| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2026/02669/И |
| Дугаар | 197/ШШ2026/08330 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2026/08330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн *******,******* тоотод оршин суух ******* /иргэний бүртгэлийн дугаар *******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн *******,******* тоотод оршин суух ******* /регистрийн дугаар /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: аялал жуулчлалын гэрээний үүрэг 3,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******тэй байгуулсан аялал жуулчлалын гэрээнээс татгалзсаны улмаас урьдчилгаанд шилжүүлсэн төлбөр болох 3,600,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж шаардлагаа тодорхойлж, хариуцагч онгоцны тийзний захиалга хийгдсэнийг цуцалсны улмаас шимтгэлд тооцогдсон төлбөрийг буцаан олгохгүй гэж маргаж оролцсон.
3. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.той 2025 оны 11 сарын 19-ний өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулан урьдчилгаанд 6,618,000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд гэрээнд зааснаар 2025 оны 12 сарын 2-ны өдрөөс аяллыг зохион байгуулахаар тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.
4. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт “Аялал жуулчлалын гэрээгээр тур оператор, аяллын агент нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан гэрээнийг шинжийг хангаж байна.
5. Дээрх хуулийн 378 дугаар зүйлийн 378.1-д “Жуулчин аялал эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд аялал жуулчлал зохион байгуулаагүйгээс хэмнэсэн зардал болон бусад үйлчилгээний төлөө тур оператор, аяллын агентад урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй.” 378.2-т “Энэ хуулийн 378.1-д заасан тохиолдолд тур оператор, аяллын агент гэрээгээр тохиролцсон хөлс авах эрхээ алдах боловч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр жуулчнаас шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.
6. Харин нэхэмжлэгч уг гэрээнээс татгалзаж урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрөөс 3,600,000 төгрөгийг буцаан аваагүй талаар хариуцагч үгүйсгээгүй хэдий ч уг төлбөрийг өөрт учирсан хохирол гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзсэн.
7. Учир нь хариуцагчийн хүсэлтээр “” ХХК-иас гаргуулсан баримт гадаад хэл дээр түүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй хэдий ч хариуцагч тийзний буцаалтад 1000 долларын шимтгэл төлсөн гэх үйл баримт үнийн дүнгээс нь тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэсний дагуу өөрт учирсан хохирлоо нотлоогүй гэж үзнэ.
8. Тодруулбал нэхэмжлэгч аялал жуулчлалын гэрээнээс татгалзсаны улмаас урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй гэж шүүх дүнгэлээ.
9. Иймд хариуцагч Н.*******эс аялал жуулчлалын гэрээний үүрэг 3,600,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэв.
10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулах хуулийн зохицуулалттай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.*******эс аялал жуулчлалын гэрээний үүрэг болох 3,600,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72,550 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА