Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 476

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,  

улсын яллагч А.Дэлгэрмөнх,        

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа /ҮД:0-170/,  

шүүгдэгч Ё.Х, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр /ҮД:0-206/,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр /ҮД:0-118/,

шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн /ҮД:0-033/, Б.Тэнгис /ҮД:0-518/,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг /ҮД:0-079/,

орчуулагч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ё-ын Х, Г овогт Н-ийн М, П овогт Б-ын З, Т овогт Б-н Н, А овогт Б-ийн Н нарт холбогдох эрүүгийн 1802002190108 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

            1. Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 30-нд Улаанбаатар төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ноён Койнаж” гадаад харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн захирал, ам бүл 3, дүү, бэр нарын хамт Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, .............. тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүрэг 4 дүгээр хороолол, ........... тоотод оршин суух,

Урьд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосон.  Б овогт Ё Х /РД:................../    

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хуваираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмбо хотхоны 53 дугаар байрны ..... тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Г овогт Н-ийн М- /РД:ШЗ86102379/

3. Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 3-нд Дорноговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Ганада” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 3, эх, найз охин нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 35 дугаар байрны 3 тоот хаягтай, Баянгол дүүргийн 02 дугаар хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, П овогт Бын З /РД:ЕЮ90110312/

4. Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 21-нд Улаанбаатарт хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын бизнесийн удирдлага, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй,Товогт Бийн Н- /РД:......./

5. Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатарт хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “Аддис” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо 19 дүгээр хороолол 37 дугаар байрны 9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А-овогт Б-гийн Н- /РД:УП93042940/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Ё.Х- нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 38 дугаар байрны 1 дүгээр орцонд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй 49,76 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            Мөн дээрх бодисноос 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо KH хотхоны 6е байрны 15 тоотод 3,54 грамм бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Зт 9,5 грамм, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.М-т 8,2 грамм, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Н-д 17,8 грамм, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Н-д 10,72 граммыг тус тус өгсөн,

            Н.М- нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила төвийн орчим өөрийн эзэмшлийн 0606 улсын дугаартай Бенз маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 8,2 грамм “Шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            Б.З нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол банкны авто зогсоол дээр 83-98 УНЯ улсын дугаартай Тоёота Фит маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 9,5 грамм “Шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            Б.Н- нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 71-64 УНЛ улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 17,8 грамм “Шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            Б.Н- нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо KH хотхоны 6е байрны 15 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 10,3 граммыг, биедээ 0,3 грамм “Шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Ё.Х- нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Шавар” гэх нэршилтэй бодисыг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 38 дугаар байрны 1 дүгээр орцонд,

мөн дээрх бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо KH хотхоны 6е байрны 15 тоотод тус тус хадгалсан, 

            Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Зт, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.М-т, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Н-д, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Н-д “Шавар” гэх бодисыг тус тус өгсөн,

            Н.М- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила төвийн орчим өөрийн эзэмшлийн 0606 улсын дугаартай Бенз маркийн тээврийн хэрэгсэлд,

            Б.З нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол банкны авто зогсоол дээр 83-98 УНЯ улсын дугаартай Тоёота Фит маркийн тээврийн хэрэгсэлд,

Б.Н- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 71-64 УНЛ улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгсэлд,

Б.Н- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо KH хотхоны 6е байрны 15 тоотод болон биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Шавар” гэх нэршилтэй бодисыг тус тус хадгалсан болох нь:   

1. Шүүгдэгч Ё.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “.....2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би ажлаа хийж байгаад шавар гэдэг бодисын тухай мэдээллийг сонссон. Урьд нь ажлын шугамаар уулзаж байсан Н.М-, Б.Н-, Б.З, Б.Н- нарт нөгөө юмны сураг гарлаа, та хэд мөнгөө нийлүүлээд авах уу гэж хэлээд уулзалдахаар болсон. Үдээс хойш бүгдээрээ мөнгөө нийлүүлээд оройн 18 цагийн үед шавар гэдэг бодисыг очиж авсан. Би фейсбукээр А-тай гэдэг найзтайгаа ажил хэргийн шугамаар холбоотой байдаг байсан ба тухайн үед миний үе мөч ажлын ачааллаас ихсээд байнга өвддөг байсан. Тэгээд надад сураг гарлаа гэж хэлэхээр нь би авъя гэсэн юм. Тэгэхэд А надад өөр аппликэйшиний дугаар өгсөн. Тэгээд би зааварчилгааны дагуу Чингэлтэй дүүргийн 38 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарын кабелийн хоолойноос очиж авсан. Мөнгөө хаана өгөх вэ гэж асуухад 5 дугаар сургуулийн урьд талд нэг салонд байдаг н.О- гэдэг хүнд өгөөрэй гэсэн. Тэгээд би бараагаа аваад нөгөө хэддээ өгсөн. Хамгийн сүүлд Б.Н-д өгөх гэж гэрт нь очиход гэртээ орохыг урьсан. Тэгэхэд би найз залуу чинь байгаа биз дээ гэхэд зүгээр зүгээр, ороод бид нартай хамт хоол идээрэй гээд урьсан. Тэгээд гэрт нь сууж байтал хоёр найз нь ирсэн. Гараад тамхилж байх хойгуур Зайсангийн тэнд нэг газар очиж зогссон. Би гадаа гарч тамхилаад буцаж машиндаа ороод Хан Хиллс гэдэг хотхоны гадаа бөөнөөрөө зогсож байгаад цагдаа нарт 21 цагийн үед баригдсан. Тухайн өдрийн 14-15 цагийн үед би Н.М-, Б.Н-, Б.З, Б.Н- нартай холбогдож мөнгөө хураасан. Зарим нь мөнгөө дансаар шилжүүлээд зарим нь бэлнээр өгсөн. Би шавар гэдэг зүйлийг авсандаа гэмшиж байна. Би сүүлийн жилүүдэд ар гэрийн байдлаас болоод өвчнөө эмчлүүлж чадаагүй. Ажилдаа бүх цаг хугацаагаа зориулаад бие муудсан байсан ба орой их янгинадаг байсан. Тэгээд өвчинөө намдаах гэж шавар гэдэг зүйлийг авсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Б.Н- яагаад над руу дайраад байгааг нь ойлгохгүй байна. Тухайн үед бүгдээрээ хамтдаа мөнгөө гаргасан ба болсон процессийг би тодорхой хэлж мэдүүлсэн. Би энэ тал дээр гомдолтой байна....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

2. Шүүгдэгч Н.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “.....Би 2018 оны 01 дүгээр сарын үед ажил хэргийн шугамаар Ё.Х-тай уулзсан. Тэгээд яриан дунд би ясны сүрье өвчинтэй гэж хэлэхэд шавар гэдэг зүйл байдаг, өвдөлт намдаадаг юм байна гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Ё.Х- залгаад нөгөө юмны сураг гарсан, чи авах уу гэхээр нь би тэгье гээд мөнгөө шилжүүлсэн. Би авах болсон шалтгаан нь өвчнүүдээс болж байнга өвчин намдаах эм хэрэглэдэг. Мөнгө төгрөгийн шалтгаанаас болж гадагш гарж хагалгаа хийлгэх маань түр хугацаагаар хойшилсон учир түр өвчин намдаах зорилгоор авсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад алдсан алдаагаа засах боломж олговол цаашид илүү ихийг хийж залруулах болно...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Шүүгдэгч Б.Зын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “....мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....Өөрийн өвчний улмаас буруу үйлдэл хийсэн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

4. Шүүгдэгч Б.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “....Би шавар гэдэг бодисыг Ё.Х-гаас авсан. Авах болсон шалтгаан нь би 2008 онд Оюутны лигийн сагсан бөмбөгийн тэмцээнд тоглож байхдаа нуруундаа хүнд бэртэл авсан юм. Түүнээс хойш нурууны өвчнөө бүрэн эмчилж чадахгүй явсаар байгаад ажлаасаа гарсан. Сагсан бөмбөг тоглож явж байгаад дахин гэмтэл аваад 2 хөлний шөрмөс тасарсан. Тэгээд 1 жил гаруй хугацаанд хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тухайн үед тэсэхийн аргагүй өвчтэй байсан учир өвчнөө намдаах арга хайж байгаад интернетээс буруу мэдээлэл авсан. Би хуульзүйн мэдлэггүйгээсээ болж буруу зүйл хийж байна гэж ойлгохгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид над шиг залуучууд буруу мэдээлэл авч алдаа гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллана гэж бодож байна... Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Тохиолдлын шинжтэй алдаа гаргасандаа гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

5. Шүүгдэгч Б.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “....Хэрэг болсон өдөр Ё.Х- надтай холбогдоод эрүүл мэндийн байдлаа ярьж, өвчинтэй байгаа учир хагалгаанд орох шаардлагатай байна гэсэн. Урьд нь Ё.Х- хэд хэдэн удаа хагалгаа, эмчилгээний мөнгө болон өөрийнхөө бизнесст хөрөнгө оруулах үүднээс мөнгө зээлээч гэж гуйж байсан. Тэгээд Австрали Улсад найзтайгаа холбогдоод надаас мөнгө нэхээд байна, яах уу гэхэд хэрвээ тусалж чадвал туслаарай гэсэн. Тэгээд хэрэг Б өдөр Ё.Х- надтай холбогдоод уулзсан. Түүний биеийн байдал их муу харагдсан. Найзыгаа хүлээж байна гэсэн учир би түүнийг өрөвдөөд манайд ороод хоол идээд хэсэг амраад аваарай гээд гэртээ урьсан. Тухайн үед манай найз залуутай бид хоёр хамт хоол захиалж идэх гэж байна гэж санал тавьсан. Би урьд нь Монголд мансууруулах бодистой холбоотой зүйл байдгийг мэдээгүй. Би мансууруулах бодис хэзээ ч хэрэглэж үзээгүй. Би маш завгүй хүн, өглөө гэрээсээ гараад орой ирдэг. Би ажлынхаа онцлогоос болж нуруундаа гэмтэл авч байсан. Гэхдээ ямар нэгэн эм тан хэрэглэдэггүй ба йогоор хичээллэдэг. Ё.Х- гэдэг хүн манайд ирсэн анхны бөгөөд сүүлчийн хүн байгаа юм. Би гэртээ мансуурулах бодис байлгах ямар ч шалтгаан байхгүй. Эцэст нь уучлалт гуймаар байна. Би анхааралгүй, гэнэн байсандаа уучлалт гуйж байна. Надад Монголд монгол найзууд байдаггүй. Би хүмүүстэй найрсаг байхыг хичээдэг. Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна... Энэ хэрэгт би гэм буруугүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

6. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол  /3хх-ийн 15/,

7. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 2-14/,

8. 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, .......... тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /... Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй 10,3 грамм бодисыг хураан авсан.../, /1хх-ийн 35-48/,   

9. 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Н.М-ын эзэмшлийн 0606 УБГ улсын дугаартай Бенз маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /... Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй 8,2 грамм бодисыг хураан авсан.../, /1хх-ийн 59-70/,    

10. 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б.Зын унаж явсан 8398 УНЯ улсын дугаартай Hknda Fit маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /... Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй 9,5 грамм бодисыг хураан авсан../1хх-ийн 82-92/,   

11. 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Н.Н-гийн унаж явсан 71-64 УНЛ улсын дугаартай Тоёото Камри маркийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /...Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй 16,8 грамм бодисыг хураан авсан.../, /1хх-ийн 103-108/,

 12. Ё.Х-гийн биед үзлэг хийж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /...Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй бодис илэрсэн.../, /1хх-ийн 138-139/,    

 13. Б.Зын биед үзлэг хийсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /...Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй бодис илэрсэн.../, /1хх-ийн 140-149/,       

14. Б.Н-гийн биед үзлэг хийж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /...Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй бодис илэрсэн.../, /1хх-ийн 150-158/,        

 15. Н.М-ын биед үзлэг хийж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /...Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй бодис илэрсэн../, /1хх-ийн 166-180/,   

16. Б.Н-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /... Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй 0,3 грамм бодисыг хураан авсан.../, /1хх-181-206/, 

17. Арилжааны банкнуудаас авсан дансны хуулгуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /... Н.М-, Б.Н-, Ё.Х- нарын хоорондоо шилжүүлсэн дансны хуулга .../, /2хх-ийн 79, 192, 210-235/, 

            18. Шинжээчийн №4613 тоот дүгнэлт:

                 - Шинжилгээнд ирүүлсэн шээснүүд хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. 

                 -Шинжилгээнд ирүүлсэн Ё.Х-, Б.Б, Б.З, Б.Б, Н.Н-, Д.Д, Н.М-аас авсан гэх шээс тус бүрийг стандарт ажлын зааврын дагуу дээж бэлтгэн чанарын урвал явуулахад дээрх дээжинд тус тус тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илрэв.

                 -Шинжилгээнд ирүүлсэн Ц.О, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн S нарын шээснээс тус тус мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

                 - Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

                 Жи: Шинжилгээнд ирүүлсэн Б.Н-гийн гэх шээсний хэмжээ бага тул шинжилгээ хийх боломжгүй байв. /3хх-ийн 95-102/,

                 19. Шинжээчийн №4611 тоот дүгнэлт: 

                 - Шинжилгээнд ирүүлсэн “8-1” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “8-2” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “8-3” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “816” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “178” гэж хаягласан тугалган цаасанд боосон шавар мэт зүйл, “1617” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “22” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “4” гэж хаягласан тугалган цаасанд боосон шавар мэт зүйл, “17” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

                 - Шинжилгээнд ирүүлсэн “8-1” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “8-2” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “8-3” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “816” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “178” гэж хаягласан тугалган цаасанд боосон шавар мэт зүйл, “1617” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “1” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “2” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “3” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “22” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, “4” гэж хаягласан тугалган цаасанд боосон шавар мэт зүйл, “17” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

                 - Делта 9 тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. /3хх-ийн 108-112/,

                 20. Шинжээчийн №4610 тоот дүгнэлт:

                 -Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 822-3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн шилэн савны ёроол хэсэгт бор хүрэн өнгийн шавар мэт зүйл, 822-3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шаргал өнгийн төмөр савны ёроол хэсэгт бор хүрэн өнгийн шавар мэт зүйл, 822-2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тугалган цаас, 24 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн гаанс, 24 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан АJ1971331 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, 9 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цэнхэр өнгийн асаагуур, 30 гэсэн хаягтай хүрэн ногоон өнгийн арьсан сав, 30 гэсэн хаягтай хүрэн ногоон өнгийн арьсан саванд хийсэн хуйлсан 1 YI JIAO гэсэн бичигтэй мөнгөн дэвсгэрт, 822-1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан AJ3080819 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, 822-1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан AL3536392 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, 16 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн сальфетканд боосон ягаан өнгийн гялгар уут, 16 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тугалган цаас, 822-3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн төмөр чимхүүр зэргээс дельта-9  тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

                 -24 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тугалган цаас, 9 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн асаагуур, 11 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ягаан өнгийн гялгар уутны тасархай, тугалган цаас зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

                 -Шинжилгээнд ирүүлсэн 822-3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн шилэн савны ёроол хэсэгт бор хүрэн өнгийн шавар мэт зүйл байсан ба дээжийн шилэн савтай жин нь 10,4577 г, цэвэр жин нь 0,2455 г байв. 822-3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шаргал өнгийн төмөр савны ёроол хэсэгт бор хүрэн өнгийн шавар мэт зүйл байсан ба дээжийн төмөр савтай жин нь 32,7472 г, цэвэр жин нь 0,0635 г байна. /3хх-ийн 115-124/,

            21. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 170-174/,

22. Шүүгдэгч Ё.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн:  “…Би үе мөчний тулай өвчинтэй сүүлийн 10 жил ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй тул бие маань маш ихээр өвддөг болсон ба уг өвчинд каннабисын төрлийн мансууруулах бодис сайн гэсэн тул хаяа хаяа олдохоороо хэрэглэдэг юм. Үе мөч өвдсөн үедээ каннабис мансууруулах бодис хэрэглэхээр өвдөлт намдааж бие тайвширдаг юм. Тэгээд би хүмүүсээс заримдаа каннабис гэх мансууруулах бодис байна уу байвал өгөөч гэх мэтээр асуудаг юм. Тэгтэл өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүмүүсээс зүс мэдэх О-д хүнд шавар гэх  мансууруулах бодис байгаа гэх сураг дуулдсан юм. Тэгэхээр нь би танил З, М-, Н- нарт шавар гэх мансууруулах бодистой хүн байна гурвуулаа нийлээд мөнгөө нийлүүлээд худалдан авах уу гэхэд тэр гурав тэгье гээд З надад 1 сая төгрөг бэлнээр М- нь 600.000 төгрөг бэлнээр мөн 400.000 төгрөг зээлээр дансаар шилжүүлэн авсан. Мөн Н-гаас нэг сая төгрөгийг бэлнээр аваад надад өөрт байсан хоёр сая төгрөгөө нэмээд нийт 5 сая төгрөг бүрдүүлэн О-ын ажиллаж байгаа гэх 5 дугаар сургуулийн урд талд байх гоо сайханы салон дээр очин уг салонд ороод дотор ажиллаж байсан хүмүүсээс О- гэх хүн ажиллладаг уу гэхэд О- нь энд ажилладаг гээд цаанаас О- гарч ирсэн юм. Тэгээд бид хоёр салонаас гараад үүдэнд нь уулзан найз нөгөөдхөөс чинь авах санаатай байна гээд өөрт байсан 5.000.000 төгрөгөө О-д өгөөд өөрийн 93118093 дугаарыг өгсөн. Тэгээд О-аас салаад явж байхад миний утсанд танихгүй дугаараас ирсэн мессэж ба уг мессэжийг уншихад 23 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд байх 4 давхар хуучны байрны 4 дүгээр давхарын интернетийн шугамны гадна талын хамгаалалт бүхий хувцанцарыг татахад дотор талд нь гялгар ууттай зүйл байхаар нь аваад гялгар уутнаас нь дотор зүйлийг гаргаж үзэхэд 5 ширхэг зуйван хэлбэртэй шавар гэх мансууруулах бодис байсан юм. Уг бодисоо аваад Зт Монгол банкны авто зогсоол дээр уулзан 1 ширхэгийг өгсөн, Н-д 120-н автобусны буудлын баруун хойд талд байх байрнуудын тэнд уулзан 2 ширхэгийг нь өгсөн юм. Мөн М-тай Шангрила худалдааны төвийн хойд талд уулзан 1 ширхэгийг тус тус өгөөд өөртөө 1 ширхэгийг үлдээсэн юм. Тэгээд саяханаас Англи хэлний багш мэргэжилтэй Н- гэх охинтой ажлын шугамаар түүний гэр болох Хурд хороололд уулзсан юм. Н- гэрт  очиход түүнтэй хамтаар гадаад улсын эрэгтэй хүн байсан ба Н- хоол захиалгын хоол захиалаад юм яриад сууж байхад Н- гадаа манай найзууд ирчихлээ гэхээр нь бид хоёр хамт гэрээс гаран гадаа гарахад байрны гадаа нь хар өнгийн ВМW маркийн суудлын тэрэгтэй 2 эрэгтэй хүн байсан юм. Тэр хоёр эрэгтэйг бид урьд өмнө ганц хоёр удаа харж байсан зүс таних хүмүүс байсан. Тэгээд Н- бид хоёр машинд суугаад Зайсан зүг рүү яваад Хаан Хиллс хотхоны гадна авто зогсоол дээр очоод зогстол цагдаа ирээд бариад авсан. З, М-, Н- нар нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг талаар бол мэдэхгүй. Энэ гуравтай хамт урьд өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 119-121/  

23. Шүүгдэгч Б.Зын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “…Уг 9.5 грамм байсан гэх шавар гэх бодисыг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр миний машин зогсож байсан зогсоол буюу Монгол банкны ертөнцийн зүгээр баруун талд байх зогсоол дээрээс авсан. Уг шавар гэх бодисыг 30 гаран насны нүдний шилтэй Х гэх нэртэй эрэгтэйгээс 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг залуутай танилын танил гэх мэтээр хүмүүстэй холбогдож байгаад нэг мэдэхэд л өнөөдөр уг залуутай уулзаад шавар гэх хар тамхи худалдаж авсан.2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Х миний 99258526 гэсэн дугаар луу өөрийнхөө Gmobail-н дугаараас залгаад “шавар байна уу, чи сонирхох уу”  гэж асуухаар нь би сонирхоод уг шавар гэх зүйлийг худалдаж авсан. Би шавар гэх зүйлийг худалдаж авсан 1.000.000 төгрөгийг ажил дээрээ очиж нягтлан бодогч Ж-аас маргааш өгчихье гэж хэлээд авчихсан юм. Тэгээд би уг  шавар гэх зүйлээсээ хэрэглээгүй байж байгаад цагдаад баригдсан. Модон гаансанд хүмүүс шавар хэрэглэдэг гэхээр нь худалдаж аваад нэг удаа шавар хэрэглэх гэж үзээд болохгүй болохоор нь машиныхаа урьд хийгээд мартсан байсан. Хуйлсан 2 мөнгөн дэвсгэртийг би зүгээр хуйлаад орхисон байсан юм. Х гэх залууг таньдаг болоод 2-3 сар болж байна. Өмнө нь буюу 2 сарын өмнө Х гэх залуугаас жижигхэн шавар гэх бодис худалдаж авч хэрэглэж байсан.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-125/ 

24. Шүүгдэгч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн:  “…Би 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн үед зүс таних Х гэх хүнтэй фэйсбүүк чатаар харилцан чамд мансууруулах бодис байна уу гэхэд Халиун шавар гэх мансууруулах бодис байгаа түүнийгээ 1 сая төгрөгөөр зарна гэхээр нь би авъя гэхэд Х тэгвэл чи 17 цагийн үед 120-ын автобусны буудал хойд талд байх байрны орчимд хүрээд ир гэсэн юм. Тэгээд 17 цагийн орчимд 120-ын автобусны буудлын хойд талын байрны гадаа өөрийн унаж явсан 7164 УНЛ улсын дугаартай тоёота камри тээврийн хэрэгсэлтэй ирээд зогсож байхад Х ирээд надад мөнгөлөг цаасаар боосон хоёр ширхэг бондгор шавар гэх мансууруулах бодисыг 1 сая төгрөгөөр худалдсан юм. Тухайн мөнгөлөг цаастай мансууруулах бодисыг би аваад нэг бондгорыг нь задлаад түүнээс бага хэмжээтэйг тасдаад өөрийн машины урд талын хайрцагт байсан цагаан өнгийн эмний хайрцагт хийгээд үлдсэн шавраа машины голын хайрцаган дээр тавьсан юм. Тэгээд байж байхад найз Баярхүү над руу утсаар залгаад найз нь Баянмонгол хороололд байна чи завтай бол намайг аваад гэрт дөхүүлээд өг гэхээр нь би тэгье гээд Баянмонгол хороолол орсон юм. Мөн би Баярхүүтэй уулзан цахим мөнгөний талаар мэдээлэл авах санаатай байсан юм. Тэгээд Баянмонгол хорооллын тэнд ирээд Баярхүү автал цагдаа ирээд бариад авсан. Би Х гэх хүнтэй сар гарны өмнө фэйсбүүк чатаар танилцаж байсан юм. Би урьд өмнө Х гэх хүнийг мансууруулах бодис хэрэглэдэг гэж хүмүүүсээс дам яриа сонсож байсан юм. Тэгээд фэйсбүүк чатаар харилцаж байхдаа мансууруулах бодис байна уу гэж асууж байсан тэр үед Х тийм зүйл байхгүй, олдохгүй гэж байсан юм. Харин өнөөдөр дахин асуухад байна гэхээр түүнийг 1 сая төгрөгөөр худалдан авсан юм. Би 2008 онд сагсанбөмбөг тоглож байгаад нуруундаа хүнд гэмтэл авсан юм. Тэгээд гам барьж чадалгүй даамжруулаад хууч өвчний шинжтэй болсон ба байнгын нуруу өвдөх болсон. Сүүлийн нэг сарын хугацаанд нурууны өвдөлт улам нэмэгдээд тэсэхийн аргагүй өвдөх болсон. Тэгээд интернет ухаж байгаад Америкийн нэгдсэн улсын сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч нуруундаа гэмтэл авсан талаар мөн түүний нурууны өвчний эмчилгээнд каннабисын төрлийн бодис эмчилгээндээ ашигласан нь их үр дүн өгсөн нурууны өвдөлт нь багассан талаар бичсэн байсан. Мөн каннабисын ургамал нь хүний биеийг тайвшруулдаг биеийн булчинг маш их суллаж өгдөг талаар бичсэн байхыг уншиж байсан юм. Уг мэдээллийг анх олж уншсанаасаа хойш хүн хараас каннабис гэх өвсийг хайж сураглах болсон юм. Тэгж сураглаж явахдаа Х гэх хүний талаар мэдээлэл аваад танилцсан юм. Би мансууруулах бодисыг өнөөдөр Халиун гэх хүнээс аваад мөнгөлөг цаасан дээр тавьж байгаад дотроос тамхины асуугуураар шатаагаад гарсан утааг нь амаараа сорьж хэрэглэсэн. Тухайн үед шавар хэрэглэхэд миний нурууны базалт багасаад булчин сулраад өвдөлт намдсан. Үүнээс өмнө ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Би хууль гэдгийг мэдэж байсан. Гэхдээ нурууны өвдөлт өдрөөс өдөрт нэмэгдээд цаг тутамд өвдөх болсон тул өөрийн эрхгүй хэрэглэх, туршаад үзэх санаа зорилго хүн төрдөг юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн / гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ё.Х- нь урьд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосон, Н.М-, Б.З, Б.Н-, Б.Н- нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4хх-ийн 236-239, 5хх-ийн 48, 90, 76, 134/-аар тус тус тогтоогдлоо.
          2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаар шүүгдэгч Ё.Х-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4613, №4611, №4610, №5480, №472, №481, №488, №510/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.  

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ё.Х- нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Шавар” гэх нэршилтэй бодисыг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 38 дугаар байрны 1 дүгээр орцонд,

мөн дээрх бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо KH хотхоны 6е байрны 15 тоотод тус тус хадгалсан, 

            Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Зт, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.М-т, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Н-д, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Н-д “Шавар” гэх бодисыг тус тус өгсөн,

            Н.М- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила төвийн орчим өөрийн эзэмшлийн 0606 улсын дугаартай Бенз маркийн тээврийн хэрэгсэлд,

            Б.З нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол банкны авто зогсоол дээр 83-98 УНЯ улсын дугаартай Тоёота Фит маркийн тээврийн хэрэгсэлд,

Б.Н- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 71-64 УНЛ улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгсэлд,

Б.Н- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо KH хотхоны ........... тоотод болон биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Шавар” гэх нэршилтэй бодисыг тус тус хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н- болон түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.Н-гийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр Б.Н-гийн шээснээс мансууруулах бодис илрээгүй. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй юм.

            Учир нь хавтаст хэрэгт авагдсан Б.Н-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /...0.3 грамм шавар мэт зүйл.. /, Б.Н-гийн амьдарч байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН хотхоны 6Е дугаар байрны 15 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг  /..шавар гэх зүйл, асаагуур, хуйлсан мөнгө.. зэрэг илэрсэн/, Б.Н-гийн Ё.Х- руу бичсэн мессеж /...сая чамтай хамт байж кофеныхоо талыг хэрэглэчихлээ.. кофе уух юмсан.../, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт Ё.Х-гийн удаа дараагийн тогтвортой өгсөн мэдүүлэг /...би Н-той хамт гэр лүү нь орж байхдаа буюу  лифтээр дээшээ гарч байхдаа үлдсэн нэг зууван хэлбэртэй шавар мэт зүйл өгсөн.. Н- Хасбанкны данснаас миний Хаан банкны данс руу 899.000 төгрөг шилжүүлсэн../,  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН хотхоны 6Е дугаар байрны 15 тоотод нэгжлэг хийсэн бичлэг /Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн нэгжлэг хийсэн бичлэг/, гэрч  Филип Жемис /Philip James/-ийн /...тэр хоёр унтлагын өрөөнд ороод өөрнийхөө хаалгыг хаачихсан байсан. 00-ийн өрөө болон унтлагын өрөө хоёрын хооронд л орж гарч байсан../ гэсэн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /...2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Н- Хас банкны данснаас Ё.Х-гийн Хаан банкны данс руу 899.000 төгрөг шилжүүлсэн.../ зэрэг нотлох баримтуудаар хангалттай няцаан үгүйсгэгдэж байгааг дурдъя.  

            Мөн шинжээчийн №4613 тоот дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн Б.Н-гийн гэх шээсний хэмжээ бага байсан тул шинжилгээ хийх боломжгүй байсны улмаас Б.Н-гоос дахин 16 хоногийн дараа шээсний дээж авахад Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй бодис илрээгүй нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүх 16 хоногийн дараа шээсний дээж авсан нь дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй бодис илрэхгүй байх боломжтой гэж дүгнэсэн болно.      

            Иймд шүүгдэгч Боржигон овогт Ё-ийн Хг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн,

            Гарьд овогт Н-ийн М-, Повогт Бын З,Товогт Бийн Н-, А-овогт Б-гийн Н- нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Б.Тэнгис, Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Ё.Х-гийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Д.Баттөмөр, шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсний дагуу оногдуулах ялыг тэнсэж өгнө үү...”, зан үйлээ засах албадлагын үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.   

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь тухайн этгээдүүдэд заавал хэрэглэхээр хуульчилсан хуулийн заалт биш юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ё.Х-, Н.М-, Б.З, Б.Н- нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн, мөн зүйл, хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэж болно” гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа боловч шүүхэд эрх олгосон заалт буюу заавал хэрэгжүүлэх, ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авах ёстой гэж үүрэг болгосон заалт биш гэж ойлгоно.

Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор хөнөөл ихтэй бөгөөд мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодис нь олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авч, хадгалахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулан үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан байдаг.

Иймд шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн бодисын хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар ихтэй байдал, хүүхэд залуучуудын дунд хэрэглээ ихэссэн, мөн удмын санд нөлөөлж, үндэстэн мөхөөх аюултай зэргийг харгалзан үзээд шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ё.Х-, Н.М-, Б.З, Б.Н- нарын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 35 хоногийг,  Б.Н-гийн 7 хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд нь оруулан тус тус тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №8 гэж дугаарлагдсан 3 хэсэг шавар мэт зүйл 3,3 грамм, №1617 гэж дугаарлагдсан 0,4 грамм шавар мэт зүйл, №816 гэж дугаарлагдсан 8,4 грамм шавар мэт зүйл, №178 гэж дугаарлагдсан 1,2 грамм шавар мэт зүйл, №101 гэж дугаарлагдсан ногоон өнгийн асаагуур, №102 гэж дугаарласан хөх өнгийн асуугуур, №822-3 гэж дугаарласан шаргал өнгийн төмөр сав ёроол хэсэгтээ шавар мэт зүйл наалдсан дугуй хэлбэртэй шилэн савны хамт, №882-2 гэж дугаарласан цэгцилж шатсан тугалган цаас, №822-4 гэж дугаарласан төмөр чимхүүр, №16 гэж дугаарласан салфеткинд боосон ягаан өнгийн базсан гялгар уут тугалган цаас, №22 гэж дугаарласан 7,9 грамм шавар мэт зүйл, №11 гэж дугаарласан ягаан өнгийн туяа бүхий гялгар уутны тасархай, №17 гэж дугаарласан 9,2 грамм шавар мэт зүйл, №24 гэж дугаарласан модон гаанс, №1, №2 гэж дугаарласан 2 хэсэг шавар мэт зүйл нийт 16 грамм, №3 гэж дугаарласан 0,9 грамм шавар мэт зүйл, №4 гэж дугаарласан 0.2 грамм шавар мэт зүйл, №20 гэж дугаарласан цэгчилж шатсан тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, №104 гэж дугаарласан хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, №822-1 гэж дугаарласан хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, №30 гэж дугаарласан хүрэн өнгийн арьсан саванд хийсэн хуйлсан гадаад улсын мөнгөн тэмдэгт, №24 гэж дугаарласан хуйлсан 10 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, 12 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Зын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 8398 УНЯ улсын дугаартай Хондо фит маркийн тээврийн хэрэгслийг, Б.Н-гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 7164 УНЛ улсын дугаартай Тоёота Камри маркийн “Монос дэлгэрэх” ХХК-ийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг, Н.М-ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 06-06 УБГ улсын дугаартай Бенз маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч  Б.Н-, Н.М-, “Монос дэлгэрэх” ХХК-д буцаан олгох нь зүйтэй.      

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Б.Зын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 8398 УНЯ улсын дугаартай Хондо фит маркийн тээврийн хэрэгслийг, Б.Н-гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 7164 УНЛ улсын дугаартай Тоёото Камри маркийн “Монос дэлгэрэх” ХХК-ийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг, Н.М-ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 06-06 УБГ улсын дугаартай Бенз маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохыг дурдав.   

Шүүгдэгч Ё.Х-, Н.М-, Б.З, Б.Н- нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Ё.Х-, Н.М-, Б.З, Б.Н-, Б.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

    

            1. Шүүгдэгч Боржигон овогт Ё-ийн Хг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн,

             шүүгдэгч Гарьд овогт Н-ийн М-, Повогт Бын З,Товогт Бийн Н-, А-овогт Б-гийн Н- нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Ё-ийн Хг 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Гарьд овогт Н-ийн М-, Повогт Бын З,Товогт Бийн Н-, А-овогт Б-гийн Н- нарыг тус бүр 2 жилийн  хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ё.Х-гийн эдлэх 3 жилийн  хорих ялыг, Н.М-, Б.З, Б.Н-, Б.Н- нарын эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  тус тус эдлүүлсүгэй.     

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ё.Х-, Н.М-, Б.З, Б.Н- нарын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 35 хоногийг,  Б.Н-гийн цагдан хоригдсон 7 хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд нь оруулан тус тус тооцсугай.   

 

5. Ё.Х-, Н.М-, Б.З, Б.Н-, Б.Н- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №8 гэж дугаарлагдсан 3 хэсэг шавар мэт зүйл 3,3 грамм, №1617 гэж дугаарлагдсан 0,4 грамм шавар мэт зүйл, №816 гэж дугаарлагдсан 8,4 грамм шавар мэт зүйл, №178 гэж дугаарлагдсан 1,2 грамм шавар мэт зүйл, №101 гэж дугаарлагдсан ногоон өнгийн асаагуур, №102 гэж дугаарласан хөх өнгийн асуугуур, №822-3 гэж дугаарласан шаргал өнгийн төмөр сав ёроол хэсэгтээ шавар мэт зүйл наалдсан дугуй хэлбэртэй шилэн савны хамт, №882-2 гэж дугаарласан цэгцилж шатсан тугалган цаас, №822-4 гэж дугаарласан төмөр чимхүүр, №16 гэж дугаарласан салфеткинд боосон ягаан өнгийн базсан гялгар уут тугалган цаас, №22 гэж дугаарласан 7,9 грамм шавар мэт зүйл, №11 гэж дугаарласан ягаан өнгийн туяа бүхий гялгар уутны тасархай, №17 гэж дугаарласан 9,2 грамм шавар мэт зүйл, №24 гэж дугаарласан модон гаанс, №1, №2 гэж дугаарласан 2 хэсэг шавар мэт зүйл нийт 16 грамм, №3 гэж дугаарласан 0,9 грамм шавар мэт зүйл, №4 гэж дугаарласан 0.2 грамм шавар мэт зүйл, №20 гэж дугаарласан цэгчилж шатсан тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, №104 гэж дугаарласан хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, №822-1 гэж дугаарласан хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, №30 гэж дугаарласан хүрэн өнгийн арьсан саванд хийсэн хуйлсан гадаад улсын мөнгөн тэмдэгт, №24 гэж дугаарласан хуйлсан 10 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, 12 СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Зын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 8398 УНЯ улсын дугаартай Хондо фит маркийн тээврийн хэрэгслийг, Б.Н-гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 7164 УНЛ улсын дугаартай Тоёота Камри маркийн “Монос дэлгэрэх” ХХК-ийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг, Н.М-ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 06-06 УБГ улсын дугаартай Бенз маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч  Б.Н-, Н.М-, “Монос дэлгэрэх” ХХК-д буцаан олгосугай.       

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ё.Х-, Н.М-, Б.З, Б.Н- нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.     

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ё.Х-, Н.М-, Б.З, Б.Н-, Б.Н- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 . 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР