| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1379/Э |
| Дугаар | 1493 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 1493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч А.Ганбат /ҮД:0656/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жд холбогдох 1806 01158 0839 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1993 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Шонхорын хүсэл” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дугаар гудамжны 262-В тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Их хотон овогт Б.Ж /РД:ОО93042215/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Luxury moon light” нэртэй биллъяардын газарт үйлчлүүлж байгаад иргэн Ц.Дашзэвэгтэй маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Дашзэвэгийн өгсөн: “... Ж гэх улаан куртиктэй, бор царайтай, нэг нүд нь хялар, 175 орчим см өндөртэй залуу нь миний зүүн нүдэн тус газарт цохих шиг болсон. Би Жг гараараа болон өөр зүйлээр цохьсон талаар нь мэдэхгүй байна. Гэнэт миний зүүн нүд хэсэгт нэг удаа хүчтэй цохитол нүднээс маш их хэмжээний цус гоожин, болор урсчихсан. Тэгээд миний нүд огт харахгүй байсан тул биллъяарданд орилж цагдаа дуудаарай гэтэл цагдаа ирж, түргэний эмнэлэг дуудаж намайг эмнэлэгт яаралтай орохыг зөвлөсөн... яагаад Жтай муудалцсан талаараа ойлгохгүй зогсож байтал Ж нь над руу хашгирч дайраад миний зүүн нүдэн тус газарт гараараа нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.9-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хоролын өгсөн: “... Тэгээд 02 цагийн үед байх, хаах болоод тэднийг гаргах гэхэд согтуу гарахгүй байсан. Тэгэхэд нэг согтуу ах хамт явсан найзуудтайгаа юунаас болсоныг мэдэхгүй маргалдаад байсан. Тэгэхэд тэр хүнтэй хамт явсан халамцуу өндөрдүү, долир нүдтэй залуу маргаан үүсгээд байсан, тэр согтуу ахын нүд рүү гараараа 1 удаа хүчтэй цохисон юм. Тэгээд тэр ахын нүднээс нь бага зэрэг цус гарч байсан. Удалгүй цохиулсан тэр согтуу ах “Миний нүдийг яаж байгаа юм бэ?” гээд биллъяард дотор шээчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх.21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1998 дугаартай: “... Ц.Дашзэвэгийн биед зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний склерийн урагдал, шилэнцэр, болорын гоожилт, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний алим, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн тохой, ууцны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Ц.Дашзэвэгийн биед зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний склерийн урагдал, шилэнцэр, болорын гоожилт, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.45/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 455 дугаартай: “... Ц.Дашзэвэгийн биед зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний склерийн урагдал, шилэнцэр, болорын гоожилт, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ц.Дашзэвэгийн зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний алим, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн тохой, ууцны хэсэгт зулгаралт гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх нэмэлт дүгнэлт /хх.63-64/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчдийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 979 дугаартай: “... Хүний биед үзлэг хийсэн дүгнэлт №1998, нэмэлтээр гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ №455 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Ц.Дашзэвэгийн биед зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний склерийн урагдал, шилэнцэр, болорын гоожилт, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний алим, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн тохой, ууцны хэсэгт зулгаралт гэмтэлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.Дашзэвэгийн биед зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний склерийн урагдал, шилэнцэр, болорын гоожилт, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний алим, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн тохой, ууцны хэсэгт зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дахин дүгнэлт /хх.116-117/,
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношлогооны төвийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт /хх.118/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Жгийн яллагдагчаар өгсөн: “... Би тухайн залууг маргааны улмаас цохисон нь үнэн. Гэхдээ би тухайн залууг хараагүй болтол нь цохино гэсэн санаа бодол байхгүй, Дашзэвэг над руу дайраад бид нарыг “Та нар эргүү бацаанууд манай найзуудыг мэдэх үү, надад томроод байгаа юм уу” гэх мэтээр орилж хашгираад байсан. Тэгээд намайг заамдаж авахаар нь би тэсэлгүй Дашзэвэгийг цохисон...” гэх мэдүүлэг /хх.72-73/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Luxury moon light” нэртэй биллъяардын газарт үйлчлүүлж байгаад иргэн Ц.Дашзэвэгтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Дашзэвэгийн өгсөн: “... Гэнэт миний зүүн нүд хэсэгт нэг удаа хүчтэй цохитол нүднээс маш их хэмжээний цус гоожин, болор урсчихсан...” гэх мэдүүлэг /хх.9-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хоролын өгсөн: “... Тэгэхэд тэр хүнтэй хамт явсан халамцуу өндөрдүү, долир нүдтэй залуу маргаан үүсгээд байсан, тэр согтуу ахын нүд рүү гараараа 1 удаа хүчтэй цохисон юм. Тэгээд тэр ахын нүднээс нь бага зэрэг цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1998 дугаартай дүгнэлт /хх.45/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 455 дугаартай нэмэлт дүгнэлт /хх.63-64/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчдийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 979 дугаартай дахин дүгнэлт /хх.116-117/,
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношлогооны төвийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт /хх.118/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Жгийн яллагдагчаар өгсөн: “... Би тухайн залууг маргааны улмаас цохисон нь үнэн... Тэгээд намайг заамдаж авахаар нь би тэсэлгүй Дашзэвэгийг цохисон...” гэх мэдүүлэг /хх.72-73/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Б.Жгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Жг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Ж нь хохиролд нийт 5,500,000 төрөг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Ц.Дашзэвэг нь гомдол саналгүй гэжээ.
Хохирогч Ц.Дашзэвэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Жгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Жгийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Жгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн санал гомдолгүй гэсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 10,000 нэгжтэй тэнцэх хэмжэний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Жд оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжэний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Их хотон овогт Б.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжэний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Жд оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжэний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Жд сануулсугай.
6. Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохиролд нийт 5,500,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ц.Дашзэвэг нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Ц.Дашзэвэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Жгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР