Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2026/03635

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, *******,*******,******* тоотод оршин суух ******* овогт ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Жамсранжав гудамж, ******* давхарт байрлах “*******” ХХК /рд:/-д холбогдох,

1,350,000 төгрөг гаргуулах төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Н.******* хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнээс татгалзаж, зөрүү төлбөрт 1,350,000 төгрөг гаргуулж өгнө үү хэмээн шаардсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 180,000 төгрөг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Үндэслэлээ гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэн, цаашдаа гэрээг үргэлжлүүлээгүй нь манай буруугаас болоогүй хэмээн татгалзжээ.

2. Зохигч 2025 оны 02 дугаар сарын 25-ний өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр хороолол туул гол өрөө орон сууцыг түрээслүүлэх зорилгоор хариуцагч бусдад зуучлах бөгөөд 6 хүртэл сараар түрээслүүлсэн бол эхний нэг сарын түрээсийн 90 хувь, 6 ба түүнээс дээш сарын хугацаатай түрээслүүлсэн бол эхний нэг сарын түрээсийн төлбөрийн 100 хувь байхаар төлбөрийг харилцан тохиролцсон, гэрээний хугацаа 2025.02.25-2026.02.25 өдөр хүртэл 1 жилийн хугацаатай болох нь хэрэгт авагдсан дугаартай гэрээгээр нотлогдож байна.

Талуудын хооронд 410 дугаар зүйлийн 410.1-т зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүсжээ.

3. 2025 оны 02 дугаар сарын 25-ний өдөр хариуцагчийн явуулсан зуучлалын үйл ажиллагааны дүнд дээрх орон сууцыг 1 сарын 1,800,000 төгрөгөөр түрээсэлсэн, мөн өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид 1,800,000 төгрөг төлсөн болох нь орон сууц хөлслөх гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Орон сууц хөлслөх гэрээний түрээслэгч тал орон сууцыг үргэлжлүүлэн түрээслэхгүй талаараа 30 хоногийн өмнө Н.*******д мэдэгдэж, үүнийг нэхэмжлэгч “*******” ХХК-д дамжуулан, дараагийн түрээслэгчийг зуучлах ажиллагаа явуулахыг мэдэгдсэн талаар талууд тайлбараа гаргасан.

Нэхэмжлэгч “...1 сар 7 хоног хүлээгээд үр дүн гараагүй, намайг хариуцсан хүн ажлаасаа гарсан, дараагийн хүн нь ажлаа хийгүй байсан учир би 3 сард мөн 5.31-ний өдөр зар тавьж, 6.4-ний өдөр өөрөө түрээслэгчээ олж гэрээ хийж, байраа түрээсэлсэн, ийнхүү гэрээг цуцалж байгаагаа хариуцагчид мэдэгдсэн, намайг хариуцсан гэх хүн нь хөдөө явсан гээд ирдэггүй, би өөрөө холбоо барьж байж түлхүүрээ авсан” гэх тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрч, маргаагүй.

“*******” ХХК-н зүгээс шүүх хуралдаанд “...бид гэрээний үлдсэн хугацаанд өөр эд хөрөнгө буюу газрыг нь зуучилж өгье гэж Н.******* эгчид хэлсэн боловч газар гэдэг нь өөрөө хурдаг зарагддаг зүйл биш” хэмээн тайлбар гаргах боловч зуучлалын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, өөр байдлаар харилцан тохиролцсон талаар хариуцагч баримтаар нотлоогүй.

Тодруулбал нэхэмжлэгч гэрээг цуцалж, өөрөө түрээслэгчээ олох үйл ажиллагаа явуулж байгаа талаар хариуцагч мэдсэн байх бөгөөд эдгээр хугацаанд гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлсэн талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул татгалзал үндэслэлгүй.

4. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч “*******” ХХК-с зуучилсан түрээслэгч 6 хүртэл сараар орон сууцыг түрээсэлсэн тул 1 сарын түрээсийн төлбөрийн 90 хувь буюу 1,620,000 төгрөгийг нэхэмжлэгч зуучлалын хөлсөнд төлөх ёстой байтал 1,800,000 төгрөгийг төлсөн тул 180,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзнэ. Уг төлбөрийн хэмжээг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрдөг.

5. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2 дахь заалт нь гэрээний хугацаанд нэг л удаа хэрэгжих, тэр нь гэрээний 1 жилийн хугацааны хөлс болох талаар зохигч шүүх хуралдаанд хэн аль нь тайлбараа гаргасан бөгөөд гэрээний хугацаанд /3 сар/ хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг тооцвол 1,620,000:12 сар=1сар 135,000 төгрөг*3 сар=405,000 төгрөгийн зуучлалын хөлс суутгагдахаар байна.

Үүнээс үзвэл 1,800,000-405,000=1,395,000 төгрөг болно.

6. Иймд хариуцагч “*******” ХХК-с 1,350,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

7. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан тул хариуцагчаар нөхөн гаргуулж улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-с 1,350,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-с 36,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЦОЛМОН