| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/20892/И |
| Дугаар | 197/ШШ2026/01093 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2026/01093
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоот хаягтай, ******* ГХОХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *******,*******, *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “******* ХХК-ийн 2025.07.25-ны өдрийн 37/Ш тоот үнэлгээний тайланг хүчингүй болгуулах” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч нь ажиллагааны оролцогч бус этгээдэд тогтоол танилцуулсныг гомдол гаргаж хүчингүй болгосон..гэтэл дахин хууль бус ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураах тогтоолыг эрх бүхий этгээдэд танилцуулаагүй...үнийн санал аваагүй, шинжээч томилох тогтоолыг танилцуулахгүй, үнэлгээ хийсэн... барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлсэн тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...ажиллагааны явцад төлбөр төлөгчийн гаргасан гомдлоор эд хураах нэг тогтоолыг хүчингүй болгосон, шүүгчийн захирамжид заасан 5 үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, битүүмжилж, үнэлгээ тогтоож хуульд заасан ажиллагаа явуулсан нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.
2.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.10.09-ний өдрийн 183/ШШ2024/04053 дугаар захирамжаар Капитрон банк ХК-ийн 2,578,323 ам доллар буюу 8,716,381,866.72 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК, ZHOU JINHUI / Жөү жинхуй/ нар бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрч, хариуцагч нар тус төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд
- ******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ,******* /17080/ Наадамчдын зам гудамж, тоотод байрлах, Ү-2206077212 тоотод бүртгэлтэй, 85 хувийн гүйцэтгэлтэй, 993,12 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө,
-******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ,******* /17080/ Наадамчдын зам гудамж, тоотод байрлах, Ү-2206077214 тоотод бүртгэлтэй, 80 хувийн гүйцэтгэлтэй, 993,12 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө,
- ******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ,******* /17080/ Наадамчдын зам гудамж, тоотод байрлах, Ү-2206077218 тоотод бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 987,15 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө,
-******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ,******* /17080/ Наадамчдын зам гудамж, тоотод байрлах, Ү-2206077215 тоотод бүртгэлтэй, 60 хувийн гүйцэтгэлтэй, 1324,9 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө,
-******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ,******* /17080/ Наадамчдын зам гудамж, тоотод байрлах, Ү-2206077216 тоотод бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 1342,9 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө,
-******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ,******* /17080/ Наадамчдын зам гудамж, тоотод байрлах, Ү-2206077219 тоотод бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 1342,9 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө,
- ZHOU JINHUI / Жөү жинхуй/ өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11, , тоотод байрлах, Ү-2206057631 тоотод бүртгэлтэй, 85 хувийн гүйцэтгэлтэй, 715,36 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Мөн тус шүүхийн шүүгчийн 2024.12.24-ний өдрийн 183/ГХ2025/00028 тоот гүйцэтгэх хуудас бичигдснээр, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2025.01.09-ний өдрийн 25360235 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.
Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь төлбөр төлөгчийн хувьд төлбөрт хураагдсан 5 тооны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар гомдол гаргах эрхтэй этгээд байна.
Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний төрөлд “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх” зэрэг ажиллагаа багтах бөгөөд хариуцагч нь эдгээр ажиллагааг хуульд зааснаар явуулах үүрэгтэй байна.
Дээрх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө болох
- ******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ,******* /17080/ Наадамчдын зам гудамж, тоотод байрлах, Ү-2206077212 тоотод бүртгэлтэй, 85 хувийн гүйцэтгэлтэй, 993,12 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 2025.01.28-ны өдрийн 25360235/10 тоот тогтоолоор битүүмжилж, 2025.07.02-ны өдрийн 25360235/20 дугаартай тогтоолоор хурааж /42,135/,
- ******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ,******* /17080/ Наадамчдын зам гудамж, тоотод байрлах, Ү-2206077218 тоотод бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 987,15 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 2025.01.28-ны өдрийн 25360235/12 тоот тогтоолоор битүүмжилж, 2025.07.02-ны өдрийн 25360235/21 тоот тогтоолоор хурааж, /48-49,132/
-******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ,******* /17080/ Наадамчдын зам гудамж, тоотод байрлах, Ү-2206077215 тоотод бүртгэлтэй, 60 хувийн гүйцэтгэлтэй, 1324,9 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 2025.01.28-ны өдрийн 25360235/14 тоот тогтоолоор битүүмжилж, 2025.07.01-ний өдрийн 25360235/41 тоот тогтоолоор хурааж,
-******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ,******* /17080/ Наадамчдын зам гудамж, тоотод байрлах, Ү-2206077216 тоотод бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 1342,9 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 2025.01.28-ны өдрийн 25360235/15 тоот тогтоолоор битүүмжилж, 2025.07.02-ны өдрийн 25360235/22 тоот тогтоолоор хурааж тус тус тэмдэглэл үйлдсэн байна.
Улмаар дээрх тогтоолоор битүүмжилж, хураасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077212, Ү-2206077214, Ү-2206077218, Ү-2206077215, Ү-2206077216, Ү-2206077219 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахаар төлбөр төлөгч ******* ХХК-д 2025.07.02-ны өдрийн 3-7/3689 тоотоор мэдэгдсэн байна.
Энэ ажиллагааны явцад төлбөр төлөгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн нэг болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077214 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн талаар гомдол гаргаснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025.07.07-ны өдрийн 3-7/3736 тоот хариу мэдэгдэх хуудсаар шийдвэр гүйцэтгэгчийн 2025.07.01-ний өдрийн 25360235/13 дугаар тогтоолоор хураасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077214 дугаарт бүртгэгдсэн хөрөнгийг хураасан хүчингүй болгосон байна.
Бусад эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагаанд талууд гомдол гаргаагүй тул уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
Талууд үнийн талаар тохиролцоонд хүрээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2025.07.09-ний өдрийн 7/45 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан
-Ү-2206077212,Ү-2206077218, Ү-2206077215, Ү-2206077216, Ү-2206077219 дугаарт бүртгэгдсэн нийт 5 тооны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоохоор Мөнх Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Б.Эрдэнэбаатарт Шүүх шинжилгээний тухай хуулийн 8,9,13,14,35,49 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11,12,13,14 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлин 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дах заалтыг тус тус танилцуулсан байна.
Улмаар шинжээч Б.Эрдэнэбаатар нь шинжээч томилох тухай уг тогтоолд заасан төлбөр төлөгчийн 5 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхэд шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл үйлдсэн, мөн эрх үүргийг танилцуулсан ажиллагааг хийсэн нь хуульд нийцжээ.
Шинжээч нь тогтоолд заасан 5 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг нийт 29,170,895, 900 төгрөгөөр үнэлж, 2025.07.25-ны өдөр 37/Ш дугаартай үнэлгээний тайлан гаргасан байна.
Хариуцагч нь үнэлгээчний 2025.07.25-ны өдрийн 37/Ш дугаартай үнэлгээний тайланг тухайн өдөр талуудад танилцуулснаар төлбөр төлөгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгч тал үнэлгээний тайланг зөвшөөрөхгүй үндэслэлд шүүхийн шийдвэрээр төлөх зээлийн төлбөрөөс ихэнхийг төлсөн, барьцаа хөрөнгийн тодорхой хэсгийг төлбөр авагчийн хүсэлтээр чөлөөлсөн, үлдэх барьцаа хөрөнгийг бусад этгээдэд худалдсан бөгөөд тэдгээр нь ашиглалтад орсон айл өрхүүд оршин сууж байгаа мөн тухайн хөрөнгүүдийг үнэгүйдүүлсэн гэж тайлбарласан.
Харин шинжээчийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь тогтоолд заасан 5 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэг бүрчлэн үнийг тодорхойлж, улмаар нийт 29,170,895, 900 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлсон бөгөөд хөрөнгийн үнэлгээг тодорхойлохдоо хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн хөрөнгийн шинж байдал, онцлог, хөрөнгийн байршил, тухайн бүс орчмын ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнэтэй харьцуулсан буюу тухайн бүс нутагт байршилтай гурван төрлийн газартай харьцуулан дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болжээ. Мөн үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь тухайн газруудыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж үзлээ.
3.Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч *******т холбогдох ******* ХХК-ийн 2025.07.25-ны өдрийн 37/Ш тоот үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН