Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 457

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай, 

улсын яллагч Б.Гүнсэл,         

шүүгдэгч Б.Г-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Д- овогт Б-гийн Г-т холбогдох эрүүгийн 1810016710516 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ........-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, механикч мэргэжилтэй, Улаанбаатар эрдэм их сургуулийн аж ахуйн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д- овогт Б-гийн Г-т /РД:.................../   

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г-нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 5 дугаар гудамж 174 тоотод эхнэр Ж.О-тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Г-нь шүүгдэгч Б.Г-нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 5 дугаар гудамж 174 тоотод өөрийн гэртээ эхнэр Ж.О-ыг  чи тэр эмнэлэгт хэвтэж байхдаа үхчихгүй яасан юм бэ гэж хэлсэн гэх шалтгаанаас маргалдаж, үснээс нь зулгааж, хөлөөрөө нуруу, бөөрөн тус газар нь 1 удаа өшиглөж, сандлаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

            2. Хохирогч Ж.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 30 минутын үед  нөхөр орж ирээд “наадахаа босгож яах гээд байгаа юм, 5 хоногийн эмчилгээ гэж юу байдаг юм, чи өвчин тусаад үхдэл болчихсон юм уу, 5 хоног нүдүүлж нүдүүлж ирчихээд ядраад хэвтэж байгаа юм” гэж хэлэхээр нь би “тэгвэл чи үхчихгүй яасан юм” гээд хэлчихсэн чинь нөхөр лаазтай пивоо шидээд дараа нь тавчикаа шидээд намайг оноогүй. Тэгээд намайг орон дээрээс үснээс зулгааж шалан дээр татаж авчирч байгаад хөлөөрөө нуруу бөөр хэсэгт 1 удаа өшиглөчихөөд том модон сандал аваад над руу шидчихсэн. Сандал шидэхэд сандалны 2 хөл нурууны хэсэгт онож, сандалны нэг хөл хамар, баруун нүдний доор оночихсон. Тэгээд миний хамарнаас цус гараад хавдчихаар нь би охиноороо хадам ээж Жавжмааг дуудуудсан ба нөхөр сандалаа аваад босгож тавиад зогсоод байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11/   

            3. Гэрч Ж.Жавжмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Б.Г-ийн бага охин гэрийнхээ гадаа гэр рүүгээ орохгүй уйлаад байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бол гэж бодоод гэр рүү нь орсон. Гэр рүү нь ороход том өрөөнд Г-, О-хоёр хэрэлдээд хажууд нь шар модон сандал уначихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20/  

            4. Гэрч Д.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...О-дахиж залгаад та хүрээд ирээ Зоригоо сандал авч шидээд намайг гэмтээчихлээ гэж хэлсэн. Одгэрэл манайд ирээд бид хоёр Оюунбатын гэрт очсон. Бид нарыг очиход манай охин Ж.О- нь хамар, уруул нь хөхөрсөн, хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8618/-ний дүгнэлт:

                        - Ж.О-ын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, уруул, хамрын баруун сүвний доод хэсэг, баруун шуунд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөД-мөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27/

            6. Аюулын зэргийн үнэлгээний маягт: “...Эрсдлийн түвшин: Бага,...Нийт 5 оноо...” /хх-ийн 40-41/

            7. Яллагдагч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...эхнэр О-намайг ажлын хүмүүстэй хардаад бид хоёр маргалдсан. Тухайн өдөр эхнэр О-нь “чи тэр эмнэлэгт хэвтэж байхдаа үхэж далд орохгүй яасан юм бэ” гэж хэлэхээр нь би гал тогооны өрөөнд байдаг модон сандал шидчихсэн. Би 0.5 литрийн лаазтай пиво ууж байгаад талыг нь шидчихсэн. Эдгээр гэмтлүүдийг би Ж.О-ын биед учруулсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-39/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөД-бөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч Б.Г-нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8618/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Г-нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 5 дугаар гудамж 174 тоотод өөрийн гэртээ эхнэр Ж.О-ыг  “чи тэр эмнэлэгт хэвтэж байхдаа үхчихгүй яасан юм бэ” гэж хэлсэн гэх шалтгаанаас маргалдаж, үснээс нь зулгааж, хөлөөрөө нуруу, бөөрөн тус газар нь 1 удаа өшиглөж, сандлаар цохиж хохирогч Ж.О-ын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, уруул, хамрын баруун сүвний доод хэсэг, баруун шуунд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Ж.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хохирол 300.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/, түүний хувийн байдал /...37 настай, эрэгтэй, Улаанбаатар эрдэм их сургуулийн аж ахуйн дарга ажилтай.../ зэргийг харгалзан Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Д- овогт Б-гийн Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д- овогт Б-гийн Г-ийг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-т оногдуулсан 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Б.Г-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Г-т сануулсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                           ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР