| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0708/э |
| Дугаар | 736 |
| Огноо | 2018-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 736
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч Ц.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алаг адуучийн овогт Цэдэндамбаагийн Эрдэнэбатад холбогдох эрүүгийн “1811023500882” дугаартай, 186/2018/0708/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, Говь-Алтай аймгийн Чандмань сумын 1 дүгээр баг Чандмань-Уул багт оршин суух хаягтай, одоо Сүхбаатар дүүргийн 13 дугаар Рашааны 3 дугаар гудамжны 209 тоотод оршин суух бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Алаг адуучийн овогт Цэдэндамбаагийн Эрдэнэбат /РД:ДО76121215/,
Холбогдсон хэргийн талаар;
Ц.Эрдэнэбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 19-ний орой Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Сүмийн хойд талд байрлах нийтийн байранд хамтран амьдрагч С.Цолмонг зодож түүний биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, өөрийнхөө гэм бурууг ойлгож байна, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыгшинжлэнсудлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Цолмонгийн:...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр архи уугаад утсаа авахгүй байсан. Тэгээд залгасаар байгаад хаана байдаг газрыг мэдээд очтол найзуудтайгаа Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо сүмийн хойд талын нийтийн байранд архи уугаад сууж байсан. Орой манай найз залуу ууж сууж байснаа гэнэт гараад явсан. Тэгээд би бие засах гээд гарсан юм байх гэж бодоод хүлээгээд байхад орж ирээгүй. Тэгээд дээд давхарт эмэгтэй найз нь байдаг гэхээр нь дээшээ ортол тэр эмэгтэй найзтайгаа нүцгэн орондоо хэвтэж байхаар нь миний уур хүрээд хувцасыг нь цонхоор нь гаргаж шидээд сэрээсэн. Тэгтэл манай найз залуу Эрдэнэбат босож ирээд хэрүүл хийгээд намайг алдагдсан. Миний нүүрлүү 3 удаа алгадсан гэх мэдүүлэг. /хх 9-10/,
2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10222 тоот актын:
1. С.Цолмонгийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн няцрал, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болормаа гэсэн дүгнэлт. /хх-15/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-7/, хохирогч С.Цолмонгийн мэдүүлэг /хх 9-10/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10222 дугаартай дүгнэлт /хх-15/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 23-26/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 19-ний орой Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо сүмийн хойд талд байрлах нийтийн байранд хамтран амьдрагч С.Цолмонг зодож түүний биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Омуунаагийн:..2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр архи уугаад утсаа авахгүй байсан. Тэгээд залгасаар байгаад хаана байгаа газрыг нь мэдээд очтол найзуудтайгаа Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо сүмийн хойд талын нийтийн байранд архи уугаад сууж байсан. Орой манай найз залуу ууж сууж байснаа гэнэт гараад явсан, тэгээд би бие засах гээд гарсан юм байх гэж бодоод хүлээгээд байхад орж ирээгүй. Тэгээд дээд давхарт эмэгтэй найз нь байдаг гэхээр нь дээшээ ортол тэр эмэгтэй найзтайгаа нүцгэн орондоо хэвтэж байхаар нь миний уур хүрээд хувцасыг нь цонхоор нь гаргаж шидээд сэрээсэн. Тэгтэл манай найз залуу Эрдэнэбат босож ирээд хэрүүл хийгээд намайг алдагдсан. Миний нүүрлүү 3 удаа алгадсан гэх мэдүүлэг. /хх 9-10/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10222 тоот актын: 1. С.Цолмонгийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн няцрал, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болормаа гэсэн дүгнэлт. /хх-15/, болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч С.Цолмон нь шүүгдэгч Ц.Эрдэнэбаттай эвлэрсэн, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуучийн овогт Цэдэндамбаагийн Эрдэнэбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбатад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эрдэнэбатад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ