Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 471

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гансугар,

улсын яллагч Б.Гүнсэл,    

хохирогч Б.Б-,  

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /ҮД:1703/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овогт Ц-ийн Б-од холбогдох эрүүгийн 1710009950271 дугаартай, 187/2018/0434/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 5-нд Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, урьд

-1997 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаартай Булган аймгийн сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 3 дугаартай Булган аймаг дахь Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231.3, 127.1, 131.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

-2002 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай Булган аймгийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  1231 дугаар зүйлийн 1231.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, 

-2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 

-2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1007 дугаартай Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

-2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаартай Өвөрхангай аймаг дахь Сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, М- овогт Ц-ийн Б- /РД:ГО79060597/ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 орон сууцны хорооллын зүүн талд байрлах хашаанд оршин суух хохирогч Д.Б- хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж цахилгаан хөрөө, мөнгөн бүс, савхин куртик, өдөн куртик, дурдан бүс, ногоон өнгийн монгол дээл, будаа агшаагч, бага гарын мөнгөн аяга, хромон гутал, гагнуурын алх, цахилгааны утас, газан плитка, даавуун дээр урласан Ногоон дарь эх бурхан, ДиДиш төхөөрөмж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.319.600 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талд байрлах хашаанд оршин суух хохирогч Д.Б-атдэлгэрийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж хивс 2 ширхэг, гуулин цөгц 9 ширхэг, хар ноосон цамц 1 ширхэг, эмэгтэй кет 1 ширхэг, хар ногоон торго даавуу 1 ширхэг, цэнхэр цамц 1 ширхэг, 3 литрийн хөнгөн цагаан бидон 1 ширхэг зэрэг 362.600 төгрөгийн эд зүйлсийг хулгайлахаар завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 орон сууцны хорооллын зүүн талд байрлах хашаанд оршин суух хохирогч Д.Б монгол гэрийн тооноор орж цахилгаан хөрөө, мөнгөн бүс, савхин куртик, өдөн куртик, дурдан бүс, ногоон өнгийн монгол дээл, будаа агшаагч, бага гарын мөнгөн аяга, хромон гутал, гагнуурын алх, цахилгааны утас, газан плитка, даавуун дээр урласан Ногоон дарь эх бурхан, ДиДиш төхөөрөмж зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 1.319.600 төгрөгийн хохирол учруулсан, 

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талд байрлах хашаанд оршин суух хохирогч Д.Б монгол гэрийн тооноор нэвтрэн орж хивс 2 ширхэг, гуулин цөгц 9 ширхэг, хар ноосон цамц 1 ширхэг, эмэгтэй кет 1 ширхэг, хар ногоон торго даавуу 1 ширхэг, цэнхэр цамц 1 ширхэг, 3 литрийн хөнгөн цагаан бидон 1 ширхэг зэрэг 362.600 төгрөгийн эд зүйлсийг хулгайлахаар завдсан болох нь: 

1. Шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

2. Хохирогч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2017 оны 11 дүгээр сард би ажилтай байгаад гэртээ ирсэн. Гэртээ ороход хулгай орсон байдалтай байсан. Би цагдаад дуудлага өгөөрэй гээд буцаад ажилдаа явсан. Амбаар, хаалгыг нь ойнголгосон байсан гэсэн. 1.319.600 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо авчихвал гомдол, саналгүй..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/      

3. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 5-9/

4. Хохирогч Д.Б-атдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өглөөний 6 цагийн үед гэрээ эргэхээр ирсэн тэгээд түлхүүртэй хаалгаа онгойлгох гэтэл тоононы зааг нь эвдэрсэн байдалтай, нэг поорчикийг нь аваад дээр тавьчихсан хулгай орсон байдалтай байсан тэгэхээр нь охин Эрдэнэцэцэгтэй утсаар холбогдож үзчихээрэй гээд явчихсан юм. Тэгээд өдөр манай охин утсаар яриад гэрт тань хулгай орсон байна, цагдаа нар хүнийг нь барьсан гэж хэлсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/

            5. Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....14 цагийн үед аавынд ирсэн чинь Монгол гэрийнхэн дээвэр дээр хөнгөн цагаан 2,3 литрийн бидан байсан. Тэгэхээр нь түлхүүрээр онгойлгоод орох гэтэл дотор нь хүн дугарах шиг болсон. Тэгэхээр нь айгаад хүн дуудаад мөн цагдаад дуудлага өгч ортол нэг танихгүй хүн гэр дотор эд зүйл барьчихсан зогсож байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/  

            6. Гэрч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 14 цаг 15 минутын үед эрхэс 112 чиглэлд цагдаагийн дэд ахлагч Д.Э, сонсогч Х.Б нарын хамт үүрэг гүйцэтгэж байхад Эрхэс-10 буюу хэлтсээс станцаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь .. тоотод хулгай хийж байгаа хүн байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр МТ шатахуун түгээх станцын баруун талын ногоон өнгийн хашаатай Монгол гэрийн тооноор тодорхой оршин суух хаяггүй Ц-ийн Б- гэх тэнэмэл этгээд нэвтэрч хулгай хийж байхад нь үйлдэл дээр нь барьж Эрхэс 10-т хүлээлгэн өгсөн. Ц.Б нь тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан биеэ авч явах чадваргүй байдалтай байсан. Тухайн үед гэрийн эд зүйлсийг буюу хувцас, цөгц, кет, төмөр сав, ногоон дээл зэргийг гэрийн тооноор гаргаад шидсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/

            7. Дамно ХХК-ын 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн ХУ2-18-187 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 46-47/ 

            8. Дамно ХХК-ын 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ХУ2-18-530 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 52-53/

             9. Дамно ХХК-ын 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ХУ2-18-554 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-57/

            10. Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талын МТ ШТС-ын хойд талын задгай цэнхэр хашааны дотор талын цэнхэр өнгийн төмөр амбаарт хоног төөрүүлдэг газартаа ирсэн юм. Уг хашааны баруун талд залгаа хашаатай Монгол гэртээ айл байдаг байсан ба би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 13 цагийн үед гэрийн тоононы даага буюу салхивчийг нь хугалж аваад гэр дээр нь тавьж байгаад тооноор дотогш нэвтэрч бахь, модон харуул, дөш, автерка, хивс, 2 ширхэгийг хулгайлж авах гэж байгаад гэр дотор нь цагдаад баригдсан. Би урьд өмнө 2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед уг Монгол гэрийн тооноор орж цахилгаан хөрөө 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, түрүүтэй арьсан гутал 1 хос, саарал өнгийн Монгол дээл 1 ширхэг, ногоон өнгийн 2х3 харьцаатай ханын жижиг хивс 1 ширхэг, ногоон куртик 1 ширхэг, газон плитка 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, 20-30 метрийн цахилгааны утас зэрэг эд зүйл хулгайлаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төвийн үүдэнд явж байсан машинтай хүмүүст нийт 250.000 төгрөгөөр бүгдийг нь бодоод худалдсан   ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-69/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б нь 1997 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаартай Булган аймгийн сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 3 дугаартай Булган аймаг дахь Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231.3, 127.1, 131.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

-2002 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай Булган аймгийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  1231 дугаар зүйлийн 1231.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, 

-2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 

-2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1007 дугаартай Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 

-2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаартай Өвөрхангай аймаг дахь Сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70, 104, 74-109/-аар тогтоогдлоо. 

          2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж зааснаар шүүгдэгч Ц.Бын ялгүй болох 5 жилийн хугацаа /хүндэвтэр гэмт хэрэг/ 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусахаар байсан боловч 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна. 

          Учир нь шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 орон сууцны хорооллын зүүн талд байрлах хашаанд оршин суух хохирогч Д.Б-атдэлгэрийн монгол гэрийн тооноор орж цахилгаан хөрөө, мөнгөн бүс, савхин куртик, өдөн куртик, дурдан бүс, ногоон өнгийн монгол дээл, будаа агшаагч, бага гарын мөнгөн аяга, хромон гутал, гагнуурын алх, цахилгааны утас, газан плитка, даавуун дээр урласан Ногоон дарь эх бурхан, ДиДиш төхөөрөмж зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 1.319.600 төгрөгийн хохирол учруулсан, 

          Мөн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талд байрлах хашаанд оршин суух хохирогч Д.Б-атдэлгэрийн монгол гэрийн тооноор нэвтрэн орж хивс 2 ширхэг, гуулин цөгц 9 ширхэг, хар ноосон цамц 1 ширхэг, эмэгтэй кет 1 ширхэг, хар ногоон торго даавуу 1 ширхэг, цэнхэр цамц 1 ширхэг, 3 литрийн хөнгөн цагаан бидон 1 ширхэг зэрэг 362.600 төгрөгийн эд зүйлсийг хулгайлахаар завдсаныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Бын дээрх 2 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” заасныг хангаж байна. 

          Иймд шүүгдэгч Ц.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.  

          Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хохирогчийн  хохирлыг ойрын хугацаанд барагдуулна. Хохирогчоос уучлалт гуйж байна.../шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...1.319.600 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо авчихвал гомдол, саналгүй.../шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...39 настай, эрэгтэй.../ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Бод хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүх үзсэн болно. 

          Хохирогч Д.Б-т 1.319.600 /нэг сая гурван зуун арван есөн мянга зургаан зуу/ төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан Дамно ХХК-ын 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн ХУ2-18-187 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул хохиролд тооцох боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч Ц.Боос 1.319.600 /нэг сая гурван зуун арван есөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 14 дүгээр гудамжны 164б тоотод оршин суух, Барга овогт Дашзэвэгийн Д.Б- /РД:З......./-т олгох нь зүйтэй байна.  

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ажлын бээлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв. 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

            1.Шүүгдэгч М- овогт Ц-ийн Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М- овогт Ц-ийн Б-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.     

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Бын эдлэх 3 /гурав/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч Ц.Боос 1.319.600 /нэг сая гурван зуун арван есөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 14 дүгээр гудамжны 164б тоотод оршин суух, Б овогт Д.Б- /РД:........../-т олгосугай.    

6.Ц.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ажлын бээлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.   

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэл

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР