| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2412002610727 |
| Дугаар | 2026/ДШМ/31 |
| Огноо | 2026-06-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2026/ДШМ/31
2026/ДШМ/31
Г.Б, Знарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: М.Билгүүтэй
Яллагдагч нарын өмгөөлөгч Г.Энхбаяр, Б.Жамъян
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЗ/280 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Г.Баянбат, Знарт холбогдох 2412002610727 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19 оны 0 сарын 0-ний өдөр Х аймагт төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, 0 хүүхдийн хамт амьдардаг, О аймгийн Б сум 0-0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Дын З /РД:00000000/
Монгол Улсын иргэн, 1 оны 0 сарын 0-ний өдөр А аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Х сумын хүүхдийн цэцэрлэгт биеийн тамирын багш ажилтай, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт амьдардаг, А аймгийн Х сум 1-р баг Ө оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Гийн Б /РД:0000000000000/
Яллагдагч Знь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн Хунтын дөрөлж гэх газарт шороон зам дээр 0-0улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1-р заалт буюу". Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэснийг зөрчсөний улмаас, 0-0улсын дугаартай Субару порестер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар 0-0улсын дугаартай Субару порестер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Аэрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, 0-0улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Сэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 0-0улсын дугаартай Субару порестер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Жэрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан,
Яллагдагч Бнь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн Хунтын дөрөлж гэх газарт шороон зам дээр 0-0улсын дугаартай Субару порестер маркын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг 3.7 "в"-р заалт буюу" суурин газрын гадна цагт 80 км -ээс хэтрүүлэхийг хориглоно", тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, гэснийг тус тус зөрчсөний улмаас, 0-0улсын дугаартай Тоёота ланд круйзер маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар 0-0улсын дугаартай Субару порестер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Аэрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол0-0улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Сэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 0-0улсын дугаартай Субару порестер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Жэрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Д.Заяацэцэг, Бнарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЗ/280 дугаартай шүүгчийн захирамжинд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Г.Баянбат, Зхолбогдох 2412002610727 дугаартай дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Тээврийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Заяацэцэг, Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэл дүгнэлтдээ: Прокурорын зүгээс шүүгчийн шийдвэр үндэслэлгүй, захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах нь хуульд нийцнэ гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж хуульчилсан байна. Улмаар өдрийн шинжээч Б.Ч2024 оны 08 дугаар сарын 27-ны 25 дугаартай дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэн дахин шинжээч томилсноор Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургуулийн 3 шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08/210 дугаартай дүгнэлт гаргасныг хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Түүнчлэн ЗМонгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1-р заалт буюу". Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэснийг ... Бнь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг 3,7 "в"- р заалт буюу" суурин газрын гадна цагт 80 км -ээс хэтрүүлэхийг хориглоно", тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, гэснийг тус тус зөрчсөн үйлдэл нь хэрэгт цугларсан баримтуудаар хэрэлцэхүйц тогтоогдож байна. Харин А аймгийн Х сумын Х багийн Хунтын дөрөлж гэх хэргийн газрын орчин нөхцөлийн байдал нь яллагдагч нарын Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлтэй шалтгаанд холбоогүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс “...нэмэлт мөрдөн шалтах ажиллагаагаар хэргийн газрын үзлэгийг дахин хийж ирүүлсэн байх бөгөөд тус дахин хийсэн хэргийн газрын орчин нөхцөлийн байдалд урьд хийсэн үзлэгээс зөрүүтэй нөхцөл байдал илэрсэн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй ирүүлжээ. Иймд уг хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, дүгнэлттэй холбоотой хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа, өмнө гарсан шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь зүйтэй байна..” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчөөгүй, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзэж байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЗ/280 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх үндэслэлтэй гэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Жамъян давж заалдах шатны шүүх хуралд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “ Хэргийн газар дээр цагдаагийн байгууллага очоод нөхөн үзлэг хийсэн байна. Бичлэгээр алсуураа юм шиг харагдаад байгаа боловч маш богино хугацаанд хурдтай яваа 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөх боломжтой юм байна. Үзэгдэх орчин хангалттай хязгаарлагдаж байна гэж хэргийн газар очсон цагдаа нар өөрсдөө тайлбарладаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд прокурор ингэж байгаа. Зганцаараа баруун гар талаа барьж явах ёстой гэдэг. Тэгвэл Бмөн адил замынхаа баруун гар талаа барьж яваад зөрөх боломжтой байгаа. Гэтэл Г.Баянбатын үйлдэл дээр ийм дүгнэлт огт байхгүй. Тэгсэн хэр нь Зганцаараа гүвээний цаанаас машин гарч ирнэ гэж тооцоолоод замын баруун гар талыг барьж явах ёсттой юм шиг тайлбар хийсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ бол үндэслэл бүхий эргэлзээ байгаа. Гэтэл шүүх үүнийг шийдэх боломж байхгүй. Нэгэнт шинжээчийн дүгнэлтээр Збуруутай үйлдэл байна гээд дүгнэсэн байхад, яг одоо байгаа баримтын хүрээд орох юм бол мэдээж ялаа аваад л гарна. Тэгэхээр ер нь буруутай үйлдэл байна уу, үгүй юу гэдгийг нарийн мэргэжлийн шинжээчээр дахин томилоод, тогтооход болно. Тэгж байж гэм буруугийн хурлыг хийх зүйтэй гэж үзээд байна. Нэгэнт прокурор бид 2 мянга тайлбарлаад, шинжээчийн дүгнэлтээр Збуруутай байна гээд замын хөдөлгөөний дүрмийг иш татаад ороод ирсэн байхад, мэтгэлцээний зарчмаар гэм буруутайг тогтоох боломж байхгүй гэдгийг хэн аль нь мэдэж байгаа. Тийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлээгээд, дахин шинжээч томилоод, энэ эргэлзээг тайлж өгнө үү гэж хүсэж байгаа... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн агуулга:
2.1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 280 дугаар шүүгчийн захирамжаар хэргийн газрын үзлэгийг дахин хийж ирүүлэхдээ, хэргийн газрын орчин нөхцлийн байдалд урьд хийсэн үзлэгээс зөрүүтэй нөхцөл байдал илэрсэн эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй байгаа тул хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, дүгнэлттэй холбоотой хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа, өмнө гаргасан шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
3. Прокурорын эсэргүүцлийн үндэслэл:
3.1. А аймгийн Х сумын Х багийн Хунтын дөрөлж гэх хэргийн газрын орчин нөхцөлийн байдал нь яллагдагч нарын Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.
Шинжээч Б.Ч2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж дахин шинжээч томилсноор, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургуулийн шинжээчдийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08/210 дугаар дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдана гэж заасаны дагуу хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчөөгүй, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх үндэслэлтэй гэжээ.
4. Давж заалдах эсэргүүцлийн талаарх дүгнэлт:
4.1. Авто машин зөрж өнгөрөх үед урд урдаасаа мөргөлдсөн ослын үед үзэгдэх орчин харилцан адилгүй байх боломжтой бөгөөд жолооч тус бүрийн хувьд үзэгдэх орчин чөлөөтэй, эсвэл хязгаарлагдмал байсан эсэх нь ослын шалтгааныг цаашлаад гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтооход зайлшгүй харгалзан үзэх нөхцөл байдалд хамаарна.
4.2. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн буюу анхны хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд осол болсон зам орчны нөхцөл байдлын талаар “...хоёр талаас өгсөн гарч ирж буй үзэгдэх орчин хязгаарлагдсан...” гэж тэмдэглэгдсэн, ослын газрын бүдүүвч зурганд зам орчны байдал үзэгдэх орчин хязгаарлагдмал гэж тусгагдсан /1 хх 5, 16/ харин 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэлд тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн цэгээс хоёр тийш тээврийн хэрэгслүүд ирсэн чиглэлд 100 метр зайг хэмжиж 1, 2 гэсэн тоогоор тэмдэглэж тухайн цэгээс үзэгдэх орчин ямар байсныг гэрэл зураг болон дуу дүрсний бичлэгээр баримтжуулан авсныг тэмдэглэлд тусгаж, ослын газрын схем зурагт зам орчны байдал үзэгдэх орчин чөлөөтэй гэж тэмдэглэжээ /3 хх 135 ар тал/.
4.3. Гэтэл тухайн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт, болон дуу дүрсний бичлэгт 2 дугаараар тэмдэглэгдсэн цэгээс осол болсон цэг харагдахгүй, харин эсрэг талаас буюу 1 дугаараар тэмдэглэгдсэн цэгээс осол болсон цэг харагдаж байсан боловч зам дундаа хотгортой байж болох нөхцөл байдал тусгагдсан байна. /3 хх 37-38, дуу, дүрсний бичлэг/
4.5. Тус давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаар магадлалд тухайн замаар зорчин явсан тээврийн хэрэгслийн жолооч нар өөдөөс эсрэг урсгалд яваа тээврийн хэрэгслийг ямар зайнаас харах боломжтой байсан, зам орчы нөхцөл байдал осолд нөлөөлсөн эсэх зэргийг тогтоолгох нь хэргийг үндэслэлтэй бодитой шийдвэрлэхэд ач холбогдолтой талаар дүгнэсэн бөгөөд энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байна.
4.6. Мөрдөгчийн Механик инженер, тээврийн сургуулийн багш нараар шижилгээ хийлгэх тухай тогтоолын 3.4, 3.5 дахь заалтад Субару порестор, тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийн жолооч нар нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой байсан эсэхийг шинжээчээс асуусан байна.
4.7. Гэтэл шинжээч субару порестор маркийн тээврийн хэрэгслийн жолооч аюулыг харснаас хойш 115 метр зам туулаад, тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийн жолооч аюулыг харснаас хойш 36 метр зам туулаад зогсох боломжой гэдгийг тооцож тогтоосон.
4.8. Гэвч осол болсон замын геометр бүтэц болон үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан эсэх зэрэг мэдээлэл дутуу байснаас жолооч нар аюулыг харах үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай ямар байсныг ухраан бодоход шаардлагатай өгөгдөл дутуу, мөрдөгч энэ талаар оновчтой асуулт тавиагүй зэргээс шинжээч жолооч нарын ослоос урьдчилан сэргийлэх техникийн боломжийг бүрэн дүгнэлгүй орхигдуулсан байх боломжтой байна.
4.9. Түүнчлэн шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад шаардлагатай, нэмэлт баримт материал ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс шаардах, ижил, эсхүл өөр мэргэжлийн шинжээчийг татан оролцуулах хүсэлт гаргах эрхтэй, хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар дүгнэлтэд тусгах үүрэгтэй байхаар зохицуулсан.
4.10. Тиймээс шинжээч дүгнэлт гаргахад шаардлагатай, хүрэлцэхүйц хэмжээний өгөгдлийг мөрдөгчөөс шаардах, тухайлбал осол гарсан замын налуу, муруйн радиус, үзэгдэх орчин зэрэг дүгнэлт гаргахад шаардлагатай нөхцөл байдлын талаар нэмэлт материал ирүүлэхийг шаардах эрхтэй.
4.11. Хэрэгт авагдсан EDR-ийн өгөгдөлд тусгагдсан Субару порестер болон Тоёота ланд круйер маркийн тээврийн хэрэгслүүдийн хурд, тоормослолтын зай, мөргөлдсөн цэг болон осол болсон замын үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөл байдлыг харгалзан, жолооч нар өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийг харах үед буюу ослын аюултай нөхцөл байдал бий болох үед хоёр тээврийн хэрэгслийн хооронд бодит байдалд хэдэн метрийн зай байсныг техникийн нэмэлт шинжилгээгээр тогтоож, жолооч нарын ослоос урьдчилан сэргийлэх техникийн боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах нь хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах бөгөөд шүүх хуралдаанаар энэ байдлыг нөхөн тогтоох боломжгүй.
4.12. Шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэхийг бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Тиймээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 280 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Д.БАЙГАЛМАА