| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0665/э |
| Дугаар | 718 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, хэлмэрч Б.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү овогт Хархүүгийн Өнөрбаярт холбогдох эрүүгийн “1811016150736” дугаартай, 186/2018/0665/э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 38 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжигч, хэвлэгч мэргэжилтэй, “Өнөр дизайн” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 7, эх, эхнэр 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 63-770 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл байхгүй, хэрэг хариуцах чадвартай, Иөншөөбү овогт Хархүүгийн Өнөрбаяр /РД:КЮ80072878,/
Холбогдсон хэргийн талаар:
Х.Ө нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 15-ны хооронд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Эрдэнээс Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. ШүүгдэгчХ.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгүүдээ үнэн зөвөөр өгсөн, дахиж гэмт хэрэгт холбогдохгүй, өөрийнхөө бурууг ойлгож байна надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Эрдэнийн:...би анх Өнөрбаяртай уулзаад Солонгос улс руу явмаар байгаагаа хэлсэн бөгөөд тухайн үед Өнөрбаяр надад виз найдвартай гаргадаг таньдаг хүмүүс байгаа. Хөөцөлдөж өгч болно. Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж хэлээд надаас мөнгө авсан бөгөөд дараа нь буцааж өгнө гэж хэлж байсан боловч өгөлгүй маш их хугацаа авсан. Өнөрбаяр нь солонгос улс руу тиз 1.200.000 төгрөгний үнэтэй байгаа учраас би чамд нэг тизийг 200.000 төгрөгөөр таньдаг хүнээрээ дамжуулан хямд олж өгнө гээд миний болон дүү Эрдэнэбаяр, ээж Баяржавхлан нарын материалыг Өнөрбаярт өгсөн гэж манай ээж хэлж байсан. Өнөрбаяр надад ямар ч материал бүрдүүлж өгөөгүй. Би уг нь анх 4.570.000 төгрөг өгсөн боловч надад 4.500.000 төгрөг өгсөн 70.000 төгрөг дутуу байгаа боловч би ингээд орхих бодолтой байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 38-39/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Баяржавхлангийн:...том хүү О.Эрдэнийн найз Өнөрбаяр гэгч би өөрөө “МИАТ” ХХК-тай хамтран ажилладаг иймээс таныг болон хүүд чинь маш хямдхан онгоцны тиз олоод өгье гээд гадаад паспорт болон миний визийг авсан. Тухайн үедээ ямар ч асуудалгүй авна өгнө гээд манай хүү О.Эрдэнээс мөнгө авсан байсан. Гэтэл мөнгө авснаасаа хойш худал хэлээд өнөө маргаашгүй гаргаж өгнө гэх зэргээр хугацаа хождог байсан. Ингээд манай бага хүүгийн сургууль нь орохоор болоод мөнгө ч өгөхгүй гадаад паспорт болон миний визийг өгөхгүй байхаар нь хэрүүл хийж байж өөрөө очиж өгсөн паспорт, визээ аваад өөрөө билет захиалаад Солонгос улс руу яваад ирсэн гэх мэдүүлэг. /хх 52-53/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Болорын:...2018 оны 02 дугаар сарын сүүлээр манай дүү Эрдэнээ ирээд намайг Өнөрбаяр гэх хүн Солонгос улс руу явуулж өгнө гэж хэлсэн очоод уулзаад өг гэхээр нь Өнөрбаяртай уулзахаар Чингэлтэйн 6-р хороо 33-3 тоотод байрлах “Өнөр Дизайн” нэртэй хэвлэлийн газарт очиж уулзаад ямар учиртай юм гэж асуухад Өнөрбаяр эхнэрийн хамт байсан бөгөөд эхнэр нь одоо танай дүүг Солонгос улс руу гаргаж өгнө. Танай дүүг манай нөхөр Өнөрбаяр дагуулаад явна. Би Солонгос улсад байдаг хэлгүй дүлий хүмүүсийн холбоотой байнгын харилцаа холбоотой байдаг учраас найдвартай гаргаж өгнө гэсэн. Өнөө маргаашгүй гадаад паспортоо аваад ир гэхээр нь дүү Эрдэнээгийн паспортыг Өнөрбаяр болон түүний эхнэрт өгсөн. Удалгүй манай ээж Д.Баяржавхлан Солонгос улсруу явахаар виз мэдүүлсэн байсан. Визний хариу гараад онгоцны билет захиалахаар болсон. Тухайн үед ээж бид хоёрт мөнгө байгаагүй учраас дүү Эрдэнээгээс мөнгө асуух үед Өнөрбаяр гэх хүнд 4.500.000 төгрөг зээлүүлсэн. Ямар учиртай яагаад өгснийг асуухад найдвартай солонгос явуулж өгнө, удахгүй буцааж өгнө гэж хэлээд Өнөрбаяр гэх хүн зээлсэнийг мэдсэн. гэх мэдүүлэг. /хх 40-42/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хавтас хэргээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст бичсэн өргөдөл /хх-6/, зээлийн гэрээ /хх-8/, Хаан банкны дансны хуулга /хх 9-29/, хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл /хх 30-31/, иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 68-73/, хохирол төлсөн баримт /хх-80/ зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Ө нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 15-ны хооронд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Эрдэнээс Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 4.500.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Эрдэнийн:...би анх Өнөрбаяртай уулзаад Солонгос улс руу явмаар байгаагаа хэлсэн бөгөөд тухайн үед Өнөрбаяр надад виз найдвартай гаргадаг таньдаг хүмүүс байгаа. Хөөцөлдөж өгч болно. Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж хэлээд надаас мөнгө авсан бөгөөд дараа нь буцааж өгнө гэж хэлж байсан боловч өгөлгүй маш их хугацаа авсан. Өнөрбаяр нь солонгос улс руу тиз 1.200.000 төгрөгний үнэтэй байгаа учраас би чамд нэг тизийг 200.000 төгрөгөөр таньдаг хүнээрээ дамжуулан хямд олж өгнө гээд миний болон дүү Эрдэнэбаяр, ээж Баяржавхлан нарын материалыг Өнөрбаярт өгсөн гэж манай ээж хэлж байсан. Өнөрбаяр надад ямар ч материал бүрдүүлж өгөөгүй. Би уг нь анх 4.570.000 төгрөг өгсөн боловч надад 4.500.000 төгрөг өгсөн 70.000 төгрөг дутуу байгаа боловч би ингээд орхих бодолтой байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 38-39/, гэрч Д.Баяржавхлангийн:...том хүү О.Эрдэнийн найз Өнөрбаяр гэгч би өөрөө “МИАТ” ХХК-тай хамтран ажилладаг иймээс таныг болон хүүд чинь маш хямдхан онгоцны тиз олоод өгье гээд гадаад паспорт болон миний визийг авсан. Тухайн үедээ ямар ч асуудалгүй авна өгнө гээд манай хүү О.Эрдэнээс мөнгө авсан байсан. Гэтэл мөнгө авснаасаа хойш худал хэлээд өнөө маргаашгүй гаргаж өгнө гэх зэргээр хугацаа хождог байсан. Ингээд манай бага хүүгийн сургууль нь орохоор болоод мөнгө ч өгөхгүй гадаад паспорт болон миний визийг өгөхгүй байхаар нь хэрүүл хийж байж өөрөө очиж өгсөн паспорт, визээ аваад өөрөө билет захиалаад Солонгос улс руу яваад ирсэн гэх мэдүүлэг. /хх 52-53/, гэрч О.Болорын:...2018 оны 02 дугаар сарын сүүлээр манай дүү Эрдэнээ ирээд намайг Өнөрбаяр гэх хүн Солонгос улс руу явуулж өгнө гэж хэлсэн очоод уулзаад өг гэхээр нь Өнөрбаяртай уулзахаар Чингэлтэйн 6-р хороо 33-3 тоотод байрлах “Өнөр Дизайн” нэртэй хэвлэлийн газарт очиж уулзаад ямар учиртай юм гэж асуухад Өнөрбаяр эхнэрийн хамт байсан бөгөөд эхнэр нь одоо танай дүүг Солонгос улс руу гаргаж өгнө. Танай дүүг манай нөхөр Өнөрбаяр дагуулаад явна. Би Солонгос улсад байдаг хэлгүй дүлий хүмүүсийн холбоотой байнгын харилцаа холбоотой байдаг учраас найдвартай гаргаж өгнө гэсэн. Өнөө маргаашгүй гадаад паспортоо аваад ир гэхээр нь дүү Эрдэнээгийн паспортыг Өнөрбаяр болон түүний эхнэрт өгсөн. Удалгүй манай ээж Д.Баяржавхлан Солонгос улсруу явахаар виз мэдүүлсэн байсан. Визний хариу гараад онгоцны билет захиалахаар болсон. Тухайн үед ээж бид хоёрт мөнгө байгаагүй учраас дүү Эрдэнээгээс мөнгө асуух үед Өнөрбаяр гэх хүнд 4.500.000 төгрөг зээлүүлсэн. Ямар учиртай яагаад өгснийг асуухад найдвартай солонгос явуулж өгнө, удахгүй буцааж өгнө гэж хэлээд Өнөрбаяр гэх хүн зээлсэнийг мэдсэн. гэх мэдүүлэг. /хх 40-42/,болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Өыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Эрдэнэ нь шүүгдэгч Х.Өаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 4.500.000 төгрөгний хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн хүсэлтийг гаргасан болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Иөншөөбү овогт Хархүүгийн Өнөрбаярыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Өыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Х.Өт оногдуулсан 6 /зургаан / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Өт оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүргэж болгож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Ө нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Өт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Иөншөөбү овогт Хархүүгийн Өнөрбаярыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Өыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Х.Өт оногдуулсан 6 /зургаан / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Өт оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүргэж болгож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Ө нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Өт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ