| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/24195/И |
| Дугаар | 197/ШШ2026/04145 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2026/04145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* тоотод оршин суух ******* овогт ******* /рд:*******, ибд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 55 тоотод байрлах “Өвийн хөндий” ХХК /рд:*******/-д холбогдох,
11,424,145 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагч “Өвийн хөндий” ХХК-н захирал С., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч А.******* хариуцагч “Өвийн хөндий” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 11,242,145 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн шаардсан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1,945,300 төгрөг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Гүйцэтгэсэн ажлыг тооцсон нэгж үнэлгээний тооцоог буруу бодсон хэмээн татгалзжээ.
2. “Өвийн хөндий” ХХК-н захиалгаар А.******* нь “ дугаар салбарын гадна тохижилтын ажил”-г хийж гүйцэтгэхээр зохигч 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдөр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
3. Дээрх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил түүний чанар байдал, м.кв-н тоо хэмжээ болон хариуцагч талаас нэхэмжлэгчид ажил гүйцэтгэх явцад нийт 38,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн зэрэгт талууд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.
Харин гүйцэтгэсэн ажлын нэгж үнэ тооцсон тооцоолол нь талуудын маргааны зүйл болжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752.1-т тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэхээр заасан.
Гүйцэтгэх ажлын нийт үнэ 55,332,000 төгрөг байхаар анхны үнийн саналыг нэхэмжлэгч илгээснийг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх үндсэн бараа материалыг хариуцагч “Өвийн хөндий” ХХК гарган өгөхөөр тохиролцож нийт үнэ 49,424,145 төгрөг байхаар тогтоосон нь зохигчийн хооронд вайбераар буюу нэхэмжлэгч гэх дугаараас хариуцагч гэх дугаарт харилцаж байсан цахим захидлаар тогтоогдож байна.
Мөн цахим нотлох баримт буюу захидлуудаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага болох 11,424,145 төгрөгийг А.******* нь удаа дараа шаардахад “...эгч нь гялалзуулна мөнгөнүүд жоохон хүлээгдээд байна, мөнгө баяраас өмнө орж ирнэ ээ, хөдөө байна мөнгө орж ирээгүй, эгч нь мартаагүй л яваа” гэх зэрэг хариу өгч байсан, энэ талаар хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тоог нь анзаарч мэдсэнгүй,...миний алдаа болж, тэнэг болчихсон юм шиг байна” хэмээх тайлбаруудаас үзэхэд дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрч байжээ.
5. Хариуцагч “...19,750,000 төгрөгийн бараа материал нэхэмжлэгчид өгсөн тул нэгжийн үнэ буурах ёстой” гэж тайлбараа гаргах боловч үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.
Тодруулбал нэхэмжлэгч А.*******ээс нэгж бүрийн үнийг тооцоолсон тооцооллыг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй.
6. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Өвийн хөндий” ХХК-с 11,424,145 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан тул хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч “Өвийн хөндий” ХХК-с 11,424,145 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Өвийн хөндий” ХХК-с 197,736 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН