| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/35605/И |
| Дугаар | 197/ШШ2026/08327 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2026/08327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн *******,******* тоотод байрлах “*******” ХХК /регистрийн дугаар *******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн *******,******* тоотод байрлах “*******” ХХК /регистрийн дугаар *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: худалдах худалдан авах гэрээний үүрэг 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч түүнийг эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж зааснаар хэргийг хянан хэлэлцсэн болно.
3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-аас нийлүүлсэн бараа материалын үнэ 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлж, хариуцагч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан хариуцагчаас нэхэмжлэгчид “2024 оны 2-р улиралд багтаан төлж дуусгахаар” тодорхойлсон санхүүгийн тэмдэг бүхий баримтаар хариуцагч “*******” ХХК нь 2019 оны намар худалдан авсан хөөсний /фосадны/ үнэ 10,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж зааснаар дээрх барааг нийлүүлснээр талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна.
5. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь худалдсан барааны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд хариуцагч “*******” ХХК худалдан авсан барааны үнийг төлөх үүрэгтэй байна.
6. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан ч хариу тайлбарыг шүүхэд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.” зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
7. Иймд хариуцагч “*******” ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
8. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-с худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА