| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1395/э |
| Дугаар | 1464 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Бямбадагва |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 1464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Д.Бямбадагва
шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ
хохирогч: Г.С
шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Г Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705012730763 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Г Б, 19 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн дугаар хороо дугаар байрны тоотод оршин суудаг , улсаас авсан гавьяа шагналгүй,
1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 507 дугаартай шийгтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугцаагаар хяана харгалзаж байсан,
2003 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж уг хорих ялуудын хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 4 жил 8 сарын хугацаагаар тогтоосон, уг хорих ялыг хорих 435 дугаар ангид эдлэж байгаад 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 8 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 12 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тугай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялуудын заримыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 600.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж хорих ялаа биеэр эдлэж байгаад 441 дүгээр хорих ангиас 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 471 дүгээр шүүгчийн захирамжаар хуулийн тэгшитгэлээр хорих ялыг эдлэсэнд тооцон суллагдсан,РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Б нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны Голден парк хотхоны тоотод оршин суух 10 настай П.Эг гэртээ ганцаараа байхад нь ах нь ангийн чинь хүүхэд М ах нь байна гэж худал хэлэн гэрт нь орж мөнгөн аяга, зөөврийн компьютер, гар утас зэрэг эд зүйлсүүдийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан,
2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Элизабет хотхоны дугаар байрны тоотод оршин суугч н.С гэрт аавд нь мөнгө өгөх ёстой юм гэж худлаа хэлж гэрт нь ороод бэлэн 3.895.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авч хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 20-нд би гэрээсээ хүүхдийнхээ эмчилгээний мөнгө болох 3.890.000 төгрөгийг өглөө авч гарах гэж байгаад шүүгээнд мартаад гарсан байсан. Үдээс хойш 14 цаг 30 минутад гэрт маань хулгай орсон байсан. Би өмнө нь 7 настай хүүхэддээ түлхүүр өгөхөд алга болгож байсан болохоор тэр өдөр хүзүүнд нь зүүж өгсөн байсан. Гэтэл ийм зүйл болж 4 настай хүүхдийн минь хагалгаанд орох эмчилгээний зардлыг хулгайлсан байна. Надад 1.790.000 төгрөг буцааж өгсөн. Одоо 2,0 сая төгрөг үлдсэн. Энэ мөнгөө яаралтай нэхэмжилж авмаар байна гэв.
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн дүгээр хороо Голден Парк дугаар байрны тоотыг хаалгыг тогшиж ах нь ангийн чинь хүүхэд болох М ах нь байна даалгаврыг нь бичиж авах гэсэн юм гэж худал хэлэх үед 10 орчим насны эрэгтэй хүүхэд хаалгаа онгойлгож өгөхөөр нь гэрт нь орсон. Тэгтэл надад цай хийж өгөх гээд цаашаа харах хооронд нь би гао тогооных нь өрөөний буйдан дээр байсан нөөтбүүк, Эс4 маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн аягыг хүүд мэдэгдэхгүйгээр аваад утас, 2 ширхэг мөнгөн аягыг халаасандаа хийгээд нөөтбүүкийг сугандаа хавчуулаад гараад явчихсан юм. Үүдээр гарах үед хүү намайг эд зүйл авсаныг анзаараагүй бөгөөд баяртай гэж хэлээд хаалгаа хаагаад үлдсэн. Дээрх хулгайлсан эд зүйлээ тухайн өдрөө автобусны буудлын ойролцоо явж байсан үл таних хүнд нийтэд нь 210.000 төгрөгөөр худалдчихсан. Би тухайн хүүг айлгаж дарамталсан юм байхгүй. 2018 оны 8 дугаар сарын 20-ний өдөр ойролцоогоор 14,00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Элизабет хотхон дотор явж байсан юм. Тэр үед тоглоомын талбай дээр хүүхдүүд тоглож байхаар нь нэг хүүхэд дээр очоод аав, ээж нь гэртээ байгаа юу гэж асуусан чинь байхгүй гэсэн. Тэгэхээр нь би аав ээжид чинь мөнгө өгөх ёстой юм яаж өгөх үү танайд орий гэтэл за гээд намайг дагуулаад гэртээ орсон. Гэрт нь ороход том өрөөний стекний хажуу талд жижиг цүнхнүүд байхаар нь нөгөө хүүхдээс наад цүнхнүүд дотор чинь юу байдаг юм аваад үзий гэхэд нөгөө хүүхэд цүнхээ автал сервантны дотор бэлэн мөнгө харагдсан. Би шууд мөнгийг аваад гарч явсан. Би мөнгийг тоолоогүй. Ямар ч байсан 20,000 төгрөгний дэвсгэрт боодолоор, 5000 төгрөгний дэвсгэрт боодлоор байсан. Би тэгээд тэндээс гараад Алтжин ороод өөртөө хэдэн хувцас авсан гэжээ. /хх-ийн 45, 116/
Хохирогч О.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянгол дүүргийн дүгээр хороо Голден парк хотхоны тоотод эхнэр болон 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Манай том хүүг Э гэдэг ба 10 настай юм. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Э гэрт нь ганцааранг нь үлдээгээд би ажилдаа явчихсан байж байтал 16,00 цагийн орчим над руу манай эхнэр залгаад гэрт хүн орж ирээд утас мөнгөн аяга аваад гарчихсан байна гэхээр нь би 18,00 цагийн орчимд гэртээ иртэл манай гэрт байсан АСЕР брэндийн нөөтбүүк, гар утас, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг зүйлс алдагдсан байсан. Хэн яаж авсан талаар хүүгээсээ асуутал нэг ах хаалга нүдээд хэн бэ гэхэд дуугарахгүй байхаар нь дахиад хэн бэ гэтэл М ах нь байна гэрийн даалгаврыг нь авах гэсэн юм гэж хэлэхээр нь хаалгаа тайлаад өгтөл нэг ах орж ирээд ах нь даалгаварыг нь авах гэсэн юм бал цаас аваад ир гэхээр нь би нөгөө өрөө рүү ороод гараад иртэл дээрх зүйлийг аваад явчихсан юм байна гэж хэлсэн. Би нөөтбүүкээ 500,000 төгрөг, мөнгөн аягаа 1,000,000 төгрөгөөр, хоёр утсаа 150,000, 120,000 төгрөгөөр тус тус үнэлнэ гэжээ. / хх-н 15/
Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 20-ны орой 22,00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Элизабет хотхон 215-507 тоотод байрлах гэртээ О, охин Х хамт ирсэн. Гэрт ирэхэд хүү Е байсан. Тэгээд хоол ундаа хийгээд байж байтал хүү Е аавын найз Л гэх хүн гэрт ирсэн гэхээр нь юун хүн бэ гээд асууж тодруулахад аавд мөнгө өгнө гэж хэлсэн гэж ярихаар нь эд зүйлээ үзтэл том өрөөний сервантанд байсан бэлэн 3,895,000 төгрөг алга болсон байсан гэжэж. / хх-н112-114/
Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Дүү Гн Бд нь 19 онд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насаа эцэг эх дээрээ өсөж өнгөрөөсөн хүн байгаа юм. Одоо ам бүл ганцаар амьдарч байгаа. Баянгол дүүргийн дугаар хороо төмөр замын шар байр тоот манай хуучин байшинд амьдардаг юм. Гэр бүлээсээ салаад удаж байгаа юм. Өмнө нь хэрэгт холбогдож байсан гэхдээ би нарийн мэдэхгүй байна. Ааш зангийн хувьд бол даруухан, олон ааш зан байхгүй гэжээ. / хх-н 116/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 11-14-18
Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 31-ний 14,00 цагийн орчимд манай хүү Э гэртээ ганцааранг нь байхад үл таних эрэгтэй хүн хаалга тогшоод танай ангийн М ах байна Мй зөрчихлөө даалгаврыг нь бичиж авах гэсэн юм гээд гэрт орж ирээд том өрөөнд байсан сандал дээр суугаад бал цаас аваад ир гэсэн байсан. Тэгээд тэр хооронд ус угаадхий гээд босоод цэвэршүүлэгч дээр байсан мөнгөн аяга 2 ширхэг, нөөтбүүк, Эс4 гар утас зэрэг зүйлсийг аваад гараад явчихсан байсан. Манайх мөнгөн аягаа 700,000, 200,000 төгрөгөөр, нөөтбүүкээ 700,000 төгрөгөөр, гар утсаа 120,000 төгрөгөөр үнэлнэ гэжээ. / хх-н 19-20/
Гэрч Ю.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 16,00 цагийн орчимд бэр Т хамт гэрт нь ирээд хоол унд хийж байгаад Тамир хүүгээсээ гар утсыг нь асуухад нэг ах аваад явчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь лавшруулаад асуутал 2 ширхэг мөнгөн аяга, нөөтбүүк, гар утас зэргийг хулгайч орж ирээд аваад явчихсан байсан гэжээ. /хх-н 21/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 28-29/
Дамно хөрөнгийн үнэлгээний газрат: хохирогч О.П хулгайд алдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ: нийт 542.000 төгрөг гэж үнэлжээ. /хх-н 25-27,
45/ Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гэх №1,2,3,6,7,9 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг нэгдсэн паппилон санд оруулж автомат харьцуулалтыг хийлгэхэд №2.4.9 дугаартай гарын мөрүүд Б Г зүүн гарын эрхий хуруугаар, баруун гарын алгаар дарагдсан гарын мөр байна гэжээ.
Сэжигтэн Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден Парк дугаар байрны тоотыг хаалгыг тогшиж ах нь ангийн чинь хүүхэд болох М ах нь байна даалгаврыг нь бичиж авах гэсэн юм гэж худал хэлэх үед 10 орчим насны эрэгтэй хүүхэд хаалгаа онгойлгож өгөхөөр нь гэрт нь орсон. Тэгтэл надад цай хийж өгөх гээд цаашаа харах хооронд нь би гао тогооных нь өрөөний буйдан дээр байсан нөөтбүүк, Эс4 маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн аягыг хүүд мэдэгдэхгүйгээр аваад утас, 2 ширхэг мөнгөн аягыг халаасандаа хийгээд нөөтбүүкийг сугандаа хавчуулаад гараад явчихсан юм. Үүдээр гарах үед хүү намайг эд зүйл авсаныг анзаараагүй бөгөөд баяртай гэж хэлээд хаалгаа хаагаад үлдсэн. Дээрх хулгайлсан эд зүйлээ тухайн өдрөө автобусны буудлын ойролцоо явж байсан үл таних хүнд нийтэд нь 210.000 төгрөгөөр худалдчихсан. Би тухайн хүүг айлгаж дарамталсан юм байхгүй. 2018 оны 8 дугаар сарын 20-ний өдөр ойролцоогоор 14,00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр Элизабет хотхон дотор явж байсан юм. Тэр үед тоглоомын талбай дээр хүүхдүүд тоглож байхаар нь нэг хүүхэд дээр очоод аав, ээж нь гэртээ байгаа юу гэж асуусан чинь байхгүй гэсэн. Тэгэхээр нь би аав ээжид чинь мөнгө өгөх ёстой юм яаж өгөх үү танайд орий гэтэл за гээд намайг дагуулаад гэртээ орсон. Гэрт нь ороход том өрөөний стекний хажуу талд жижиг цүнхнүүд байхаар нь нөгөө хүүхдээс наад цүнхнүүд дотор чинь юу байдаг юм аваад үзий гэхэд нөгөө хүүхэд цүнхээ автал сервантны дотор бэлэн мөнгө харагдсан. Би шууд мөнгийг аваад гарч явсан. Би мөнгийг тоолоогүй. Ямар ч байсан 20,000 төгрөгний дэвсгэрт боодолоор, 5000 төгрөгний дэвсгэрт боодлоор байсан. Би тэгээд тэндээс гараад Алтжин ороод өөртөө хэдэн хувцас авсан гэжээ./хх-н 47-49/
Эрэн сурвалжлах ажиллагааны баримтууд / хх-н 50-62/
2018.9.07-ны өдрийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 204 дугаартай тогтоолд: эрүүгийн хэргийг нэгтгэх тухай / хх-н 88/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 97-101/
Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: Г.Б 1.778.450 төгрөгийг хураан авч хохирогч Г.С хүлээлгэн өгсөн баримт /хх-н 104-105/
Г.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 46-47, 106-107/
СД-д бичигдсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 109/, СД-г эд мөрийн баримтаар хураан авч хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн санал /хх-н 108/
Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 78, 122/, оршин суух газрын хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 77, 123/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 66/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 67-75/
Г.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 63,79, 117/, прокурорын тогтоол /хх-н 64, 80-81,118-119, 125-126/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 82-83, 121,129-131/ зэрэг болно.
Г.Б нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны Голден парк хотхоны тоотод оршин суух 10 настай П.Эг гэртээ ганцаараа байхад нь ах нь ангийн чинь хүүхэд М ах нь байна гэж худал хэлэн гэрт нь орж мөнгөн аяга, зөөврийн компьютер, гар утас зэрэг эд зүйлсүүдийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг,
2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Элизабет хотхоны дугаар байрны тоотод оршин суугч Сн гэрт аавд нь мөнгө өгөх ёстой юм гэж худлаа хэлж гэрт нь ороод бэлэн 3.895.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Үдээс хойш 14 цаг 30 минутад гэрт маань хулгай орсон байсан. Би өмнө нь 7 настай хүүхдэдээ түлхүүр өгөхөд алга болгож байсан болохоор тэр өдөр хүзүүнд нь зүүж өгсөн байсан. Гэтэл ийм зүйл болж 4 настай хүүхдийн минь хагалгаанд орох эмчилгээний зардлыг хулгайлсан байна. Надад 1.790.000 төгрөг буцааж өгсөн. Одоо 2 сая төгрөг үлдсэн. Энэ мөнгөө яаралтай нэхэмжилж авмаар байна гэсэн мэдүүлэг
Хохирогч О.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...: Эрдэнээг гэрт нь ганцааранг нь үлдээгээд би ажилдаа явчихсан байж байтал 16,00 цагийн орчим над руу манай эхнэр залгаад гэрт хүн орж ирээд утас мөнгөн аяга аваад гарчихсан байна гэхээр нь би 18,00 цагийн орчимд гэртээ иртэл манай эрт байсан АСЕР брэндийн нөөтбүүк, гар утас, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг зүйлс галдагдсан байсан. Хэн яаж авсан талаар хүүгээсээ асуутал нэг ах хаалга нүдээд хэн бэ гэхэд дуугарахгүй байхаар нь дахиад хэн бэ гэтэл М ах нь байна гэрийн даалгаврыг нь авах гэсэн юм гэж хэлэхээр нь хаалгаа тайлаад өгтөл нэг ах орж ирээд ах нь даалгаварыг нь авах гэсэн юм бал цаас аваад ир гэхээр нь би нөгөө өрөө рүү ороод гараад иртэл дээрх зүйлийг аваад явчихсан юм байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / хх-н 15/
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... ах нь ангийн чинь хүүхэд болох М ах нь байна даалгаврыг нь бичиж авах гэсэн юм гэж худал хэлэх үед 10 орчим насны эрэгтэй хүүхэд хаалгаа онгойлгож өгөхөөр нь гэрт нь орсон. Тэгтэл надад цай хийж өгөх гээд цаашаа харах хооронд нь би гао тогооных нь өрөөний буйдан дээр байсан нөөтбүүк, Эс4 маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн аягыг хүүд мэдэгдэхгүйгээр аваад утас, 2 ширхэг мөнгөн аягыг халаасандаа хийгээд нөөтбүүкийг сугандаа хавчуулаад гараад явчихсан юм. ,,,Нэг хүүхэд дээр очоод аав, ээж нь гэртээ байгаа юу гэж асуусан чинь байхгүй гэсэн. Тэгэхээр нь би аав ээжид чинь мөнгө өгөх ёстой юм яаж өгөх үү танайд орий гэтэл за гээд намайг дагуулаад гэртээ орсон. Гэрт нь ороход том өрөөний стекний хажуу талд жижиг цүнхнүүд байхаар нь нөгөө хүүхдээс наад цүнхнүүд дотор чинь юу байдаг юм аваад үзий гэхэд нөгөө хүүхэд цүнхээ автал сервантны дотор бэлэн мөнгө харагдсан. Би шууд мөнгийг аваад гарч явсан. Би мөнгийг тоолоогүй. Ямар ч байсан 20,000 төгрөгний дэвсгэрт боодолоор, 5000 төгрөгний дэвсгэрт боодлоор байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 45, 116/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Г.Б нь бага насны хүүхдийг хууран гэрт нь орж эд зүйлс хулгайлсан нөхцөл байдал тогтоогдож байх ба түүний дээрх үйлдлүүдийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд Г.D Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн улмаас хохирогч О.П 542.000 төгрөгийн хохирол, хохирогч Г.V үлдсэн хохирол болох 2.000.000 төгрөгийн хохирол учирсанг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв
Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсарган хэрэг хадгалах хугацаа дуустал үлдээхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирлыг төлөхөө илэрхийлсэн тул прокурорын саналын хүрээнд Г.Б нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2,36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овогт Г Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тоцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсарган хэрэг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Б 542.000 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн дүгээр хороо Голдэн Парк хотхоны тоотод оршин суух /РД: О.П, 2.005.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн дугаар хорооны дугаар байрны тоотод оршин суух тус тус олгосугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН