Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1332

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч М.Н,

хохирогч Д.Түмэнжаргал, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг ҮД:12-80  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н холбогдох эрүүгийн 1806 0507 51546 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.Н

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

М.Н нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Авто экспо худалдааны төв”-ийн Баялаг бууз цайны газрын гадна иргэн Д.Түмэнжаргалын нүүрэн тус газар тодорхой шалтгаангүйгээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Тмэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 19-ний орой 5-лаа хоёр шил архи хувааж уусан. Би ариун цэврийн өрөө орчихоод энэ хэд хувцсаа хувцасны өрөөнд солих гэтэл М.Н ууртай байсан. Яасан гэсэн чинь “Хүрлээ ах миний талд ороогүй” гэхээр нь би болоод өнгөрсөн процессийг юунд ярьдаг юм гэж хэлсэн. Ааль хэдэн сарын өмнө болоод өнгөсөн юмыг тэнд нь үлдээ гэж хэлсэн. Гэтэл М.Н босоод тэндээс гараад заалны сандлыг 3 дугаар ширээнээс 7 дугаар ширээ хүртэл бүгдийг нь буулгасан. Тэгээд манай нөхөр М.Нийг аваад гарсан. Би хаалгаа түгжчихээд очиход манай нөхөр М.Н хоёр байшингийн буланд байсан. “Хоорондоо юм яриад зогсож байхад нь за явъя” гэж хэлэх зуур намайг үгийн зөрүүгүй бөгжтэй гараараа нэг л удаа цохьсон. Би хажуу талын байшингийн “боржур” дээр унсан. Ард явж байсан зөөгч тогооч хоёр намайг босгосон. Тэгээд зохион байгуулагч руу ярьсан, М.Н өөрөө зохион байгууллагчтай ярьсан. Зохион байгууллагчтай ярихдаа та нар цагдаагаа дууд би шоронд чинь ороод өгье гээд орилоод байсан. Энэ үйл явдал болсоны дараа би ээж болон дүүтэй нь ярьсан. Намайг гэмтлийн эмнэлэг явъя гэхээр нь би урьд нь ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан болхоор болохгүй байлгүй дээ гэж бодсон. Тэгээд бид нар хоорондоо зохицсон. Ээж нь таны эмчилгээний зардлыг өгье гэж хэлсэн. “Гялс” төвд очоод 153.000 төгрөгөөр зураг авхуулсан, 30.000 төгрөгөөр эмчид үзүүлсэн, хамар хоолойн эмчид 20.000 төгрөгөөр эмчлүүлсэн, зүрхний бичлэг 10.000 төгрөгөөр хийлгэсэн. Намайг яаралтай эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж хэлээд би “гялс” төвийн харъяа “си жи эс” гэсэн эмнэлэгт 450.000 төгрөг төлж 10 хоног хэвтсэн. Эдгээр бүх зардлыг М.Н гаргасан. Би 16 хоногын ажлын хөлс 370.000 төгрөг нэхэмжилсэн. М.Н 06 дугаар сарын 06-ны өдрөөс гэнэт ажлаа хаяад алга болсон. Тэгээд би 500.000 төгрөгөөр өмгөөлөгч авсан нийт 870.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Түмэнжаргалын: ...2018.3.19-ний өдөр цэргийн баярыг ажлын хамт олноороо “Баялаг бууз” дотроо тэмдэглээд 20 цагийн орчим тарах болсон. Би ариун цэврийн өрөө орчихоод хувцас солих өрөөнд ортол Н гэх залуу манай нөхөр Хүрэлбаатарыг ах аа, та миний талд орсонгүй гэхээр нь би миний дүү болоод өнгөрсөн процессийг юунд  нь дахиад яриад байгаа юм бэ гэхэд Н уурлаад ширээн дээрх сандлуудыг унагааж эхэлсэн. Тогооч, зөөгч хоёр болиулах гээд чадаагүй. Тэгтэл манай нөхөр Ныг аваад ажлаас гарсан би хувцасаа солиод хаалгаа түгжээд гартал ажлын гадна тэр хоёр зогсож байсан. Би очоод явах уу гэхэд үг дуугүй намайг нүүрэн тус газар цохиод авсан. Хамар нуга гээд дуугараад би арагшаа дагзаараа газар саваад унасан. Тэгтэл Н зугатаагаад гүйчихсэн. Тэр үед хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд зохион байгуулагч руугаа хэлээд Нын ээжтэй ярьсан. Маргааш нь “Гялс” төв дээр зургаа авахуулахад хамар чихэгдээд орчихсон байсан. Тархины зураг авахуулахад хавантай гарсан. Унахдаа зүүн талаараа унасан болохоор зүүн 1 хавирга хугарч мөр унжсан байна гэсэн. “Си Жи Эс” гэдэг эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо зүүн гарын ядам хуруу одоо болтол эдгэхгүй өвдөөд байгаа. Унахдаа эвгүй дараад унасан байсан. Хойшоо савж унахдаа зүүн талаараа арагш унасан. Томографын зураг тархины имрай хийлгэхэд хамар хугаралтай байсан. Эмчилгээний зардалд 1.000.000 гаран төгрөг гарсан баримтууд нь Нт байгаа, эмчилгээний зардалд гарсан 1.000.000 төгрөгийг тэр төлсөн. Би хамарны хагалгаанд орох шаардлагатай байна гэхээр шүүхдээ өг, явдаг газраараа яв гээд чамайг сая төгрөгөөр эмчлүүлсэн боллоо гээд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Хүрэлбаатарын: ...Архиа уугаад сууж байгаад тарцгаая гээд хувцасны өрөөнд ороод хувцасаа сольж байхад Н над руу та миний талд ордоггүй гэж хэлэх явцад манай эхнэр ариун цэврийн өрөө орчихоод орж ирээд Нт хандаад чи өнгөрсөн процессийг юуг нь яриад байдаг юм гэж хэлсэн чинь Н гэнэт уурлан хоолны заал руу гүйж ороод ширээн дээрх сандалнуудыг нурааж хашгичиж эхэлсэн. Би хувцасны өрөөнөөс гараад ирэхэд сандал бариад зогсож байхаар нь Н нааш ир хоёулаа гаръя гэхэд намайг дагаад ажлаас гарсан. Гараад Н Хүрлээ ах аа дахиад ганц юм авах уу гэхээр нь би маргааш ажилтай одоо хэрэггүй байх гэхэд өө муу хөгшин төгцөг гэж хэлсэн. Тэгтэл эхнэр тэр үед ажлаас гарч ирээд бид хоёрын хажууд дөхөж ирээд явах уу гэхэд юу ч хэлэлгүй Н эхнэрийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиход эхнэр газар үсрээд унасан. Би яаж байна аа гээд барих гэтэл надад баригдахгүй зугтаасан. Тэгээд би эхнэрээ газраас босгоход хамарнаас нь цус гарсан байсан. Эхнэр надад Хүрлээ Нт битгий гар хүр цагдаад дуудлага өгье гэж хэлсэн. Тэр үед Н нилээн зайтай хараад зогсоод байсан. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ ирээд байж байтал удалгүй Н ээж дүүгийн хамт ирээд ээж нь манай хүүг уучилчих эмчилгээг нь хийлгэж өгнө гэж хэлсэн. Тэнсэнтэй байгаа мэдэж байгаа биз дээ гэж хэлж байсан. Тэгээд эхнэрийн эмчилгээнд мөнгө өгсөн байх би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах  ажиллагааны явцад  яллагдагчаар  М. Нын:... 2018 оны 03 дугаар сарын 19-ны  өдөр  ажлаа тараад  манай ажлын эмэгтэйчүүд  цэргийн баяр гээд  3 шил архи  задлаад бид зургуулаа хувааж уугаад  орой  21 цаг өнгөрч байхад гарахаар болсон. Би Түмэнжаргал эгчид хандаад та шинэ хүн орж ирэхээр уурлаад дарамтлаад байдаг, тэгээд шинэ ажилд  чинь хэн тогтох юм та ч гэсэн эхнэрээ өмөөрдөг  биздээ гээд тэр үед зүгээр хэлж байсан. Тэгээд л тэрэнд нөхөр нь уурласан байх. Тухайн үед нөхөр нь  над руу уурлангуй байхаар нь  түрүүлээд гарч байя гэж хэлээд  хамт гараад  ажлын цаад буланд ярилцаад  зогсч  байсан тэгтэл араас хүн ирээд цохих шиг болохоор нь  би эргээд хартал түмэнжаргал эгч газар уначихсан байсан би Түмэнжаргал  эгчийг гэж мэдээгүй. Тэгээд Түмэнжаргал эгчийн  хамарнаас  цус гараад  би гэр лүүгээ яваад ээжийгээ дуудаад гэрт  нь орсон. Маргааш нь дагуулаад  эмнэлэгээр явсан... гэх мэдүүлэг . /хх-н 33-р тал/

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7664 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Д.Түмэнжаргалын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/,

            - Шүүгдэгч М.Нын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34, 35, 37-39 дүгээр тал/,

            - Хохирлын баримтууд /хх-ийн 25 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

    Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд М.Н нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Авто экспо худалдааны төв”-ийн Баялаг бууз цайны газрын гадна иргэн Д.Түмэнжаргалын нүүрэн тус газар тодорхой шалтгаангүйгээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч М.Н нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Авто экспо худалдааны төв”-ийн Баялаг бууз цайны газрын гадна 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.Түмэнжаргалын нүүрэн тус газар тодорхой шалтгаангүйгээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос М.Нын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Шүүгдэгч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Авто экспо худалдааны төв”-ийн Баялаг бууз цайны газрын гадна 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.Түмэнжаргалын нүүрэн тус газар тодорхой шалтгаангүйгээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

           Иймд Прокуророос М.Нын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн  хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр М.Нын эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

           Хохирогч Д.Тгэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримт болох 225.000+120.000+225.000+120.000+15.900+8160+450.000=1.164.060 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна. /хх-н 25 дугаар тал/

            Шүүгдэгч М.Н 500.000 төгрөгийн хохирлыг төлсөн баримтыг ирүүлсэн байна. /хх-н 25 дугаар тал/

            Хохирогч Д.Тнь 1.600.000 төгрөгийг авсан дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байна. /хх-н 42 дугаар тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Тнь хөдөлмөрийн чадвараа түр алдсан цалин хөлс 360.000 төгрөгийг, өмгөөлөгч авсаны зардал 500.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хохирогч Д.Тнь хөдөлмөрийн чадвараа түр алдаж цалин хөлс аваагүй болохоо нотолсон бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх ба дээр авагдсан хохирол төлсөн баримтуудаас үзэхэд 1.164.060 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч М.Наас 1.600.000 төгрөгийг хохиролд авсан байх тул  хохирогч Д.Түмэнжаргалд шүүгдэгч М.Н нь хохирлыг төлсөн байна гэж үзлээ.

Харин Д.Тнь өмгөөлөгчийн хөлс төлсөн зардал болох 500.000 төгрөг нэхэмжилж байгааг шүүгдэгчээс гаргуулах үндэстэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-д ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д ...үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор хуульчилсан байна.

Хохирогч Д.Тнь гэмт үйлдлийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, эрх зүйн туслалцаа авах шаардлага гарч өмгөөлөгч О.Цэрэнпунцагтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж, түүнд 500.000 төгрөгийг төлсөн болох нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, төлбөр төлсөн тасалбар зэргээр нотлогдож байх тул  үйлчлүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал буюу хохирогчид учирсан хохирол гэж үзэж шүүгдэгч М.Наас гаргуулах үндэстэй байна. /хх-н 56 дугаар тал/

Хохирогч Д.Тнь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.     

Шүүгдэгч М.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа мөрдөн шалгах ажиллагааны явцад төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. М. Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ныг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Н нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван  зуун  мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Наас 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Даариймаагийн Түмэнжаргалд /РД:НЕ71041981/ олгоугай.

6. Хохирогч Д.Тнь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.     

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж М.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ч.АЛТАНЦЭЦЭГ