| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 2512005250021 |
| Дугаар | 2026/ДШМ/33 |
| Огноо | 2026-06-04 |
| Зүйл хэсэг | 10.1.2.6., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2026/ДШМ/33
Бид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Тулга
Яллагдагчийн өмгөөлөгч В.Удвал /цахимаар/, О.Батцэрэн
Яллагдагч: Б
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2026/ШЗ/317 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Бид холбогдох 2512005250021 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Бу аймгийн С суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Б аймгийн С сумын 0-р багийн У гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д овогт Пийн Б /ИБД: /
Яллагдагч Б нь 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд А аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэрт О, Ннарыг машинаас буусангүй гэх шалтгаанаар уурлаж улмаар О, Ннарыг согтуурсан буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хоёр түүнээс олон хүнийг тээврийн хэрэгсэлдээ хадгалж байсан хутгаар удаа дараа хутгалж Оын эрүүл мэндэд баруун бугалга, хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, Нэрүүл мэндэд нүүр, хоёр бугалга, зүүн шуу, хэвлийд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу хоёр түүнээс олон хүнийг мөн хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Бид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7-д зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2026/ШЗ/317 дугаар шүүгчийн захирамжинд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д ургийн овогт Пийн Бид холбогдох эрүүгийн 2512005250021 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, Оын Адидас /Adidas/ гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн биеийн тамирын цамц нэг ширхэг, Н стар энд старс /star&stars/ гэсэн бичиглэлтэй фудволка нэг ширхэг, “3XL” гэсэн бичиглэлтэй цамц 1 ширхгийг хэрэгт ирүүлсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Шүүгчийн захирамжид “яллагдагчийн мэдүүлэгт дурдагдсан Б дэлгүүрийн гадна болсон үйл баримт болсон эсэх, хохирсон гэх асуудлыг нэг мөр шалгах” гэжээ. Шүүхийн аливаа шийдвэр нь тодорхой ойлгомжтой байх ёстой. “Б дэлгүүрийн гадна болсон” гэх үйл баримт, Б хохирсон гэх асуудлыг шалгах гэж хэт ерөнхий байдлаар дүгнэсэн тул уг заалтын хүрээнд ямар ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй, энэ нь хэрэгт ямар ач холбогдолтой талаар тусгаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл Б нь сэжигтнээр 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “...шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэж хүсэл зоригоо бодитоор, тодорхой илэрхийлсэн байдаг. Гэтэл хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхөд яллагдагч нь хэрэгт авагдаагүй зүйлийн талаар тайлбарлаж, мэдүүлж эхэлсэн нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй. Тухайн үйл явдал болох үед байсан гэрч Э.Батбаатар, хохирогч Нямдаваа, О нарын хэн аль нь яллагдагчийн мэдүүлж, тайлбарласан үйл баримт болсон талаар мэдүүлээгүй. Яллагдагчийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, нотлох баримт зөрүүтэй бол аль нотлох баримтыг үнэлж байгаа талаар тусгаагүй атлаа ямар нотлох ажиллагаа хийгээгүй болохыг хэргийг прокурорт буцаасан үндэслэлдээ тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүгчийн захирамжид “...Ш гэх хүн хамт явж байсан талаар удаа дараа мэдүүлсээр байхад мөрдөгч Ш гэх нэртэй хүний талаар тодруулаагүй” гэжээ. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгийг харьцуулан шинжлэн судалбал эдгээр хүмүүсийн мэдүүлэгт дурдагдсан хүн нь Э.Батбаатар болох нь тогтоогдож байх бөгөөд тэрээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “болсон үйл явдлыг санахгүй байна” гэж мэдүүлсэн байна. Тодруулбал хохирогч О нь “...Тэгээд хойшооноо зугтаж Шгийнд ороод хэвтэж байх үед түргэн тусламж ирээд авч явсан...” гэж мэдүүлсэн бол гэрч Э.Батбаатар нь “...Миний утас руу Хандаа гэх хүн над руу залгаад О хүнд зодуулчихсан явж байна гэж залгасан, ...О нь манай зүүн талын орон дээр хэвтэж байсан, ...удалгүй эмч ирээд аваад явсан...” гэж, гэрч О.Хандсүрэнгийн “...О цустайгаа холилдчихсон “ажаа намайг Шгийнд хүргээд өгөөч” гээд дэлгүүрийн гадаа зогсож байсан юм. Гудамжнаас хар хурдаараа гарч ирсэн саарал өнгийн дээлтэй 40 гаран насны эрэгтэй хүн О байсныг би тэр үед мэдсэн. Оын нүүр болон өмсөж явсан саарал өнгийн дээлийнх нь цээж хэсэг нэлэнхийдээ цус болчихсон байсан. Тэгээд би Оаас юу болсон тухай асуухад “Сайхан сумын хүнд зодуулчихлаа” гэж надад хэлсэн. Түргэн тусламж дуудахын хооронд О хойшоогоо яваад өгөхөөр нь Шгийнд очиж байгаа юм байна гэж бодоод Ш руу залгаж, мөн эмнэлэг рүү залган хүнд зодуулсан хүн явж байна Шгийнд очсон байж магадгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүдээр Ш нь Э.Батбаатар болох нь тогтоогдож байх тул шүүгчийн захирамжийн “Ш”-г хэн болохыг тодруулах талаар ажиллагаа явуулах шаардлагагүй. Шүүхийн шатанд гэрч, хохирогч нарыг оролцуулж нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм. Мөн прокурорын яллах дүгнэлтэд хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлсан санал гаргасан байхад улсын яллагчийн саналыг харгалзан хохирогч нарыг дуудан ирүүлж “Ш” гэдэг хүн Э.Батбаатар мөн эсэх талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодруулах бүрэн боломжтой байсныг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Шүүгчийн захирамжид “...эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан талаар мөрдөгчийн тогтоолуудыг хүчинтэйд тооцсон прокурорын шийдвэр авагдаагүй” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагааны төрлүүдийг тодорхой зааж өгсөн. Тус эрүүгийн хэрэгт хохирогчоос гаргаж өгсөн эд зүйлийг хүлээн авч тэмдэглэл үйлдэж, үзлэг хийж ач холбогдлыг нь тогтоосны дараа мөрдөгч эд мөрийн баримтаар тооцох шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эд мөрийн баримт, эд зүйл хураан авах” ажиллагаа биш юм. Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч буюу хохирогч нь хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичгийг гаргаж өгөх эрхтэй гэж хуульчилсан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлд нотлох баримт гаргаж өгөх эрхийг хуульчилсан байна. Мөрдөгч түүнийг хүлээн авч хэрэгт тусгах талаар тодорхой хуульчилсан. Хуулийн дээрх заалтын дагуу хүлээн авч тэмдэглэл үйлдэж, үзлэг хийж, улмаар эд мөрийн баримтаар мөрдөгч тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Хохирогчийн хувьд эд зүйлийг сайн дураар гаргаж өгсөн үү, эсхүл мөрдөгч албадлагын шинжтэйгээр хураан авсан уу гэдгийн ялгаа, зөрүүг анхаарах нь ач холбогдолтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно" гэж заасан бөгөөд хохирогч нарын сайн дураараа гаргаж өгсөн хувцаснууд нь гэмт хэргийн ул мөрийг агуулсан, эд мөрийн баримтын шинжийг хангасан, мөрдөгч эд мөрийн баримтаар тооцох эрхтэй тул шүүгчийн захирамжийн эд мөрийн баримттай холбогдох хэсгийн талаарх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчиж Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн гэж үзлээ. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2026/ШЗ/317 дугаартай, хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох ба мөн гэрч, хохирогч нарыг оролцуулах саналтай болно гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Давж заалдах шүүхэд гаргасан эсэргүүцлээ бүхэлд нь дэмжиж байна. н.Хандсүрэн, н.Батбаатар нарын мэдүүлгийг уншихаар Ш нь н.Батбаатар юм гэдэг нь сэргээн дүрслэгддэг. Батбаатарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулаад таныг хэн гэж хочилдог вэ гэж асуугаад нөхөн гүйцэтгэчих ажиллагаа байтал таныг хочилдог нэр байна уу гэж н.Батбаатараас мэдүүлэг авах, асуулгахын төлөө хэргийг буцаасан нь бүхэлдээ үндэслэлгүй байсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчид холбогдох хэргийн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдана. Шүүх үүнийг явуулах боломжтой байсан. Зөвхөн шүүгдэгчийн өөрийнх нь зохиож яриад байгаа зүйлийг үндэслээд, хэргийн хүрээнээс халиад, өөрийнх хийсэн үйлдлийг шүүн хэлэлцэх гэж байхад, өөрөө хохирсон мэтээр мэдүүлсэн мэдүүлгээр хэргийг буцаасан нь үндэслэлгүй байсан. Эд мөрийн баримтыг хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан тохиолдолд прокурорын зөвшөөрлийг авч хүчинтэйд тооцуулах ажиллагаа явагддаг. Энд хурааж авах, гаргаж өгсөн гэсэн 2 асуудлын ялгааг яриад байгаа. Эд мөрийн баримтаар тооцох эрх нь мөрдөгчид байгаа. Эд мөрийн баримтаар тооцсон тогтоолын язгуур суурь харилцаа нь зөв үү гэдэг асуудал яригдаад байгаа. Прокурорын зөвшөөрлөөр хурааж аваагүй. Хүчинтэйд тооцуулах процесс нь энэ биш юм. Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоол процессын зөрчилгүй, энэ эрх нь өөрт нь байгаа. Шүүх хэргийн хүрээнээс хальсан, эсэргүүцлийн үндэслэлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн 317 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч О.Батцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн 317 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогч нарыг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Үүнийг яг яаж тогтоосон юм бэ. Хохирогч нараас асуух байсан болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тэгэхэд тийм асуулт огт тавигдаагүй. Хохирогч нар мэдүүлэхдээ санахгүй байна гэж хэлчихээд, бүх зүйлийг тод санаж, дэлгэрэнгүй тайлбарлаж, мэдүүлдэг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч харж үзээсэй. Мөн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг аль, аль талаас нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байх. Энэ хэрэг хөнгөрүүлэх талын нотлох баримт бараг байхгүй. Зөвхөн ял шийтгэл авч байсан талаарх лавлагаа л байгаа байх. Түүнээс дандаа хүндрүүлэх, өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч байгаа гэрч, хохирогч нарын мэдүүлэг байгаа. Зүйлчлэл таалагдахгүй гэсэн нь юу гэсэн үг юм бол, би нэг сайн ойлгохгүй байна. Таалагдахаараа хүлээн зөвшөөрөөд, таалагдахгүй бол хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ойлголт байхгүй. Яг энэ зүйлчлэлээр оруулж ирж байгаа бол аль, аль талын нотлох баримтыг цуглуулж, тогтоогоод, тийм гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байсан юм уу, үгүй юу гэдгийг тогтоох байсан байх. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч В.Удвал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэл, санаа зорилго, нотолбол зохих асуудал чухал ач холбогдолтой байгаа учраас энэ асуудлыг шалгуулъя гэдэг хүсэлтийг тавиад байгаа. н.Б гэдэг хүний дэлгүүрийн гадаа болсон юмаа гэж Б анхнаасаа хэлээд байгаа. Хэргийн газрын үзлэг хийхдээ Боос утсаар лавлаж асуугаад хэргийн газрын үзлэг хийсэн гэж байгаа. Гэтэл бодит байдал дээр Боос асуугаагүй байдаг. Энэ талаараа Б өмнөх урьдчилсан хэлэлцүүлэгт хэлсэн. Одоо ч хэлж байна. Яагаад мөрдөгч өөрөө үүнийг зохиож бичээд байгаа юм бэ. Хэргийн оролцогч нарыг оролцуулаагүй. Мөрдөгч ингэж зохиож хэрэг бүрдүүлж болохгүй шүү дээ. Хэргийн газар гэдэг бол тухайн хэрэг болсон ул мөрийг илрүүлэх, гэмт хэргийг илрүүлэхэд ач холбогдолтой зүйлийг олж тогтоохын тулд хэргийн газрын үзлэг хийгээд байгаа. Гэтэл энэ хэргийн газрын үзлэгийг хийгээгүй. Өөр газар очиж хийсэн байна. Мөн н.Б дэлгүүрийн гадаа үйл явдал болсон. Дэлгүүр камертай байх ёстой. Тэр камерыг шалгаж өгөөч гээд байхад ерөөсөө шалгаагүй. Тэр камерт бичигдсэн байх боломжтой. Тухайн цаг хугацаанд дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан хүн ч гэсэн камерт харагдсан үгүйг хэлнэ. Тэгээд биеэ хамгаалж чадахгүй байгаа байдлыг далимдуулж бусдыг алахыг завдсан гээд байгаа. Биеэ хамгаалж чадахгүй байсан юм уу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийгээгүй. Шууд зүйлчлэлийг хүндрүүлсэн. Эрүүгийн хуульд зааснаар хүнийг санаатай алах гэсэн зүйчлэлээр хүндрүүлэн зүйлчилж оруулж ирсэн Бид холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж, нотолбол зохих ажиллагааг хангалтай нотлоогүй байгаа нь хохирогч М.Нямдаваа, О нарын биед учирсан хэд, хэдэн шархны зүсэгдсэн байдлаас харахад, хүнийг санаатай алах гэдэг зүйлчлэл үгүйсгэгдэж байна. Тийм учраас энэ хэргийг хангалтай нотлоогүй асуудал байна. Гэм буруугийн асуудал, ялыг хөнгөрүүлээд зүйлчлэх эрх нь анхан шатны шүүхэд байгаа боловч хүндрүүлж орж ирж байгаа хэргийн хүрээнд хангалтай нотлоогүй. Мөн хөнгөрүүлэх болон цагаатгах нотлох баримтыг зэрэг бүрдүүлэх үүргээ биелүүлэлгүй, сэжигтэн, яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.
Яллагдагч Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би болсон явдлаа бүгдийг нь мэдэж байгаа. Миний мэдүүлэг бүгд ороогүй байсан. Үүнийг үнэн зөвөөр нь болсон газраас шалгаж өгнө үү л гэж байгаа. Камертай дэлгүүрийн гадаа болсон байхад камерыг нь шүүгээгүй. Ондоо дэлгүүрийн гаднаас зураг аваад ийм хэрэг болгосон байсан. Миний мэдэх юм байхгүй, өөрсдөө зохиомлоор бүтээсэн хэрэг байна. Болсон хэргийг үнэн зөвөөр нь шалгаж өгнө үү гэж хүсэж байна. Миний гэмтсэн эмнэлгийн бичгийг авч ирээд Ад өгсөн бичгийг салгаад, Х суманд аваачаад дарсан байсан. Үүнийг санаатай хэрэг гэж бодож байгаа. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Прокуророос Бийг 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд А аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэрт О, Ннарыг “машинаас буусангүй” гэх шалтгаанаар уурлаж, улмаар О, Ннарыг удаа дараа хутгалж Оын эрүүл мэндэд баруун бугалга хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, Нэрүүл мэндэд нүүр, хоёр бугалга, зүүн шуу, хэвлийд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу хоёр, түүнээс олон хүнийг, мөн хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7-д зааснаар зүйлчилж прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 04 сарын 17-ний 2026/ШЗ/317 дугаар шүүгчийн захирамжаар Бид холбогдох хэргийг
- Б дэлгүүрийн гадна болсон гэх үйл баримт, хохирсон гэх асуудлыг нэг мөр шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй,
- Хохирогч, яллагдагч нарын мэдүүлэгт дурьдагдаад байгаа Ш гэх нэртэй хүн хэн болохыг тодруулаагүй,
- Хэрэгт Адидас /Adidas/ гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн биеийн тамирын цамц нэг ширхэг, стар энд старc /star&stars/ гэсэн бичиглэлтэй фудволка нэг ширхэг, “3XL” гэсэн бичиглэлтэй цамц нэг ширхэгийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан талаар мөрдөгчийн тогтоолуудыг хүчинтэйд тооцсон прокурорын шийдвэр авагдаагүй зэрэг нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуульд заасан журмыг зөрчсөн бөгөөд эдгээр ажиллагааг хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, хэргийн талаар тогтоогдвол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй, ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхээр заасан.
Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалтаар хийгдэх ажиллагаа хийгдээгүй, хийгдсэн ажиллагаа зөрчилтэй болохыг тогтоосон, тухайн ажиллагааг хийлгэх, зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаас өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон ажиллагаанууд хамаарч болно.
5. Анхан шатны шүүх яллагдагч Бийн “намайг тухайн үед Б дэлгүүрийн гадаа байхад зодсон...” гэсэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, “...дэлгүүрээс гарч ирэхэд Б байхгүй байсан бөгөөд Ш, нөгөө танихгүй 2 залуугийн хамт тэр 3 миний машинд суусан. Машинд суугаад удаа ч үгүй байхад Ш гэх хүн намайг “чи хүн зоддог том хулгайч” гээд миний аавын нэрийг хэлээд надад хүн зодсон хэрэг тулгаж хэл амаар доромжилж миний зүүн хацар хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохьсон...” гэсэн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт дурдагдсан Б дэлгүүрийн гадна болсон гэх үйл баримт, хохирсон гэх асуудлыг нэг мөр шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэжээ.
Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авах боломжтой тул хэргийг буцаагаад дахин мэдүүлэг авах шаардлагагүй” гэж тайлбарлажээ.
Яллагдагч Бийн хохирогч О, Ннарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу Б дэлгүүрийн гадна яллагдагч, хохирогч нарын дунд үүссэн харилцаа, нөхцөл байдлын талаар шүүх хуралдаанд хохирогч нарыг оролцуулан мэдүүлэг авах боломжтой, мөн хохирогч, яллагдагч нарын мэдүүлэгт дурьдагдаад байгаа “Ш” гэх нэртэй хүн хэн болох талаар хохирогч нараас шүүх хуралдаанд мэдүүлэг авч тодруулж болох бөгөөд эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.
6. Мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаанаас бүрдэх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад ажиллагааг мөрдөгч бие даан явуулна гэж хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хуульчилсан. Мөн эд мөрийн баримтыг хураан авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулахаар 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заажээ. .
Харин хохирогч Оын сайн дураараа гаргаж өгсөн цэнхэр өнгийн “adidas” гэх бичиглэл бүхий 1 ширхэг биеийн тамирын цамц, хохирогч Нсайн дураараа гаргаж өгсөн хар хөх өнгийн “star & stars” гэх бичиглэлтэй фудволка 1 ширхэг, хар хөх өнгийн “3XL” гэх бичиглэлтэй 1 ширхэг цамцыг тус тус хэрэгт хавсаргах болон эд мөрийн баримтаар тооцохоор мөрдөгч тогтоолоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дах хэсэгт “хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл ... –г мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэж, 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад ... гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан, түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно” гэж тус тус заасны дагуу хийгдсэн мөрдөгчийн бие даан явуулж болох мөрдөн шалгах ажиллагаа бөгөөд энэ нь прокурорын зөвшөөрлөөр явуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3, 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаанд хамаарахгүй тул мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон ажиллагааг прокурор хүчинтэйд тооцох шаардлагагүй.
7. Иймд прокурорын “ ... захирамжинд заасан ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой, мөрдөгч эд мөрийн баримтаар тооцсон хууль зүйн үндэслэлтэй” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авч хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шүүх дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2026/ШЗ/317 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Ч.ЭНХТӨР