Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2026/07445

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, *******,*******,******* тоот хаягтай, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, *******,*******,******* давхарт байрлах, ТӨХК /РД:/-ид холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Цалин хөлсний олговор 37,829,382 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...шүүхийн шийдвэрээр хяналтын албаны Дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч  биелүүлээгүй...2024.10.02-ны өдрөөс 2026.01.14 хүртэл хугацааны цалин хөлсний олговор 38,905,722 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,

          Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Б.*******ийг 2024.12.06-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн нөхцөл цалин хөлсийг бууруулахгүйгээр нягтлан бодогчийн ажилд дүйцүүлэн томилж, ажилд орох мэдэгдлийг хүргүүлсэн боловч хүлээн аваагүй...иймд ажилгүй байсан хугацааны олговор шаардсан нь үндэслэлгүй гэж маргаж байна.

2.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

          Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.02-ны өдрийн 03669 тоот шийдвэрээр Б.*******ийг Монголын төмөр зам ТӨХК-ийн Хяналтын албаны дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 24,622,855 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрт заасан ажил албан тушаалд нэхэмжлэгчийг томилоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2.Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно гэж заасан. Гэтэл Монголын төмөр зам ТӨХК-ийн захирлын 2024.12.06-ны өдрийн Б/722 тоот тушаалаар Б.*******ийг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэст нягтлан бодогчоор томилж, уг тушаалыг 2024.12.13-ны өдрийн 02/03-1899, 2024.12.2.6-ны өдрийн 01/03-1962 тоот мэдэгдсэн боловч тухайн албан тушаалд ажиллуулахаар ажилтантай тохиролцоогүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх  тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ. 

          Иймд хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан ажил, албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоогоогүй тохиолдолд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 2024.10.02-наас шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2026.01.14 хүртэл хугацааны олговорт 38,905,722 төгрөгийг шаардах эрхтэй байна.

          Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон тул дахин дүгнэлт хийх шаардлагагүй байх ба хариуцагч тал үнийн дүн дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,*******5дүгээр зүйлийн*******59.1,*******59.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-иас 2024.10.02-2026.01.14 хүртэл хугацааны олговорт 38,905,722 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ид олгож, уг олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгасугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 350,000 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 350,000 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЦОЛМОН