| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2302000000013 |
| Дугаар | 2026/ДШМ/733 |
| Огноо | 2026-06-04 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2026/ДШМ/733
2026 06 04 2026/ДШМ/733
Д.Б, Б.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сумъяа,
хохирогч Б.О-,
хохирогч Т.Д-, түүний өмгөөлөгч Ц.Нармандах,
шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.О-цэцэг,
шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/434 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхчимэг, хохирогч Т.Д- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Б-, Б.Г- нарт холбогдох эрүүгийн 2302000000013 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн Д-ын Б-, 1992 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УД-/;
2. Б- овгийн Б-ы Г-, 1982 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Ю-” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... тоотод оршин суух бүртгэлтэй,
Налайх дүүргийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УЮ-/;
Д.Б- нь ганцаараа:
1. 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Замын тендерт оролцох дэнчинд зориулаад 400.000.000 төгрөг байршуулчихсан чинь мөнгө гаргаж болохгүй байна, байраа барьцаанд тавиад 40.000.000 төгрөг түр зээлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Л.Б-гаас түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Б- байрны 36 тоот 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 сарын хугацаатай барьцаалан зээлдэх гэрээгээр өмчлөх эрхийг нь бусдад шилжүүлж 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2012 он 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах олон улсын нислэгийн тийз худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э-” ХХК-иас ”Бээжин яваад их мөнгөтэй болох гээд байна. 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ирээд төлбөрийг чинь төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 12.800.000 төгрөгийн үнэ бүхий тийз бичүүлэн залилсан,
3. 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Хатгал сумын газрыг чинь 500.000.000 төгрөгөөр авъя, урьдчилгаа мөнгө өгчих, банкнаас мөнгө гаргуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Л-оос түүний хүү Л.Б-гаар дамжуулан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто плаза” төвийн орчим 20.000.000 төгрөгийг залилан авсан,
4. 2015 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд “Арматур төмөр зарах гэж байгаа, зарчихаад мөнгийг чинь өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Г.Э-аас 800.000 төгрөгийг залилан авсан,
5. 2015 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд “Машиныг чинь зээлээр худалдан авъя” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Б.Ц-гийн өмчлөлийн “Е-” нэртэй банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр гэрчилгээтэй, зээлийн барьцаанд байсан “Toyota Tundra” загварын Е- УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7.500.000 төгрөгийн зээлээс чөлөөлж, М.Б-т 22.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, 44.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 буудлын орчим “Машиныг чинь 15.000.000 төгрөгөөр худалдаж авъя, 7 хоногийн дараа мөнгийг чинь өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Б-гийн эхнэр Б.Д-ын нэр дээрх “Toyota Allion” загварын Д- УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч, бусдад зарж борлуулан 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “удахгүй их мөнгө орж ирнэ, тэр үед буцаагаад өгчихнө” гэж Д.Б-гийн өмчлөлийн “X Портер” загварын Д- УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч, “Сайн” нэртэй ломбардад 2.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж Д.Б-гээс 3.000.000 төгрөгийг залилан авсан,
2016 оны 08 дугаар сарын 30-ын өдөр “Танай байшинг худалдаж авъя, өнөөдөртөө нэг хүнд барьцаанд тавиулъя” гэж Д.Б-гийн эзэмшлийн Хандгайт зуслангийн 14 хэсэг, 1471А тоотод байх 176.5 м.кв, 2 давхар амины орон сууцыг Э.Э- гэх хүнд барьцаанд тавиулж 10.000.000 төгрөгийг, хохирогч Д.Б-гээс нийт 31.100.000 төгрөгийг залилан авсан,
7. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да Хүрээ” зах дээр “6 хоногийн дараа мөнгийг нь өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Э.О-болдоор дамжуулан Я.Г-аас “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 24.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2016 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да Хүрээ” орчим “Солонгосоос мөнгө ороод ирэнгүүт машины мөнгөтэй хамт өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Э.О-болдоор дамжуулан Б.Н-аас 6.300.000 төгрөгийг залилан авсан,
9. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да Хүрээ” захын орчим хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Э.О-болдоор дамжуулан иргэн Ц.Б-ээс 9.000.000 төгрөгийг залилан авсан,
10. 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвгэрт хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Т.Д-, Б.А- нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, А- дүгээр байрны 07 тоот хаягт байрлах, 28 м.кв талбай бүхий 75.041.600 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг Б.Д-ын нэр дээр итгэмжлэл хийлгүүлэн улмаар Дархан хотын Капитрон банканд барьцаанд 40.000.000 төгрөгөөр тавиулан өмчлөх эрхийг нь бусдад шилжүүлэн залилан авсан,
11. 2016 оны 04 дүгээр сард “Хятадад сүүний үйлдвэр байгуулж байгаа мөнгө зээлдүүлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Л-ын эзэмшлийн “Lexus RX-350” загварын Л- УНИ улсын дугаартай автомашиныг 35.000.000 төгрөгөөр ломбардад тавиулж улмаар н.З- гэх хүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн, 93.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 04 дүгээр сараас 5 сарын хооронд “Сүүний үйлдвэр барих зээл бүтэж байгаа” гэж Б.Л-аас 84.000.000 төгрөгийг залилан авсан,
2016 оны 7 дугаар сард Б.Л-ын ээмэг, бөгж, бугуйвчийг ломбардад тавиулж 4.500.000 вон буюу 7.830.000 төгрөгийг залилан авсан,
12. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Лизингийн баримт бичиг гаргуулахад хэрэглэнэ, барьцаанд нь өөрийн унаж яваа “Toyota premio” загварын машиныг тавина” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ш.М-аас 2.000.000 төгрөгийг,
2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Мөнгө дутаад байна” гэж дахин 500.000 төгрөгийг,
2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Эхнэр Солонгос Улс руу явах гээд тийзийн мөнгө дутаад байна” гэж Ш.М-аас эгч Ш.М-гаар нь дамжуулан 670.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан нийт 3.170.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 үйлчилгээний төвийн орчим Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар” жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 0.679 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Г.Н-ээс 400.000 төгрөгөөр худалдан авч, биедээ хадгалсан.
Б.Г- нь ганцаараа:
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 31 дүгээр байрны хажууд ““Ногоон зогсоол” төслийн хүрээнд 40 автомашины давхар зогсоолын барилгын ажилд хөрөнгө оруулалт шаардлагатай” гэж хуурч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.О-чимэгээс 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 30.000.000 төгрөгийг, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10.000 ам долларыг, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 6.485 ам долларыг, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3.000 ам долларыг , 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус залилан авч нийт 71.125.467 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Б-, Б.Г- нар нь бүлэглэн:
1. 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөнгөн Завьяа” дэлгүүрийн орчим “Баянгол дүүргийн Засаг даргын захирамжтай газарт Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урдын харилцааны явцад бий болон итгэлийг урвуулан ашиглаж Л.Г-ээс 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2. 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд Найрамдах Куб Улсын Элчин сайдын яамны ойролцоо “Солонгос Улсаас автомашины давхар зогсоол оруулж ирж байгаа, газрын зөвшөөрөл авахын тулд мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Г.Э-аас 23.000.000 төгрөгийг,
2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “дүүргийн Засаг даргын захирамжтай газрыг Нийслэлийн засаг даргын захирамжтай газар болгочих юм бол их хэмжээний мөнгөтэй болох гээд байна, түр хугацаанд мөнгө зээлүүлээч” гэж 21.000.000 төгрөгийг,
2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 49.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Саруул” төвийн авто зогсоолд “Удахгүй урдаас их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн В.С-ы өмчлөлийн 160.000.000 төгрөгийн үнэ бүхий “Lexus 570” загварын С- УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан худалдан авах гэрээгээр халхавчлан урьдчилгаа 25.000 ам.доллар өгч, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үлдэгдэл 118.000 ам.долларыг өгөлгүй 163.025.260 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Цэцээ гүн” сургуулийн байранд “Хөрөнгө оруулагч хятадууд ирэх гэж байна, үлдэгдэл мөнгийг чинь өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.О-ы өмчлөлийн 137.000 ам.долларын үнэ бүхий “Lexus 570” загварын С- УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 50.000 ам.долларын урьдчилгаа өгч, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч 87.000 ам.долларыг өгөлгүй 121.275.390 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
Б.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Б- овогт Д-ын Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилж,
шүүгдэгч Б- овогт Д-ын Б-, шүүгдэгч Б- овогт Б-ы Г- нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэн Д.Б-н биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н цагдан хоригдсон 296 хоног, шүүгдэгч Б.Г-гийн цагдан хоригдсон 126 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гээс нийт 394.319.100 төгрөгийг гаргуулан,
хохирогч Л.Б-д 26.000.000 төгрөг, “Э-” ХХК-д 7.800.000 төгрөг, Д.Л-ид 20.000.000 төгрөг, Д.Б-д 31.100.000 төгрөг, Г.Э-д 25.300.000 төгрөг, Я.Г-д 24.000.000 төгрөг, Б.Н-т 6.300.000 төгрөг, Ц.Б-эд 9.000.000 төгрөг, Б.Л-д 184.830.000 төгрөг, Ш.М-д 3.170.000 төгрөг, Б.О-д 41.819.100 төгрөг, Л.Г-т 15.000.000 төгрөгийг,
шүүгдэгч Б.Г-гаас нийт 92.944.567 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.О-чимэгт 71.125.467 төгрөг, Б.О-д 41.819.100 төгрөгийг тус тус олгож,
иргэний хариуцагч В.С-оос 35.539.250 төгрөгийг гаргуулан Д.Б-н хохирол төлбөрт, Эрүүгийн цагдаагийн албаны барьцааны дансанд байршуулсан 5.000.000 төгрөгийг Б.Г-гийн хохирол төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, “Lexus” загварын машины 1 ширхэг түлхүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөр устгах комисст тус тус даалгаж, “Lexus 570” маркийн тээврийн хэрэгсэл, Д- УББ улсын дугаартай “Toyota Allion” загварын тээврийн хэрэгсэл, “Lexus RX 350” маркийн тээврийн хэрэгсэл, “Х портер” загварын тээрийн хэрэгслүүдийн хөрөнгийн шилжилт хөД- хязгаарласан мөрдөгчийн тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх хүсэлтэй байна. Мөн хохирлын тооцоог зөв гаргуулан, хэрэгт битүүмжлэгдсэн өөрийн эзэмшлийн автомашиныг хаана байгааг тодруулж, хохирлыг бүрэн барагдуулж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа 1 төрлийн гэмт хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хэрэгт битүүмжтэй байгаа 27-87 улсын дугаартай “Лексус” маркийн автомашин хаана байгаа нь тодорхой бус бөгөөд түлхүүрийг нь устгах шийдвэрийг ойлгохгүй байна. Төлсөн хохирол мөнгийг төлөөгүйд тооцсон. Хохирол барагдуулах боломжоор хангаагүй. Шүүгдэгч Б.Г- нь яг адил хохиролтой, яг адил үйлдэлтэй бөгөөд эдийн засагтай холбогдолтой тус үйлдлийг эрүүгийн хэрэг болгон харагдуулж байгаа. Ийм байтал шүүгдэгч Б.Г-д торгуулийн ял оногдуулж, Д Б- надад хорих ял оногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн 2023 онд шинээр эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаагүй бөгөөд урьд өмнө өгсөн шүүгчийн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй ирүүлсэн яллах дүгнэлтээр яллаж буйд гомдолтой байна. Энэ хэргийг хэт нэг талыг барьж байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Тус шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдааныг шүүж буй шүүгчийн туслахад дадлага хийж байсан оюутныг оролцуулж, гэм буруутайд тооцож, хууль зөрчсөн.
Шүүгдэгч миний бие эхнэр, бага насны 2 хүүхэдтэй, мөн эрхэлсэн тодорхой ажилтай, улс, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, нийгэмдээ идэвх, санаачлагатай залуу гэр бүлийн өрхийн тэргүүн, эцэг хүн. Анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруутай үйлдэлдээ огт маргаж байгаагүй бөгөөд хохирол тооцоог зөв гаргуулан, гарсан хохирлын дүнг төлөхөд бэлэн бөгөөд хохирол төлбөрийг төлсөөр ирсэн. Иймд дээрх үндэслэлүүдийг хүлээн авч, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.
Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Б.Энхчимэг давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад Д.Б-гээс “Э-” ХХК-д 7.800.000 төгрөг, хохирогч Д.Л-ид 20.000.000 төгрөгийг хохиролд гаргуулахаар заасан боловч 5 дугаар хавтаст хэргийн 144, 147 дугаар хуудсуудад хохирол төлсөн баримтууд авагдсан. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үг, үсэг, утга найруулгын илэрхий алдаатай байна. Тухайлбал, улсын яллагчаар Б.С- оролцсон боловч тогтоолын эхний нүүрэнд улсын яллагч Б.С- оролцсон гэж хуралд оролцоогүй хүний нэрийг бичсэн. Шүүгдэгч Д.Б- нь 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа 250600247 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг, мөн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа 2506000003728 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж яллагдагчаар татсан. Шүүгдэгч Д.Б- нь тухайн асуудлыг шүүх хуралдаанаар нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн боловч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй. Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог бол шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол тус тусын хэргүүдэд нь ял оногдуулж, нэмж нэгтгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан байдаг. Шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч холбогдсон хэргүүдээ нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэн эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн үйлдсэн хэргүүдээ илчлэн, эрх бүхий албан тушаалтанд мэдээлэх хүсэл зоригоос хамаардаг ба энэ нь хожим ял шийтгэгдсэний дараа өмнө үйлдсэн нэг ижил төрлийн хэрэг нь илэрч, хүнд ял шийтгүүлэхгүй, эрх зүйн байдал нь дордохгүй байх нөхцөл болдог. Иймд Д.Б-д холбогдох бусад үйлдлүүдийг нэмж нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.
Хохирогч Т.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анхан шатны шүүх хуралдаанд оролцож, ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, харин Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, А- дүгээр байрны 07 тоот хаягт байрлах 28 мкв талбай бүхий орон сууцны шилжилт хөД- хязгаарласан мөрдөгчийн болон прокурорын тогтоолуудыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүйд гомдол гаргаж байна. Би 12 жилийн хугацаанд амьдрал ахуй, орчин нөхцөлөө дээшлүүлэх боломж бүрэн хаагдаж, өнөөдрийг хүртэл охин Д.А-тай хамт хохирч явна. Иймд шийтгэх тогтоолд “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, А- дүгээр байрны 07 тоот хаягт байрлах 28 мкв талбай бүхий орон сууцны шилжилт хөД- хязгаарласан мөрдөгчийн тогтоол болон прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.” гэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...Энэ байр банкны барьцаанаас бүрэн чөлөөлөгдсөн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ямар нэгэн битүүмжилсэн зүйл байхгүй.” гэв.
Хохирогч Б.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би С- УНЧ автомашиныг хохиролд тооцож аваагүй, хохирлынхоо талыг л авсан. Тэр машины талаар би одоо л сонсож байна. Би үлдэгдэл мөнгөө авъя гэсэн гомдол л гаргасан. Авсан мөнгөндөө ямар нэгэн эд зүйл тооцуулж аваагүй. Б.Г- хамгийн сүүлд анхан шатны шүүх хуралдаанд 20.000.000 төгрөгийг бэлнээр өгснөөс бус өөр ямар нэгэн хохирол төлөөгүй.” гэв.
Хохирогч Т.Д-ий өмгөөлөгч Ц.Нармандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Д-ий орон сууцыг 2014 онд битүүмжилсэн ба 12 жил өмчлөх эрх нь зөрчигдөж байна. Өмнө нь барьцаалаад, 40.000.000 төгрөг авсан асуудал байдаг. Тухайн байрыг ямар нэгэн байдлаар банкинд тавьж, битүүмжилсэн асуудал байхгүй. Налайх дүүргийн анхан шатны шүүхээс 40.000.000 төгрөг төл гэсэн шийдвэр гарсан. Харин н.Д- гэдэг хүн 1 га газар өгөөд, энэ маргааны асуудал дууссан. Тухайн орон сууц нь улсын орлого болгох эд хөрөнгө биш. Тийм учраас эд хөрөнгийн шилжилт хөД-ийг хязгаарласан прокурорын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Улсын бүртгэлийн газар очихоор “шийтгэх тогтоол дээр уг орон сууцны шилжилт хөД-ийг хязгаарласныг хүчингүй болгосон зүйл байхгүй байна” гэж хэлдэг. Одоо энэ байранд Т.Д- охинтойгоо амьдарч байгаа. Иргэний маргааны хувьд өмгөөлөгч миний бие бас оролцож байсан. Тухайн асуудалд байр ерөөсөө байдаггүй, зүгээр 40.000.000 төгрөгөө нэхэмжилсэн асуудал л байдаг. Ямар нэгэн байдлаар тухайн орон сууцыг барьцаалах зэрэг үйл баримт тухайн шийдвэрт тусгагдсан зүйл байхгүй.” гэв.
Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г-гийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө тодорхой хэмжээгээр барагдуулсан. Тэрээр шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа. Хохирогч Б.О-д 41.819.100 төгрөг төлөгдсөн. Одоо Б.Г-гийн хувьд ямар нэгэн төлбөрийн асуудал байхгүй. Шийтгэх тогтоолоор Б.Г-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр төлсөн баримтаа үзүүлээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжтой.” гэв.
Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Г.О-цэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хуралдаанд Д.Б-гээс 8 ширхэг яллагдагчаар татагдсан тогтоолыг гарган өгч, хэргүүдийг нэгтгэн, прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг илэрхийлсэн. Өмнө нь ч гэсэн Д.Б- өөр хэргүүдэд холбогдсон талаар яригддаг, 2 яллагдагчаар татсан тогтоол ч хэрэгт авагдсан байсан. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүх тухайн тогтоолуудыг хүлээн авсан мөртлөө огт хэлэлцээгүй нөхцөл байдал харагддаг. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ёстой. Мөн өөрийнх нь мэдлийн автомашин хаачсан бэ гэдэг нь тодорхой бус байдаг. Даалгавар өгөөд, үүнийг нягтал гэхэд ямар ч ажиллагаа хийгддэггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор М.Сумъяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт хохирогч Т.Д-ий орон сууцыг битүүмжилсэн тогтоол байдаг. Анхан шатны шүүх тухайн битүүмжлэлийг хэрхэх талаар шийтгэх тогтоолд дурдаж өгөөгүй. Хохирогчийн гомдол үндэслэлтэй тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй. Мөн хохирол төлөгдсөн баримтууд авагдсан байхад шийтгэх тогтоолд төлөөгүй гэж тусгасан гэсэн гомдол гаргасан байна. Хохирол төлөгдсөн гэх баримтаас хойшхи цаг хугацаанд өгсөн хохирогчийн мэдүүлэг, хэргийн материалтай танилцсан тэмдэглэл зэргээс харахад тухайн баримт нь үгүйсгэгддэг учир төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Тийм учраас шийтгэх тогтоолд гаргуулахаар заасан нь үндэслэл бүхий болсон. Мөн улсын яллагчийн нэрийг буруу бичсэнийг залруулга хийгээд зөвтгөчихсөн байгаа. Ижил төрлийн гэмт хэргийг нэгтгэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэсэн асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл, Д.Б-н талаас шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, хэргүүдээ нэгтгүүлье гэсэн хүсэлтийг гаргадаг. 60 хүртэл хоногоор хойшлуулах зохицуулалт нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх болон хуульд заасан тодорхой үндэслэлүүд хамаардаг. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлээд шийдчихсэн. Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, урьдчилсан хэлэлцүүлэгт тухайн асуудал яригдаагүй, мөрдөн байцаалтын шатанд тухайн хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, прокурорын зүгээс шалгагдаж байгаа асуудлыг нь мэдэх боломжгүй нөхцөл байдал байсан. Уг хэрэг 10 гаруй жил шалгагдсан, шүүхийн шатанд мөн нэлээдгүй удаашралтай байсан. Битүүмжилсэн автомашины түлхүүрийг устгахаар заасан нь ойлгомжгүй байна гэсэн гомдлыг гаргасан байна. Үүнд тайлбар байхгүй, шүүхээс ямар үндэслэлээр устгахаар заасныг мэдэхгүй байна. 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаан болж, 5 хоногийн завсарлага авсан. Тийм учраас хохирол төлөх боломжоор хангаагүй гэх нөхцөл байдал байхгүй. Ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн байхад нэгэнд нь торгуулийн ял, нөгөөд нь хорих ял оногдуулчихлаа гэж гомдол гаргасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч нарт харилцан адилгүй ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Прокуророос ч гэсэн харилцан адилгүй ялын санал гаргасан байдаг. Иргэдийн төлөөлөгчөөр дадлагын оюутан оролцуулсан гэсэн асуудал ярьж байна. Үүнтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй, шүүхийн тамгын газраас иргэдийн жагсаалтыг гаргасан, тухайн жагсаалтад дурдагдсан иргэн болох Б.Марал-Эрдэнэ оролцсон байх тул гомдол нь үндэслэлгүй. Энэ хэрэг нь тусгаарлагдсан хэрэг байгаа. Өмнөх хэргээс баримтууд дутуу авагдсаныг үгүйсгэхгүй, тэгж ч тайлбарладаг. Гэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хохирлыг зөв тогтоосон гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б-, Б.Г- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхчимэг, хохирогч Т.Д- нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан.
Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны, үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх гурван үндэслэлийг заасан бөгөөд мөн хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд эдгээрийг дэлгэрүүлэн зохицуулжээ.
Тухайлбал, дээрх хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-; “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;” нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г “Залилах” болон “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт тус тус буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Д.Б-, Б.Г- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...шүүгдэгч Д.Б-г ... “Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.679 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан авч, биедээ хадгалсан...” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ гэм буруутайд тооцолгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тусгана.” гэж заасныг ноцтой зөрчжээ.
Өөрөөр хэлбэл, шүүх шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийн, Эрүүгийн хуульд заасан холбогдох зүйл, заалт, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь хуульд заагдсан үндсэн зарчим бөгөөд тодорхой гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогоогүй байхад эрүүгийн хариуцлага оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
2. Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог бол шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол тус тусын хэргүүдэд нь ял оногдуулж, нэмж нэгтгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан байдаг.
Шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч холбогдсон хэргүүдээ нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэн эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн үйлдсэн хэргүүдээ илчлэн, эрх бүхий албан тушаалтанд мэдээлэх хүсэл зоригоос хамаардаг ба энэ нь хожим ял шийтгэгдсэний дараа өмнө үйлдсэн нэг ижил төрлийн хэрэг нь илэрч, хүнд ял шийтгүүлэхгүй, эрх зүйн байдал нь дордохгүй байх нөхцөл болдог.
Харин өөр зүйл, хэсэгт хамаарах хэргүүдийг нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийдвэрлэхэд аль ч тохиолдолд ашигтай байдлын асуудал хөндөгдөхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэх боломжтой.
Нийслэлийн прокурорын газраас Д.Б-г “Залилах” болон “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалаас “ижил зүйлчлэл бүхий тусдаа үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанд холбогдуулан тус хэрэгтэй хамтад нь шийдвэрлүүлэх” хүсэлт (23 хх-168-169 тал) гаргажээ.
Тус хүсэлтдээ прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай” Б-тай тогтоол /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1/, 2025 оны 09 дүгээр сарын 25, 2026 оны 01 дүгээр сарын 30, 2026 оны 01 дүгээр сарын 19, 2026 оны 01 дүгээр сарын 16, 2026 оны 01 дүгээр сарын 12, 2026 оны 01 дүгээр сарын 28, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолуудыг (23 дугаар хавтаст хэргийн 113-139 дэх тал) хавсарган өгсөн байна.
2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Г.Баяржаргал “...Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөр хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул уг хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх саналтай байна...” гэсэн хүсэлт гаргаж, прокурор “...Д.Б-д холбогдох тухайн хэргийг прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор үндсэн хэргээс нь тусгаарласан. Д.Б-н эрх зүйн байдал дордоно гэдэг нь үнэн. Нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлбэл эрх зүйн байдал нь дээрдэнэ. Шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулсан тохиолдолд хэргийг нэгтгэх боломжтой...” гэсэн санал гаргасан бөгөөд шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч энэ талаарх үндэслэлээ захирамждаа огт тусгаагүй байна. /23 хх-82-85/
Улмаар шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд түүнийг прокуророос ялласан зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, ял шийтгэснээр түүний эрх зүйн байдал дордох үндэс болжээ.
Шүүгдэгчийн хувьд прокурор, шүүхийн шатанд өөрт холбогдох ижил зүйл, хэсэг бүхий хоёр тусдаа хэргийг нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, холбогдох баримтуудыг гарган өгсөн боловч анхан шатны шүүх шийдвэртээ энэ талаар дүгнэлгүй орхигдуулсан нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, эрх зүйн байдал нь дордох нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
3. Шүүх аливаа хуулийг хэрэглэх замаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд тулгуурласан үндэслэлээ зөвтгөх, түүнийгээ тайлбарлах үүрэг хүлээдэг.
Оролцогч өөрийн талыг хамгаалсан баримт сэлт, мэдээллийг гаргаж өгөх, түүнийгээ үнэлүүлэх, хэрэгт ач холбогдолтой бусад байдлуудыг тогтоолгох талаар хүсэлт, гомдол гаргах эрхийг нь хангаж, үүнийг нь хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт заавал тусгах ёстой бөгөөд энэ нь шүүх хуульд захирагдаж, түүнд нийцсэн шийдвэр гаргасныг илэрхийлэхээс гадна гомдолд үндэслэл бүхий хариу өгөх ач холбогдолтой.
Хэргийн 21 дүгээр хавтасны 226 дахь талд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай мөрдөгчийн тогтоолоор хохирогч Т.Д-ий өмчлөлийн “Капитрон банк”-ны барьцаанд байгаа Ү-С- гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, С-, 29 дүгээр байрны 07 тоотод байрлах 29 мкв бүхий 2 өрөө орон сууцыг иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор битүүмжилжээ. Хохирогч Т.Д- анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө оролцож “...орон сууцны шилжилт хөД- хязгаарласан тогтоолыг хүчингүй болгох” талаар хүсэлт гаргасаар байтал огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан шийтгэх тогтоолын хэсэгт “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” тусгана гэж заасныг зөрчжээ.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 15 дахь заалтад “Лексус” загварын машины 1 ширхэг түлхүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж шийдвэрлэсэн байх боловч тодорхойлох хэсэгт хэний өмчлөлийн, хаана байгаа, ямар тээврийн хэрэгслийн /улсын дугаар байхгүй/ түлхүүрийг хэрхэн, яагаад устгах болсон талаар тодорхойлж заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Үүнээс гадна шүүгдэгч Д.Б- “...миний эзэмшлийн С- УНЧ улсын дугаартай автомашин хаа байгаа нь мэдэгдэхгүй, шийтгэх тогтоолд түлхүүрийг нь устгахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд 3 дугаар хавтасны 67 талд 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-р “Lexus LS430” загварын С- УНЧ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн байх ба тухайн тээврийн хэрэгслийг хадгалах болон бүрэн бүтэн байдлыг хэнд хариуцуулсан, хаана байгаа нь тодорхойгүй байна.
Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б-гээс “Э-” ХХК-д 7.800.000 төгрөг, хохирогч Д.Л-ид 20.000.000 төгрөгийг гаргуулахаар заасан бөгөөд 5 дугаар хавтаст хэргийн 144, 147 талд хохирол төлсөн талаарх баримтууд авагдсан, мөн 3 дугаар хавтаст хэргийн 78 талд хохирогч Б.О-д “Lexus LS430” загварын С- УНЧ улсын дугаартай автомашиныг хохиролд тооцож өгсөн талаарх баримт авагджээ. Гэтэл хохирогч нар хохирлоо аваагүй гэсэн харилцан зөрүүтэй нотлох баримтууд байхад ямар ч дүгнэлт хийлгүйгээр хохирлыг асуудлыг шийдвэрлэсэн байна.
4. Шүүх нэг талаас гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, нөгөө талаас гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосноор халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарладаг. Ингэснээр шүүхээс тогтоож буй үйл баримт, оногдуулж буй ял зэрэг нь бүхэлдээ нотлох баримтад үндэслэгдэх ёстой.
Шүүгдэгч Д.Б- нь ганцаараа 2012 оны 11 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд нэр бүхий иргэдийг хуурч 416.000.000 төгрөгийн, Б.Г-тай бүлэглэн 2012 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын 25-ны хооронд 4 удаагийн үйлдлээр нэр бүхий иргэдийг хуурч 407.300.650 төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.Г- нь хохирогч Ц.О- хуурч 71.125.467 төгрөгийн, Д.Б-тэй бүлэглэн 4 удаагийн үйлдлээр нэр бүхий иргэдийг хуурч 407.300.650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн хийгээд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь тодорхой, хангалттай дүгнээгүй байна.
Түүнчлэн, Б.Г-д торгох ял оногдуулсан атлаа түүний цагдан хоригдсон 126 хоногийг ял эдлэх хугацаанд оруулахаар тооцсон нь ойлгомжгүй.
Дээр дурдсанчлан үүрэгт ажилдаа хэт хайнга хандсан алдаа гаргасныг буруутган дүгнэж, цаашид анхаарах нь зүйтэй болохыг тэмдэглэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Т.Д-ий “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, орон сууцны шилжилт хөД-ийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах”, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхчимэг нарын гаргасан “...хохирол төлөх боломжоор хангаагүй, ...шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулсан” гэсэн агуулга бүхий гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих, Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/434 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих, Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН