Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/746

 

2026          06            04                                                                          2026/ДШМ/746

 

Г.Б, Л.У, Э.Т,

Т.Д, М.А, А.Э,

Б.Д- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Б-, Л.У- тэдгээрийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Т.Урангэрэл,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-, Л.У- тэдгээрийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Б-, Л.У-, Э.Т-, Т.Д-, М.А-, А.Э-, Б.Д- нарт холбогдох 2309003040117 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.М- овгийн Г-ын Б- /РД: ХГ-/, 1985 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Г- эд Г- ажилтай, ам бүл 3, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

2.Б- овгийн Л-гийн У-, /РД: ХЛ-/, 1980 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Л- Л- улсын бүртгэгч ажилтай, ам бүл 1, .........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

3.Т- овгийн Э-ын Т- /РД: КЭ-/, 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Радио, электроникийн инженер мэргэжилтэй, Э- ерөнхий газрын Э- газарт сүлжээний инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт .........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

4.Б овгийг Т-ын Д-, /РД: НТ-/, 1995 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажил, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 2 хүүхдийн хамт .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

5.Ү- овгийн М-ийн А-, /РД: УМ-/, 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сүлжээний инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

6.Б- овгийн А-гийн Э-, /РД: МА-/, 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, .......тоотод оршин суух,

Урьд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

7.Т- овгийн Б-н Д-, /РД: ЗБ-/, 1992 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Б- ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, .......тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

1.Шүүгдэгч Г.Б- нь Сонгинохайрхан дүүрэг дэх Э- хэлтсийн 27 дугаар хорооны улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,

 Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.6 дэх хэсэг “албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Э- Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн 19.4.6 дэх хэсэг “Э- цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, түүний хадгалалт, хамгаалалт болон найдвартай байдлыг хангах, 19.4.10 дэх хэсэг “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх”, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3 дэх хэсэг “хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт бичиг болон эрхийн Э- хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрмийн 2.5 дахь хэсэг “Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн иргэний биечлэн гаргасан өргөдөл, ...хяналтын улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн иргэний үнэмлэх дахин олгоно” гэснийг тус тус зөрчиж,

М.А-ын “...Э- ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын инженер А.Т- ах гуйсан юм, ах эгч хоёр нь юм шиг байна, би ажил дээрээ байхгүй болохоор танаас иргэний үнэмлэх гаргуулах захиалгыг гуйж байгаа юм...” гэсэн хүсэлтийн дагуу, уг ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Э- хэтсийн албан өрөөндөө 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын иргэн Б.О-, Г.Г- нарын иргэний үнэмлэхийг мэдэгдэхгүйгээр дахин гаргах тухай бүртгэлийг Э- программд хууль бусаар оруулж, М.А-т давуу байдал бий болгосон,

2.Шүүгдэгч Л.У- нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Э- хэлтсийн улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,

 Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.6 дэх хэсэг “албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Э- Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн 19.4.6 дэх хэсэг “Э- цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, түүний хадгалалт, хамгаалалт болон найдвартай байдлыг хангах, 19.4.10 дэх хэсэг “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх”, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3 дэх хэсэг “хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт бичиг болон эрхийн Э- хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрмийн 2.5 дахь хэсэг “Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн иргэний биечлэн гаргасан өргөдөл, ...хяналтын улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн иргэний үнэмлэх дахин олгоно” гэснийг тус тус зөрчиж,

Х.Э-ын “...энэ хүний иргэний үнэмлэх дахин авах захиалгыг нь хийгээд өгөөч ...” гэсэн хүсэлтийн дагуу, уг ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Э- хэлтсийн албан өрөөндөө 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын иргэн П.А-гийн иргэний үнэмлэхийг мэдэгдэхгүйгээр дахин гаргах тухай бүртгэлийг Э- программд хууль бусаар оруулж, Х.Э-ад давуу байдал бий болгосон,

 3. Шүүгдэгч Э.Т- нь Нийслэл дэх Э- газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх Э- хэлтсийн Э- ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа,

 хахууль өгөгч Т.Д-ын “иргэн Б.О-, Г.Г-, П.А- нарын иргэний үнэмлэхийг хууль бусаар, тэдгээрт мэдэгдэхгүйгээр гаргуулан авах” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Т.Д-оос бусдаар дамжуулан өөрийн “ХААН” банкны 5А-1 дугаартай дансаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийн хахууль авсан авсан,

улмаар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст Э- ажилтан Х.Э-аар дамжуулан тус дүүргийн Э- хэлтсийн улсын бүртгэгчээр Л.У-т “...энэ хүний иргэний үнэмлэх дахин авах захиалгыг нь хийгээд өгөөч...” гэсэн хууль бус хүсэлтийг гаргуулж,

Л.У- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Э- хэлтсийн албан өрөөндөө 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын иргэн П.А-гийн иргэний үнэмлэхийг мэдэгдэхгүйгээр түүнээс биечлэн хүсэлт гаргаагүй байхад дахин иргэний үнэмлэх гаргах тухай бүртгэлийн мэдээллийг Э- программд хууль бусаар оруулж, иргэн П.А-гийн иргэний үнэмлэхийг гаргаж Э.Т-од олгох зэргээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт үйлдэхэд хатгагчаар,

мөн Сонгинохайрхан дүүрэг дэх Э- хэлтсийн Э- ажилтнаар М.А-аар дамжуулан “иргэн Б.О-, Г.Г- нарын иргэний үнэмлэх” хууль бусаар гаргуулах хүсэлтийг Сонгинохайрхан дүүрэг дэх Э- хэлтсийн 27 дугаар хорооны улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтан Г.Б-т гаргуулж,

Г.Б- нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын иргэн Б.О-, Г.Г- нарын иргэний үнэмлэхийг Б.О-, Г.Г- нарт мэдэгдэхгүйгээр дахин гаргах тухай хууль бус бүртгэлийн мэдээллийг иргэний бүртгэл мэдээллийн Э- программд хууль бусаар оруулж, улмаар дээрх иргэний үнэмлэхийг дахин гаргаж Э.Т-од олгож, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар тус тус хамтран оролцсон,

4.Шүүгдэгч Т.Д- нь “Монгол Улсын иргэн Б.О-, Г.Г-, П.А- нарын иргэний үнэмлэхийг хууль бусаар, тэдгээрт мэдэгдэхгүйгээр гаргуулан авч” өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Э- Ерөнхий газрын Э- газрын сүлжээний инженерээр ажиллаж байсан Э.Т-од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдаар дамжуулан түүний “ХААН” банкны 5А-1 дугаартай данс руу 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөг шилжүүлэн хахууль өгсөн, 

5.Шүүгдэгч М.А- нь Нийслэл дэх Э- газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх Э- хэлтсийн Э- ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа,

 Э- Ерөнхий газрын Э- газрын сүлжээний инженер Э.Т-ын “2 хүний иргэний цахим үнэмлэх захиалаад өгөөч ...наанаа байгаа хорооны байцаагчаар захиалуулчхаач” гэсэн хүсэлтийг гүйцэлдүүлж, Э.Т-оос ирүүлсэн “Б- О- ХГБ-, Г- Г- ЧЙГ-” гэх хүмүүсийн мэдээллийг хүлээн авч, улмаар Сонгинохайрхан дүүрэг дэх Э- Г- дугаар хорооны Г- буюу нийтийн албан тушаалтан Г.Б-тэй холбогдож “Э- Ерөнхий газраас сүлжээ хариуцсан Төрөө ах 2 хүний иргэний үнэмлэх захиалаад өгөөч гэсэн юм. Та захиалаад өгөөч...” гэсэн хууль бус хүсэлтийг тавьж, улмаар түүнд “ Б- О- ХГБ-, Г-, Г- ЧЙГ-” гэх иргэдийн мэдээллийг дамжуулан өгч, улмаар Г.Б- нь Сонгинохайрхан дүүрэг дэх Э- Г- дугаар хорооны Г- буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.6 дэх хэсэг “албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Э- Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн 19.4.6 дэх хэсэг “Э- цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, түүний хадгалалт, хамгаалалт болон найдвартай байдлыг хангах, 19.4.10 дэх хэсэг “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх”, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3 дэх хэсэг “хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт бичиг болон эрхийн Э- хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрмийн 2.5 дахь хэсэг “Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн иргэний биечлэн гаргасан өргөдөл, ...хяналтын улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн иргэний үнэмлэх дахин олгоно” гэснийг тус тус зөрчиж,

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Э- хэлтсийн албан өрөөндөө 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын иргэн Б.О-, Г.Г- нарын иргэний үнэмлэхийг мэдэгдэхгүйгээр дахин гаргах тухай бүртгэлийг Э- программд хууль бусаар оруулж, улмаар Б.О-, Г.Г- нарын иргэний үнэмлэхийг дахин гаргаж, Э.Т-од олгох зэргээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

6.Шүүгдэгч А.Э- нь хахууль өгөгч Б.Д-гийн “...Бор ахаа манай нэг танил байгаа юм захилга өгөх гэхээр удах гээд байна гэнэ. Улсын бүртгэл дээр хэвлэдэг үйлдвэр нь байна гэсэн та нэг хүний цахим иргэний үнэмлэхийг өөрийн танил хүндээ хэлээд гаргуулаад өгөөч...” гэсэн хууль бус хүсэлтийг гүйцэлдүүлж Б.Д-гээс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 150,000 төгрөг өөрийн ашигладаг “ХААН” банкны 5Г- дугаарын дансаар шилжүүлэн авч улмаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Э- Ерөнхий газрын Э- газрын сүлжээний инженер ажилтай Э.Т-од албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан “Чи найздаа нэг хүний иргэний үнэмлэх гаргуулаад өгөөч, захиалах гэхээр удах гээд байна” гэсэн хууль бус хүсэлтийг тавьж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөгийг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус Э.Т-ын “ХААН” банкны 5А-1 дугаартай харилцах дансанд шилжүүлэх зэргээр хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

7.Шүүгдэгч Б.Д- нь хахууль өгөгч шүүгдэгч Т.Д-ын “...Монгол Улсын иргэн Б.О-, Г.Г-, П.А- нарын иргэний үнэмлэхийг хууль бусаар, тэдгээрт мэдэгдэхгүйгээр хууль гаргуулан авах” зорилгоор хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон буюу Б.Д- нь А.Э-д “... Бор ахаа манай нэг танил байгаа юм захилга өгөх гэхээр удах гээд байна гэнэ. Улсын бүртгэл дээр хэвлэдэг үйлдвэр нь байна гэсэн та нэг хүний цахим иргэний үнэмлэхийг өөрийн танил хүндээ хэлээд гаргуулаад өгөөч” гэсэн хүсэлтийг тавьж улмаар Б.Д- нь өөрийн “ХААН” банкны 5Г-1 дугаартай дансаар дамжуулан Т.Д-оос 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 300,000 төгрөг тус тус шилжүүлэн авч, мөн өдрүүдэд Э.Э-ын ашиглаж байсан “ХААН” банкны 5Г- тоот дугаарын данс руу нийт 450,000 төгрөгийг тус тус шилжүүлэх зэргээр хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Л.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Э.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:  Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгч Э. Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.4 Дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж зүйлчилж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б-, Л.У- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Э-ын Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т-ын Д-, Б-н Д-, А-гийн Э- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г-ын Б-, Л-гийн У- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Т-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Т.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Д-, А.Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3000 нэгж буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г.Б-, Л.У- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-оос гэмт хэргийн улмаас олсон орлого 300,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэж, шүүгдэгч Э.Т-оос Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд 195,000 төгрөг байршуулсныг дурдаж, энэ хэрэгт шүүгдэгч Э.Э-ад холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг дурдаж (5xx94), хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Д-, Б.Д-, А.Э-, М.А-, Г.Б-, Л.У- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Т-од Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, шүүгдэгч Т.Д-, М.А- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Э.Т-, Т.Д-, М.А- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Б-, Л.У-, А.Э-, Б.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/703 дугаарй шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

4.3... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

5.4... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэснийг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг би өөрөө санаачлаагүй, мөн иргэн П.А- нь иргэний үнэмлэх дахин авах хүсэлтээ Э.Т-од уламжилж гаргаагүй гэдгийг мэдсээр байж бусадтай үгсэн тохиролцож ашиг олох, давуу байдал өөртөө болон бусдад бий болгох зорилгоор хийсэн санаатай үйлдэл үгүй юм. ...” гэжээ.

Шүүгдэгч  Л.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/703 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн

4.3... Шүүгдэгч Г-ын Б-, Л-гийн У- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

5.4... Шүүгдэгч Г.Б-, Л.У- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 / хоёр / жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6,000,000 /зургаан/ сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэсний өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Э- Г- дугаар хорооны Г- ажиллаж байхдаа мэдээлэл технологийн инженер М.А-ын Ерөнхий газрын инженер Э.Т- ахын ах эгч хоёр байгаа юмаа хүнд өвчтэй эмчилгээнд явах гэж байгаа юм иргэний үнэмлэхээ гээсэн өөрийн биеэр ирэх боломжгүй тул иргэний үнэмлэх дахин олгож өгөөч гэсний дагуу Б.О- болон Г.Г- нарын иргэний үнэмлэх дахин захиалах хүсэлтийг мэдээллийн санд нэмж өгсөн. Тухайн үед хамт ажилладаг хүндээ тус болж байна гэж бодон уг үйлдлийг хийсэн. Уг иргэний үнэмлэхийг иргэн Г.Г- өөрөө захиалаагүй гэдгийг мэдсэн даруйдаа өөрөө цагдаагийн байгууллагад анх мэдэгдсэн. Дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх санаа сэдэл надад байгаагүй, мөн иргэн Б.О-, Г, Г- нар нь иргэний үнэмлэх дахин авах хүсэлтээ Э.Т-од уламжилж гаргаагүй гэдгийг мэдсээр байж эдгээр хүмүүстэй үгсэн тохиролцож ашиг олох, давуу байдал өөртөө болон бусдад бий болгох зорилго агуулаагүй. Миний бие төрийн албанд 14 жил тасралтгүй ажилласан ба алдаа дутагдал гаргаж байгаагүй цаашид ч үргэлжлүүлэн ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй. Албан үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй хандсандаа харамсаж байна. Миний энэхүү гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Б-, Л.У- нарын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Г.Б-, Л.У- нарыг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 д заасан “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний Э- баримт бичгийг иргэний биечлэн гаргасан, 18 насанд хүрээгүй хүний баримт бичгийг эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдлийг үндэслэн дараах тохиолдолд дахин олгоно.” 24.1.1 “иргэн баримт бичгээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн...” Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоол Монгол улсын иргэний үнэмлэхийн дүрмийн хавсралтын 2.5. Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн иргэний биечлэн гаргасан өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний иргэний үнэмлэхийг эцэг (эх), асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, хяналтын улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн иргэний үнэмлэх дахин олгоно.” Гэснийг зөрчсөн гэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан. Авлигын эсрэг хуулийн 3.1.4-д давуу байдал гэдгийг “энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгохыг хэлнэ.” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд Нотолбол зохих байдлыг зааж өгсөн. 1.1 “ гэмт хэрэг гарсан байдал / гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн.” 1.3 “ гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр.”-г мөрдөн байцаалт шүүх хуралдааны явцад нотолно. гэж заасан. Энэ хэрэгт хэнд давуу байдал буюу эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон талаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Г.Б-, Л.У- нар нь нэр бүхий иргэдийн иргэний үнэмлэхийг Э.Э-, М.А-ын хүсэлтээр дахин гаргаж өгсөн үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бус харин эдийн болон эдийн бус ашиг сонирхол шунахайн санаа зорилго агуулаагүй байна. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол “Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж хуульчилсан байна. Г.Б-, Л.У- нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн зөрчлийн шинжийг агуулж байгаа зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4.3, 5.4 заалтуудыг хүчингүй болгож Г.Б-, Л.У- нарыг цагаатгах талаар гомдол гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс М.А-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй талаарх дүгнэлт гарсан хууль зүйн үндэслэлтэй учраас прокурор эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй. Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нарт оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй талаар тайлбарлаж байна. Дээрх хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн үндсэн шинж объектив, субъектив шинжтэй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг, нэг талаас үйлдэл хийсэн байх, нөгөө талаас субъектив байдлаар буюу санаатайгаар үйлдсэн байхыг шаарддаг. Шүүгдэгч Г.Б-, шүүгдэгч Т.У- нарын тухайд Иргэний бүртгэлийн хууль болон иргэний бүртгэлийн дүрэмд заасан “өөрийн биеэр хүсэлт гаргаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж хүсэлт гаргаагүй” байхад иргэдийн иргэний үнэмлэхийг гаргаж бусад этгээдэд олгосон үйлдэл нь объектив шинжийг хангасан. Ажлын хүн болох М.А-, Э- нар гуйсан гэдгийг мэдсэн буюу санаатай гэмт хэрэг үйлдсэн. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-, Л.У-, Э.Т-, Т.Д-, М.А-, А.Э-, Б.Д- нарт  холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Г.Б-, Л.У- тэдгээрийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.Д-, Б.Д-, А.Э- нар нь “Монгол Улсын иргэн Б.О-, Г.Г-, П.А- нарын иргэний үнэмлэхийг хууль бусаар, тэдгээрт мэдэгдэхгүйгээр гаргуулан авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Э- Ерөнхий газрын Э- газрын сүлжээний инженерээр ажиллаж байсан Э.Т-од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдаар дамжуулан түүний “ХААН” банкны 5А-1 дугаартай данс руу 2022 оны 09 дүгээр сарын 01, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хахууль өгсөн, 

Шүүгдэгч Э.Т- нь Сонгинохайрхан дүүрэг дэх Э- хэлтсийн Э- ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа, хахууль өгөгч Т.Д-ын хууль бус ашиг сонирхлыг гүйцэлдүүлсний шан харамж болгон “ХААН” банкны 5А-1 дугаартай дансаар 2022 оны 09 дүгээр сарын 01, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд шүүгдэгч Т.Д-оос Б.Д-, А.Э- нараар  дамжуулан хахууль авсан болох нь:   

Гэрч Б.Д-гийн: /шүүгдэгч/ “...нэг залуу над дээр ирээд “...манай төрсөн ах хөдөө байдаг ба иргэний үнэмлэхээ гээчихсэн тул шинээр авах шаардлагатай байна, иргэний үнэмлэх гаргаж өгөх арга чарга байна уу...” гэж надаас асуусан. Би “...асууж байгаад больё...” гэж хэлээд би тэр залууд өөрийн гар утасны 8Г- дугаарыг өгсөн юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр намайг Дүнжингаравын салбар дээр сууж байхад Г- дугаарын утаснаас над руу залгаад “...өнөөдөр иргэний үнэмлэхийн захиалга өгөөд өнөөдөртөө гаргаж амжих уу” гэхээр нь би “...хүнээс асууж өгье...” гэж хэлээд утсаа салгасан. Тэрний дагуу хамт 100 айл дээр зогсдог Б ах/Э-/ руу утсаар залгаад “...иргэний үнэмлэх гаргуулах...” талаар асуухад Б ах “...нэг иргэний үнэмлэхийг 150-200 мянган төгрөгөөр гаргадаг, өнөөдөртөө захиалга өгөөд маргааш л гаргаж өгөх боломжтой...” гэсэн. Үүний дараа би нөгөө залуугийн Г- дугаарын утас руу залгаад өнөөдөр захиалга өгөөд маргааш иргэний үнэмлэх гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн. Удалгүй миний гар утсанд Г- дугаарын утаснаас Б- О- ХГБ-, Г- Г- ЧЙГ- гэсэн хоёр хүний регистр мессежээр ирсэн. Тэр залуу над руу анх төрсөн ахынхаа гээсэн иргэний үнэмлэхийг сэргээлгэнэ гэсэн ба хоёр хүний иргэний үнэмлэх явуулахаар нь би ахынх нь эхнэр гэж бодоод тухайн хоёр регистрийн дугаарыг нь би Б ах руу явуулсан. Тэгээд тухайн өдрийн 15:15 цагт миний Хаан банкны 5Г-1 тоот данс руу Хаан банкны 5Г-2 тоот данснаас АТМ-аар дамжуулан 2 иргэний үнэмлэхийн төлбөр болох 500,000 төгрөг орлогоор орж ирсэн. Энэ мөнгөнөөс 300,000 төгрөгийг би Бор ах руу шилжүүлсэн юм. Тэгээд тухайн хүн нь маргааш өдөр нь Б ахтай утсаар ярьж байгаад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Э- Ерөнхий газрын бүртгэлийн цэгээс захиалсан 2 иргэний үнэмлэхээ авсан гэсэн... Тэрний дараа тухайн залуу хэсэг чимээгүй байж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр над руу 8Г- дугаарын утаснаас холбогдоод Пүрэвдорж А- ХНГ- нэртэй хүний иргэний үнэмлэх гаргуулах хэрэгтэй байна гээд тухайн өдрийн 16:28 цагт миний Хаан банкны 5Г-1 тоот данс руу Хаан банкны 5Г- тоот данснаас 300,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 150,000 төгрөгийг нь Б ах/Э-/руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 109-111/,

Гэрч Г.Г-ийн “... Миний бие 2022 оны 08 дугаар сарын сүүлээр өөрийн иргэний үнэмлэхээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Г-үзүүлж байгаад хоёр жоохон хүүхдийн төрсний ягаан дэвтэртэй нь хамт гээчихсэн юм. Иргэний үнэмлэхээ гээснээс хэд хоногийн дараа шинээр иргэний үнэмлэхээ захиалахаар Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэс дээр очиход Улсын бүртгэгч нь та саяхан захиалаад авчихсан байна гэхээр нь би захиалаагүй, одоо захиалах гэж ирж байна гэж хэлсэн. Тэгээд тухайн улсын байцаагчаар хаанахын, хэн гэдэг улсын байцаагч миний нэр дээр, миний зөвшөөрөлгүйгээр иргэний үнэмлэх захиалсан болохыг шүүлгэхэд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны улсын байцаагч Б- гэм эмэгтэй захиалсан байна гэж надад хэлсэн ба тэгээд би Б- гэх эмэгтэйн утасны дугаарыг аваад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороон дээр очсон. Тэнд нь Б- гэгчтэй уулзахад манай ажлын нэг залуу надаас гуйж байгаад гаргуулсан юм гэж хэлээд 100 айл дээрх Э- ерөнхий газарт ажилладаг Төрөө гэх залуугийн утасны дугаар надад өгөөд би ажил дээр нь очиж Төрөөтэй уулзсан. Намайг Э- ерөнхий газарт очоод Төрөө гэгчтэй уулзахад “...яанаа эгчээ, би ёстой мэдээгүй шүү дээ. Надаас гуйсан Б ахын ойрынх хүнийх нь иргэний үнэмлэх юм байна гэж итгээд захиалж өгсөн юм. Одоо тэнд машинд сууж байна...” гэж хэлээд намайг Б- гэгчтэй уулзуулсан. Б-той уулзахад “...би ёстой юу ч мэдэхгүй байна, миний танил Доогий гэгч нь намайг гуйсан. Би үнэнээ л хэлье, 50,000 төгрөг л авсан...” гэж хэлээд нэг утас руу залгаад Д- гэгчтэй чанга яригч дээр нь тавьж байгаад Б- нь утсаар ярьсан. Б- утсаар ярихдаа “...чи намайг юунд хутгаа хаячхав аа, тэр хүнээ олж өг” гэсэн чинь Д- нь “...би тэр хүнийг ямар байсан олноо” гээд ярьж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 127-128/,

Гэрч Б.О-гийн: “...Д- гэх хүн танихгүй, яагаад миний нэр дээр иргэний үнэмлэх гаргуулах болсон талаар мэдэхгүй байна. ... Би Дорноговь аймагт 2023 оны 4 дүгээр сард хулгайн гэмт хэрэг үйлдсэн, тус хэргийн Дорноговь аймгийн мөрдөгч, дэслэгч Б- шалгасан. Гэхдээ тэрнээс өмнө уг хэргийг Дорноговь аймгийн эрүүгийн мөрдөгч гэх хүн шалгаж байгаад Б-д шилжүүлсэн, тэр эрүүгийн хэргийн мөрдөгчийн нэр, цолыг нь мэдэхгүй байна. Д- гэх хүн надад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагүй...би анх удаа л 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймагт очоод хулгайн гэмт хэрэгт холбогдож, 04 сарын 04-ний өдөр мөрдөнд хоригдсон. Би Замын үүд суманд очиж байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 170-171/,

Гэрч П.А-гийн: “...2016 онд Эрүүгийн хуулийн 147.2 дэх зүйл ангиар 7 жилийн хорих ял аваад 2020 оны 2 дугаар сард суллагдаж байсан... дээрх хүмүүсийг танихгүй... Хандаж байгаагүй. Би иргэний үнэмлэхээ 2022 оны 4 дүгээр сард иргэний үнэмлэхээ хаясан юм. Тэгээд 2023 оны 7 дугаар сард энэ хорих ангид орж ирээд ангийн нийгмийн ажилтнаар дамжуулж иргэний үнэмлэхээ дахин захиалж авсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 175/,

 “...фейсбүүк олон нийтийн сүлжээнд “М.А-” гэх нэртэй “10Б-7” хэрэглэгчийн дугаартай хэрэглэгчтэй холбогдсон чатны зураг 2 хуудас нийт 2 хуудас цаасан материалыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 45 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 60-62/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл “...гэрч М.А-аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн ... “Т- Э-” гэх нэртэй “Б-.eБ-r” гэх цахим холбоостой хаягийн хэрэглэгчтэй харилцсан мессежний зураг 6 хуудас “Б- Б-” гэх нэртэй “1000Б-” гэх цахим холбоостой хаягийн хэрэглэгчтэй харилцсан мессежний зураг 7 хуудас нийт 13 хуудас материалыг 2023 оны 001 дүгээр сарын0 2-ны өдөр ....хүлээн авч тэмдэглэл үйлдэв. гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх-ийн 73-86/,

Гэрч М.А-ын “...2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Э- Ерөнхий газрын Мэдээлэл технологийн газарт ажилладаг Т- ах над руу 9Б- дугаараас залгаад “...2 хүний иргэний цахим үнэмлэх захиалаад өгөөч...” гэхээр нь би “...гадуур хороодоор явж байна” гэсэн чинь “...тэгүүл наанаа байгаа хорооны байцаагчаар захиалуулчхаач...” гэхээр нь би “...за...” гэсэн юм. Тэгээд тухайн өдрийн 14:55 цагт Б- О- ХГБ-, Г- Г- ЧЙГ- гэх хүмүүсийн мэдээллийг над руу фейсбүүк олон нийтийн сүлжээнд байрлах Т- Э- гэх нэртэй цахим холбоотой хаягаас ирүүлсэн юм. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны улсын бүртгэгч Б- рүү утсаар залгаад “...Э- ерөнхий газраас сүлжээ хариуцсан Төрөө ах 2 хүний иргэний үнэмлэх захиалаад өгөөч...” гэсэн юм... Улсын бүртгэгч Б-ийн фейсбүүк олон нийтийн сүлжээний Б- Б- гэх нэртэй 1000Б- гэх цахим холбоостой хаяг руу нь Б- О- ХГБ-, Г- Г- ЧЙГ- гэх хүмүүсийн мэдээллийг явуулсан юм. Улсын бүртгэгч Б- холбогдох мэдээллүүдийг нь явуулсны дараа би Т- ахын фейсбүүк олон нийтийн сүлжээнд байрлах Т- Э- гэх нэртэй хаягт иргэний үнэмлэх захиалгын төлбөр болох 66,600 төгрөгийг миний Хаан банкны 5Б-7 тоот данс руу Т- ах шилжүүлсэн ба тухайн мөнгийг нь би улсын бүртгэгч Б-т шилжүүлж иргэний үнэмлэх захиалгын төлбөр тооцоог хийж дуусгасан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 137-138/,

Гэрч Л.У-ийн /шүүгдэгч/ “...Өнгөрсөн жилийн Намар буюу 9 сард, намайг Баянгол дүүргийн Г- иргэний Э- байцаагчаар ажиллаж байхад хамт ажилладаг Э- хэлтсийн инженер Э- нь надад “...А- гэх хүний иргэний үнэмлэх дахин авах хүсэлт болон төлбөр тушаасан баримтыг хамтад нь гартаа бариад энэ хүний иргэний үнэмлэх дахин авах захиалгыг нь хийгээд өгөөч...” гэсэн юм. Тухайн материалыг нь харахад А- гэх хүний иргэний үнэмлэх дахин авах хүсэлтийг бөглөчихсөн мөн төлбөр тушаасан баримт нь бас байсан ба тухай үед олон хүнтэй байсан мөн хамт ажилладаг Э-ын таньдаг хүнийх нь хүсэлт юм байна гэж бодоод Э-ад итгээд тухайн хүний иргэний үнэмлэх дахин авах захиалгыг системд оруулсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 141-142/,

Гэрч А.Э-ын /шүүгдэгч/ “...Би тухайн үед цалин болон хашаа, байшин худалдан авсан зээлтэй байсан юм, тэрийгээ төлж чадаагүй байсан учраас өөрийн дансаа ашиглах боломжгүй байсан. Тэгээд Б-гийн дансыг ашиглаж байсан юм. Тухайн үед дансгүй бол ажиллах боломжгүй байсан юм, бэлэн мөнгө авч явдаг хүнгүй болсон байна лээ. Б- /8Б-/ нь одоо Дорнод аймгийн төвд амьдардаг. Би 2022 оны 09 дүгээр сарын 01, 07-ны өдөр Б-гийн дансыг ашиглаж байсан. Д- нь иргэний үнэмлэх аваад өгөөч гээд мөнгө шилжүүлсэн, хэн, хэн гэх хүний нэр дээр иргэний үнэмлэх авах гэж байсан талаар санахгүй байна. Уг мөнгийг юунд зарцуулсан талаараа санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн  131-133/,  

Гэрч А.М-ийн: “... Иргэн иргэний үнэмлэх дахин гаргуулах өргөдөл биечлэн өгөөгүй байхад иргэний үнэмлэхийг дахин гарган өгч болохгүй. Иргэн иргэний үнэмлэх дахин захиалахад иргэний хурууны хээг уншуулдаг...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 130/,   

Улсын бүртгэгчийн ажлын байрны тодорхойлолт /3хх 3/,

Мэдээллийн Э.Т-ын “хөдөлмөрийн гэрээ” хуулбар /2хх 224-227/,

 А.Э-ын ашигладаг О.Б-гийн ХААН банкны 5Г- тоот дансны хуулга, Б.Д-гийн ХААН банкны 5Г-1 тоот дансны хуулга, Б.Д-гийн ХААН банкны 5Г-1 тоот дансны хуулга, А.Э-, М.А-ын ХААН банкны 5Б-7 тоот дансны хуулга зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч Т.Д-, Б.Д-, А.Э-, М.А-, Г.Б-, Л.У- нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг түүнд агуулагдсан мэдээллийн талаар маргаагүй, яллагдагчаар “...нэмж хэлэх зүйлгүй...буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн агуулгаар мэдүүлсэн тул тэдний гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах боломжгүй байна./3хх-ийн 168, 180, 192, 204, 215/

Шүүгдэгч Т.Д-, Б.Д-, А.Э-, М.А-, Г.Б-, Л.У- нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг түүнд агуулагдсан мэдээллийн талаар маргаагүй, яллагдагчаар “...нэмж хэлэх зүйлгүй...буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн агуулгаар мэдүүлсэн тул тэдний гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах боломжгүй байна./3хх-ийн 168, 180, 192, 204, 215/

Тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн,эсхүл хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийн шаардсан, авсан бол...” гэж “хахууль авах” гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Т-ын өөрийн хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарахгүй “иргэний үнэмлэх дахин гаргах” үйл ажиллагааг өөрийн ажилладаг салбарынхаа хэмжээний танил талын хэлхээ холбоогоо ашиглан бусад албан тушаалтнуудаар хийж гүйцэтгүүлж өгснийхөө хариуд буюу хийх ёсгүй үйлдэл хийснийхээ төлбөр, шан харамж болгон бусдаас 300,000 төгрөг авсан үйлдлийг “хахууль авах” гэмт хэргийн “...гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд...хахууль авсан...” шинжийг хангана гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Т.Д-ын бусдын иргэний үнэмлэхийг хууль бусаар гаргуулан авах ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор энэ хүсэлтээ шүүгдэгч Б.Д-тэй хэлэлцэж тохирон үүнийгээ гүйцэлдүүлэхэд зориулж 800,000 төгрөг өгсөн, улмаар шүүгдэгч Б.Д- нь шүүгдэгч  А.Э-д дээрх зорилго, ашиг сонирхлыг хангах үүднээс 450,000 төгрөг өгч, энэ мөнгө нь цааш Э- байгууллагын ажилтан Э.Т-од 300,000 төгрөгөөр шилжигдсэн үйл баримт нь “хахууль өгөх” гэмт хэргийн “...өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн...” шинжийг хангана гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Д-, А.Э-, Б.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хахууль өгөх...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийн 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Д-, Б.Д-, А.Э- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийн 2 жилийн хугацаагаар тус тус хасаж, шүүгдэгч Т.Д-т 6000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Д-, Б.Э- нарт 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг... торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс...хугацааг тоолно...” гэж заажээ. Гэтэл шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Т-, Т.Д-, Б.Д-, А.Э- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан ялын хугацааг тоолж эхлэх үеийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс гэж дээрх зохицуулалтын агуулгаас өөрөөр тогтоосон алдааг анхан шатны шүүх гаргасныг зөвтгөх нь зүйтэй.

Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч М.А-, Э. Т- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус цагаатгаж, шүүгдэгч Г.Б-, Л.У- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг цагаатгаж, мөн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...”, 1.2-т заасан “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...”, 1.3-т заасан “..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” үндэслэлд тус тус хамаарч байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх үндэслэл, үйл баримт тогтоогдсон гэж дүгнэлээ.  

Анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд, хэргийн үйл баримттай холбоотой яллах үндэслэл болгож нотлох баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа шийдвэртээ тодорхой заагаагүй, ямар нотлох баримтаар үгүйсгэсэн нь тодорхойгүй, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, ялгаа заагтайгаар нарийвчлан дүгнэлт хийлгүйгээр Э.Т-, М.А- Г.Б-, Л.У- нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.  

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж буй нотлох баримтын агуулга”, мөн зүйлийн 1.2-т заасан “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасныг тус тус зөрчсөн нь гэж үзэх үндэслэл болсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.6-т заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд тооцно гэсэн зохицуулалтад хамаарч байна.

Тухайлбал, шүүгдэгч М.А-, Э.Т- нарын урьдчилан тохиролцсон гэмт сэдэлт, зорилго бүхий үйлдэл, оролцоогүйгээр Г.Б-, Л.У- нар нарт холбогдох гэмт хэргийн шинж, шалтгаан, бусад бодит байдал хэрхэн тогтоогдсон эсэхийг зөв тодорхойлж, дүгнэлт хийх, улмаар хуулийг зөв хэрэглэх үндэслэлгүй байх бөгөөд таамаглан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Уг шүүгдэгч нарт иргэн Б.О-, Г.Г-, П.А- нарын иргэний үнэмлэхийг дахин гаргуулж авах бусдын хууль бус хүсэл зоригийг гүйцэлдүүлэх сэдэлт, зорилго, ашиг сонирхол үүссэн байсан, улмаар хууль бусаар гаргуулж авахад чиглэгдсэн үйлдэл болон хэрэгжүүлсэн арга, шалтгаан нөхцөл зэрэгт хамаарах үндэслэл, үйл баримтуудыг үгүйсгэх эсхүл баталж дүгнэхгүйгээр шүүгдэгч Г.Б-, Л.У- нарт холбогдох гэмт хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм. 

Тийм учраас, М.А-, Э.Т-, Г.Б-, Л.У- нарын гэмт хэрэгт хамтран оролцсон төрөл, хэлбэр, үйлдэл, оролцоо зэргийг нарийвчлан тодорхойлж, дүгнэх зайлшгүй шаардлагатай. Эдгээр шүүгдэгч нарт холбогдох үйлдлүүд нь нийлмэл болон төсөөтэй гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж эсхүл үгүйсгэж байгаа талаар хамаарах бүхий л нотлох баримтад тулгуурлан, хууль тайлбарлах арга зүйн хүрээнд ялган зааглаж, оновчтой дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байгааг зөвтгөх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйл 1 дэх хэсэгт “Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн “Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон бол...” гэж үндсэн шинжийг тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч Г.Б-, Л.У- нарын бусдын иргэний үнэмлэх гаргаж өгсөн үйлдэл хэнд ямар давуу байдал бий болгосон, энэхүү үйлдэл дэх шүүгдэгч М.А-, Э.Т- нарын оролцооны шинж чанар, тэдний санаа зорилгоос хамаарч тухайн үйлдлийг адил төстэй бусад гэмт хэргийн шинжид хамаарах эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийснээр, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Нийтийн албанд ажилладаг албан тушаалтны албаны бүрэн эрх, чиг үүрэг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны батлан гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний акт, бусад шийдвэрээр тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагдана. Үүнийгээ санаатайгаар, бусдад болон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор зөрчвөл Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцно.

Гэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд хамаарна гэж дүгнэх нь учир дутагдалтай бөгөөд хууль хэрэглээний алдаа болно. Тухайлбал, тухайн албан тушаалтны албан тушаалын онцлог чиг үүргийн ялгамжтай байдал, хууль бус үйлдлийн халдлагыг зүйл болж байгаа харилцаа, гэмт хэрэгт тооцогдох үйлдлийн шинжээс шалтгаалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйл 1 дэх хэсэгт “Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэрэгт хамаарч болохоор хуульчилсан байна.   

Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан шинж чанар, эрхэлж буй албан тушаалын онцлог, үйлдлийн шинж, хууль бус үйлдэлд өртсөн харилцаа зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсний эцэст Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрх гэмт хэргүүдийн алинаар нь зүйлчлэхээс хамаарч гэмт хэргийн ангилал, ялын төрөл, хэмжээ өөрчлөгдөж, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх хууль зүйн үр дагавар үүсэж болох тул ялгагдах шинжийг зөв тодорхойлох шаардлагатай юм. Энэ нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байдал, үүний улмаас зөрчигдсөн харилцаа, халдлагын зүйл, гэмт этгээдийн сэдэлт, санаа зорилго, үйлдлээ хэрэгжүүлсэн арга зэрэгт зохих хууль зүйн дүгнэлт хийснээр хангагдана.

Эрүүгийн хуулийн 23.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хамгаалбал зохих объект нь иргэний хувийн бичиг баримтаа хаясан, үрэгдүүлсэн үүнээс улбаатай дахин авах харилцаа бус, харин Монгол Э- мэдээллийн нэгдсэн сан бөгөөд төрийн өмчид тооцогддог бүртгэлийн эх үүсвэр баримт бичгийн архив, цахим мэдээлэл бүхий Э- үйл ажиллагааны нэгдмэл, үнэн зөв, хууль ёсны байдал юм.

Хэрэгт авагдсан баримтуудаар бодит байдал дээр иргэн Б.О-, Г.Г-, П.А- нар нь өөрийн иргэний үнэмлэхээ хаясан үйл баримт байгаа боловч энэ нь нийтийн албан тушаалтан буюу улсын бүртгэгч нарын хуулиар тогтоосон бүртгэлийн журам, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, эзэмшигч иргэний хүсэлтгүйгээр, өөрийг нь байлцуулахгүйгээр иргэний цахим мэдээллийн санд дур мэдэн халдаж өөрчлөлт оруулах, хаясан, үрэгдүүлсэн мэтээр шинээр мэдээлэл шивсэн, улмаар албан ёсны иргэний үнэмлэхийг нь хамааралгүй бусад хүмүүст гаргаж өгсөн үйлдэл болон энэ үйлдлийг хийхэд нөлөөлсөн шүүгдэгч Э.Т-, М.А- нарын үйлдлийн зөвтгөх үндэслэл болох эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх шаардлагатай байна.

Нэр бүхий иргэдийн зүгээс шүүгдэгч Э.Т-, Т.Д-, Б.Д-, А.Э-, М.А-, Г.Б-, Л.У- нарт албан ба албан бус байдлаар иргэний үнэмлэх гаргуулах хүсэлт гаргаж байгаагүй болох нь Б.О-, Г.Г-, П.А- нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, шүүгдэгч Э.Т-, М.А-, Г.Б-, Л.У- нарын үйлдэл нь дээр тодорхойлсон хоёр гэмт хэргийн үндсэн шинжийг хэрхэн хангах, тухайн тохиолдолд нийлмэл гэмт хэрэг гэж үзэх эсхүл илүү нарийвчилсан шинж, зохицуулалтаар шийдвэрлэх эсэхийг хууль тайлбарлан хэрэглэх арга зүйн хүрээнд заавал дүгнэх нь зүйтэй.  

Мөн, тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх шүүгдэгч нарын албан тушаалын буюу чиг үүргийн ялгамжтай байдал, гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилго, үйлдлээ хэрэгжүүлсэн арга, зөрчигдсөн харилцаа, халдлагын зүйл зэрэгт зохих хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр орхигдуулах ёсгүй бөгөөд гэмт хэргийн шинж болон зөрчлийн шинжүүдийг ялгаа заагтай дүгнэх шаардлага бодитой үүссэн болох нь зарим шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдний өмгөөлөгч нарын гомдол зэргийн агуулгаас тодорхой илэрхийлэгдсэн байх тул энэ нь хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд тогтоож, дүгнэвэл зохих асуудал байгааг анхаарах шаардлагатай.

Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоолыг тогтоох хэсгийн 1, 2, 3, 4.3, 5.4 заалтуудыг тус тус хүчингүй болгож, 6 дахь заалтыг: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-, Т.Д-, Б.Д-, А.Э- нар нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж, 7 дах заалтыг: Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Т-, Т.Д-, Б.Д-, А.Э- нарын нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэж, 8 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-оос гэмт хэргийн улмаас олсон орлого 300,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэж, шүүгдэгч Э.Т-оос Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд байршуулсан 195,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж, 9 дэх заалтыг: “...шүүгдэгч Т.Д-, Б.Д-, А.Э-, М.А-, Г.Б-, Л.У- нар нь...” гэснийг “...шүүгдэгч Т.Д-, Б.Д-, А.Э- нар нь ...” гэж, 10 дах заалтыг: “Шүүгдэгч Т.Д-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Э.Т-од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, шүүгдэгч М.А-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Г.Б-, Л.У-, А.Э-, Б.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөн шүүгдэгч Г.Б-, Л.У- тэдгээрийн өмгөөлөгч З.Б- нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах...” агуулгатай давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч Э.Т-, М.А- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон тул шүүгдэгч Э.Т-од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх, шүүгдэгч Т.Д-, М.А- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/703 шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн хэсгийн:

1, 2, 3, 4.3, 5.4 заалтуудыг тус тус хүчингүй болгож,

6 дахь заалтыг: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-, Т.Д-, Б.Д-, А.Э- нар нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж,  

7 дах заалтыг: Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Т-, Т.Д-, Б.Д-, А.Э- нарын нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэж,

8 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-оос гэмт хэргийн улмаас олсон орлого 300,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэж, шүүгдэгч Э.Т-оос Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд байршуулсан 195,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж,  

9 дэх заалтыг: “...шүүгдэгч Т.Д-, Б.Д-, А.Э-, М.А-, Г.Б-, Л.У- нар нь...” гэснийг “...шүүгдэгч Т.Д-, Б.Д-, А.Э- нар нь ...” гэж,   

10 дах заалтыг: “Шүүгдэгч Т.Д-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Э.Т-од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, шүүгдэгч М.А-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Г.Б-, Л.У-, А.Э-, Б.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.  

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах...” агуулгатай гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 Г.Г-

 

ШҮҮГЧ                                                  Л.ОДОНЧИМЭГ

 

 ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА