| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2026/04918/И |
| Дугаар | 197/ШШ2026/07440 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2026/07440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7-р хороо, *******,******* тоот хаягтай, ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, *******,******* тоот хаягтай, ******* /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “ Гэрээний үүрэгт 2,606,940 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...орон сууцыг нэг сарын 2,000,000 төгрөгөөр, нэг жилийн хугацаатай хөлслөх гэрээ байгуулж, 2025.06.24-нд 8,000,000 төгрөг /3+1/, 2025.09.24-нд дахин 6,000,000 төгрөг төлсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар цаашид түрээслэх боломжгүй болж гэрээ цуцлах хүсэлтээ нэг сарын өмнө мэдэгдээд 2025.10.24-нд сууцыг суллаж өгсөн...иймд 4 сарын төлбөр 8,000,000 төгрөгийг хасаад, 6,000,000 төгрөг үлдсэн, үүнээс 2025.10.25-нд 2,000,000 төгрөг,1,393,060 төгрөг, нийт 3,393,060 төгрөг буцаан шилжүүлсэн үлдэх 2,606,940 төгрөгийг нэхэмжилсэн боловч зарим зардлыг хасаад 2,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...нэг жилийн хугацаатай хөлслөх гэрээ байгуулсан боловч хугацаанаас өмнө гэрээ цуцалж, цаашид түрээслэгч олдохгүй болж хохирол учирсан...түрээсийн төлбөрөөс түүний төлөөгүй зардал болон учруулсан хохирлыг тооцоод 3,393,060 төгрөгийг буцаан шилжүүлсэн...үлдэх 2,300,000 төгрөгийг буцаан төлөхгүй гэж маргаж байна.
2.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигч талууд 2025.06.24-ний өдөр хариуцагч Б.*******гийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 50 мянгат гудамж, 19-р байр,******* тоот хаягтай 2 өрөө орон сууцыг нэг жилийн хугацаатай, нэг сарын 2,000,000 төгрөгөөр /барьцаа 2,000,000 төгрөг/, төлбөрийг 3 сараар төлөхөөр тохиролцсон байна.
Дээрх гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх ба орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн, хөлслөгч О.******* төлбөр 14,000,000 төгрөгийг 2025.06.24, 2025.09.24-нд хариуцагч Б.*******гийн дансанд шилжүүлж, орон сууцыг эзэмшсэнээр гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал мөн хариуцагч төлбөр 14,000,000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэгч 2025.06.24-2025.10.24 хүртэл хугацаанд эзэмшиж байсан талаар маргаагүй харин нэхэмжлэгч гэрээг цуцалж, төлбөрийн үлдэх хэсгийг шаардах эрхтэй эсэхээр маргаж байна.
Хуулийн дээрх зохицуулалтаар хөлслүүлэгч нь орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч О.******* нь өөрийн эзэмшсэн хугацаа болох 2025.06.24-2025.10.24 хүртэл хугацааны хөлс болох 4 сарын хөлс 8,000,000 төгрөгийг төлсөн, өөрийн эзэмшээгүй хугацааны хөлс 6,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй ба үүнээс хариуцагч нь 3,939,060 төгрөгийг төлж, нэхэмжлэгчийн шаардлага болох 2,300,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нэхэмжлэгчийн шаардсан 2,300,000 төгрөгийг өөрт учирсан хохирол, олох байсан орлого гэх зэргээр татгалзсан тайлбар гаргасан боловч энэ нь бичгийн баримтаар тогтоогдохгүй болохыг дурдах нь зүйтэй.
3.Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Б.*******гаас гэрээний үүрэгт 2,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 56,661 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 51,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН