Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/11

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               М.Өлзийбаатар

Шүүгдэгч ийн өмгөөлөгч             А.Мөнхбат

Шүүгдэгч                                                                   *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2321004300329 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.1 Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй.Урьд:

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар нийт 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: *******/

1.2 Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн , Дорнод аймгийн Дашбалбар суманд 1961 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:

Дорнод аймгийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. /РД: /

2. Холбогдсон хэргийн талаар:

2.1 Шүүгдэгч ******* нь өөрийн хамтран амьдрагч г амь хохирогч той хардаж, “******* ” гэх өөрийн цахим хаягаар дамжуулан “Дорнод аймгийн нэгдсэн зар мэдээ” фейсбүүк группт тай хамт авхуулсан зургийг нийтлэх, түүний гар утас руу залгах, доромжилсон утга бүхий мессеж бичих зэргээр байнга дарамтлан айлган сүрдүүлж, эрхшээлдээ оруулсны улмаас нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг хуучин нефтийн хойд талын далангийн ус зайлуулах цементэн хоолойноос өөрийгөө боомилон нас барж, түүнийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн,

2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын тоотод хохирогч гийн гэрт түүний эзэмшлийн Самсунг А12 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 182,000 (нэг зуун наян хоёр мянга) төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 02-ноос 03-ны өдрүүдэд өөрийн “******* ” гэх фейсбүүк цахим сүлжээ ашиглаж, хохирогч гийн эрүүл мэнд, бэлгийн харьцааны талаарх хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдэж, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр “Дорнод аймгийн нэгдсэн зар мэдээ”, “Дорнод аймгийн нэгдсэн групп” зэрэг цахим сүлжээнд байршуулж, бусдад задруулсан,

Мөн иргэн гийн Самсунг А12 маркийн гар утсан дахь мэдээллийг хууль бусаар олж мэдэж, 2023 оны 09 болон 10 сард өөрийн “******* ” гэх фейсбүүк цахим сүлжээ ашиглаж, , , насанд хүрээгүй нарын зургийг “Дорнод аймгийн нэгдсэн зар мэдээ”, “Дорнод аймгийн нэгдсэн групп” зэрэг цахим сүлжээнд “янхан гийн хүүхдүүд” гэх нийтлэл оруулж, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад задруулсан,

2024 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод байрлах *******гийн гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодолдон толгойн тус газарт нь гар утсаар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хуйхны зүүн зулай хэсгийн няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

2.2 Шүүгдэгч Ш.Шагдандүнчин нь 2024 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод байх гэртээ *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодолдон толгойн тус газарт нь гар утсаараа цохих, зүүн бугалга, гуянд нь хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн бугалга, гуянд шарх, зулайн хуйханд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар,

шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг байнга доромжилсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 1 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

... Миний хувьд гэр бүлийн дотоод зөрчил, маргаан, хууралт, араар тавилт, үл ойлголцлоос болоод харилцаа таарамжгүй байсан. Би түүний гаргаж буй энэ байдлыг тэвчихгүй архи ууж, гутарч ойлголцож чадахгүй байдлаас болж энэ гэмт хэргүүд үйлдэгдэх болсон. Би өөрийгөө зөвтгөхгүй, өөрийн тэвчээргүй, ойлголцож чадахгүй байдал болон согтуу, хагас галзуу байхдаа гаргаж буй миний үйлдлээс болсон гэдгийг ойлгож байна. Тэгээд ч гэм буруу үйлдлийн талаар маргаагүй.

Миний үйлдсэн хэрэг болгон хохирогч нарын зүй бус үйлдэл, сэтгэл зүйн хувьд тэвчиж чадахгүй байдал зэргээс болсон. Анхан шатны шүүх хохирогч нарын зүй бус үйлдэл, миний гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг харгалзан үзэлгүй хүнд ял оногдуулсан гэж үзэж байна.

Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэл нь дээрх байдлыг харгалзан үзэх боломжтой байсан, мөн л би хохирогч гийн зүй бус үйлдлээс болсон гэж үзэж байна. Үүнийгээ ч ойлгож үнэн зөв мэдүүлэг өгсөн.

Миний хувьд аав, ээжийн хамт амьдардаг, энэ хэрэг шийдвэрлэх шатанд хүүхдүүдэд минь асран хамгаалалт, тэтгэмж тогтоолгосон. 4 хүүхдээ л бодож байна. Бага насны 4 хүүхдэд тусламж дэмжлэг хэрэгтэй байна. Эцгийн хайр халамж нөмөр нөөлөг дутагдана. Мөн өндөр настай аав минь хэвтэрт байдаг, намайг гарч ирэхэд байх эсэхийг мэдэхгүй.

Би амь хохирогч руу тийм айхтар мессеж, дарамталсан зүйл бичээгүй, амь хохирсон асуудал нь өөрийнх нь гэр бүл, нэр хүндийн асуудлаас давхар болсон, хохирогч ч бусдын гэр бүлийг үймүүлж зүй бус үйлдэл гаргасан. Би амь хохирсон асуудалд маш их харамсдаг. Учраа олоод зүй бус үйлдлээ зогсоогоод биеэ татсан бол өнөөдрийн ийм байдалд хүрэхгүй байсан.

Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг бага ч гэсэн хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

6. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдсан гомдлоо дэмжиж байна. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэвч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хохирогч нарын зүй бус үйлдэл нөлөөлсөн гэдгийг харгалзаж өгнө үү. Үр хүүхдүүдээ л бодож байна. ...” гэв.

7. Шүүгдэгч ийн өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал болон хохирогч нарын гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зүй бус байдал нь дээрх гэмт хэргүүд үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлүүдийг харгалзан үзэж шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

8.Прокурор М.Өлзийбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудалтай маргаагүй. Харин давж заалдах шатны шүүхэд хорих ялын хэмжээг багасгах саналыг гаргаж байгаа юм байна. ... Прокурорын зүгээс 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэх саналыг гаргасан. Гэвч анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд 4 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Энэ нөхцөл байдал нь хэргийн нөхцөл байдалтай тохирч байна гэж харж байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн 73 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч ******* нь өөрийн хамтран амьдрагч г амь хохирогч той хардаж, “******* ” гэх өөрийн цахим хаягаар дамжуулан “Дорнод аймгийн нэгдсэн зар мэдээ” фейсбүүк группт тай хамт авхуулсан зургийг нийтлэх, түүний гар утас руу залгах, доромжилсон утга бүхий мессеж бичих зэргээр байнга дарамтлан айлган сүрдүүлж, эрхшээлдээ оруулсны улмаас нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг хуучин нефтийн хойд талын далангийн ус зайлуулах цементэн хоолойноос өөрийгөө боомилон нас барж, түүнийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэргийг,

2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл хорооллын тоотод байх хохирогч гийн гэрт түүний эзэмшлийн Самсунг А12 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 182 000 (нэг зуун наян хоёр мянга) төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 02-ноос 03-ны өдрүүдэд өөрийн “******* ” гэх фейсбүүк цахим сүлжээ ашиглаж, хохирогч гийн эрүүл мэнд, бэлгийн харьцааны талаарх хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдэж, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр “Дорнод аймгийн нэгдсэн зар мэдээ”, “Дорнод аймгийн нэгдсэн групп” зэрэг цахим сүлжээнд байршуулж, бусдад задруулсан,

Мөн иргэн гийн Самсунг А12 маркийн гар утсан дахь мэдээллийг хууль бусаар олж мэдэж, 2023 оны 09 болон 10 сард өөрийн “******* ” гэх фейсбүүк цахим сүлжээ ашиглаж, , , насанд хүрээгүй нарын зургийг “Дорнод аймгийн нэгдсэн зар мэдээ”, “Дорнод аймгийн нэгдсэн групп” зэрэг цахим сүлжээнд “янхан гийн хүүхдүүд” гэх нийтлэл оруулж, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад задруулсан гэмт хэргийг,

2024 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын тоотод байх *******гийн гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодолдон, толгойн тус газарт нь гар утсаар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хуйхны зүүн зулай хэсгийн няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь,

шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын тоотод байх гэртээ *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодолдон толгойн тус газарт нь гар утсаараа цохих, зүүн бугалга, гуянд нь хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн бугалга, гуянд шарх, зулайн хуйханд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Анхан шатны шүүх шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч ийг хүнийг байнга доромжилсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

5. Шүүгдэгч ийн амь хохирогч ыг өөрийн хамтран амьдрагч тай хардаж, тэдний хамт авахуулсан зургийг өөрийн цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд нийтэлж, түүний гар утасруу байнга залгах, доромжилсон утга бүхий мессэж бичих зэргээр дарамталж, айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулсны улмаас амь хохирогчийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар,

мөн хохирогч гийн гэрт түүний гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, түүнд эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар,

мөн фэйсбүүк цахим сүлжээн дэхь өөрийн цахим хаягийг ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр хохирогч гийн эрүүл мэнд, бэлгийн харьцааны талаарх хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдэж, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээнд нийтэлж, бусдад задруулсан, мөн хохирогч , , насанд хүрээгүй нарын зургийг олон нийтийн цахим сүлжээнд “янхан гийн хүүхдүүд” гэх нийтлэл оруулж, өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад задруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,  

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тэй маргалдаж, түүний толгойн тус газарт нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч *******гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тэй маргалдаж, түүний толгойн тус газарт нь гар утсаараа цохих, зүүн бугалга, гуянд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 1 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

мөн шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь тус тус үндэслэл бүхий болсон байна.

7. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч А.Мөнхбат нараас давж заалдах журмаар “ ...  дээрх гэмт хэргүүдийг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь амь хохирогч болон хохирогч нарын гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Тухайлбал, Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай хэд хэдэн төрлийн гэмт хэргийг үйлдсэн, түүний дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, хор уршиг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж гэмт хэрэг тус бүрт оногдуулбал зохих хорих болон торгох ялын хамгийн бага хэмжээгээр ял оногдуулж, нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 01 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, эсхүл барагдуулахаа илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлд хамаарах боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулах ялыг хөнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн төрлийн гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан зэрэг нөхцөл байдлуудын улмаас шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байх ба давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэв.

8. Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр  сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 72   хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        Ц.ЭРДЭНЭЗУУ

       ШҮҮГЧИД                                                                           С.ГАНЧИМЭГ

                                                                                                     Г.УРТНАСАН