| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/20638/И |
| Дугаар | 197/ШШ2026/02242 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2026/02242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу, ******* тоотод байрлах “******* ББСБ” ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, ******* тоотод оршин суух ******* /рд:*******/-д холбогдох,
9,274,598 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК хариуцагч О.*******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 4,550,000 төгрөг, зээлийн хүү 4,023,714 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 700,884 төгрөг, нийт 9,274,598 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суугаа гэх хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас 2025 оны 08 дугаар сарын 06-ний өдөр хүргүүлснийг 2025 оны 08 дугаар сарын 08-ний өдөр хариуцагч өөрөө гардан авсан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй тул шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 03-ний өдөр түүний дугаарт холбогдоход “...шүүхэд нэхэмжлэл өгсөн гэдгийг мэдсэн, ойлголоо, танилцах шаардлага байхгүй, зээлтэй үнийн дүнг мэдэж байгаа, 2025.10.20-нд очиж уулзана” гэсэн боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
2. “******* ББСБ” ХХК болон О.******* нарын хооронд тоот цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч цахимаар хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгч 10,000,000 хүртэл төгрөгийг 18 сар хүртэлх хугацаатай олгохоор тохиролцжээ.
3. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч О.*******д 2023 оны 05 дугаар сарын 16-ний өдөр 4,550,000 төгрөг зээлүүлсэн болох нь хэрэгт авагдсан депозет дансны хуулгаар нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан тул үндсэн зээлийн төлбөр гаргуулах шаардлага үндэслэлтэй.
4. Нэхэмжлэгч талаас О.*******гийн хүсэлтээр дээрх эрх нээх гэрээг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 16-ний өдрөөс 4,550,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай цахимаар зээлсэн хэмээн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Хуульд хүү, нэмэгдүүлсэн хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан. Өөрөөр хэлбэл зээлийн эрх нээх гэрээ нь зээлийн гэрээ биш юм.
Гэтэл цахим зээлийн гэрээ байгуулагдсан талаар “******* ББСБ” ХХК нь баримтаар нотлоогүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад “...тусдаа байгуулсан гэрээ гэж байхгүй, цахимаар баримт судлуулахгүй” хэмээн тайлбараа гаргасан болно.
4. Иймд хариуцагч О.*******гээс нийт 4,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,724,598 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5. Хариуцагчид шүүх хуралдааны товийг хуульд заасан журмаар буюу 2026 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
6. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч О.*******гээс 4,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,724,598 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,043 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******ээс 87,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН