Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/00697

 

Д нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31ий өдрийн 101/ШШ2019/00422 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д, хариуцагч Г нарт холбогдуулан 120 800 000 төгрөг гаргуулах, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болон 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус тус байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг Г нарт нарт даалгах тухай хэргийг хариуцагч Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагч Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д нь 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 02 тоот хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг Г тай байгуулан өөрийн 100 хувь эзэмшлийн Э ХХК-ийг мөн компанийхаа үйл ажиллагааны үр дүнд бий болгосон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай, үйлдвэрээ Г т шилжүүлсэн. Уг гэрээгээр Э ХХК-ийн хувьцааг 300.000.000 төгрөгөөр үнэлж Г т шилжүүлэхээр, харин Г нь ... төвийн үл хөдлөх эд хөрөнгийн 280 м.кв талбай бүхий 5 дугаар давхрыг 1 м.кв-ыг нь 2.000.000 төгрөгөөр тооцон Дд шилжүүлэхээр тохиролцсон. Энэ нь нийтдээ 560.000.000 төгрөг болж байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 260.000.000 төгрөгийг гэрээний 5.3-т зааснаар төлөх хуваарийг нь тохиролцох ёстой байсан. Гэрээ байгуулсан даруй Д нь Г т гэрээний дагуу компаниа буюу тусгай зөвшөөрөл, үйлдвэрээ шилжүүлсэн боловч Г гэрээний 1.1-т заасан үүргээ буюу Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, үйлчилгээний зориулалттай, ... төвийн барилгын 280 м.кв талбай бүхий 5 дугаар давхрыг бүхэлд нь шилжүүлэх боломжгүй болсноо мэдэгдсэн. Ингээд 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулж ... төвийн барилгын 6 дугаар давхрын 601, 602 тоотыг буюу нийт 89.6 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 2.000.000 төгрөгт тооцон, нийт 179.200.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д надад шилжүүлэхээр болж суллуулан хүлээн авсан. Түүнээс хойш Г өөс үлдэгдэл төлбөрөө буюу 120.800.000 төгрөгөө шаардахад өгнө гэж янз бүрийн шалтаг, шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд саяхан мөнгөө нэхэхэд орд газраа зарж байж таны мөнгийг өгөх боломжтой болно гэсэн нь итгэл үнэмшил муутайгаас гадна цаг хугацаа шаардлагатай, мөн надад ихээхэн хохиролтой тул шүүхэд хандсан. Д нь 1996 онд Э ХХК-ийг Баянхонгор аймагт байгуулан цахилгаан, дулаан, худалдаа, ашигт малтмалын хайгуул, металл боловсруулах үйлдвэр, газар тариалан, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа явуулж байсан.

Г т компаниа шилжүүлэхэд тус компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, нөөцийг нь тогтоосон тайлантай, ашигт малтмалаа боловсруулах үйлдвэрлэлийг явуулж байсан. Ийм ч учраас Г би танай компанийг авья гээд бид 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ байгуулан компанийнхаа үлдэгдэл 50 хувийн хувьцааг түүний нэр дээр шилжүүлсэн. Д би түүнтэй 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг буюу 7.650 ширхэг хувьцааг шилжүүлсэн шалтгаан нь манай компанийн ашигт малтмалын хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгож, цаашдаа компанийн нэр дээр цахиур чулуу зарна гэсэн юм. Өмнө нь Г ийг таньдаг байсан төдийгүй, миний бусдад зарах гэж байсан зүйлүүдийг зуучлан зарж өгч ашиг авдаг байсан.

Мөн Г бид хоёр 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хувьцаа бэлэглэх тухай 01 тоот гэрээ байгуулан би түүнд Э ХХК-д өөрийн эзэмшиж байгаа 7.650 ширхэг хувьцаагаа Г т бэлэглэж, хувьцааг 100 хувь түүнд шилжүүлсэн. 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1 тоот хувьцаа бэлэглэх гэрээ, мөн өдөр 2 тоот хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ байгуулсан байгаагаас харвал компанийнхаа 100 хувийн хувьцааг 300.000.000 төгрөгөөр худалдан түүнийхээ төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө, бэлэн мөнгө авахаар тохирсон.

Энэхүү хэлцлийн дагуу бодит үйлдэл хийгдэж 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Г төлбөрийн зарим хэсгээ үл хөдлөх эд хөрөнгөөр төлсөн. Г нь Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч учраас түүнийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Бусад нэхэмжлэлийн шаардлага Г хамаагүй. Ийнхүү гэрээ болон бодит байдлыг үгүйсгэж зөвхөн бэлэглэлийн гэрээгээр хувьцааг авсан гэж тайлбарлаж байгаа тул 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр болон 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр тус тус байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг Г нарт нарт даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Г ийн тайлбарт: Нэхэмжлэгч тал бодит байдлаас зөрүүтэй тайлбар өгч байна. Э ХХК-ийн үүсгэн байгуулагч, Д нь 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Э ХХК-ийн 50 хувийн хувьцаа болох 7.650.000 төгрөгийн үнэ бүхий 7.650 ширхэг хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу иргэн Г т бэлэглэсэн. Улмаар 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Э ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр гарсан. Түүнчлэн 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1 дугаартай хувьцаа бэлэглэх гэрээг иргэн Д болон иргэн Г нар байгуулж уг гэрээгээр Э ХХК-ийн 50 хувийн хувьцааг Д нь иргэн Г т бэлэглэхээр харилцан тохиролцсон. Үүний дагуу компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Г бүртгэгдсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалт нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийн үндэслэл болдоггүй бөгөөд шүүх аливаа хэлцлийг мөн хуулийн 56 дугаар зүйлийг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцдоггүй. Нэхэмжлэгч хийгээд хариуцагч нар хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан, 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан ба өнгөрсөн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй. Үүний учир хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иймд Д гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Гын тайлбарт: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Г тэй Э ХХК-ийн нийт хувьцааны 50 хувь 7 650 ширхэг хувьцааг бэлэглэх гэрээг, мөн өдөр нь компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс өмнөх ажиллагаанд оролцоогүй. Өмнө байгуулсан гэрээгээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж тайлбарлаад байгаа боловч ойлгомжгүй байна. Бэлэглэлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хугацаа Иргэний хуульд зааснаар 1 жил гэж заасан бөгөөд хуульд заасны дагуу гэрээ байгуулан Э ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийг эзэмшиж байгаа. Д, Г нар 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ байгуулан уг гэрээндээ 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан баталгаажуулсан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 6 жил гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь эдгээр хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх:  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Г өөс 120 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр болон 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр тус тус байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг Г нарт нарт даалгах тухай шаардлагыг болон хариуцагч Гад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 902 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-с 761 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дд олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1052 дугаартай захирамжаар хариуцагч Г ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьджээ.  

            Хариуцагч Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатарын давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх иргэн Д гаргасан нэхэмжпэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй. Нэхэмжпэгч Д нь 2013 оны 10 дугаар сарын 7-ний өдөр байгуулсан 02 дугаартай хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээний төлбөрийг хариуцагчаас шаардсан. Нэхэмжлэгч болон хариуцагч Г нар нь энэхүү гэрээнд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өөрчлөлт оруулсан байдаг. Уг гэрээний 3 дугаар зүйлд “үлдэгдэл төлбөрийг уг гэрээний 7.3-т зааснаар үүссэн нөхцөл байдлыг судалж үзэх, ... одоогийн ажилд хүндрэл учраад байгаа зэргийг харгалзан харилцан зөвшилцөх”, 4 дүгээр зүйлд “эцсийн хувилбар нь тусгай зөвшөөрлийг борлуулж “А тал”-ыг хохиролгүй болгох” гэж заасан байдаг. Эдгээр зохицуулалт нь А тал буюу нэхэмжлэгч Дд гэрээний үлдэгдэл төлбөрөө шаардах эрхийг үүсгэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан нөхцөлийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжпэгч Д гэрээний үлдэгдэл төлбөрөө шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Гэрээнд зарим заалтад өөрчлөлт оруулах” тухай хэлцэлд гарын үсэг зурж баталгаажуулсан цаг хугацаанаас эхлэн тоологдох ёстой. Ингэснээр гэрээний гэрээний үлдэгдэл төлбөрөө шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болж байна. Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан “... өнгөрсөн хугацаанд төлбөрөө шаардаж байсан ...” гэх тайлбарт бид үргэлж няцаалт өгч нотлох баримт шаардаж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй”, 42 дугаар зүйлийн 42.1 “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж хуульчилсан байдаг. Энэ нь зохигчийн тайлбар бусад нотлох баримтууд, нотолгооны хэрэгслээр баталгаажсан байх хууль зүйн зохицуулалт. Өөрөөр хэлбэл Д шүүхэд гаргасан “... өнгөрсөн хугацаанд төлбөрөө шаардаж байсан ...” гэх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдож, нотлогдсон байх ёстой. Энэ ч үүднээс бид шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний энэхүү тайлбарыг үгүйсгэж, улмаар холбогдох нотлох баримтуудыг шаардаж байсан. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/00422 дугаартай шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж иргэн Д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д нь хариуцагч Г нарт нарт холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 120 800 000 төгрөг гаргуулж, уг гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн болон 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д, хариуцагч Г нар 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч Д нь өөрийн эзэмшлийн “Э” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 300 000 000 төгрөгөөр үнэлж хариуцагч Г т шилжүүлэх, хариуцагч Г   төлбөрт нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын урд байрлалтай офисс үйлчилгээний зориулалттай ... центр барилгын 5 дугаар давхрын 280 м.кв талбайг бүхэлд нь шилжүүлэхээр /1 м.кв-ыг 2 000 000 төгрөг * 280 м.кв= 560 000 000 төгрөг/ харилцан тохиролцжээ. Тэрээр дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж уг гэрээнд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан, эхний гэрээний 2.2 дахь заалт буюу “ ... Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын урд байрлалтай оффис үйлчилгээний зориулалттай ... центр барилгын 280 м.кв талбай бүхий 5 дугаар давхрыг бүхэлд нь шилжүүлэн өгнө ...” гэх заалтыг “ Г нь Дд ... центр барилгын 6 давхрын 601, 602 тоот нийт 89,6 м.кв талбайг 1 м.кв-ыг 2 000 000 төгрөгөөр тооцоолон нийт 179 200 000” төгрөгөөр үнэлэн шилжүүлнэ гэж өөрчлөн тохиролцжээ. /1хх5, 8/

Хариуцагч 89,6 м.кв талбайг шилжүүлэн өгсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба компанийн нийт хувьцааны үнэ 300 000 000 төгрөгөөс 120 800 000 төгрөг төлөгдөөгүй байна.

Нэхэмжлэгч Д хариуцагч Г т өөрийн эзэмшлийн “Э” ХХК-ийн нийт 15 300 ширхэг хувьцааг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болон 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр тус тус шилжүүлсэн байна. Одоогоор уг компанийг хариуцагч Г , иргэн Г нар эзэмшиж байгаа нь 1 дүгээр хавтаст хэргийн 53-56 дугаар талд авагдсан “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн шинэчилсэн дүрэм зэрэг баримтаар тогтоогдожээ. /1хх 19, 22-27/

Нэхэмжлэгчийн хувьд хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээ болон уг гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүлээсэн үүрэг биелэгдсэн, хариуцагчаас төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхтэй байна.

Талууд гэрээний нэмэлт өөрчлөлтөөр төлбөрийн үлдэгдлийг хэрхэн төлөх талаар тохиролцсон боловч үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан байх боловч дээр дурдсанаар хугацааг тогтоогоогүй тул мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй байна. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэл гаргасан өдрөөр тодорхойлох бөгөөд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болон 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус тус байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай шаардлага гаргасан байх ба шүүх уг шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосонд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно. 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31ий өдрийн 101/ШШ2019/00422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ЗОЛЗАЯА

   ШҮҮГЧИД                        Ч.ЦЭНД

                                                                               А.МӨНХЗУЛ