдсэн гэж гарч ирж байгаа нь энэ хүнд ямар хандаад байгаа. Д.Дашцэрэн өмгөөлөгчийн яриад байсан. Шийтгэх гээд байгаа зорилго байна уу гэж харагдаад, бидэнд хар төрөөд байгаа. Хэрвээ ял шалгах хуудсанд ийм асуудал гарч ирээгүй бол бид нар ийм асуудал ярихгүй шүү дээ. Гэтэл тэгээд гараад ирсэн байна. Энэ асуудлыг бид шүүх дээр тавьж байсан. Тэрийг анхааралтай харахгүй бол Тэнэ төрлийн гэмт хэрэгт өмнө нь шийдэгдсэн юм шиг харагдаад байгаа. Ийм учраас Тгэмт хэрэг үйлдээгүй байна гэсэн дүгнэлттэй байна... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Ц.Бат-Эрдэнэ өмгөөлөгч тодорхой хэллээ. Гитаран бууг ойлгомжтой ярилаа. Миний хувьд хамгийн гол нь гэмт хэргийн 4 шинжийг агуулж чадсан уу гэдгийг хэлье. Нөгөө талаар өмнө хэлсэн. Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхэд бэлэн. Энэ хүнийг тодорхой хэмжээгээр хавчин гадуурхдаг асуудал байгаа. Өөрөө ч надад хэлж байсан. Өчнөөн олон жил намайг ингэж оролдож байгаа гэж хэлдэг. Хэрвээ захиалгатай биш юм бол хууль төгссөн, прокурор хийж байгаа н.Нямжав гэх этгээд, яах гэж хүний мэдүүлгийг зохиож бичиж байгаа юм. Мөн эцсийн байдлаар шийдэгдээгүй хэрэг дээр яагаад ял шийтгэлтэй гэдэг материал бүрдүүлж өгөөд байгаа юм бэ. Үүний цаана юу нуугдаад байна гэдэг асуудал гарч ирж байгаа. Ц.Бат-Эрдэнэ өмгөөлөгчтэй давхардуулж хэлэх нь утгагүй байх. Гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг агуулаагүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн саналыг хэлж байна... гэв.
Шүүгдэгч Тшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Манайх 2 багц дээр тендер ялсан байдаг. 1 дүгээр багц нь 10га газар, 2 дугаар багц нь 14га газар байдаг. А аймгийн Байгаль орчны газраас зарлагдсан 2 тендер дээр “Г” компани ялалт байгуулсан байдаг. 10га газрын нөхөн сэргээлт хийж А аймагт хүлээлгэж өгсөн. 14га газрын нөхөн сэргээлт дээр би туслан гүйцэтгэгчээр усыг соруулаад, 1-2га газар дээр нөхөн сэргээлт хийгээд явж байсан. Тэр карьер дотор байгаа экскеватор бол мотор нь цохисон байсан. Гэхдээ тэр экскеватор нуур соруулахад дизель зөөх, насосыг нааш, цааш нь болгох, насосын суурь засах гэсэн процессын үйл ажиллагааг дотор нь явуулж байсан. Нүүх процессыг өгөхдөө, би өөрөө тухайн үед А аймаг руу замын хүнс бэлдэхээр явсан байсан. Тэгэхдээ ажилчиддаа мотор цохисон тракторыг чирч гарга. Мөн тойруулаад тавьсан байсан насос, помп, шалаанкаа хурааж бай. Тэгээд техникүүдээ ачилт хийж бай гэсэн үүрэг өгөөд явсан. Тэнд нөхөн сэргэлтийн үйл ажиллагаа явуулж байсан. Яагаад тийшээ нүүх шийдвэр гарсан гэхээр төслийн мөнгө хүрэлцэхгүй. Сая нөхөн сэргээлтийн зөвшөөрөл сумаас хүссэн гэж ярьж байна. “Г” компани болохоор А аймгийн Засаг даргад хүсэлт өгсөн байдаг. Тэнд 216.000.000 төгрөгөөр нөхөн сэргээлт хаана ч хүрэхгүй юм байна. Тийм учраас энэ овоолгыг дахин боловсруулаад, боловсруулсан бүтээгдэхүүнээс гарсан зардлаа нөхье. Үүнийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг А аймгийн Засаг даргад өгсөн байдаг. А аймгийн Засаг дарга тухайн үед сум энийг шийднэ гээд сум руу цохсон байдаг. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 гишүүнтэй хуралдаад, 5 гишүүн дэмжлэгээр ерөнхийдөө зөвшөөрсөн байдаг. Зөвшөөрч гэрээ хийж өгчхөөд, 2 хоногийн дараа ирээд, бид нар хийж болдоггүй гэрээ байна. Гэрээгээ цуцаллаа шүү гээд тэр гэрээгээ аваад явсан. Бодит байдал дээр ийм л процесс болсон байдаг. Гитаран буу явсаар байгаад дундаа сэгсэргээтэй болоод явчхаж байна. Шүүхийн явцад, би 4 жил гаран явж байна. Гитаран буу нь энэ ширээг давхарлаад тавьсан юм шиг ийм л жижигхэн, нинжа нар гараар хийдэг буюу жижиг унагалдайгаар хийдэг гулсуур төмөр шиг л юм байдаг. Тэгээд энэ гитаран буу нь сэгсэргээтэй болоод, том болоод явчихдаг. Энэ дээр мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсаны гор, компаниуд дээр маш том хохирол гарч байгаа. Мэргэжлийн хүн очих юм бол ингэж хийх ёстой гээд мэдэх ёстой. Зүгээр эрүүгийн хүмүүс очоод, ерөөсөө л эрүү, сүйтгэсэн байна гэдэг байдлаар хандаж байгаагаас компаниуд, иргэд маш их хохирол амсаж байгаа. Үүн дээр та бүхэн зөв ойлгож, шударгаар шийдэж өгнө үү гэж хүсэж байна... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
3. Шүүгдэгч Тнь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэр Ө гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан буюу нөхөн сэргээлт хийхэд ашиглагддаггүй гитаран бууг экскаваторуудын хамт нүхэн дотор байрлуулж ажиллуулж шороо угаасан гэх хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
4. Дээрх үйл баримт нь:
2022 оны 06 сарын 29-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд ... ГХХК-н үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон талбай нь уурхайн кемпээс зүүн урагш зүгт 40 орчим метр зайд 1.0705914 5202484, 2.0705908 5202460 3. 0705941 5202483 4.0705954 5202462 гэсэн солбицолд байлаа. Зураг /3-6/ 2. Эвдрэлд орсон талбайн баруун талд САТ маркийн улбар шар өнгийн 2 ширхэг экскаваторыг байрлуулан түүний хажууд алт угаах жижиг төхөөрөмжийг байрлуулан шороо хийсэн ул мөртэй байв. Алт угаах төхөөрөмжийг солбицлын 0705910, 5202472 цэгт байрлуулсан байв. Түүний ертөнцийн зүгээр хойд талд 6 метр зайтай Ц өнгийн тайрсан сав, төмөр ванн, усны сав, хаймар, улаан өнгийн бээлийн зэргийг байрлуулсан байв. /Зураг 7 Техник тоног төхөөрөмжийг байрлуулсан байдал, зураг 8. Алт угаах төхөөрөмжийн солбицлын цэг, зураг 9 усны савыг тайрч бэлтгэсэн байдал, зураг 10 цахилгаан үүсгүүр/ / 1-р хх-ийн 27-30 дугаар тал ... гэсэн, А аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Е2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 279 дугаартай ... ГХХК нь Ц сумын О багт уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болно … гэсэн албан бичиг, А аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/248 дугаартай ... Ц сумын О багийн Ө гэх газар нь Монгол газар ХХК-тай MV-002426 дугаартай ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай байсан ба 2019 онд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр цуцлагдсан. Одоогоор тус талбайд ямар нэгэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд “Г” ХХК нь ашигт малтмал олборлох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид заасан баримт бичгийг бүрдүүлээгүй болно … гэсэн албан бичиг, Э ХХК-ийн ...”Г” ХХК-ийн хэрэгт холбогдсон 221200139 дугаартай хэргийн газар нь байгалийн аясаараа хялгана, чаргай, боролзгоно оролцсон ботууль-алаг өвст бүлгэмдэл тархсан байх авч одоогийн байдлаар уурхайлалтад өртсөн, орхигдсон, ашиглалтын лиценз цуцлагдсан газар байна. Иймд ургамлан нөмрөгийн экологи-эдийн засгийн нийт үнэлгээ тооцох шаардлагагүй гэж үзлээ ... гэсэн дүгнэлт, гэрч З.Отгонбаярын ... 2022 оны 06 дугаар сарын 27-нд намайг эргүүл хийж явж байхад Ц сумын О багийн Ө гэх газар байрлах нөхөн сэргээлтийн Г ХХК нь байрлаж байгаа газрынхаа урд талын карьерын эрэг дээр жижиг алт олборлоход ашигладаг гитаран буу тавьчихсан байсан. Тэгэхээр нь би асуутал эндээс угааж дээж авах гэж байгаа юм гэж Тхэлж байсан. Тэгэхээр нь тийм юм байхгүй шүү гэж хэлчихээд явсан. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны 15 цагийн үед хотоос ирсэн шалгалтын хүмүүс байна БМНС ХХК дээр хүрээд ир гэхээр нь очоод уулзтал нэг цагдаагийн алба хаагч цаана чинь алт олборлох үйл ажиллагаа явуулж байна чи юу хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд О багийн уул уурхайгаар хамт явж байгаад алт олборлож байсан гэх газар очиход Өд байрлах Тгэх хүний уурхай байсан. Намайг урд өдөр нь эргүүлээр тойрч явахад дээж үзэх гэж байгаа гээд байж байсан талаар нь хэлсэн. Намайг очиход жижиг гитаран буу нь байсан. Харин техник хэрэгслээ гаргачихсан байсан ... гэсэн мэдүүлэг, Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн 2022 оны 11 сарын 11-ний тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрч Оөгсөн ... Миний танил болох Ерөнхийлөгчийн тамгын газрын төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга А надтай утсаар холбогдож “А аймаг руу байгаль орчны нөхцөл байдалд болон тэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналт шалгалт хийхэд дрон нисгэж өндрөөс ажиглалт хийх хэрэгтэй байна. Чи хамт яваад өөрийнхөө дроныг ашиглаж хяналт шалгалт хийхэд тус болоод өгөөч” гэж хувийн журмаар гуйхаар нь би зөвшөөрч өөрийн эзэмшиж ашигладаг DJI AIR 2s загварын дроныг авч А болон түүнтэй хамт явж байсан хүмүүсийн хамт А аймгийн Ц сум, О багийн нутаг дэвсгэр О голын орчим руу 2022 оны 06 сарын 28-ны өдөр явсан. Яг ямар нэртэй компани байсныг мэдэхгүй байна. Бид нар 2 машинд хуваагдаж суугаад А аймгийн Ц сум, О багийн нутагт очсон бөгөөд О голын хөндийд овоолсон шороотой газар ирээд хамгийн анх дроноо нисгэж ойр орчмын газрыг дээрээс нь харахад бидний байгаа газраас шууд харагдах боломжгүй овоолсон шорооны эсрэг талд 2 экскаватор газар ухаж байгаа нь харагдсан. Мөн ойр орчимд нь 2 ширхэг том оврын ачааны тээврийн хэрэгсэл байгаа нь харагдсан. Эдгээр экскаваторыг очиж шалгахаар болж би дроноо буцаан ирүүлэн буулгаж аваад экскаваторууд байсан газарт хамт явсан хүмүүсийн хамт очиход экскаваторын жолооч нар буугаад амрах хэсэг рүүгээ явж байгаа бололтой харагдсан. Хамт явсан мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн алба хаагч нар тэнд байсан хүмүүстэй уулзаж шалгалтын үйл ажиллагаагаа явуулан би тэдгээрээс зайтай, уг үйл ажиллагаанд оролцолгүй байж байсан. 2022 оны 06 сарын 28-наас 30-ны хооронд О голын орчмоор хяналт шалгалт хийж явсан бөгөөд хамгийн анх таарсан дээрх 2 экскаватороос өөр үйл ажиллагаа явуулж байгаа техник хэрэгсэл, байгууллага таараагүй. 2 экскаватор ажиллаж байсан газарт ямар нэртэй компани үйл ажиллагаа явуулж байсан талаар би мэдээгүй. Ямар ч байсан газар ухаж, ухсан шороогоо нэг сараалжинд төмөр рүү хийж байгаа нь харагдаж байсан. Үүнийг бичлэг хийж хадгалсан байгаа болохоор уг бичлэг дээрээс тодорхой харагдах байх ... гэсэн мэдүүлэг, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг, А аймгийн прокурорын газрын 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 142 дугаартай тогтоол, гэрч С... 2022 оны 06 сарын 27-ны өдөр А аймгийн Ц сумын нутагт шалгалтаар явна гэж сонсоод гэнэт явахаар болсон. Улаанбаатар хотоос 2022 оны 06 сарын 28-ны өглөө эрт А аймаг руу хөдлөх үедээ л ямар хүмүүстэй хамт явж байгаагаа харсан. Энэ дунд миний мэдэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт Ггэх хүн байсан. 2 машины жолоочтойгоо нийлээд 8 хүн тухайн үед явж байсан. А аймаг руу очих замдаа Экологийн цагдаагийн албанаас 1 хүн, 1 сэтгүүлч, 1 зураглаач, Ерөнхийлөгчийн тамгын газраас 1 хүн, 2 жолоочийн хамт явж байна гэдгийг мэдсэн. А аймагт хариуцлагагүй, хууль бус уул уурхайн үйл ажиллагаа явуулж О голын бохирдуулж байгаа бодит нөхцөл байдлыг шалгахаар Ц сумын О багт байрлаж уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол газар” ХХК, “Эм Жи Эйч” ХХК нь олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийлгэхээр туслан гүйцэтгэгч байгууллагыг ажиллуулж байхдаа хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаар хяналт шалгалт хийхээр очсон. А аймгийн Ц сумын О баг, Ө гэх газар хяналт шалгалтаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15-16 цагийн орчим ирэхэд бидний очсон талын голын эсрэг талд нүх ухчихсан байдалтай уг нүхэн дотор 1 экскаватор зогсчихсон, гадуур нь 10 орчим тооны том оврын тээврийн хэрэгсэл болон, дизель мотор, усны насос, алт угаадаг жижиг төхөөрөмж болох гитаран буу зэрэг байхаар нь дрон нисэж голын эсрэг тал руу хүргэж бичлэг хийж байгаад өөрсдөө голыг тойрч уг газарт очиход нүхэн дотор байсан экскаваторын туулсан замын мөр хатаагүй, нааш цааш хөдөлсөн мөртэй, уг нүхэн дундаа зогсож байгаа харагдаж байсан. Уг газарт ойролцоогоор 10 гаран хүн байсан бөгөөд тэдгээр хүмүүстэй уулзаж асуухад гагнуур хийж байгаа болон түрээсээр техникээ ажиллуулахаар авч ирсэн хүмүүс гэж байсан бөгөөд уг газрыг хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа хүнийг мэдэхгүй, ирээд удаагүй байна, засвар хийгээд бэлдэж байна л гэж байсан. Уг газарт очих үед хамт явсан шалгалтын хүмүүсээс уг газар нь Монгол газар ХХК-ийн олборлолт явуулсан газар бөгөөд Г ХХК нөхөн сэргээлт хийх туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа газар гэдгийг мэдсэн. Уг газарт байсан хүмүүстэй уулзахад ч мөн адил Г ХХК-тай аман байдлаар тохиролцоод энд ирсэн гэх утгатай үг яриа хэлж байсан. Гитаран буу нь нүхнийхээ гадна талд байрласан, эргэн тойрондоо чийгтэй шороотой байдалтай байсан. Усан буу, насос зэрэг нь ажиллаагүй байсан санагдаж байна. Бид ухсан нүхнээс холгүй байрлах кемп гэхээр хэдэн вагончик байрлуулсан газарт хүмүүсийн хамт очиж уулзан ямар ХХК, ямар үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг асуухад уг хүмүүс бид нар ирээд хэдхэн хонож байна, ямар нэг тусгай зөвшөөрөл үзүүлээгүй бөгөөд тэнд байсан нэг настайвтар хүн Г ХХК-ийн нэрийг дурдаж байсан. Тэнд байсан хүмүүс хариуцаж байгаа хүн нь байхгүй, бид нар мэдэхгүй гэсэн байдалтай байсан бөгөөд ямар нэг тусгай зөвшөөрөл, холбогдох бичиг баримт үзүүлээгүй. Ашигт малтмалын ямар нэг тусгай зөвшөөрөл бид нарт шалгуулаагүй ... гэсэн мэдүүлэг, гэрч Аын ....Хамгийн анх А аймгийн Ц сум, О баг, Оы хөндийд дөнгөж ороод хамгийн эхлээд дрон нисгэж дээрээс ажиглалт явуулахад овоолсон шороон дунд 2 экскаватор газар ухаж ухсан шороогоо алт угаах төхөөрөмж рүүгээ хийж байгаа харагдсан бөгөөд дрон нисэж байгааг уг хүмүүс ажиглаж мэдсэн. Бид нар дроноо буцааж авч ирээд уг газар руу тойрч явсаар 5-10 минутын дараа очиход 2 экскаваторын оператор нь байхгүй, хариуцсан хүн нь байхгүй байдалтай, 15 орчим хүмүүс байж байсан. Тэдгээр хүмүүстэй уулзахад ‘‘Бид нар саяхан ирээд байна, олборлолт хийгээгүй үйл ажиллагаа явуулаагүй, дарга сум руу явсан, ямар нэгэн тусгай зөвшөөрөл бичиг баримт байхгүй” гэсэн байдалтай тоймтой хариу хэлэхгүй байсан. Миний мэдэхээр уг хүмүүс ямар компанийн хүмүүс гэдгээ хэлэхгүй байсан бөгөөд ямар ХХК гэдгийг болон захирал нь хэн болохыг асуухад мэдэхгүй гэхээс өөр хариу хэлэхгүй байсан. Яг уг газарт очиход 1 ковш, 2 экскаватор алт угаах төхөөрөмж тов оврын тээврийн хэрэгсэл 2 ширхэг байгаа харагдаж байсан бөгөөд дрон нисэж байгааг харсан болохоор бүх техникээ зогсоосон байдалтай байсан. Бид нартай хотоос явсан Экологийн цагдаа шөнө 00 цагийн орчим хяналт шалгалтаар явж байгаад ганцаараа эргэж уг газарт очих үед уг газрын дарга нь ирчихсэн байсныг холбогдох шалгалт хийж аймгийн цагдаад хүлээлгэн өгсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч Н... Уг асуудлаас 2-3 хоногийн өмнө Монцамэ агентлагийн ерөнхий редактор Н дуудаж уулзаад 2 хоногийн дараа хөдөө томилолтоор явна шүү, камер, тоног төхөөрөмжөө бэлтгээрэй, ерөнхийлөгчийн тамгын газраас хүн хамт явна, А аймаг руу явна шүү гэж хэлсэн. Надтай хамт тухайн үед манайд сэтгүүлчээр ажиллаж байсан У явж мэдээ бэлтгэнэ гэж байсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос А аймгийн Ц суманд очихдоо Ерөнхийлөгчийн тамгын газрын Байгаль орчны төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга А, У дрон нисгэж ажиллуулахаар явсан нэг эрэгтэй, жолоочийн хамт нэг машинаар явсан. А аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт очоод хамгийн анх Дрон нисгэж эргэн тойрны байдлыг ажиглаж бичлэг хийхэд бичлэгт 2 экскаватор газар ухаж байгаа харагдахаар нь бид нар уг газарт очиж цагдаа, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс яваа хүмүүс тэнд байсан хүмүүстэй нь уулзсан. Түүнээс хойш 2 өдөр шалгалтаар явахдаа өөр иймэрхүү байдалтай газар ухаж байгаа компанитай таараагүй. Шалгах үүрэгтэй очсон хүмүүс нь бичиг баримт шалгаж үзсэн эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд өөрийн үүрэгт ажлаа хийгээд дүрс бичлэг хийж байсан болохоор хэн нэгний бичиг баримт шалгаж үзээгүй. Миний мэдэхээр уг газарт хэн нэгэн ямар нэг тусгай зөвшөөрөл бичиг баримт шалгуулаагүй. Бид нартай хотоос явсан Экологийн цагдаа шөнө 00 цагийн орчим хяналт шалгалтаар явж байгаад ганцаараа эргэж уг газарт очих үед уг газрын дарга нь ирчихсэн байсныг холбогдох шалгалт хийж аймгийн цагдаад хүлээлгэн өгсөн ... гэсэн мэдүүлэг, А аймгийн Ц сумын Засаг даргын А/212 дугаартай Нөхөн сэргээлт хийх гэрээг цуцлах тухай” захирамжид ... 1. Гэрээний үүргээ биелүүлээгүй, алт угаах төхөөрөмж суурилуулсан, нөхөн сэргээлтийн ажил эхлүүлээгүй зэрэг зөрчил гаргасан тул ГХХК-тай 2021 оны дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээг 2021 оны 11 дугаар сарын 19-ний өдрөөс хүчингүй болгосугай. 2. Гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг дээрх аж ахуйн нэгжид хүргүүлж алт угаах төхөөрөмжийг буулгаж талбай чөлөөлүүлж ажиллахыг БОХУ байцаагч Эрдэнэдалай, экологийн цагдаа Г.Даваацэрэн нарт үүрэг болгосугай ... гэсэн, Яллагдагч Тын ... Миний үйлдэл тохирохгүй байна. Нэгдүгээрт манайх нөхөн сэргээлтийн тендер дээр ялсан тусгай зөвшөөрөлтэй байсан. Хоёрдугаарт тухайн газар дээрээ ус соруулж байсан, гуравдугаарт нөхөн сэргээлтийн зардал хүрэхгүй байсан учраас А аймгийн Засаг даргад эвдэрсэн газар дээр дахин боловсруулалт хийж зардлаа гаргах хүсэлтийг хүлээж байсан юм ... гэсэн мэдүүлэг, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дамно ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн АА23-33 дугаартай ... 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол улсад бүртгэгдсэн, 0-0улсын дугаартай CAT-325CL марк-132.819.750 төгрөгөөр, 1980 онд үйлдвэрлэгдсэн, 1980 онд монгол улсад бүртгэгдсэн, 0-0улсын дугаартай, CAT-320В марк-28.350.000 төгрөгөөр, чичиргээтэй гитаран усан буу алт угаах зориулалттай гар хийцийн- 13.440.000 төгрөгөөр, CAT-320В экскаваторын мотор-6.011.714 төгрөгөөр тус тус үнэлэв ... гэсэн дүгнэлт, Иргэний нэхэмжлэгч И... 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэр Ө гэх газарт нөхөн сэргээлт нэрийн доор тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулан газрын хэвлийд халдсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би ойн санд учруулсан мөнгөн дүнг нэхэмжилнэ. Хохирол мөнгө төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг, Хэргийн газрын 2023 оны 11 сарын 20-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ггийн ... Өбид 2 багц тендерт ялсан. 1 багцыг хүлээлгэж өгсөн. 2 дугаар багцыг хийхэд манай төсөв хөрөнгө хүрэлцэхгүй тул овоолсон шороог усан буугаар буудаж дахин ашиглаж нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэмээр байна гэсэн. Алт олборлох зөвшөөрөл байхгүй учир танай ХХК зөвхөн нөхөн сэргээлтийн ажлыг хийж болно гэж хэлсэн. Тэгтэл өөрсдийнхөө зардлаар нөхөн сэргээлтээ хийж гүйцэтгээд дараа нь улсаас мөнгө гаргуулж авна гэж хэлээд гэрээг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулж 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулснаар дээрх хүсэлтийг хэсэгчлэн буюу олборлохыг зөвшөөрөөгүй, харин нөхөн сэргээлт хийхийг зөвшөөрч гэрээ байгуулсан. ...Тодорхой хэмжээний алт бол байгаа байх. Нөхөн сэргээлтийн талбайд гитаран буу, усан буу байх ямар ч шаардлагагүй байдаг. Г ХХК нь усан буу оруулж ирж тавихаар нь би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нөхөн сэргээлт хийх гэрээг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан. Гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзсэн. Хүчингүй болгоогүй бол хууль бус үйл ажиллагаа явуулах байсан. Миний бодлоор дээж үзсэн байх гэж бодож байгаа ... гэсэн мэдүүлэг,гитаран буунд 2024 оны 09 сарын 28-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №450Ш/25 дугаартай дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ттусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Тад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
7. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.
9. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 132.819.750 төгрөгийн үнэлгээ бүхий 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол улсад бүртгэгдсэн, 0-0улсын дугаартай CAT-325CL маркийн экскаватор, 28.350.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1980 онд үйлдвэрлэгдсэн, 1980 онд монгол улсад бүртгэгдсэн, 0-0улсын дугаартай, CAT-320В маркийн экскаватор, 7,000.000 төгрөгийн үнэлгээ бүхий чичиргээтэй гитаран усан буу алт угаах зориулалттай гар хийцийн усан буу, 6.011.714 төгрөгийн үнэлгээ бүхий CAT-320В экскаваторын мотор зэргийг хураан тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
10. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар ... гэрээг цуцалсан шийдвэрээ гэрээний нэг тал болох “Г” ХХК-нд одоо болтол өгөөгүй, мэдэгдээгүй байна. Мөн гэрээний дагуу зохих нөхөн сэргээлт хийгдсэн байдаг юм. Уг газарт нөхөн сэргээлт явуулж газар ухаж байгаа 2 экскаватор, нүхэн дотор байсан экскаваторын туулсан замын мөр хатаагүй, нааш цааш хөдөлсөн мөр зэргээр Ттусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах үндэслэлгүй юм. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэх үйлдэл, үйл баримт тогтоогдохгүй байна. Тнь тухайн үед А аймгийн Ц сумын О багийн Ө гэх газраас Сэлэнгэ аймгийн Шарын гол руу нүүдэл хийж байсан байна. Харин нүүдэл хийхийн тулд гитаран буунд тохируулах зорилгоор 2 шанага шороо хийж тохируулсан үйл явдлыг ч бас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. ”Э” ХХК-нийн шинжээчийн 2022 оны 1 1 дүгээр сарыи 20-ноос 26 өдрийг хүртэл хийсэн шинжээчдийн дүгнэлтээр“ “Г” ХХК “ болон Тнар нь байгаль орчинд хохирол учруулаагүй байна. Цэнд би бичиг үсэг мэдэхгүй мэдүүлэг өгөхгүй гэсээр байтал прокурор мэдүүлгийг зохиож бичээд яллах дүгнэлт үйлдсэн нь Тноцтойгоор гүтгэж заавал буруутан болгох гэсэн бодлого явагдсан байна. Ашигт малтмал олборлох чиглэлээр ямар нэгэн зөвшөөрөл байхгүй нь үнэн маргаагүй нөхөн сэргээлт хийх санхүүжилт нь олдохгүй болохоор Шарын гол руу нүүх бэлтгэл хийх зорилгоор гитаран буунд засвар хийж гагнуураар салсан хэсгийг гагнаж дуусаад налуугийн тохиргоо хийх зорилгоор сул шороо хийж тохируулсан тэр шороо нь хуучин ашиглаж угаасан шороо байж /Монгол газрын сүйтгэсэн/ гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24-2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл нь тогтоогдоогүй нотлох баримт хангалтгүй байхад ял халдаагаад байгаа нь хууль бус гэж үздэг. Нөхөн сэргээлт хийж байгаа ажлын нөхцөлд бишгүй л шороо түрж газрыг тэгшилж таараа түрж байсан шорооноос техникийн тохиргоо хийх зорилгоор сул шороо ашигласныг газрын хэвлийд халдсан гэж үзэж болохгүй. Тнь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэх гэмт үйлдэл хийгээгүй байх гул түүнд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү ... гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.
11. Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад А аймгийн Ц сумын засаг дарга Г, Г ХХК-ны захирал Өнарын хооронд 2021 оны 10 сард 03 дугаартай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, 2021 оны 11 сарын 19-ны өдөр дээрх гэрээг цуцалсан тул тухайн газарт 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Г ХХК болон шүүгдэгч Тхэн аль нь нөхөн сэргээлт хийх эрхгүй байсан байна.
13. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21 ... "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг … ойлгоно гэж хуульчилсан.
14.Гэтэл Тнь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, нөхөн сэргээлт хийх эрхгүй атлаа 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэр Ө гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан буюу нөхөн сэргээлт хийхэд ашиглагддаггүй гитаран бууг экскаваторуудын хамт нүхэн дотор байрлуулж ажиллуулж шороо угаасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
15. Яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд Таас хэрэгт нь холбогдуулан авсан гэрчийн мэдүүлэг, гэрч Ш.Цэнд мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөөгүй болох нь тогтоогдсон тул түүний мэдүүлэг зэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримт гэж дүгнэх үндэслэлгүй байх ба энэ талаар дүгнэж нотлох баримтаас хасаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
16. Хэрэгт хяналт тавьж ажиллаж байсан хяналтын прокурор хууль зөрчсөн гэх агуулга бүхий гомдол нь энэ хэрэгт хамааралгүй.
17. Хэдийгээр шүүгдэгчийн ял шалгах хуудсанд түүнийг ял шийтгэлтэй мэтээр бичиж ирүүлсэн ч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаар биеийн байцаалтанд бичиж, ял шийтгэлийн тэмдэглэлийг үнэлээгүй байгаа нь үндэслэлтэй.
18. Иймд А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/81 дугаар шийтгэх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/81 дугаар шийтгэх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Д.БАЙГАЛМАА