Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2026/07770

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Их монгол улс гудамж, ******* тоот хаягтай, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, Улаанбаатар *******,******* газарт холбогдох,

          Нэхэмжлэлийн шаардлага: “2025.10.29-ний эд хөрөнгө хураах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025.12.19-ний үнэлгээ, 2025.12.17-ны ******* тоот шинжээчийн үнэлгээ зэргийг хүчингүй болгуулах” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, Х.*******, нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их монгол улсын гудамж, Хансвилл хотхон, 110 тоот хаягтай, 1273.5 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 10,263,752.77 төгрөг, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 215.9 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 799,296,478.83 төгрөг, тус хаягт байрлалтай Э- дугаартай нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 378 мкв талбайтай эзэмших эрхийн газрын хамт 11,062,786,231.60 төгрөгөөр буюу хэт багаар үнэлсэн,

Төлбөр төлөгч нь 3 иргэн, 2 аж ахуй нэгж байхад зөвхөн иргэн надад мэдэгдсэн нь хуульд нийцээгүй, дээрх мүл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, төлбөр төлөгчид мэдэгдээгүй, тухайн ажиллагаанд оролцуулаагүй, уг ажиллагааг бодитоор газар дээр нь явуулаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн өрөөнд явагдсан тул тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагчийн ажиллагаа хуульд нийцсэн, төлбөр төлөгч огт төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэр одоог хүртэл биелэгдээгүй гэсэн агуулгаар нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбараа гаргасан байна.

          2. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх тэдгээрийн эзгүйд хэргийг цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.04-ний өдрийн  183/ШШ2024/01007 дугаар шийдвэрээр хариуцагч ******* ХХК, ХХК, Д., Д., Д. нараас зээлийн гэрээний үүрэг 4,177,649,555 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800,733,733 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их монгол улсын гудамж, Хансвилл хотхон, 110 тоот хаягтай, 1273.5 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их монгол улсын гудамж, Хансвилл хотхон, 110 тоот хаягтай, зоорийн давхрын 215.9 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

улсын бүртгэлийн Э- дугаартай нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их монгол улсын гудамж, 378 мкв талбай бүхий орон сууцны зориулалтай эзэмших эрхтэй газар,

Д.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их монгол улсын гудамж, , хаягтай, 98 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.17-ны өдрийн 01044 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2024.10.01-ний өдрийн 001/ХТ2024/00193 тоот тогтоолоор шийдвэр магадлалд хариуцагч ******* ХХК, ХХК, Д., Д., Д. нараас 4,978,382,888 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

          Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн******* газар нь төлбөр төлөгч ******* ХХК-ид холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа ба төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрт тусгасан үүргийн гүйцэтгэлийг хангах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах эрхтэй этгээд байна. 

Хэрэгт авагдсан баримтаар******* газрын 2025.12.19-ний өдрийн 3-7/7090 тоот хариу мэдэгдэх хуудсаар ******* ХХК, ХХК, Д., Д., Д. нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан

эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их монгол улсын гудамж, Хансвилл хотхон, 110 тоот хаягтай, 1273.5 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 10,263,489,752.77 төгрөгөөр, 

эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их монгол улсын гудамж, Хансвилл хотхон, 110 тоот хаягтай, зоорийн давхрын 215.9 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 799,296,478.83 төгрөгөөр,

улсын бүртгэлийн Э- дугаартай нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их монгол улсын гудамж, 378 мкв талбай бүхий орон сууцны зориулалтай эзэмших эрхтэй газрын хамт нийт  11,062,786,231.60 төгрөгөөр үнэлсэн болохыг бичгээр мэдэгдсэн байна.

Нэхэмжлэлд дурдснаар үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны хөрөнгийг  2025.12.17-ны өдрийн ******* тоот үнэлгээний тайлангаар үнэлсэн гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч талд хариуцагч байгууллагын 2025.12.19-ний өдрийн 3-7/7090 тоот хариу мэдэгдэх хуудсаар үнэлгээний тайлан мэдэгдсэн болох нь бичгийн баримтаар тогтоогдож байна.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заажээ.

          Гэтэл төлбөр төлөгч нь 2025.12.19-ний өдрөөс хойш тус шүүхэд 2026.01.16-ны өдөр гомдол, нэхэмжлэл гаргасан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзлээ.

          Иймд нэхэмжлэгч нь 2025.12.17-ны өдрийн  ******* дугаартай үнэлгээний тайлангийн  гомдлыг хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан байх тул үнэлгээний тайлангийн талаар гаргасан бусад үндэслэлийг талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

          -******* газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2025.05.14-ний 25360357/05 тоот тогтоолоор, эд хөрөнгө хураах тухай 2025.10.29-ний 25360357/16 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их монгол улсын гудамж, Хансвилл хотхон, 110 тоот хаягтай, 1273.5 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их монгол улсын гудамж, Хансвилл хотхон, 110 тоот хаягтай, зоорийн давхрын 215.9 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, улсын бүртгэлийн Э- дугаартай нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их монгол улсын гудамж, 378 мкв талбай бүхий орон сууцны зориулалтай эзэмших эрхтэй газрыг битүүмжилж, хураасан байна.

          Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай олж мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заажээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд төлбөр төлөгч нь эд хөрөнгө битүүмжлэх тухай 2025.05.14-ний 25360357/05 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2025.10.29-ний 25360357/16 тоот тогтоолд гомдол гаргасан боловч хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн талаар хариуцагч байгууллагын 2026.01.14-ний өдрийн 01-1/144 тоот хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

Дээрх 2026.01.14-ний өдрийн 01-1/144 тоот мэдэгдэх хуудсыг хүлээн аваад шүүхэд гомдол гаргасан хэдий ч хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3,.44.4, 55 дүгээр зүйлийн 55.7-д  зааснаар хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох “2025.10.29-ний эд хөрөнгө хураах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025.12.19-ний үнэлгээ, 2025.12.17-ны ******* тоот шинжээчийн үнэлгээ зэргийг хүчингүй болгуулах” тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЦОЛМОН