| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/33236/И |
| Дугаар | 197/ШШ2026/04231 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2026/04231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *******,*******,******* тоотод оршин суух ******* /регитсрийн дугаар *******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн *******,******* тоотод оршин суух ******* /регистрийн дугаар /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэг болон гэм хор учруулсны төлбөр 10,923,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ананд, хариуцагч Ц., хариуцагчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6,600,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсны улмаас засварын зардал, торгууль, ачилтын төлбөр 4,323,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагч зээлийн гэрээ байгуулаагүй, тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн өмчлөлийнх биш гэж маргаж оролцсон.
3. 3охигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч М.******* нь Ц.т нийт 4 удаагийн гүйлгээгээр 6,600,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нь Н.Мөнхбатын эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж яваад эвдрэл учруулсан нь хэрэгт авагдсан банкны шилжүүлгийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд зурваст үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд уг үйл баримттай талууд маргаагүй болно.
4. Дээрх мөнгийг шилжүүлсэн харилцааг нэхэмжлэгч буцаан төлөх нөхцөлтэй байсан гэж тайлбарлаж байгааг хариуцагч цалин хөлс болон тусламж байсан гэж үгүйсгэсэн ч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж зааснаар нотлоогүй болно.
5. Хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй ч аливаа эд хөрөнгийг хүсэл зоригийн үндсэн дээр шударгаар эзэмшилдээ авах хууль ёсны зарчмын хүрээнд нэхэмжлэгч М.******* шүүхэд өөрийн данснаас шилжүүлсэн төлбөрийг хариуцагч Ц. өөртөө үлдээх үндэслэлийг нотлох үүрэгтэй гэж дүгнэсэн болно.
6. Иймээс шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэсэн гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж зааснаар дээрх мөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцож, хариуцагч зээлийн гэрээний дагуу 6,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн.
7. Харин нэхэмжлэлийн шаардлага болох тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын төлбөрийн тухайд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг шүүхэд нотлоогүй.
8. Тодруулбал нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шударга эзэмшигч буюу өв залгамжлах эрхтэй этгээд гэдгийг нотлож байгаа талаарх гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа нь тухайн шүүхийн харьяалан шийдвэрлэх нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөгчөөр тогтоолгох агуулгыг тусгаагүй байсан.
9. Иймд Ц.аас тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын төлбөр 4,323,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.аас 6,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгох нь зүйтэй.
10. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас гаргуулах төлбөрт тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ц.аас эд хөрөнгөд гэм хор учруулсны төлбөр 4,323,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.аас зээлийн гэрээний үүрэг 6,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА