| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1252/Э |
| Дугаар | 1297 |
| Огноо | 2018-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 1297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Б.Чимгээ
шүүгдэгч Ц.Ц, П.О, тэдгээрийн өмгөөлөгч Л.Бурмаа ҮД: 04-75,
хохирогч Г.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц, П.О нарт холбогдох эрүүгийн 1806 0421 31366 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Ц.Ц
2. Монгол улсын иргэн, П.О
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Ц.Ц, П.О нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчим Г.Одхүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: Миний бие Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шаар хагалуулах бизнес эрхэлдэг. Хохирогч Г.Оч гэсэн мөн тийм төрлийн бизнес эрхэлдэг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанаас Г.Охогоо цэвэрлээгүй байна гээд над руу залгаад дайрч давшилсан байдалтай шаардлага тавьсан. Маргааш нь тухайн асуудлаас болж Г.Одхүүтэй маргаад түүнийг алгадсан. П.О надтай хамт явж байсан ба тухайн үед Г.Обид хоёрыг салгасан. Ийм байхад Г.ОП.О бид хоёрыг бүлэглэсэн гэж худал мэдүүлэг өгч байгаад гайхаж байна. Бидний хувьд бүлэглэсэн асуудал байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О мэдүүлэхдээ: Тухайн өдөр Г.Одхүү, Ц.Ц хоёр хэрэлдээд байхаар нь Г.Одхүү, Ц.Ц хоёрыг түлхсэн. Г.Отүлхэлтээр газар унаж байсан. Түүнээс болоод Г.Обэртсэн байж болно. Г.Охэл амаар доромжлоод байхаар нь уурандаа Г.Одхүү, Ц.Ц нарын голоор орж салгасан. Түүнээс биш бүлэглэн зодсон асуудал байхгүй. Энэ асуудлыг гэрч нар харсан. Намайг унагаагаад өшиглөсөн гэж мэдүүлсэн байсан. Үүнийг гайхаж байна. Би энэ хоёрыг салгахаас өөр үйлдэл гаргаагүй. Сүүлдээ эвлэрээд салсан. Г.Одхүүд дансаар 200.000 төгрөг, бэлнээр 60.000 төгрөг төлсөн. Маргаан болсон өдөр хохирогч бид 2 эвлэрээд хамт архи уусан. Гэтэл маргааш өдрөөс нь цагдаад өглөө шүү, мөнгө өгөхгүй юм уу? гэж зурвас бичиж эхэлсэн. Дараа өдөр нь уулзаад өөрт байгаа мөнгөө өгсөн. Гэтэл удаа дараа мөнгө нэхсэн. Би хариуд нь надад өгөх тийм их мөнгө байхгүй шүүхээр явъя гэж хэлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Омэдүүлэхдээ: Тухайн өдөр Цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа явуулах өргөдөл аваад явж байсан. Ц.Ц араас давхар алхаад явж байхдаа дуудаж ирээд шууд алгадсан. Тэгэхээр нь би эргэж хараад уурлаад элдэв янзаар хараасан нь үнэн. Гэвч би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ц.Ц чих рүү алгадахаар нь би яагаад чих рүү цохиж байгаа юм гэж хэлсэн. П.О хамт явж байсан. Ц.Цын дүү Ц.Баянтөмөр мөн хамт явж байсан ба тэд сонин ааш гаргаад байсан. Ц.Ц нүүр рүү түлхсэн хэдий ч гэмтэл учраагүй. Гэмтэл учраагүй боловч хамраас цус гараад Ц.Цын цамц дээр цус наалдахад түүний дүү намайг элгэдсэн. Би уурлаад бид барилцаад Ц.Цын дүү намайг ТҮЦ рүү шахсан. Улмаар П.О намайг өшиглөсөн. Тухайн үед хавирга өвдөөд босч чадахгүй байсан. Мөн чихээ үзүүлэх шаардлагатай байсан болохоор нь утсаар яриад үзүүлмээр байна гэхэд хэд хэрэгтэй вэ дансаа явуул гэж хэлсэн. Тэгээд дансаа явуулсан. Үзүүлэхэд чихэндээ хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Энэ талаараа хэлэхэд оошоож үзээгүй. Хохирол төлбөрөө төлсөн бол шүүхээр явах шаардлага байгаагүй. Шүүгдэгчээс 200.000 болон 60.000 төгрөгөөр авсан. Байцаагч чихээ үзүүл гэж байна гэж хэлэхэд намайг биеэ үнэлэгч гэх мэтчлэн зурвас ирүүлсэн байсан. Одоогоор өөр гомдол саналгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.О: ...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн орчим би гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр ирсэн. Тэнд тоглоомын эрх авах өргөдөл өгөх гээд очсон. Өргөдөл өгөхөөр хүмүүс сууцгааж байсан. Тэгээд би хүмүүсийн урдуур гараад алхахад араас Цогбадрах дуудаад гөлөг минь чи өчигдрийн шаараа түүхгүй явсан байна гэж хэлээд баруун чих орчим хүчтэй 1 удаа алгадсан. Би яаж байгаа юм гэхэд бүдүүн шивээстэй Отгонбаяр гэх залуу ирээд миний араас хувцаснаас зулгаагаад газарт хэвтүүлсэн. Тэгээд хоорондоо нилээн маргалдаж байтал Цогбадрах дахин ирээд миний нүүрэн тус газар хамар руу 1 удаа гараараа цохисон. Миний хамраас цус гараад цусаа нийхэд Цогоогийн хувцсан дээр цус үсэрсэн. Тэгтэл Баяндүүрэн гэх дүү нь ирээд ахын цамцыг цус болгочихлоо гэж хэлээд миний элэг рүү 1 удаа гараараа цохисон. Тэгээд би доошоо суухад бүдүүн шивээстэй Отгонбаяр гэх залуу ирээд миний хавирга руу 2 удаа өшиглөсөн. Босож ирэхэд Цогоо намайг боож ТҮЦ рүү шахсан. Тэгээд намайг одоо зайл гээд хөөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6320 дугаартай дүгнэлтэнд:
1. Г.О биед баруун талын 11-р хавирганы хугарал, баруун мөр, баруун тохойн доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 721 дугаартай нэмэлт материалаар хийсэн шинжээчийн дүгнэлтэнд:
1.Г.О биед баруун чихний хэнгэрэгэн хальсны цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 26-28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Занданболдын: ...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 13-14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр шорлог зарах гэж ирээд хуушуур, ороомог идээд цай уугаад сууж байсан. Тэгээд Цогбадрах, Одхүү ах нар хоорондоо маргалдаад байсан. Цогбадрах ах Одхүү ахын толгой руу нүүр орчим нь 1 удаа алгадсан. Отгонбаяр ах очиж салгаж байсан. Одхүү ах орилоод салаавч гаргаад шүлсээ хаяаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Оргилболдын: ...Тэгээд Ц, Одхүү ах нар хоорондоо маргалдаад бие, биенээ харааж маргалдаад хэрэлдэж байсан. Тэгээд маргалдаж байгаад Цогбадрах ах Одхүү ахын толгой руу алгадсан. Отгонбаяр ах наанаас гүйж очоод салгаж байсан. Тэгээд бүгдээрээ цаашаагаа явцгаасан. Би наана үлдэж хоол, цайгаа зарж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Очирын: ...ТҮЦ-ний гадна хуушуур идээд сууж байсан. Ц, Одхүү ах нар хоорондоо маргалдаад байсан. Одхүү ахыг яв гэхэд явахгүй байсан. Тэгээд Цогбадрах ах Одхүү ахыг нүүрэн тус газар гараараа 1 удаа алгадсан. Отгонбаяр ах очоод Цогбадрах ахыг татаж салгасан. Тэгээд Одхүү ах жоохон халамцуу хэрүүл хийгээд доромжлоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/,
-Хохирлын баримт /хх-ийн 32-33, 64 дүгээр тал/,
-Хохирол төлсөн баримт /хх-ийн 66 дугаар тал/,
- Шүүгдэгч Ц.Цын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35, 62 дугаар тал/,
- Шүүгдэгч П.Оын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39, 63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Ц.Ц, П.О нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчим Г.Одхүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О би хохирогч Г.Одхүүг зодоогүй, харин зодооныг салгасан тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэж мэтгэлзэж байна.
Хэдийгээр гэрч Г.Занданболд, Э.Очир нар П.Оыг Ц.Цыг очиж салгсан гэх боловч хохирогч Г.Онь П.О нь миний хавирга руу 2 удаа өшиглөсөн гэх ба шинжээчийн дүгнэлтээр Г.О биед баруун талын 11-р хавирганы хугарал гарсан нь П.Оын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд П.О хохирогчийн биед гэмтэл учруулсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ц, П.О нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчим Г.Одхүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Ц.Ц, П.О нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Прокуророос Ц.Ц, П.О нарын гэм буруугийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсгүүд тохирсон, дээрх зүйл хэсгүүдээр Ц.Ц, П.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч Г.Онь 25.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар 260.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг одоогоор баримтаар хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 64, 66 дугаар тал/
Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.Ц, П.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Ц 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, П.О 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ц, П.О нар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Ц, П.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч Г.Онь цаашид гарах зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Ц.Ц, П.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Ц, П.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ