| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/25010/И |
| Дугаар | 197/ШШ2026/00808 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 197/ШШ2026/00808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, *******,******* тоотод оршин суух ******* овогт ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо******* байрлах “*******” ХХК /рд:*******/-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 49,611,584 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., өмгөөлөгч Ш.Мөнхцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., өмгөөлөгч Э.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01543 дугаар магадлалыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 06-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 49,611,584 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч ажилд эргэж орохгүй талаар өөрөө хэлсэн, мөн өөр ажилд орсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01543 дугаар магадлалаар Ж.*******ыг “*******” ХХК-н гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 21,215,582 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг “*******” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч “*******” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 05 дугаартай “Ажилд эгүүлэн томилох тухай” шийдвэрээр мөн өдрөөс Ж.*******ыг “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилсон, уг шийдвэрийг Ж.******* 2024 оны 12 дугаар сарын 03-ний өдөр танилцаж хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан 05 дугаартай шийдвэр, шийдвэрийн хуулбарыг хүлээн авч түүний арын нүүрэнд гарын үсэг зурж тэмдэглэгээ хийсэн байдал, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Дээрх үйл баримтад талууд маргаагүй, зөвшөөрсөн.
3. Нэхэмжлэгч талаас дээр шийдвэртэй танилцсан өдрөөс хойш “*******” ХХК-д очсон боловч ажиллах нөхцөл боломжоор хангаагүй гэж тайлбар гаргах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, энэ өдрөөс ажил үүргээ хэрэгжүүлэх учиртай.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж энэ төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандах хугацааг хуульчилсан.
Дээрх 90 хоногийн хугацааг нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч уг хугацааг хэтрүүлэн шүүхэд хандсан байна.
Тодруулбал нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2025 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 192/ШЗ2025/23496 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.6, 65.1.11 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.
Түүний дараа нэхэмжлэгч нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 49,611,584 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүссэн.
Иймд ажилд томилсон тушаалыг хүлээн авч, танилцсан өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд энэ хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийг өмгөөлөгч шүүх хуралдаанд “...Ж.******* нь хууль зүйн мэдлэг дутмаг учраас 2025 оны 05 дугаар сард шүүхэд хандсан” гэх тайлбар өгсөн зэргээс үзэхэд уг хэргийг хэрэгсэхгүй болгох бус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Дээрх үндэслэлээр хариуцагч “*******” ХХК-с цалин хөлстэй тэнцэх олговорт 49,611,584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5. Шүүхийн зардал: Гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 2, 160 дугаар зүйлийн 160.1.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2.2-т зааснаар хариуцагч “*******” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 49,611,584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН