| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/10797/И |
| Дугаар | 197/ШШ2026/01662 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2026/01662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 29 дүгээр хороо, ******* тоотод оршин суух ******* овогт ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* тоотод оршин суух ******* овогт ******* /рд:/-д холбогдох,
Хохирол 12,570,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн өмгөөлөгч М.Халиунжаргал /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ш.Батнасанд холбогдуулан гэм хорын хохиролд 12,570,000 төгрөг шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, даатгалын компаниас хүлээн авсан 2,500,000 төгрөг, нэхэмжлэлээ буруу бичсэн 20,000 төгрөг, нийт 2,520,000 төгрөгөөс татгалзаж, 10,050,000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2025 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 22:00 цагт УБХ улсын дугаартай lexus 570LX маркийн авто машиныг хариуцагч өөрийн эзэмшлийн УНТ улсын дугаартай prius 30 маркийн авто машинаар мөргөж учруулсан. Иймд “Ашид билгүүн” ХХК-с хохирлыг үнэлсэн үнийн дүнг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “...хохирлын үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, Улаанбаатар хотын даатгал ХХК-с хохирлыг 5,000,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрч байна, түүний 50 хувь болох 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид даатгалаас шилжүүлсэн, миний зүгээс 894,000 төгрөгийг нэхэмжлэгчид /эхнэрт/ шилжүүлсэн. Ингээд 1,606,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй, “Ашид билгүүн” ХХК-н үнэлгээг манайд танилцуулаагүй хэмээн татгалзжээ.
2. 2025 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Төв аймгийн Угтаалцайдам сум 1-р баг Талын Уул гэх газарт нэхэмжлэгчийн эзэмшлийн УБХ улсын дугаартай lexus 570LX маркийн авто машин зорчих хэсгээс гарч зогсож байх үед хариуцагч Ш.Батнасан УНТ улсын дугаартай prius 30 маркийн авто машинаар арын зүүн хойд талаас нь мөргөж Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.2 дахь заалтыг зөрчсөн болох нь Төв аймгийн цагдаагийн газраас ирүүлсэн 0075 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан материалууд, шүүхийн [email protected] хаягаар ирүүлсэн илтгэх хуудас зэргээр нотлогдож байна.
Дээрх зөрчлийг Ш.Батнасан хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн ба УБХ улсын дугаартай авто машинд өөрийн буруугаас хохирол учруулсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй болно.
3. Эд хөрөнгийн гэм хорын мөнгөн үнэлгээг хохирол гэх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд ... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Ослын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлын үнэлгээ маргааны зүйл болсон бөгөөд хариуцагч талаас “...миний даатгуулсан Улаанбаатар хотын даатгал ХХК-с ...энэ төрлийн авто машины ийм гэмтэл 5,0 сая төгрөгийн хохирол болно, даатгалаас 50 хувийг гаргаж өгөх боломжтой... гэж хариу өгсөн” гэж тайлбар гаргах боловч уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй тул татгалзал үндэслэлгүй.
4.1 “Улаанбаатар хотын даатгал” ХХК-с хэрэгт ирүүлсэн УНТ улсын дугаартай prius 30 маркийн авто машиныг даатгуулсан гэрээний 4.1-т зааснаар В ангиллын тээврийн хэрэгслийн хувьд 5.0 сая хүртэлх гэж гэрээгээр үнэ тогтоосон байх бөгөөд уг ослын хохирлыг үнэлсэн баримт болохгүй.
5. Ослын улмаас нэхэмжлэгчийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 12,550,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 382 дугаартай Автомашины техникийн үнэлгээний тайлангаар нотлогдож байх тул нэхэмжлэл үндэслэлтэй, үнэлгээг хариуцагч баримтаар үгүйсгээгүй.
УБХ улсын дугаартай lexus 570LX маркийн авто машины тухайн өдрийн замаас гарч зогссон /өмнөх осол/ гэмтлийг үнэлсэн үнэлгээний 386 дугаар тайлан болон 382 дугаар тайлангийн үнэлгээнд дурдагдсан эд анги, хавсралт гэрэл зураг нь өөр, 382 дугаартай тайлангийн дээрх үзүүлэлтүүд зөрчлийн хэрэгт авагдсан тэмдэглэл, ослын зураглал зэрэгтэй таарч байгааг дурдах нь зүйтэй.
6. Хариуцагч 894,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан тул шаардлагаас хасаж тооцох ёстой гэх боловч уг төлбөрийг тэрээр дээрх үнэлгээний зардалд төлсөн талаар зохигч хэн аль нь шүүх хуралдааны явцад тайлбарласан тул хохирол шаардсан нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцогдохгүй юм.
Тодруулбал үнэлгээний зардлын дүн 894,000 төгрөг болох нь “Ашид билгүүн” ХХК-н орлогын 0007898 дугаартай баримтаар тогтоогдох ба уг зардал нь дээрх ослын улмаас учирсан хохиролд тооцогдох тул шаардлагаас хасахгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар Иргэний хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.1-т заасанд нийцжээ.
7. УБХ улсын дугаартай авто машин нэхэмжлэгч Ш.*******ийн эзэмшлийн болох нь цахим гэрчилгээний лавлагаа, “Инвескор ББСБ” ХК-н авто экспо салбарын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд хариуцагч Ш.Батнасангаас 10,050,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******т олгож шийдвэрлэв.
8. Шүүхийн зардал: Нэхэмжлэлээс татгалзсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнэд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.Батнасангаас гэм хорын хохиролд 10,050,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн*******6,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Батнасангаас 182,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН