| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0471/Э |
| Дугаар | 493 |
| Огноо | 2018-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн /томилолтоор/,
шүүгдэгч Д.Дорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шош овогт Дэмбэрэлийн Доржид холбогдох эрүүгийн 1810017390535 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Оюунтунгалагийн хамт Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо 52 дугаар байрны 35 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шош овогт Дэмбэрэлийн Дорж /РД: ВЭ81010516/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Д.Дорж нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах 52 дугаар байрны 35 тоотод хамтран амьдрагч Г.Оюунтунгалагийн биед хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмд цус хуралт, зулгаралт, цээж, зүүн бугуй, зүүн шилбэ, баруун тохойд цус хуралт нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Дорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Оюунтунгалаг бид хоёр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 52 дугаар байрны 35 тоот гэртээ дүү Оюунбаатарыг гэр бүлийнх нь хамт урьсан. Оюунтунгалаг бид хоёр тэднийг хоол цайгаар дайлаад, 2 шил архи хувааж уусан. Тухайн үед дүү Оюунбаатар архи огт уугаагүй, харин би эхний 750 граммын архинаас уугаад, дараагийн архинаас нь уугаагүй. Оюунтунгалаг, Хэрлэнтуяа хоёр сүүлийн 1 литрийн савлагаатай архийг хувааж уусан. Оюунбаатар биднийг архи уухад дургүйцэж байснаа нэг мэдэхэд гараад явчихсан байсан. Хэрлэнтуяа нөхрийнхөө хойноос явна гэхээр нь би түүнийг 1 настай хүүхдийнх нь хамт гаргаж өгсөн. Оюунбаатарыг машиндаа унтсан байж магадгүй гэж бодоод түүний машиныг хайсан боловч олоогүй. Хэрлэнтуяа хүүхдээ авч явах чадваргүй унаад байхаар нь би хүүхдийг нь тэврээд буцаад гэртээ орсон. Би гар утсаа хайгаад олохгүй, хүүхэд уйлаад байхаар нь Оюунтунгалагаас тусламж хүсэхэд тэрээр гараараа чихээ дарж суучихаад “наад шээсээ дуугүй байлга” гээд орилсон. Би “чи зүгээр л гар утас олоод өг” гээд гуйхад тэрээр суучихаад босохгүй байхаар нь түүний хөл рүү зөөлөн өшиглөсөн. Оюунтунгалаг босоод миний гар утсыг олж өгснөө “чи наад хүүхдээ дуугүй болгооч” гээд орилохоор нь “хүүхэд орилж байхад давхар орилоод байх юм, чи дуугүй байж байгаач” гэхэд миний толгой руу гар утас шидсэн. Би түүнийг согтсон байна гэж бодоод ширээн дээр байсан аягатай усыг нүүр рүү нь цацахад над руу үсчиж дайраад тэвэрч байсан хүүхдийг гэмтээх гээд байхаар нь “Оюунтунгалагаа боль” гэж зөндөө хэлсэн боловч орилж хашгираад байсан. Би түүнийг намайг зодох гэж байна гэж бодоод нүүр рүү нь гараараа түлхэж өөрөөсөө холдуулсан. Оюунтунгалаг болихгүй намайг алгадаад, орилж хашгираад байхаар нь үсдэж шалан дээр дараад нуруун дээр нь өвдөглөтөл орилж хашгирахаа больсон. Оюунтунгалаг босч ирэнгүүтээ ширээн дээр байсан шилэн аяга, хундага зэргийг авч над руу шидээд нуруунд оносон…гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
Хохирогч Г.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Дорж бид хоёр тусдаа гарснаа тэмдэглэхээр 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Доржийн дүү Оюунбаатарыг гэр бүлийнх нь хамт урихад орой 16 цагийн үед Оюунбаатар эхнэр Хэрлэнтуяа, хүү Амин-Эрдэнэ нарын хамт ирсэн. Тэд манайд ирэхдээ маргалдсан шинжтэй байсан. Бид хоол цай идээд, 2 шил архи, “Сэнгүр” пиво 20 орчим лаазыг хувааж уусан. Оюунбаатар “хүүхдээ унтууллаа” гээд унтлагын өрөө рүү хүүхэдтэйгээ хамт орсон. Хэсэг хугацааны дараа унтлагын өрөөнд хүүхэд уйлаад байхаар нь Хэрлэнтуяа бид хоёр ортол Оюунбаатар гараад явчихсан байсан. Хэрлэнтуяа Доржид “дүүгээ олж ир, дүү чинь хүү бид хоёрыг хаячихаад гадуур дотуур тэнэж шоуддаг” гээд маргалдаж эхэлсэн. Тэгснээ Хэрлэнтуяа “нөхрийгөө хайна” гээд Доржтой хамт хүүгээ тэврээд гарчихаад орж ирэхдээ Хэрлэнтуяагийн дух мөн хүүгийнх нь духны баруун хэсэгт шалбарсан харагдсан. Би тэднээс юу болсон талаар асуухад Дорж “чамаас болоод ийм зүйл болж байгаа юм, энэ хүн согтуу хүүхдээ дарж алах шахлаа, чи яах гэж Хэрлэнтуяад архи өгч байгаа юм бэ” гэж уурлаад миний зүүн ташаа руу өшиглөхөд би баруун таазаараа тагтны тавцан мөргөөд унасан. Дорж Хэрлэнтуяаг хүүхэдтэйн хамт гэрт нь хүргэж өгнө гэхэд Хэрлэнтуяа “дүүгээ олж ир, энд авчир, танай дүү дандаа ингэдэг” гээд орилохоор хүүхэд нь айж уйлаад бөөн чимээ шуугиан болсон. Дорж надаас өөрийнхөө гар утсыг нэхээд “чи ямар нэгэн юм хийгээч, ийм байдалд чи хүргэсэн биз дээ’’ гээд над руу орилж хашгирч байснаа шкафан дээр байсан “I phone 6 plus” маркийн rap утсыг миний зүүн эгэм рүү шидсэн. Би том өрөөний ширээн дээр байсан хуванцар савтай ундаагаар Доржийн зүүн гар руу нь нилээн хэдэн удаа цохисон. Дорж миний зүүн хацар руу алгадахад нүдний шилний дотор нуух буюу зөөлөвч нь хамарны зүүн хана руу шигдээд хугарсан. Би Доржид “чи яагаад байгаа юм бэ” гэхэд Дорж миний үснээс зулгааж, ширээн дээгүүр чирч, шал руу савж унагаагаад шал мөргүүлсэн. Ухаан балартаад сэргэтэл Дорж намайг “босооч юундаа баашлаад байгаа юм бэ” гээд миний нүдний шилийг дух руу шидсэнээ дагз руу нэг удаа өшиглөсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8327 дугаартай дүгнэлтэнд:
1. Г.Оюунтунгалагийн биед хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмд цус хуралт, зулгаралт, цээж, зүүн бугуй, зүүн шилбэ, баруун тохойд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 20-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл, фото зургууд /хх-ийн 3-8-р хуудас/,
“Натур” эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-ийн 21-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 37-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 38-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /хх-ийн 41-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.Дорж нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах 52 дугаар байрны 35 тоотод хохирогч Г.Оюунтунгалагийг “Хэрлэнтуяад архи өгсөн” гэх шалтгаанаар зодож биед нь “хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмд цус хуралт, зулгаралт, цээж, зүүн бугуй, зүүн шилбэ, баруун тохойд цус хуралт нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Оюунтунгалагийн …Би Дорж, Хэрлэнтуяа нараас юу болсон талаар асуухад Дорж “чамаас болоод ийм зүйл болж байгаа юм, энэ хүн согтуу хүүхдээ дарж алах шахлаа, чи яах гэж Хэрлэнтуяад архи өгч байгаа юм бэ” гэж уурлаад миний зүүн ташаа руу өшиглөхөд би баруун таазаараа тагтны тавцан мөргөөд унасан. …Дорж надаас өөрийнхөө гар утсыг нэхээд “чи ямар нэгэн юм хийгээч, ийм байдалд чи хүргэсэн биз дээ’’ гээд над руу орилж хашгирч байснаа шкафан дээр байсан “I phone 6 plus” маркийн rap утсыг миний зүүн эгэм рүү шидсэн. …Дорж миний зүүн хацар руу алгадахад нүдний шилний дотор нуух буюу зөөлөвч нь хамарны зүүн хана руу шигдээд хугарсан. Би Доржид “чи яагаад байгаа юм бэ” гэхэд Дорж миний үснээс зулгааж, ширээн дээгүүр чирж, шал руу савж унагаагаад шал мөргүүлсэн. Ухаан балартаад сэргэтэл Дорж намайг “босооч юундаа баашлаад байгаа юм бэ” гээд миний нүдний шилийг дух руу шидсэнээ дагз руу нэг удаа өшиглөсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8327 дугаартай дүгнэлтэнд:
1. Г.Оюунтунгалагийн биед хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмд цус хуралт, зулгаралт, цээж, зүүн бугуй, зүүн шилбэ, баруун тохойд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна /хх-ийн 20-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Дорж, хохирогч Г.Оюунтунгалаг нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч 2017 оны 11 дүгээр сараас эхлэн хамтран амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “хамтран амьдрагч” энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болохыг тодорхойлсон ба гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө болон бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч, хохирогч нар нь нийлж архидан согтуурсан нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Д.Дорж нь хамтран амьдрагч Г.Оюунтунгалагийг “Хэрлэнтуяад архи өгч, согтоолоо” гэж шалтаглан зодож биед нь “хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмд цус хуралт, зулгаралт, цээж, зүүн бугуй, зүүн шилбэ, баруун тохойд цус хуралт, нуруунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг нэг бус удаагийн үйлчлэлээр учруулсан хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Д.Доржийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Доржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.Дорж нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Г.Оюунтунгалаг нь эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хор уршигтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй ба, шүүгдэгч Д.Доржид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 61-р хуудас/ хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Доржид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Д.Дорж нь өөрөө өөрийгөө өмгөөлөн эрүүгийн хариуцлагын талаар санал гаргахдаа торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгч Д.Дорж нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Дорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.