Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2026/07352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн *******,*******,******* тоотод байрлах, “*******” ХХК /регистрийн дугаар *******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн *******,*******-т байрлах Нийслэлийн ******* /*******/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаатай холбоотой болон үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Нийслэлийн *******т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаанд болон үнэлгээтэй холбоотой гомдлын шаардлага гаргаж, хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэх үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж марган, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд уг тайлбарыг дэмжиж, барьцаа хөрөнгөнөөс тэргүүн ээлжид үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтээ илэрхийлсэн гэж тайлбарласан.

3. Нийслэлийн захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 8-ны өдрийн 210/МА2023/0550 дугаар магадлалаар “*******” ХХК-иас 1,033,579,1400 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн хэлтэст олгохоор шийдвэрлэснээр 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 128/ГХ/2022/348 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 12 сарын 22-ны үүсгэсэн болох нь шийдвэрүүд, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэргээр тогтоогдож байна.

4. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгч “*******” ХХК-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн , лол, тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж,  улмаар 2024 оны 11 сарын 13-ны тогтолоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2025 оны 9 сарын 30-ны өдрийн тогтоолоор эд хөрөнгө хураасан байх бөгөөд уг эд хөрөнгө Жижиг дунд үйлдвэрийн газартай “*******” ХХК зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьсан, уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд өр төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 2024 оны 5 сарын 02-ны өдөр мэдэгдлийг гуравдагч этгээдээс хүргүүлж байжээ.

            5. 2025 оны 10 сарын 6-ны өдрийн мэдэгдлээр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд ирүүлээгүй, хоорондоо харилцан тохиролцоогүй тохиолдолд шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгох болохыг анхааруулсан байна.

            6. Дээрх мэдэгдлийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргаж, Шийдвэр гүйцэтгэгч А.Алимаа 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/75 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоол гаргаж, уг тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн , лол, тоот хаягт байрлах 192,74 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаярыг шинжээчээр томилон, тогтоолын 2 дахь заалтаар: “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг ирүүлэх хугацааг зааж, 3 дахь заалтаар: шинжээчид дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах, тогтоосон хугацаанд дүгнэлт, тайлан ирүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан байна.

7. Шинжээчийн дүгнэлт болох хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч “*******” ХХК-д 2025 оны 10 сарын 23-ны өдрийн мэдэгдлээр танилцуулсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тухайн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэргийг хянан хэлэлцэх үндэслэл болсон.

8. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар барьцаа хөрөнгийн үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2025 оны 10 сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 10/75 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байх ба шинжээч Г.Отгонбаяр гарын үсэг зурсан байна.

9. Шинжээч гаргасан шинжээчийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн , лол, тоот хаягт байрлах 192,74 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 795,599,336 төгрөгөөр үнэлсэн байх ба Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

10. Нэхэмжлэгч тал “... үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн...” гэх тайлбар нь үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй бөгөөд Жижиг дунд үйлдвэрийн газрын барьцаа хөрөнгөд авсан жишиг үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнд тооцогдох үндэслэл болохгүй байна.

11. Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-н хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

12. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-н, хариуцагч Нийслэлийн *******т холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаатай холбоотой болон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА