Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/20

 

Б.Б*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх алдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх алдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Урангоо,

Шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх алдаанаас гаргасан 2025/ШЦТ/302 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.Б******* д холбогдох эрүүгийн 2531002620236 дугаартай, *************** индекстэй, 2 хавтас хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Б******* овогт Б******* Б*******, Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Б******* аймгийн *** суманд төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, хүнсний ногоо тариалах хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт С***** аймгийн ******* сумын ******* * дүгээр баг задгай тоотод оршин суух хаягтай, урьд

-19** онд Эрүүгийн хуулийн ****-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж байсан;

-Б******* аймгийн шүүхээр 19** оны 1* дугаар сарын **-ны өдрийн Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял;

-Б******* аймгийн шүүхийн 19** оны ** дугаар сарын**-ны өдрийн 138 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 05 жил 05 сар 05 хоногийн хорих ял,

-Б******* аймаг дахь сум дундын шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн №118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял;

-******* дүүргийн шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн №184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө аахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 жил 04 сарын хугацаагаар хорих ял,

-С******** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн 2018/ШЦГ/263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, 6 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай /РД: *******/

Шүүгдэгч Б.Б******* нь 20** оны ** дугаар сараас** дүгээр сарыг хүртэлх хугацаанд С******* аймгийн ******* сумын ******* * дүгээр багт байрлах “******* ” ХХК-ийн тариалангийн талбайд байрлах 800 метр усалгааны системийн цахилгааны кабель утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан;

Сэлэнгэ аймгийн ******* сумын Бэлчир 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” ХХК-ны хашаанд байрлах ажилчдын байрны манаачаар ажиллаж байхдаа 2023 оны 07 дугаар сараас 2025 оны 06 дугаар сарын хооронд тус байрнаас үргэлжилсэн үйлдлээр гагнуурын аппарат 400А-450A 3 ширхэг, авто ачигч ковшийн аккумлятор 7 ширхэг, барилгын хар хавтан 100 ширхэг, аккумлятор 80А-тай 1 ширхэг, 380ВТ мотор 2 ширхэг, 220ВТ мотор 1 ширхэг, Кеn цохилттой дрилл 1 ширхэг, тосол 1 ширхэг, битүү чанагч 1 ширхэг, нарны зайгаар асдаг гадна гэрэл 2 ширхэг, Epson L3119 принтер 1 ширхэг, гурил зуурагч 1 ширхэг, гурил хэрчигч 1 ширхэг, усны цэнхэр сав 4 ширхэг, 8 дамжуургын хаймар 4 ширхэг, нийт 13,116,110 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг завшиж, “ ” ХХК-д мөн хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.Б******* ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Б******* ургийн овогт Б******* Б******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон,

Шүүгдэгч Б.Б******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 800 цагаар тогтоон эдлүүлэн,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******ы хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан 14,948,800 төгрөгийг гаргуулан “******* ” ХХК-нд олгож, хөрөнгө завшсаны улмаас учруулсан 13,116,100 төгрөгийн хохирол учирснаас барилгын хар панерны үнэ 2,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн, 2 ширхэг гагнуурын аппарат, авто ачигчийн аккумлятор 6 ширхэгийг тус тус биет байдлаар хохирогч байгууллагад буцаан олгож, үлдэгдэл 1,272,930 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгон,

Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар аагдан ирсэн цахилгааны кабелийн 4 өнгийн нийт 35 метр урттай утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэн, ...шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатарын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлээр:

...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасан ба нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 720 цаг байхаар тогтоосон.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээ болох 720 цагаас хэтрүүлэн нийт эдлэх ялыг тогтоож, Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэжээ.

Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсний улмаас шүүгдэгчид хуульд заасан ялын дээд хэмжээнээс хэтрүүлэн ял оногдуулсан нь шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зарчмыг алдагдуулж байгаагийн зэрэгцээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор шүүх алдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт болон 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ ялын дээд хэмжээг тухайн ялын энэ хуулиар тогтоосон хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэж заасан ба нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд 720 цаг байхаар тогтоосон. Гэтэл анхан шатны шүүхээс Б.Б******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж ялыг нэмж нэгтгэхдээ 800 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дээд шатны шүүхээс эсэргүүцэл бичсэнийг дэмжиж оролцож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.Б******* д холбогдох эрүүгийн 2531002620236 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

3.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангиудад заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Б******* нь ****оны ** дугаар сараас ** дүгээр сарыг хүртэлх хугацаанд С***** аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багт байрлах “******* ” ХХК-ийн тариалангийн талбайд байрлах 800 метр усалгааны системийн цахилгааны кабель утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан;

С**** аймгийн ******* сумын Бэлчир ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” ХХК-ны хашаанд байрлах ажилчдын байрны манаачаар ажиллаж байхдаа 2023 оны 07 дугаар сараас 2025 оны 06 дугаар сарын хооронд тус байрнаас үргэлжилсэн үйлдлээр гагнуурын аппарат 400А-450A 3 ширхэг, авто ачигч ковшийн аккумлятор 7 ширхэг, барилгын хар хавтан 100 ширхэг, аккумлятор 80А-тай 1 ширхэг, 380ВТ мотор 2 ширхэг, 220ВТ мотор 1 ширхэг, Кеn цохилттой дрилл 1 ширхэг, тосол 1 ширхэг, битүү чанагч 1 ширхэг, нарны зайгаар асдаг гадна гэрэл 2 ширхэг, Epson L3119 принтер 1 ширхэг, гурил зуурагч 1 ширхэг, гурил хэрчигч 1 ширхэг, усны цэнхэр сав 4 ширхэг, 8 дамжуургын хаймар 4 ширхэг, нийт 13,116,110 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг завшиж, “ ” ХХК-д мөн хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******* ы: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч У.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Манай “******* ” ХХК-ны хаврын ажил 2025 оны 03 дугаар сарын 15-аас эхэлсэн. Тэгээд 2025 оны 05 дугаар сүүлээр тариан талбайд байрлах усалгааны систем ажиллуулах гэтэл цахилгааны кабелийг нь нэг захаас нөгөө зах хүртэл 800метр цахилгааны кабелийг нь тастаад аваад явчихсан байсан. ...дахин кабелийн утас худалдан авч манай компани ажлын хөлс, худалдан авах зардал нийлээд 16,000,000 төгрөгийн хохирол учирсан тул Цагдаагийн байгууллагад хандсан гэх. Мөн манай газар тариалангийн “******* ” ХХК-ийн усалгааны системийн кабель утас хулгайд алдагдаж нийт 14,948,000 төгрөгийн хохирол учруулсан төлбөр төлөгдөөгүй байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй, компанид учирсан 14,948,000 төгрөгийг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 23-р тал/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай “******* ” ХХК-ний зүгээс 2025 оны 05 дугаар сарын дундуур ******* суманд байрлах манай компанийн эзэмшлийн тариан талбай дээрээс алдагдсан зэс голтой 800 метрийн урттай цахилгааны утасны төлбөр болох 14,948,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч Л.Ганын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр анд байрлах засварын “ ” ХХК-ний кемп дээр ирж ...ажилчдын байрыг шалгаж эд зүйлсээ бүртгэхэд барилгын хар хавтан 100 орчим ширхэг, ковш авто ачигчийн 120 АП аккумлятор 7 ширхэг, субару легасу маркийн машины аккумлятор 1 ширхэг, гагнуурын аппарат 3 ширхэг хулгайд алдагдсан байна. Гагнуурын аппарат, аккумлятор зэрэг нь урд нь ашиглаж байсан, хуучин гагнуурын аппарат 400-450 вт чадалтай, авто ачигч ковшийн аккумлятор 120ап чадалтай хуучин хэрэглэж байсан зүйлс, барилгын хар панер нь шинэ огт ашиглаагүй байсан. Миний бодлоор цоожтой хаалгыг онгойлгож авсан, мөн өөрт нь хүлээлгэж өгсөн аккумлятор зэрэг алга болсон болохоор манаач Б.Б******* ыг хардаж байна гэх. Мөн “...Манай засварын “ ” ХХК-ний кемпийн харуул манааны ахлахаар ажиллаж байсан Б.Б******* нь компанийн эд зүйлсийг дур мэдэн ашиглаж нийт 11,846,110 төгрөгийн хохирол учруулсан байсныг Цагдаагийн байгууллага илрүүлж, эд зүйлсийг буцаан хүлээлгэн өгсөн. Манай кемпийн гүйцэтгэх захирал 2,000,000 төгрөг бэлнээр төлж барилгын хар панерны хохирол төлөгдсөн. Гагнуурын аппарат 3 ширхэг алга болсны 2 ширхгийг нь хүлээн авсан, авто ачигчийн 7 ширхэг аккумлятор алга болсноос 6 ширхгийг нь хүлээн авсан. Мөн дээрх эд зүйлсээс гадна бусад эд зүйлийг олж тогтоон компанид хүлээлгэн өгсөн одоо 1 ширхэг гагнуурын аппарат, 1 ширхэг аккумляторын төлбөр 1,272,930 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Компанид учирсан 1,272,930 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р тал/

-Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед манай хүргэн Б.Б******* аас “зэс авах гэсэн мөнгөгүй болчихлоо” гээд Б.Б******* ы дугаартай Хаан банкны данс руу Бүрнээ гэсэн утгатай 100,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/

-Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Б******* ы надад тушаасан зэс утас, моторын зэс нийлээд 10кг орчим байсан санагдаад байна. Надад Б.Б******* ы тушаасан зэс байхгүй, би 7 хоногт ачаагаа дүүргээд Дархан-Уул аймагт хүргэж тушаадаг. Б.Б******* ы надад өгч байсан зэс утас цахилгааны кабель шиг байсан. Богино богино тастаад шатаачихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/

-Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 05 дугаар сард эхнэр бид хоёр ногоо тарих гээд Б.Б******* ахаас мөнгөө нэхэхэд ахынх нь цалин ороогүй мөнгөнийхөө оронд ахаасаа 380вт гаргадаг гагнуурын аппарат 1 ширхэг, 2 ширхэг 100, 80 аккумлятор ав гээд надад авчирч өгсөн. Тэгээд би Б.Б******* ахаас мөнгө авч чадахгүй байсан болохоор авчирч өгсөн юмыг нь авчихсан. Тухайн үед би Б.Б******* ахаас энэ юм чинь сүүлд нь цагдаа, шүүх болох юм биш биз гэхэд би өөрөө мэдэж байна. Миний мэдлийн юм гэхээр нь тоохгүй авчихсан юм. Дээрхи эд зүйлсийг буцааж компанид нь хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р тал/

-Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр анд байрлах ангийн кемп дээр ирж Б.Б******* ахад нэг хонь, нэг ямаа Ц ачиж авчирч өгсөн. ...мал ачаад очиход 4 ширхэг цэнхэр сав, хоёр ширхэг нараар ажилладаг гэрэл, нэг өнгөт принтер, 20 орчим метр хар хавтгай хаймар хөдөөгийн хүнд хэрэгтэй гээд бэлдээд тавьчихсан байсан. Тэгээд би “та энэ компанийн юм надад зарах гээд байгаа юм уу” гэхэд Б.Б******* ах “би өөрөө мэдэж байна надад хоёр сарын цалин өгөөгүй, би энэ хятадуудыг ирэхээр хэлчихнэ миний мэдлийн юм” гээд байхаар уг нь “малаа мөнгөөр өгчихмөөр байна” гэхэд “надад мөнгө байхгүй, хэрэгт орно гэж айх юм байхгүй” гээд байхаар нь өөрийн **-** СБА улсын дугаартай машинд ачаад аваад явсан. ...цагдаагийн хэсэг рүү Б.Б******* ахаас авсан юмнуудаа аваачиж цагдаад хүлээлгэн өсгөн” гэх мэдүүлэг /хх-ийн 81-р тал/ зэрэг бичгийн нотлох баримт болон шүүгдэгч хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай эсэх дээр маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх алдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Б*******ыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын дээд шатны прокурорын “....анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээ болох 720 цагаас хэтрүүлэн нийт эдлэх ялыг тогтоож, Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэжээ. Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсний улмаас шүүгдэгчид хуульд заасан ялын дээд хэмжээнээс хэтрүүлэн ял оногдуулсан нь шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зарчмыг алдагдуулж байгаагийн зэрэгцээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул өөрчлөлт оруулж зөвтгөж өгнө үү” гэх эсэргүүцлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ” гэж,

2-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно” гэж тус тус заасан нь нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээ 720 цаг байхаар заасан гэж ойлгоно.

Гэтэл шүүгдэгч Б.Б******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж ялыг хооронд нь нэмж нэгтгэн тогтоохдоо нийтэд тустай ажил хийлгэх ялын хуулиар тогтоосон дээд хэмжээнээс дээш гарган 800 цагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б******* д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээ хүрээнд ялыг багасган давж заалдах шатны шүүхээс ял оногдуулж нэмж нэгтгэх аар анхан шатны шүүхийн хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөх боломжтой.

5.Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх алдаанаас гаргасан 2025/ШЦТ/302 дугаартай шийтгэх тогтоолын 2, 4 дэх заалтуудад өөрчлөлт оруулан шүүгдэгч, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/302 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

“Шүүгдэгч Б.Б******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай” гэж,

4 дэх заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Б******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 640 цагаар тогтоосугай” гэж тус тус өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Дээд шатны Прокурорын эсэргүүцлийг хангасугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН                  

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ