| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1262/Э |
| Дугаар | 1307 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 1307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч П.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, П.Б
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн эрүүгийн 1806 0331 01333 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
П.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батцэцэгийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-6” маркийн гар утсыг хууран авч залилсан гэмт хэрэгт,
мөн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны төвийн гадна иргэн Г.Хулангийн 490.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Ай Фоне-6” маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж хууран авч залилсан гэмт хэрэгт,
мөн 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Чинбатыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 140.000 төгрөг, “Нокиа” маркийн гар утсыг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бмэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Батцэцэгийн: ...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 17 цаг өнгөрч байхад намайг зах дээр 07 тоот павилон дээрээ худалдаа хийгээд зогсож байтал 28 орчим насны өөрийгөө Дагва гэж танилцуулсан 165 см орчим өндөртэй, туранхай, товчтой цэнхэр алаг өнгийн ноосон цамц өмссөн залуу ирээд надаас үйлдвэрийн хөл оёдлын машин байна уу гэхээр нь байгаа овор ихтэй тул гэрт байгаа гэтэл үзье гэхээр нь би ажил тарсны дараа зүүн 4 замын уулзварын урд байрлах “Петровис” колонк дээр уулзаж миний машинтай Дэнжийн мянгад байрлах манай гэрт очиж тухайн үйлдвэрийн оёдлын машин, бусад тоног төхөөрөмжүүдийг үзсэн. Тухайн залуу оёдлын машины талаар мэдлэг сайтай байсан ба надаас үйлдвэрийн шулуун оёоны хөл цахилгаан хавсарсан машин таван утасны хэрээс машин авахаар тохирч овор ихтэй тул би хүүгийнхээ найзыг дуудаж машинд нь ачаагаа ачаад “Өгөөмөр” рүү явуулж би тэр залууг машиндаа суулгаад хамт араас нь явсан ба тухайн залуу замдаа “Цайз-16 “ орж хүнээс компьютер авна гэхээр нь би “Цайз” захаас доош офицер тал руу явж байгаад 032 дугаар цэргийн анги өнгөрөөд автобусны буудлын урд гудмаар баруун эргэж орсон ба гудамж нь мухар байсан ба цааш явган хүний нарийн гудамжтай байсан. Тухайн залуу утасных нь нэгж нь дуусчихлаа гээд миний утсыг авч хүнтэй ярьж байгаад миний утсыг аваад нарийн гудамжаар аваад цааш явж алга болсон. Одоо миний утсыг унтраачихсан байна. Тухайн этгээд надаас оёдлын машин худалдаж авах нэрийдлээр намайг залилан миний “Самсунг Эс-6 Эдж Плас” маркын гар утас, оёдлын машины хово, дамар 4 ширхэг, салаатай ул 1 ширхэгийг залилж авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Г.Хулангийн: ...2018 оны 04 дүгээр сарын 29-ний орой 19 цагийн орчим “Шөнийн зах” худалдааны төвийн эмэгтэй цүнх, гутлын 451 дугаарын лангуун дээр ажлаа хийж байх үед нэг залуу ирээд манай найз охины төрсөн өдөр маргааш болох гэж байгаа гээд манай лангуунаас найз 1 гутал, 1 цүнх эмэгтэй, охин, ээж нартаа бас нэг гутал, нэг нэг цүнх сонгосон. Тэгээд нийт 450.000 төгрөгийн бараа авахаар болоод боож хайрцаглуулсан. Тэгээд карт уншдаг машин асуугаад байхгүй гэсэн чинь АТМ-нээс мөнгө авч өгье гээд намайг дагуулаад гарсан. Тэгээд АТМ-ны хажууд зогсож байгаад надаас гар утсаа өгч байгаач данс руу мөнгө орсон байна уу асуух гэсэн юм гэхээр нь би өөрийн барьж байсан “Ай Фоне-6” маркийн гар утсаа өгсөн. Тэгээд тэр залуу ярьж байгаад миний гар утсыг аваад алга болчихсон, тэгээд би өөрийнхөө 99846307 дугаар руу нөхрийнхөө 99846138 гэсэн дугаараас залгахад 2 удаа дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Тэгээд маргааш өглөө нь цагдаад хандан өргөдөл гаргасан. Тэгээд би өөрийнхөө ашигладаг Г.Хулан гэсэн хаягтай нүүр ном руу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр орж үзэхэд нэрний хайлтан дээр нь Dawka Dawka хаяг болон 80125341, 95011285 гэсэн 2 утасны дугаарыг хайсан байсан. Тэгээд Dawka Dawka гэсэн хаяг руу нь орж үзээд зургийг нь харахад миний гар утсыг авч алга болсон хүн мөн байсан. Тэгээд мөн уг хаяган дээр нь 95125391 гэсэн дугаар хадгалсан. Тэгээд алдсан гар утсанд байсан найз охины нэр дээр байдаг 99846307 дугаарын 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дуудлагыг шалгахад 21 цаг 42 минут 08 секунтэнд 99751483 гэсэн дугаар руу залгаж 37 секунд ярьсан байсан. Гар утсаа тэр хүнээс буцааж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Чинбатын: ...Би 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн үүрээр согтуу машин барьж явж байгаад “Асайт” худалдааны төвийн ард цагдаад баригдаад миний асуудал шалгагдаад өнөөдөр шүүхээр орох ёстой байсан юм. Ингээд би өнөөдөр 10 цагийн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадаа алхаж байгаад хуучин зүс таних Дагва гэгч залуутай таарсан. Ингээд Дагватай ярилцаад согтуу машин барьж явж байгаад цагдаад баригдаад өнөөдөр шүүхээр орох гэж байгаагаа хэлтэл Дагва би наад асуудлыг чинь зохицуулаад өгье, надад таньдаг цагдаагийн ах байгаа, тэр хүн найдвартай зохицуулдаг юм, чи утсаа өгч бай гээд 94759911 гэсэн дугаар руу залгасан. Тэгээд та ирэх болж байна уу гээд асуугаад байсан. Цаашаа юу гэж ярьж байсныг мэдэхгүй юм. Тэгснээ утсаа салгаад манай ах зохицуулчихъя гэнэ ээ, регистрийн дугаараа явуулчих гэж байна гээд миний овог, нэр, регистрийн дугаарыг асуугаад бичээд байсан бөгөөд яг явуулсан эсэхийг мэдэхгүй байна. Ингээд жоохон байж байгаад утсаар ярьж байгаа болоод байсан бөгөөд зохицуулж өгье гэсэн хүн нь Офицеруудын ордны тэнд байна гэнэ гээд намайг дагуулаад Офицеруудын ордон орсон. Ингээд тэнд очоод байж байтал миний утас руу дуудлага ирээд манай замын байцаагч Оюунгэрэл залгаад 13 цагт шүүх дээр бэлэн байж байгаарай гэхээр нь Дагва гэх залуугийн хамт Баянзүрх дүүргийн шүүх орсон. Шүүх дээр очсон чинь цайны цаг нь таарсан чинь Дагва утсаар ярьж байгаа хүн болоод манай ах бараг зохицуулчихаж байна гэнэ. Хоёуланг нь журмын хашаан дээр хүрээд ир гэнэ гэхээр нь офицеруудын ордны хойд талд байрлах журмын хашаан дээр очсон. Явж байх замдаа нөгөө зохицуулж байгаа хүндээ мөнгө өгнө гээд надаас 140.000 төгрөг авсан. Тэгээд тэрүүгээр миний журамлуулсан машиныг үзэж зогсож байснаа хоёулаа хоол авч идье гээд Баянзүрх дүүргийн автобусны буудлын ард талд хоолны газар хоол авч идсэн. Ингээд намайг хэсэг дагуулж явж байснаа нөгөө хүн хоол аваад ороод ир гэнэ ээ гэхээр нь “Цайз” захын “Приус центер”-ийн “Үндэстэн зоог”-оос 14.000 төгрөгийн хоол, ус, ундаа захиалчихаад би ариун цэврийн өрөө орчихоод буцаад гараад ирсэн, Дагва байхгүй байсан. Ингээд 94759911 дугаар руу залгасан чинь Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Гантулга байна гэж хэлсэн. Дагва надад зохицуулж байгаа хүнээ хошууч Эрдэнэбаатар гэж хэлж байсан. Миний 140.000 төгрөг “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг утасны марк загварыг мэдэхгүй бөгөөд тухайн утсыг 25.000 төгрөгөөр 20 гаруй хоногийн өмнө худалдаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 110 дугаар тал/,
- “Дамно” үнэлгээний байгууллагын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27, 73-74, 114-115 дугаар тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн П.Батдагвын: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Нарантуул” зах ороод оёдлын машин зардаг эгчид худлаа яриад гэрт нь очиж оёдлын машин үзээд буцаж явахдаа “Боса” худалдааны төвийн урд талын гудамжинд утсаар нь яриадахъя гэж утсыг нь аваад цаашаа зугтаачихсан...
...2018 оны 05 дугаар сарын үед нилээн орой болсон байхад “Шөнийн зах” худалдааны төвийн 4 дүгээр давхарт байрлах гутал зардаг лангууны эмэгтэйн “Ай Фоне-6 гар утсыг худлаа хэлж авч явсан байгаа...
...2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд байцаагчийгаа хүлээж байх явцдаа танил Чинбаттай таарч худлаа ярьж 140.000 төгрөг, гар утсыг нь авсан байгаа. Би энэ талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй дурдсан байгаа...гэх мэдүүлгүүд /хх-ийн 47, 93, 106 дугаар тал/,
- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 108 дугаар тал/,
- Шүүгдэгч П.Бурьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 30, 31, 37-41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд П.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батцэцэгийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-6” маркийн гар утсыг хууран авч залилсан, мөн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны төвийн гадна иргэн Г.Хулангийн 490.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Ай Фоне-6” маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж хууран авч залилсан, мөн 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Чинбатыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 140.000 төгрөг, “Нокиа” маркийн гар утсыг залилсан үйл баримт тус тус болсон байна.
Шүүгдэгч П.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батцэцэгийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-6” маркийн гар утсыг хууран авч залилсан, мөн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны төвийн гадна иргэн Г.Хулангийн 490.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Ай Фоне-6” маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж хууран авч залилсан, мөн 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Чинбатыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 140.000 төгрөг, “Нокиа” маркийн гар утсыг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул П.Батдагвыг гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос П.Бгэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч П.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батцэцэгийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-6” маркийн гар утсыг хууран авч залилсан, мөн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны төвийн гадна иргэн Г.Хулангийн 490.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Ай Фоне-6” маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж хууран авч залилсан, мөн 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Чинбатыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 140.000 төгрөг, “Нокиа” маркийн гар утсыг залилсан үйлдэл нь бусдын хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос П.Бнь хохирогч нарын худалдан борлуулж байгаа эд зүйлийг худалдан авах гэж байгаа мэт төөрөгдуулж, мөн хохирогч Б.Чинбатыг таньдаг цагдаагийн ажилтан байгаа мэтээр хуурч тэдний өмчлөлийн эд зүйлсийг шунахай сэдэлтээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч байгаа гэм буруугийн санаатай буюу идэвхтэй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр П.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч П.Бнь нэг төрлийн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн тул нэг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь түүний эрх зүйн байдал дордохгүй гэж үзлээ.
Шүүгдэгч П.Бнь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №683 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж шүүхийн шийтгэх тогтоолд заасан хаягтай оршин суухгүй уг ялаас зайлсхийсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 7/648 тоот зэргээр нотлогдож байна. /хх-ийн 30, 37-41 дүгээр тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг ялын хэмжээг тогтооно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт...ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэж хуульчилжээ.
Шүүгдэгч П.ББаянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №683 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагт шилжүүлэн тооцоход 50 хоног болж байгааг түүний эдлэх ялд нэмж нэгтгэн эдлүүлэх үндэстэй байна.
Шүүгдэгч П.Бнь хохирогч Ч.Чинбатын “Нокиа” маркийн гар утсыг буцаан өгсөн бөгөөд бусад хохирогч нарт хохирол төлбөр төлөгдөөгүй ба Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-иас хохирогч Б.Батцэцэгийн “Самсунг Эс-6” маркийн гар утсыг 450.000 төгрөгөөр, хохирогч Г.Хулангийн “Ай Фоне-6” маркийн гар утсыг 490.000 төгрөгөөр тус тус үнэлсэн тул шүүгдэгчээс хохирлыг гаргуулж, хохирогч нарт олгож шийдвэрлэх үндэстэй байна. /хх-н 26-27, 73-74, 108 дугаар тал/
Шүүгдэгч П.Бнь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байх тул түүний 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. /хх-ийн 117-120 дугаар тал/
Шүүгдэгч П.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б 1 /нэг/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Бөмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №683 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 50 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн 1 /нэг/ жил 09 /есөн/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Боногдуулсан 1 /нэг/ жил 09 /есөн/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Бцагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар П.Б /РД:СЗ93041814/-аас 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуудан хохирогч Буянтын Батцэцэгт /РД:ХГ75101901/, 490.000 /дөрвөн зуун ерөн мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Гантулгын Хуланд /РД:УД95100861/ 140.000 /нэг зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Чимэддоржийн Чинбатад /РД:ЛЮ81102510/ тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж П.Бавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ