| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/25202/И |
| Дугаар | 197/ШШ2026/06256 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2026/06256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* хаягт байрлах, “*******” ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,,од оршин суух, Тугч овогт ийн /РД: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 14,989,402.91 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2,035,894.36 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Ү., хариуцагч Н., хариуцагчийн өмгөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Н.т холбогдуулан 14,989,402.91 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Н. нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дугаар Кредит карт эзэмших гэрээг байгуулан 14,000,000 төгрөгийн лимиттэй кредит картын зээл авсан. Тус гэрээний 2.6.1-д заасны дагуу худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувь, 2.6.2-д заасны дагуу бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, 2.6.3-д заасны дагуу жилийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй гэж заасан. Гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дууссан боловч хариуцагч зээлээ төлөөгүй тул зарцуулсан дүн 12,145,390.51 төгрөг, шимтгэлийн авлага 20,620 төгрөг, хүү 2,812,392.40 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 14,989,402.91 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Н. нь миний бие 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн *******тай байгуулсан 365 дугаар эвлэрлийн гэрээний дагуу 17,025,297.27 төгрөг төлөхөөр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2022/20529 дугаар захирамж гарч тооцоолол буруу гэж тухайн эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан байсныг 2025 оны 01 дүгээр сард мэдсэн. ******* 2022 онд тооцоолол буруу хийсэн бөгөөд энэ удаа дахин тооцоолол буруу хийж нэхэмжлэл гаргасан бөгөөд банкнаас төлбөр төлсөн баримт авах гэсэн боловч данс нууцалсан шалтгаанаар өгөөгүй. Миний бие 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар кредит карт эзэмших гэрээний дагуу 17,025,297.27 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Хариуцагч Н. нь нэхэмжлэгч ******* ХК-д холбогдуулан 2,035,894.36 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *******тай 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар Кредит карт эзэмших гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Тус зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар иргэдийн болон бизнесийн зээлийг 90 хоногоор хойшлуулах шийдвэр гарч байсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй. Нэхэмжлэгч хүү, нэмэгдүүлсэн хүүг 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, нийт 17,025,297.27 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүү, нэмэгдүүлсэн хүү зогсоосон гэж дансанд тэмдэглэл хийсэн тул шаардах эрхгүй. 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 365 дугаар эвлэрлийн гэрээгээр 17,025,297.27 төгрөгийг төлсөн. Гэтэл 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 14,989,402.91 төгрөг гаргуулахаар шаардсан нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан гэж үзэж байна. Иймд илүү төлсөн 2,035,894.36 төгрөг /17,025,297.27-14,989,402.91/-ийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч ******* ХК нь талууд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 365 дугаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээг Баянзүрх дүүргийн шүүхээс батлахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар батлаагүй тул зээлийн хүү үргэлжлүүлэн тооцсон. Мөн хариуцагч төлөхөөр тохиролцсон 17,025,297.27 төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлж 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн. Одоо шаардаж байгаа 14,989,402.91 төгрөг нь төлөгдөөгүй зарцуулалт, хүү тул нэхэмжлэл гаргасан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
6. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Нэг талаас ******* ХК, нөгөө талаас Н. нар 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дугаар Кредит карт эзэмших гэрээ байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч ******* ХК нь 14,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг сарын худалдан авалтын гүйлгээнд 2 хувь, бэлэн болон шилжүүлгийн гүйлгээнд 3 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын худалдан авалтын гүйлгээнд 0.4 хувь, бэлэн болон шилжүүлгийн гүйлгээнд 0.6 хувь байхаар зээлдүүлэх, зээлдэгч Н. нь зээлийг хуваарийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 14-17/
6.2. Нэг талаас ******* ХК, нөгөө талаас Н. нар 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр -1 дугаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр кредит карт эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангахаар тус тус харилцан тохиолцсон байна. /1хх 18-19/
6.3. Нэг талаас ******* ХК, нөгөө талаас Н. нар 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дугаар Баталгааны гэрээ байгуулж, тус гэрээгээр кредит карт эзэмших гэрээний үүргийн биелэлтийг хангахаар харилцан тохиролцсон байна. /1хх 20/
6.4. Нэг талаас ******* ХК, нөгөө талаас Н. нар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр Н. нь нийт 17,025,297.27 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хуваарийн дагуу ******* ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 56-57/
6.5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2022/20529 дугаар захирамжаар талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан байна. /1хх 54-55/
6.6. Хариуцагч Н. нь нэхэмжлэгч ******* ХК-д 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,375,300 төгрөг, 5,000,000 төгрөг, 7,500,000 төгрөг, 3,180,000 төгрөг, нийт 17,055,300 төгрөгийг төлсөн байна. /1хх 67-69/
7. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
7.1.Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дугаар Кредит карт эзэмших гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний шинжийг агуулна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
7.2. Зохигч зээл олгосон үйл баримтад маргаагүй тул нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө олгох үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
7.3. Хариуцагч Н. нь нэхэмжлэгч ******* ХК-д нийт 17,055,300 төгрөгийг төлсөн байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй.
7.4. Зээлийн үлдэгдэл үндэслэлтэй эсэх зохигчийн маргааны зүйл байна.
7.4.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дугаар Кредит карт эзэмших гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д зээлийн эрхийн хугацаа 24 сар байна гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд гэрээний хугацаа дууссан ч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулсан байх тул хариуцагчийн кредит карт эзэмших гэрээний хугацаа дууссан гэх татгалзах үндэслэлгүй. /1хх 14/
7.4.2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Н.ийн зээлийн үлдэгдлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 13,717,048.86 төгрөг, хүү 15,474,261.65 төгрөг, нийт 29,191,310.51 төгрөг гэж тооцоолсон байх бөгөөд хариуцагч Н. тухайн тооцооллыг эсэргүүцэж татгалзах тооцооллыг гаргасангүй. Тиймээс хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тухайн тооцооллыг үгүйсгэх үйл баримтыг нотлоогүй гэж үзнэ. /1хх 80/
7.4.3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дугаар Кредит карт эзэмших гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д КЭ-ийн төлбөр төлөх үед банкинд төлөх нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, шимтгэл, хураамж эхэлж төлөгдөн мөнгөний гүйлгээ, шилжүүлгийн гүйлгээ, худалдан авалтын гүйлгээ гэсэн дарааллаар төлөгдөх бөгөөд гүйлгээний төрөл дотроо хийгдсэн он, сар, өдрийн дарааллаар төлөгдөнө гэж заасан байна.
Тиймээс дээрх тооцооллоос хүү эхэлж төлөгдөх бөгөөд үндсэн зээлээс зөрүү болон 1,581,038.35 төгрөг /17,055,300 - 15,474,261.65/ нь үндсэн зээлээс хасагдахаар байна.
7.4.4. Нэхэмжлэгч ******* ХК нь үндсэн зээл 12,145,390.51 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 2,812,392.40 төгрөг, шимтгэл 20,620 төгрөг, хүү нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 14,989,402.91 төгрөгийг гаргуулахаар шаардсан. /1хх 12/
Үндсэн зээл: Тус үндсэн зээл нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл авсан 12,145,390.51 төгрөг /3,385,090.51+2,000,000+6,000,000+760,000/-ийн зээл байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу он, сар, өдрийн дарааллын дагуу анх тооцсон зээл болох 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3,385,090.51 төгрөгөөс зөрүү 1,581,038.35 төгрөгийг хасагдаж, үлдэх үндсэн зээл 10,564,352.16 төгрөг /1,804,052.16+2,000,000+6,000,000+760,000/-ийг шаардах эрхтэй байна.
Хүү, нэмэгдүүлсэн хүү:
Худалдан авалтын гүйлгээний сарын хүү 2 хувь, нэмэгдүүлсэн хүү 0.4 хувь, жилийн 28.8 хувь /12 х 2 + 12 х 0.4/ байна.
Бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээний сарын хүү 3 хувь, нэмэгдүүлсэн хүү 0.6 хувь, жилийн 43.2 хувь /12 х 3 + 12 х 0.6/ байна.
Нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 233 хоногт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлтэй.
2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр авсан үндсэн зээлийн зөрүү 1,804,052.16 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь 497,501.6 төгрөг /1,804,052.16 х 43.2 хувь : 365 хоног х 233 хоног/ болох бөгөөд бусад зээл /2,000,000 + 6,000,000 + 760,000/-ийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол үндэслэлтэй байна.
Тиймээс нэхэмжлэгч нийт 2,361,705.88 төгрөг /497,501.6 + 551,539.73 + 1,103,079.45 + 209,585.10/-ийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
7.4.5. Харин нотариатын зардалд 8,000 төгрөг гарсан эсэх, шимтгэл 20,620 төгрөгийг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй байх тул тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
7.4.6. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 12,926,058.04 төгрөг /10,564,352.16 + 2,361,705.88/-ийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
8.1. Талууд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дугаар Кредит карт эзэмших гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй.
8.2. Хариуцагч Н. нь нэхэмжлэгч ******* ХК-д 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,375,300 төгрөг, 5,000,000 төгрөг, 7,500,000 төгрөг, 3,180,000 төгрөг, нийт 17,055,300 төгрөгийг төлсөн байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй.
8.3. Хариуцагч кредит карт эзэмших гэрээний дагуу илүү төлбөр төлсөн эсэх нь маргааны зүйл байна.
8.3.1. Хариуцагч Н. нь 2,035,894.36 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ талууд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоосон тул үүнээс хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Тиймээс илүү төлсөн төлбөрөө гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ гаргасан.
8.3.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2022/20529 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзах тухай захирамжаар талуудын хооронд байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 365 дугаар Эвлэрлийн гэрээ нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.4, 7417-д заасанд нийцээгүй байна гэж дүгнэсэн байна.
Талууд дээрх эвлэрлийн гэрээг хуульд нийцүүлэн тодорхой болгож, баталгаажуулсан үйл баримт тогтоогдсонгүй.
Мөн тус захирамж нь хүчингүй болсон, өөрчлөлт орсон үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасанд нийцнэ.
Тиймээс талуудын хооронд байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 365 дугаар Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэлд хамаарах буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
8.3.3. Дээрхээс дүгнэвэл хариуцагч Н. нь кредит карт эзэмших гэрээний дагуу илүү төлөлт хийсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Тиймээс хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
8.3.4. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.ээс 12,926,058.04 /арван хоёр сая есөн зуун хорин зургаан мянга тавин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,063,344.87 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Н.ийн 2,035,894.36 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,897 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,5247 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.ээс 221,767 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний
хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ