Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 735

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан  журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жалиар овогт Ганболдын Бат-Амгаланд холбогдох эрүүгийн “18110249400830” дугаартай, 186/2018/0701/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн, 14 дүгээр хороо, Хандгайтын 32 дугаар гудамжны 312 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Жалиар овогт Ганболдын Бат-Амгалан /РД:ХА84082914/,

 

Холбогдсон хэргийн талаар;

Г.Бнь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “ЭБО” зочид буудлын 305 тоот өрөөнд согтуурсан үедээ өөрийн хамтран амьдрагч Б.Омуунааг зодож биед нь тархи доргилт, баруун зовхи хамрын нуруу, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, нүдний алминд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэг: Шүүгдэгч Г.Бнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

 

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Омуунаагийн:..Би 2012 оноос хойш Ганболд овогтой Бат-Амгалантай одоог хүртэл хугацаанд үерхэж, хамтран амьдарч байна. 2018 оны 08 дугаар сарын 31-ний орой гэртээ байж байтал Г.Бнамайг караокед дуудсан. Тэгээд  би яваад очиход Г.Бнь хамт ажилладаг Шагай, Төгсөө гэх найзуудын хамт байсан. Г.Бнь нилээн согтуу байдалтай байсан. Тэгээд тэнд нь сууж байгаад хаах үед нь гараад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "ЭБО" зочид буудлын 305 тоот өрөөнд Г.Бат-Амгалан, түүний найз Шагай, Төгсөө нартай хамт орсон. Төгсөө нь шууд ороод унтаад өгсөн.     Г.Бсогтуу байсан болохоор хувцасыг нь тайлаад унтуулсан. Шагай бид хоёр сэрүүн байж байгаад 57 дугаар сургууль руу пиво авахаар такси барьж яваад, дэлгүүрээс 2 том пиво аваад буудалдаа ирж нэг пиво задлаад урд урдаасаа хараад ууж, хоорондоо юм ярьж сууж байтал Г.Бгэнэт босож ирээд шалтгаангүйгээр миний баруун нүдийг цохиод үснээс зулгаахаар нь би орилсон чинь Төгсөө босож ирээд хараад суугаад байсан. Ингээд би Г.Бат-Амгалангаас салаад буудлын үйлчлэгч дээр очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Г.Бнь 2 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж ямар ч шалтгаангүйгээр намайг зодсон гэх мэдүүлэг  /хх 16-17/,

 

2.2. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10776 тоот актын: 

1. Б.Омуунаагийн биед тархи доргилт, баруун зовхи, хамрын нуруу, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг нэг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

          3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэсэн дүгнэлт. /хх-21/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс 16-17 дугаар хуудас хохирогч Б.Омуунаагийн мэдүүлэг, 26-27 дугаар хуудас Г.Бат-Амгалангийн мэдүүлэг, 21 дүгээр хуудас ¹10776  дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Г.Бнь согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “ЭБО” зочид буудлын 305 тоот өрөөнд хамтран амьдрагч Б.Омуунааг зодож түүний биед тархи доргилт, баруун зовхи хамрын нуруу, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, нүдний алминд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Омуунаагийн:...Шагай бид хоёр сэрүүн байж байгаад 57 дугаар сургууль руу пиво авахаар такси барьж яваад, дэлгүүрээс 2 том пиво аваад буудалдаа ирж нэг пиво задлаад урд урдаасаа хараад ууж, хоорондоо юм ярьж сууж байтал Г.Бгэнэт босож ирээд шалтгаангүйгээр миний баруун нүдийг цохиод  үснээс зулгаахаар нь би орилсон чинь Төгсөө босож ирээд хараад суугаад байсан. Тэгээд  би Г.Бат-Амгалангаас салаад буудлын үйлчлэгч дээр очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Г.Бнь намайг 2 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж ямар ч шалтгаангүйгээр зодсон гэх мэдүүлэг. /хх 16-17/, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10776 тоот актын: 1.Б.Омуунаагийн биед тархи доргилт, баруун зовхи, хамрын нуруу, хацая шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг нэг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.  Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэсэн дүгнэлт. /хх-21/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Бат-Амгаланг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Омуунаа нь шүүгдэгч Г.Бат-Амгалантай эвлэрсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Бат-Амгаланг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус  тус дурьдаж  шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жалиар овогт Ганболдын Бат-Амгаланг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Бат-Амгаланг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Бат-Амгаланд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Г.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бат-Амгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ