Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2026/04912

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *******, олимп, “*******” ХХК-н өөрийн байр хаягтай, “*******” ХХК /регистрийн дугаар *******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн *******,*******,*******,******* тоот хаягтай “*******” ХХК /регистрийн дугаар / -д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 13,372,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэлгүй төлөөлөх П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-аас аялал жуулчлалын гэрээний үүрэг 13,372,000 төгрөгийг гаргуулах гэж шаардлагаа тодорхойлж, хариуцагч “*******” ХХК нь гэрээний дагуу төлбөрийн 40 хувийг бартерийн нөхцөл болох сургалт явуулах хэлбэрээр тохирсныг мөнгөн хэлбэрээр төлөхгүй гэж маргаж оролцсон.

3. Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-тай 2023 оны 12 сарын 14-ний өдөр Аялал жуучлалын гэрээ байгуулж, нийт төлбөрийн 40 хувь буюу 14,372,000 төгрөгийн төлбөрийг 2024 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл бартерийн нөхцлөөр барагдуулах бөгөөд үлдэгдэл төлбөр болох 24,558,000 төгрөгийг бэлэн төлөх нөхцөлтэй гэрээг байгуулсан нь хэрэгт авагдсан гэрээний хувь, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4. Дээрх жуулчлалын гэрээний хэрэгжилттэй талууд маргаагүй бөгөөд харин тохиролцсон төлбөрийн 40 хувь болох 14,372,000 төгрөгт тохирсон сургалтыг нэхэмжлэгч нь хариуцагчаас авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.“ гэж заасан гэрээ байна.

5. Ажлын үр дүн болох сургалтыг хугацаандаа явуулаагүй буюу ажил гүйцэтгэгч талын буруутай үйлдэл байсан, ажлын доголдлын талаарх нөхцлийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй төдийгүй 2025 онд 1,000,000 төгрөгийн сургалтыг авсан талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн ажлын үр дүнг захиалагчийн зүгээс хүлээн аваагүй нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн.

6. Тодруулбал Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-д “захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй” гэж зааснаар 2024 оны 12 сарын 31-ний дотор хүлээн авах захиалагчийн үүргээ нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шаардах эрхээ алдсан байна гэж үзлээ.

7. Иймд хариуцагч “*******” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 13,372,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

8. Нэхэмжлэлийн төлсөн улсын тэмдэгийн хураамжийг хуульд зааснаар улсын орлого болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 13,372,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,910 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА