Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1369

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90,

шүүгдэгч К.А,түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан ҮД:06-78,

хохирогч “Серж Интернэшнл” ХХК-ийн төлөөлөгч Б.Батцоож, түүний    өмгөөлөгч Б.Ганбат ҮД:04-04 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.А, Н.А нарт холбогдох эрүүгийн 1806 0516 01475 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Н.А

2. Монгол улсын иргэн, К.А

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Н.А, К.А нар нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг “Серж Интернэшнл” ХХК-д ажиллаж байх хугацаандаа Н.А нь 8.983.295 төгрөг, К.А нь 1.979.558 төгрөгийг тус тус завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Миний буруу гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.А мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Оюун-Эрдэнийн: ...БИ 2014 оны 10 дугаар сараас хойш “Серж Интернэшнл” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 02 сараас 2018 оны 05 сарыг хүртэл жирэмсний амралтаа аваад ажилдаа орсон. Намайг ажилдаа орсноос хойш Нэргүй овогтой Н.А, Канибат овогтой К.А нар нь 2018 оны 01 сарын эцсийн байдлаар Н.А 24.050 төгрөг, К.А нь 44.050 төгрөгийн дутагдал, 2018 оны 02 сарын тооллогоор К.А 254.278 төгрөг, Н.А нь 216.228 төгрөгийн дутагдал, 2018 оны 03 сарын байдлаар Н.А 1.624.037 төгрөг, К.А 1.575.877 төгрөгийн дутагдал, 2018 оны 04 сарын байдлаар Н.А 2.832.871 төгрөг, К.А нь 1.494.556 төгрөгийн дутагдал гаргасан байсан бөгөөд эхний 4 сарын байдлаар Н.А нь нийт 4.697.186 төгрөг, К.А нь 3.368.761 төгрөгийн дутагдал гаргасан байна. 2018 оны 05 сарын тооллого бүрэн хийгдээгүй. Манайх сарын эцэст болгонд буюу 30, 31, 1-ний өдрүүдэд тооллого явуулдаг. Энэ тооллогоор дээрх дутагдлууд гарсан. Н.А, К.А 2 өөрсдөө кассын баримтуудаа өгөхгүй яваад байсан болохоор тооллого бүрэн хийгдэж дуусахгүй удаад байсан юм байна лээ. 2018 оны 01 сараас 2018 оны 05 сарыг дуустал ажилласан. Энэ 2 хүн их хэмжээний дутагдал гаргаад байсан болохоор нь тухайн 2 хүнийг ажлын байрыг нь өөрчилж байгаа бөгөөд яг халсан тушаал гараагүй байгаа. Энэ хүмүүс нь худалдагч, худалдааны зөвлөх албан тушаалтай ажиллаж байсан. Уг нь манайх өдөр өдрийн орлогоо кассын тайлантай тулгаж орсон бэлэн мөнгийг менежертээ тушаах ёстой байдаг. Манай кассын машин нь менежерийн тусгай нэвтрэлттэй картаар авсан барааг буцаалт хийгээд орлогоос хасаж болдог. Тэгтэл энэ 2 хүн менежерийнхээ картыг ашиглаад буцаалт хийгдээгүй зүйлсийг зохиомолоор буцаалт хийсэн болгоод орлогын мөнгийг дутуу тушаагаад байсан байна лээ. Хөдөлмөрийн гэрээ байгаа, ажлын байрны тодорхойлолт ч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,

“Монста-Аудит” нягтлан бодох бүртгэл, хяналтын хараат бус итгэмжлэгдсэн байгууллагын Хараат бус аудитын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тайлан, “Серж Интернэшнл” ХХК-н эд хариуцагч нарын тооцоо бодсон актанд:

Зөрчил: Тооцоололоор илэрсэн зөрчлийн хариуцагчаар тухайн салбарт худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан...нар тогтоогдож байгаа ба тус худалдааны зөвлөхийн ажилласан цагийн хуваарь, хурууны хээний машины бүртгэл, бараа бүтээгдэхүүн хүлээн авсан санхүүгийн баримтан дээрх гарын үсэг, компанийн салбар хариуцсан нягтлан бодогчтой тооцоо тулсан акт, хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зэргээр тогтоосон болно. 2018 оны 01-р сараас 2018 оны 05-р сарыг дуусталх хугацаанд:

1.Н.А – 10.569.931 /төгрөг/,

2. К.А – 3.348.761 /төгрөг/,

3. Г.Хишигням – 3.348.761 /төгрөг/,

4. Э.Урантогос – 328.678 /төгрөг/,

5. Баярхүү /жолооч/ - 15.000 /төгрөг/ Нийт дүнгээр – 14.280.955 төгрөгийн өр төлбөр, санхүүгийн зөрчил дутагдал гарсан байна. Аудитор В.Эрдэнэчимэг /хх-ийн 39-41 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Монста-Аудит” ХХК-н гаргасан Хараат бус аудитын тайлан үндэслэлтэй байна. “Серж Интернэшнл” ХХК-н санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Тооцооллыг /Милая Фабрика кухня Түргэн хоолны салбарын 2018 оны 1-р сараас 2018 оны 5-р сар хүртэлх дэлгэрэнгүй тооцоо/-г хавсралт №1-д дэлгэрэнгүй харууллаа.

2. Н.А, К.А, Г.Хишигням, Э.Урантогос, н.Баярхүү нар нь “Серж Интернэшнл” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа нийт 14.280.955 төгрөгийн бараа материалын дутагдал гаргасан байна. Тухайн дутагдлаас дээрх нэр бүхий ажилтан нар нь цалингаасаа 3.318.102 төгрөгийг суутгуулсан байна. Үлдэгдэл дутагдал болох 10.962.853 төгрөгийг Н.А, К.А нар хариуцахаар байна.

3. “Серж Интернэшнл” ХХК-н санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Н.А 8.983.295 төгрөг, К.А 1.979.558 төгрөг тус тус хариуцахаар байна. Тооцооллыг /Милая Фабрика кухня Түргэн хоолны салбарын Ажилчдын өр төлбөрийн тооцооны нэгтгэл/-г хавсралт №2-д дэлгэрэнгүй харууллаа.

4. 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд бараа материалын дутагдал гаргасан байна. Эдийн засгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Цэрэндэжид гэх дүгнэлт /хх-ийн 44-46, 47-48 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн К.Аийн: ...Тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би одоохондоо өмгөөлөгч авсан боловч утас нь холбогдохгүй байна. Тийм болохоор өмгөөлөгчтэйгээ мэдүүлэг өгмөөр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Н.Аийн: ...Би яагаад 2018 оны 04, 05 дугаар сард ийм их хэмжээний дутагдал гараад байгааг ойлгохгүй байна. Учир нь би 4, 5 сард яг бүтэн ажиллаагүй. Ирэн очин байсан. Тийм болохоор зөвшөөрөхгүй байна. “Серж интернэшнл” ХХК-н захирал Баярцэцэг анх 1.600.000 төгрөгийн дутагдал гарахад энэ мөнгийг бага багаар цалингаасаа суутгуулчих гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эмнэлэгт хэвтэх гээд чөлөө авахаар Баярцэцэгтэй уулзсан чинь 7 хоногийн чөлөө өгнө, хэрвээ ирэхгүй бол би ямар ч хүнийг дийлдэг, дийлэх дийлэхдээ бяц гишгэдэг шүү гэж хэлээд өнгөрсөн. Тэгж занаснаараа намайг ийм хэрэгт унагаж байгаа юм шиг байна...гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар тал/,

- “Серж Интернэшнл” ХХК-д хандан бичсэн К.А, Н.А нарын өргөдөл /хх-ийн 7-8 дугаар тал/,

- Төлбөрийн акт /хх-ийн 9-10 дугаар тал/,

- Н.Аийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 5, 13-14, 15, 20-22 дугаар тал/,

- К.Аийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 6, 16-17, 18, 23-25 дугаар тал/,

- Шүүгдэгч К.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35, 36 дугаар тал/,

- Шүүгдэгч Н.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37, 38 дугаар тал/,

- “Серж Интернэшнл” ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирүүлсэн 2018.08.24-ний өдрийн 244, 245 дугаартай албан бичиг /хх-ийн 74, 75 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

    Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Н.А, К.А нар нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг “Серж Интернэшнл” ХХК-д ажиллаж байх хугацаандаа Н.А нь 8.983.295 төгрөг, К.А нь 1.979.558 төгрөгийг тус тус завшсан үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч Н.А, К.А нар нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг “Серж Интернэшнл” ХХК-д ажиллаж байх хугацаандаа Н.А нь 8.983.295 төгрөг, К.А нь 1.979.558 төгрөгийг тус тус завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, “Серж Интернэшнл” ХХК-ийн тооцоо нийлсэн акт, Хараат бус аудитын тайлан, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос Н.А, К.А нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Шүүгдэгч Н.А, К.А нар нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг “Серж Интернэшнл” ХХК-д ажиллаж байх хугацаандаа Н.А нь 8.983.295 төгрөг, К.А нь 1.979.558 төгрөгийг тус тус завшсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

           Иймд Прокуророос Н.А, К.А нарын гэм буруугийн санаатай   үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Н.А, К.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

           Шүүгдэгч Н.А, К.А нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 36, 38 дугаар тал/   

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

           Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд  нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

            Шүүгдэгч Н.А нь “Серж Интернэшнл” ХХК-д 8.983.295 төгрөгийн, К.А 1.979.558 төгрөгийг завшиж үрэгдүүлснээс К.Ахохирлоосоо төлж, 149.848 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба Н.А нь хохирлыг төлж барагдуулаагүй байна. /хх-н 122 дугаар тал/

            Иймд Н.Аээс 8.983.295 төгрөгийг, К.Аршагулиас 149.848 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч “Серж Интернэшнл” ХХК-д олгох нь үндэстэй байна.

            Шүүгдэгч Н.А, К.Анарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.  

            Шүүгдэгч Н.А, К.Анарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой  байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Н.А, К.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. К.А, Н.А нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар К.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Н.А, К.А нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.А, К.Анар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Н.А, К.А нарыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.А, К.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Аээс 8.983.295 /найман сая есөн зуун наян гурван мянга хоёр зуун ерэн таван/ төгрөгийг, К.Аээс 149.848 /нэг зуун дөчин есөн мянга найман зуун дөчин найман/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч “Серж Интернэшнл” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцоож /РД:ОК85010301/-д олгосугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Н.А, К.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.А, К.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛТАНЦЭЦЭГ