Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2026/00638

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******, тоотод байрлах, ХХК /РД:/-д  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хохирол 5,100,000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В., нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хүү Ч. нь АНУ-ын сургуульд сурахаар хариуцагчтай зуучлалын гэрээ байгуулсан...хариуцагч байгууллага нь надтай холбогдож хүү Ч.г 100 хувь тэтгэлэгт хамруулахын тулд жилийн төлбөр болох 10,000 ам доллар буюу 34,000,000 төгрөгийг манай компанийн дансанд байршуулах шаардлагатай, виз гарангуут энэ төлбөрийг буцааж өгнө гэсэн тул 34,000,000 төгрөгийг ХХК-ийн дансанд 2024.09.02-ны өдөр шилжүүлсэн...гэтэл Ч.гийн урилга 2024.09.17-нд ирсэн бөгөөд тухайн урилгад сургуулийн тэтгэлэгт хамруулаагүй байсан...энэ талаар хариуцагч байгууллагад мэдэж байгаа боловч тэтгэлэгт байршуулсан 34,000,000 төгрөгийг буцаан өгөхгүй байсаар 2024.11.26, 2024.11.29-нд 31,000,000 төгрөгийг  шилжүүлсэн...хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас бусдад 5,100,000 төгрөгийн хүү төлж хохирол учирсан тул хохирлыг гаргуулж өгнө үү гэж,

          Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Ч.тэй гэрээ байгуулж, гэрээний үүргээ гүйцэтгэсэн, түүний эцэгтэй гэрээний харилцаанд оролцоогүй...сургалтын төлбөрийг компанийн дансанд байршуулсан боловч тэтгэлэгт хамрагдаагүй нь бидний үйл ажиллагаанаас шалтгаалаагүй...төлбөрийг 2024.11 сард буцаан шилжүүлсэн нь үнэн, энэ хугацаанд хохирлыг барагдуулна гэж бичгээр тодорхойлолт гаргасан...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

  1. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

          Хариуцагч ХХК нь Ч.тэй 2024.08.20-ны өдөр сургалтын хөтөлбөрт хамруулах гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр ХХК нь  Америк гэх мэт олон улсын сургуулийг төлөөлөн урилга, сургалтын болон тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн нөхцөлийг танилцуулах, суралцагч нь жагсаалтын дагуу бичиг баримтыг цаг тухайд нь бүрдүүлэх, гэрээнд заасан төлбөр төлөх тус тус үүрэгтэй байхаар зохицуулжээ. Энэхүү гэрээний агуулгаас үзэхэд гэрээний талуудын хооронд  Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан Зуучлалын гэрээ байгуулагдсан байх ба зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж нийцсэнтэй хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

          Харин нэхэмжлэгч Г.*******, хариуцагч ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй боловч нэхэмжлэгч нь өөрийн данснаас 2024.09.02-ны өдөр 10,500,000 төгрөг, 2024.09.04-ний өдөр 10,000,000 төгрөг, 13,500,000 төгрөг, нийт 34,000,000 төгрөгийг хариуцагч ХХК-ийн дансанд шилжүүлснийг хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгөөс 2024.11.26-ний өдөр 17,000,000 төгрөг, 2024.11.29-ний өдөр 14,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******ын дансанд буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

          Энэхүү үйл баримтыг зохигч талууд Ч.гийн сургалтын төлбөрт байршуулсан төлбөр болохыг мөн нэхэмжлэгчийн 2021.09.02-ны өдөр шилжүүлсэн 34,000,000 төгрөгөөс хариуцагч 2024.11.29-ний өдөр 31,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, зөрүү 3,000,000 төгрөгийг Ч., ХХК-ийн гэрээний төлбөрт суутгасан талаар тус тус маргаагүй байна.

          Харин талууд сургалтын төлбөрт байршуулсан 34,000,000 төгрөгийг буцаан шилжүүлээгүй хариуцагчийн буруутай эс үйлдэхүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол буюу зээлсэн мөнгөний хүүд төлсөн 5,100,000 төгрөг нь нэхэмжлэгчид учирсан хохирол эсэх мөн хохирлыг шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

          Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хариуцлага ногдуулахад юуны өмнө гэм хор учруулагчийн гэм буруу байгаа эсэх, гэм буруу нь учирсан хохиролтой шалтгаант холбоотой эсэхийг тогтоогдсон байхыг шаардана.

          Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2024.09.02-ны өдөр 34,000,000 төгрөгийг Ч.гийн сургалтын төлбөрт зориулж хариуцагчийн дансанд байршуулсан, Ч.д холбогдох цагаачлалын бус визний 2024.09.17-ны өдрийн баталгаанд “оюутны санхүүжилт 9 сарын байдлаар ...сургуулиас олгох санхүүжилт 0 гэж” бүртгэгдсэн болохыг хариуцагч тал мэдсэн хэдий ч нэхэмжлэгч Ч.Гантөмөрийн байршуулсан мөнгөн хөрөнгийг 2024.11.29-ний өдөр хүртэл буцаан шилжүүлээгүй улмаар түүнээс учрах хохирлыг нөхөн төлөхөөр илэрхийлсэн бичгийн баримт гаргасан зэрэг үйлдэл нь хариуцагчийн гэм буруутай эс үйлдэхүй гэж үзэхээр байна.

          Мөн нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгийг бусдаас 5 хувийн хүүтэйгээр зээлж, улмаар хариуцагч талын уг мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлсэн өдөр хүртэл 3 сарын хугацааны зээлийн хүүд 5,250,000 төгрөгийг ээлдүүлэгч талд төлсөн болох нь тухайн этгээдүүдийн хооронд хийсэн зээлийн гэрээ, уг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн талаарх бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийн гэм буруутай эс үйлдэхүй түүнээс учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь энэхүү үндэслэлээр хохирлыг шаардах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.

          3.Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 75дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч ХХК-иас хохирол 5,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******ад олгосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 96,550 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 96,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЦОЛМОН