| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/17737/И |
| Дугаар | 197/ШШ2026/02251 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2026/02251
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоот хаягтай, ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоот хаягтай, /РД:/, /РД:/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүрэгт 4,218,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч нар гэр бүлийн гишүүд бөгөөд 3 хүүхдийн хамт 2023.10.17-ны өдрөөс 2024.09.10 хүртэл байр түрээсэлсэн... түрээсийн төлбөр, ашиглалтын зардлаа бүрэн төлөөгүй... хаалга салгасан, обой хуулсан, байрыг хүлээлгэж өгөөгүй, түлхүүрийг дэлгүүрт орхисон...түрээсийн үлдэгдэл 1,912,000 төгрөг, ашиглалтын зардал 900,000 төгрөг, алданги 1,406,000 төгрөг, нийт 4,218,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,
Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ...түрээсийн гэрээ байгуулаагүй, төлбөрийн үлдэгдэлгүй гэж үзэж байна...ашиглалтын зардал хүлээн зөвшөөрөхгүй...мууртай байсан хэдий ч хаалга, орой хуулаагүй...нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Б., Д. нар нь Хан-Уул дүүргийн **************ны******* тоот хаягт орших орон сууцыг нэг сарын 1,200,000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.
Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,912,000 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн тодорхойлолтыг бичгээр гаргасныг бичмэл баримтын хүрээнд үнэлж хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Харин ашиглалтын зардлыг нэхэмжлэгч тал эрх бүхий байгууллагад төлсөн талаар баримтыг гаргаагүй тул түүнд учирсан хохирол гэж үзэхгүй мөн талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги шаардах эрхгүй үндэслэлээр эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч талууд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийн баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
4. Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Д., Д. нараас гэрээний үүрэгт 1,912,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,306,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 82,438 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 45,542 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН