| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/22471/И |
| Дугаар | 197/ШШ2026/02243 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2026/02243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, *******,*******,******* тоотод байрлах “******* ББСБ” ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, *******,*******,******* тоотод оршин суух ******* /рд:/-т холбогдох,
12,752,982 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., оролцож, хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхзаяа хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК хариуцагч Э.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 9,752,982 төгрөг, зээлийн хүү 2,473,463 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139,282 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг нийт 12,752,982 төгрөг гаргуулахаар шаардсан, шүүх хуралдааны явцад нотариатын төлбөр 18,500 төгрөг болон зохигчийн хооронд байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн FX/ дугаартай фидуцын гэрээнээс татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суугаа гэх хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлснийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр дүү н. хэмээн хүлээн авсан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй тул шүүхээс түүний дугаарт 2025 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр холбогдоход “нэхэмжлэлийг ойлголоо, танилцах шаардлага байхгүй, дүнг мэдэж байгаа, 11.27-ний өдөр очно” гэсэн боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн өдрөөр нэхэмжлэлийн хувийг гардан авсанд тооцно. Хариуцагчид шүүхэд хүрэлцэн ирэхийг 2 удаа мэдэгдсэн боловч ирээгүй, түүнд эрхээ хэрэгжүүлэх боломжид хугацаа шүүхээс олгосон байна.
2. “******* ББСБ” ХХК болон Э. нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 17-ний зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч 19,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, гэрээний хавсралтад заасны дагуу хариуцагч төлөх үүрэг хүлээж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувиар төлөх, зээлдэгч зээлийг Хаан банкны 5019441199 тоот дансанд шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан FX/ тоот гэрээ, түүний 1-р хавсралтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч гэрээний 2.6-д заасны дагуу зээлийн төлбөрийг шилжүүлж үүргээ хүлээсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр нотлогдсон.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
3.1 Хариуцагч Э. нь зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
3.2 Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны https://frc.mn/ сайтад бүртгэлтэй дугаартай гэрчилгээгээр тогтоогдсон, зээлийн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасанд тус тус нийцэж байх тул дээрх гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 9,752,982 төгрөг, зээлийн хүү 2,473,463 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139,282 төгрөг шаардсан нь үндэслэлтэй, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зөв байна.
4. Иймд хариуцагч Э.ээс 12,365,727 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
5. Хариуцагчид шүүх хуралдааны товийг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
6. Нэхэмжлэгч FX/ дугаартай фидуцын гэрээнээс татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул татгалзлыг хүлээн авав.
7. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. “******* ББСБ” ХХК нь зохигчийн хооронд байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн FX/ дугаартай фидуцын гэрээнээс татгалзсаныг дурдсугай.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.ээс 12,365,727 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,997 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.ээс 212,802 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН