| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1364/Э |
| Дугаар | 1423 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.7.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч О.Багшбаяр,
өсвөр насны шүүгдэгч Л.Д, түүний хууль ёсны төлөөлөгч М.Хүсэлбаяр,
шүүгдэгч У.Ө,
өсвөр насны шүүгдэгч Б.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч П.Нарантуяа,
өсвөр насны шүүгдэгч О.Т, түүний хууль ёсны төлөөлөгч М.Оюунтуяа,
өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Галхүү ҮД:21-31,
хохирогч: Л.Бямбажав, Д.Эрдэнэсайхан, Г.Жимсээ, Д.Дамдин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
1. Өсвөр насны шүүгдэгч: Б.Ч
2. Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, Л.Д
3. Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, О.Т
4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, У.Ө
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ч, У.Ө, Л.Д, О.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ч, О.Т нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0290 40813 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
1. Өсвөр насны шүүгдэгч Б.Ч, О.Т, У.Ө нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо “Норма” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа байрлуулан тавьсан иргэн Б.Сүлд-Эрдэнийн 98-84 УБИ улсын дугаартай хар өнгийн “Тоёота Марк-2” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт,
2. мөн өсвөр насны шүүгдэгч Б.Ч, О.Т нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний үүрээр Налайх дүүрэг дэх “Магнай трейд” ХХК-ын МТ-151 шатахуун түгээх станцаас 98.000 төгрөгийн үнэ бүхий А-92 шатахууныг залилан авсан гэмт хэрэгт,
3. мөн өсвөр насны шүүгдэгч Л.Д, О.Т нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1/б/ хэсэг, Цэргийн хотхоны 224 тоот хашааны урд талаас хохирогч Д.Аюушийн цэнхэр өнгийн 48-74 УНЭ улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт,
4. мөн өсвөр насны шүүгдэгч Л.Д, О.Т нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны урд талаас иргэн Л.Бямбажавын эзэмшлийн 26-11 УБӨ улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авсан гэмт хэрэгт,
5. мөн өсвөр насны шүүгдэгч Л.Д, О.Т, Б.Ч нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дээрээс иргэн Э.Энхбаярын 17-79 УБЯ улсын дугаартай “Тоёота Марк-2” маркийн тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авсан гэмт хэрэгт,
6. мөн өсвөр насны шүүгдэгч У.Ө, Л.Д, О.Т нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 17/а/ байрны гадна тавьсан байсан иргэн Б.Мөнхнасангийн эзэмшлийн 58-24 УБӨ улсын дугаартай “Марк-2” маркийн тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авч явж 122.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
7. мөн өсвөр насны шүүгдэгч Л.Д, О.Т нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 17/а/ байрны гадна байрлуулсан байсан иргэн Б.Мөнхнасангийн эзэмшлийн 58-24 УБӨ улсын дугаартай “Марк-2” маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч, 96.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
8. мөн өсвөр насны шүүгдэгч О.Т, Б.Ч нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 42 дугаар байрны урд талд байсан иргэн Г.Жимсээгийн эзэмшлийн 82-38 УБӨ улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч, 205.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
9. мөн өсвөр насны шүүгдэгч У.Ө, Л.Д, О.Т нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн Ц.Будсүрэнгийн эзэмшлийн 69-91 СЭА улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авсан гэмт хэрэгт,
10. мөн өсвөр насны шүүгдэгч О.Т, Л.Д нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127/5 дугаар байрны гадаа зогсоолд байсан иргэн Д.Эрдэнэсайханы эзэмшлийн 38-78 УБХ улсын дугаартай “Тоёота Марк-2” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт,
11. мөн өсвөр насны шүүгдэгч О.Т, Л.Д нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 1 дүгээр байрны гадаа зогсоолд байсан иргэн Д.Дамдингийн эзэмшлийн 91-15 УБА улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт,
12. мөн өсвөр насны шүүгдэгч О.Т, Л.Д, Б.Ч нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 12 дугаар байрны гадаа зогсоолд байсан иргэн О.Өнөрболдын эзэмшлийн 56-58 УБН улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.Д мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ө мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Бямбажав мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 22 байрны 1 дүгээр орцны үүдэнд миний тээврийн хэрэгсэл байсан. Эх “тээврийн хэрэгсэл чинь алга” гэж хэлэхээр нь би “цагдаад мэдэгдчих” гэж хэлсэн. Тухайн үед би ажил дээрээ байсан. Миний тээврийн хэрэгсэлд 1.632.000 төгрөгийн хохирол учирсан. Тээврийн хэрэгсэл дахин ашиглагдах боломжгүй болоод задаргаанд орсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Дамдин мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл алга болсон талаар мэдээд өглөө 6 цагт цагдаад мэдэгдсэн. Гэтэл айлын граж хаагаад миний тээврийн хэрэгслийн эвдээд орхисон байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч гражнаасаа тээврийн хэрэгслээ гаргах гэж байгаад миний тээврийн хэрэгслийг харсан байсан. Манай хороо камертай учир камер шүүлгэсэн. Тээврийн хэрэгсэлдээ үнэлгээ хийлгэхэд 626.000 төгрөгийн хохирол гарсан. Үүний 313.000 төгрөг нь төлөгдсөн. Үлдсэн хохирлоо нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Жимсээ мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 31-ний шөнө тээврийн хэрэгслээ алдсан. Эдгээр хүүхдүүдийн мэдүүлгийг сонсоход хурд ихтэй тээврийн хэрэгсэл жолоодож үзэхийг хүссэн байна. Эх хүний хувьд хэлэхэд одоо л алдаагаа засаж хохирол төлбөрөө нөхөн төлөөд өөрсдийгөө засаж, асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ асуудлаа цэгцлээд өөрсдийгөө муу муухай зүйлээс хол байлгаж засах хэрэгтэй. Миний хувьд тухайн асуудлаас хойш сэтгэл санааны хувьд өөрчлөлттэй болсон. Энэ байдлаа зогсоож цэгцэл, хүний эд зүйлийг хулгайлж болохгүй. Ингэж алдаж болохгүй. Миний хувьд хохирлоо нөхөн авсан. Нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Эрдэнэсайхан мэдүүлэхдээ: Би тээврийн хэрэгслээ 2018 оны 4 дүгээр сарын 17-ны шөнө алдсан. 7 хоногийн дараа Сонсголонд олдлоо гээд цагдаагаас ярихаар нь очиж авсан. Аккумяллатор алга болсон байсан. Миний хувьд хохиролгүй гэж үзсэн. Нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Сүлд-Эрдэнийн: ...Миний бие өчигдөр орой ажлынхантайгаа гадуур шоудаад явж байгаад шөнө 01 цагийн үед найз Пүрэвдоржийн Батцоожоор өөрийн эзэмшлййн 98-84 УБИ улсын дугаартай “Тоёота Марк-2 105” маркийн автомашинаа унуулаад гэрийнхээ гадаа буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Норма” гэх дэлгүүрийн үүдэнд аваачиж тавьсан юм. Манай найз бид хоёр машинаас буугаад манай найз миний машиныг цоожлоод надад түлхүүрийг маань өгөхөөр нь би найзаасаа машиныхаа түлхүүрийг аваад шууд гэртээ орж амарсан. Ингээд өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ амарч байхад 07:32 цагт 94945479 гэх дугаараас Налайх дүүргийн цагдаагаас ярьж байна, чи яагаад зөрчил гаргаад яваад байгаа юм, машинаа яаралтай зогсоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ унтаж амарч байгаа талаараа хэлтэл Налайхын цагдаа миний машиныг тус дүүрэгт явж байна гэсэн мэдээлэл өгөхөөр нь би цагдаагийн байгууллагад хандаж байна...
...Би өөрийн зүгээс тээврийн хэрэгслийн үнэлгээг хийлгэсэн. Уг үнэлгээг хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Мөн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Мөн үнэлгээний компаниас гаргасан үнэлгээний зардал 108.000 төгрөг, машин авч ирүүлсэн чирэгч машины бензины зардал 104.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Баримт нь авч ирсэн байгаа. Хохирлоо барагдуулбал гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-н 18-19, 20-21 дүгээр тал/,
- Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-н 46, 47, 48 дугаар тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-н 78-81 дүгээр тал/,
- Хохирол төлсөн баримт /3-р хх-н 132 дугаар тал/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Цагаанхүүхэний: ...2018 оны 03 дугаар сарын 31-ний өглөө би тус “Магнай трейд” ХХК-н Налайх дүүрэг дэх 151-р шатахуун түгээх станц дээр түгээгчээр Болотбек гэх хүний хамт 24 цагаар ээлж аван ажиллах болсон. Улмаар тухайн өдөр ажил хэвийн явагдаж 2018 оны 04 дүгээр сарын 01-ний үүрээр 06 цаг 20 минутанд манай түгээхийн хамгийн захын түгээх түгээгүүр болох 2 дугаартай түгээгүүр дээр 98-84 УБИ улсын дугаартай хар өнгийн “Марк-2” маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсон сигнал өгсөн. Улмаар би очиж уулзахад жолоочийн эсрэг талд сууж байсан жижигхэн бор банди цонхоо бага зэрэг нээгээд “дүүргэчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би банкыг нь нээгээд бензин дүүргэсэн. Тэгээд банкыг нь хаагаад мөнгөө гэтэл тэр жижиг хүүхэд надад цонхоороо карт өгсөн. Уг картыг авч харахад 10017902 дугаартай хөх өнгийн “Ус сувгийн удирдах газар” гэсэн карт байсан. Тэгэхээр нь би хөөе энэ карт чинь биш байна гэж хэлэхийн хооронд тэр машин хөдлөөд яваад өгсөн. Машины бензин гэж 98.000 төгрөгийн бензин орсон байсан бөгөөд литрийн үнэ нь 1710 төгрөг байдаг юм. А-92 маркийн бензин хийсэн...гэх мэдүүлэг /1-р хх-н 24-25 дугаар тал/,
- Хохирлын баримт /1-р хх-н 51, 53, 54 дүгээр тал/,
- Хохирол төлсөн баримт /1-р хх-н 77 дугаар тал/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Аюушийн: ... 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би машинаа засвараас гаргаад 20-ны өдөр будаг хийлгэнэ гэж бодож байсан ба машинаа 22 цаг 20 минутын үед гэрийнхээ хашааны гадна байрлуулаад түгжиж гэртээ орсон ба надтай зөрөөд манай эхнэр Чинзул хүүгээ дагуулаад дэлгүүр орно гээд явсан юм. Тэгээд удалгүй 5-10 минутын дараа над руу залгаад чи хаашаа явсан юм бэ гэхээр нь би гэртээ байна гэсэн чинь машин чинь байхгүй байна гэхээр нь би гэрээсээ гарч ирээд харахад миний машин байхгүй байсан болохоор цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /1-р хх-н 163-165 дугаар тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-н 166 дугаар тал/,
- Эд зүйлийн үнэлгээ хийгдээгүй байна.
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Бямбажавын: ...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө 07:30 цагийн үед манай ээж Баясгалан гэрээсээ гарахад орцны үүдэнд байсан миний 26-11 УБӨ улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн цагаан өнгийн автомашин алга болчихсон байсан гэсэн. Тэгээд над руу залгаад чи хүнд машиныхаа түлхүүрийг өгсөн үү гэж асуусан. Тэгэхээр нь би өгөөгүй ээ ерөөсөө ганцхан түлхүүртэй машин, та цагдаад мэдэгд гэж хэлсэн. Түүнээс хойш 3 хоногийн дараа цагдаа нар миний машиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олсон гэж байсан. Би хөдөө ажилтай байдаг болохоор ирж чадахгүй байсан юм. Тэгээд би машинаа үзэхэд урд хэсгээрээ юм мөргөсөн, эд анги эвдэрч гэмтсэн байсан. Тэр машиныг би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Оюунтуул гэдэг хүнээс 3.500.000 төгрөгөөр худалдан авсан байсан юм. Тухайн үед автомашинд ямар нэгэн эд зүйл, үнэт эдлэл гэхээр зүйл байгаагүй...гэх мэдүүлэг /1-р ххн 210-212 дугаар тал/,
- Хохирлын баримт, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-н 223-230 дугаар тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Энхбаярын: ...Би болсон хэргийн талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа, уг мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. 1993 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн байсан. Тухайн үед машин дотор үнэтэй эд зүйл байгаагүй. Машинаас алдагдсан эд зүйл байхгүй байна лээ. Одоо машин хэвийн ажиллаж байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2-р ххн 3 дугаар тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мөнхнасангийн: ...2018.04.19-ний өдөр 23:30 цагт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 21-р байрны баруун талын зогсоолд өөрийн эзэмшлийн 58-24 УБӨ улсын дугаартай “Тоёота Марк-2” автомашиныг байрлуулж тавьсан юм. Тэгээд 2018.04.20-ны өглөө 08:50 цагт Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жуковын “ХААН” банкны ажилтан манай байгууллагын хаалгыг тээглээд машинаа тавьж орхисон байна, машинаа авахгүй бол ачилт хийлгэлээ шүү гэж хэлэхээр нь гэрээс гарч машинаа тавьсан газарт харахад байхгүй болохоор нь Баянзүрх дүүргийн 4-р хороо Жуковын “ХААН” банкны үүдэнд миний автомашиныг авч ирж тавьчихаад явчихсан байна...гэх мэдүүлэг /2-р хх-н 71-72 дугаар тал/,
- Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-н 73-75 дугаар тал/,
...2018.03.31-ний өдөр гэр бүлийн хамт айлд очиж байгаад шөнө 00:30 цагийн үед гэртээ ирж 58-24 УБӨ улсын дугаартай “Тоёота Марк-2” маркийн автомашинаа Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутагт байрлах 17/а/ байрны урд талын зогсоол дээр тавиад гэртээ орцгоосон. 2018.04.01-ний өдөр гэртээ байхад 10:05 цагт 88069829 дугаарын утсаар цагдаа залгаж та машинаа хаана тавьсан бэ, танай машин 16-р байрны хажууд цонх нь онгорхой байна гэж эхнэрт хэлсэн. Би тэр даруй хүрч ирэхэд Баянзүрх дүүргийн 1-р хороо, 16-р байрны баруун талын гражийн орчимд миний машиныг тавьсан байсан. Жолооч талын цонх онгорхой байна. Машины аккумлятор хулгайлсан. Машинаас өөр алдагдсан зүйлгүй. Надад гомдол байхгүй. Хохирлоо “Бодь даатгал”-аар төлүүлнэ...гэх мэдүүлэг /2-р хх-н 118-119 дүгээр тал/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Жимсээгийн: ...2018.03.31-ний өдөр Бямба гараг амралтын өдөр байсан учир би гэртээ амарсан. 82-38 УБӨ улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн автомашиныг хүү Д.Бархас унаж яваад 21:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол 42-р байрны гадаа хойд талын зогсоол дээр тавьсан. Өнөөдөр 2018.04.01-ний өдөр 11:00 цагт 88706146 дугаарын утаснаас цагдаагийн бүрэлдэхүүн залгаад миний машиныг та машинаа хаана байрлуулсан бэ, одоо Сансарт байна гэж хэлсэн. Би сандраад очиход Баянзүрх дүүргийн 1-р хороо 17/а/ байрны урд талын зогсоол дээр тавьсан байсан. Цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байсан. Харахад машины жолоочийн хаалганы цонх онгорхой байсан. Доторх эд зүйлээ шалгахад хойд талын суудлын дээр байсан машины тоос сорогч, урд талд байсан МР тоглуулагч, урд хайрцаг дотор байсан нүдний шил, гар утасны тогтоогч, шилтэй дарс зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Багаж доторхоо үзэхэд өвлийн гутал, орны цагаан хэрэглэлийн бэлдэц даавуу алдагдсан байсан. Өөр зүйлс алдагдаагүй байна...гэх мэдүүлэг /2-р хх-н 121 дүгээр тал/
- Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-н 138-140 дүгээр тал/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Будсүрэнгийн: ...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 23:30 цагаас 24:00 цагийн хооронд би Жуковоос доош урууддаг замын хажууд буюу 12-р байрны хойно би өөрийн 69-91 СЭА улсын дугаартай цагаан өнгийн “Чассер” маркын автомашинаа байрлуулчихаад 9-р байранд байрлах гэр рүүгээ орсон юм. Харин 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 08:00 цагийн үед би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гэрээсээ гараад автомашинаа тавьсан газраа ирэхэд миний машин алга болсон байсан юм. Би өөрийн автомашинаа 2017 оны 08 дугаар сарын дундуур Ганболд /94725159/ гэх эрэгтэйгээс автомашинаа 2.600.000 төгрөгөөр бэлнээр худалдаж авсан юм. Худалдаж авсан машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авах гэсээр байгаад шилжүүлж чадаагүй ба одоогоор миний машин Ганхуяг гэдэг хүний нэр дээр байдаг юм...гэх мэдүүлэг /2-р хх-н 178-179 дүгээр тал/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Эрдэнэсайханы: ...Би өөрийн 38-78 УБК улсын дугаартай “Марк-2” загварын улаан хүрэн машинаа 2018оны 04 дүгээр сарын 17-ны өдөр унаж яваад хамаатныхаа гадаа буюу 127/5 байрны гадна талын зогсоол дээр 20 цагт тавиад тэдний гэрт орж амраад 2018оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 07:30 минутын үед ажилдаа явах гээд гарч ирэхэд миний машин байсан ба би ажлын машинаар ажилдаа явсан. Тэгээд би өчигдөр ажлаасаа 20 цагийн үед ирэхэд миний машин гадаа зогсож л байсан. Тэгээд би өөрийн гэрт харьж хоносон юм. Тэгээд өнөөдөр буюу 2018оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цагт ажил тараад хамаатныдаа ирэхэд миний машин зогсож байсан газраасаа байхгүй болсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Эд зүйл байхгүй, бичиг баримт нь байгаа...гэх мэдүүлэг /2-р хх-н 242-243 дугаар тал/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Дамдингийн: ...2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 16-р хороо 72-р хотхон 1-р байрны гадна зогсоол дээр 91-15 УБА улсын дугаартай “Тоёота Королла сийрс” маркын автомашинаа байрлуулсан. Өглөө 06:50 минутанд байрныхаа цонхоор машинаа харахад байхгүй байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 32-33 дугаар тал/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Өнөрболдын: ...Би ажилдаа 09 цаг өнгөрч байхад явсан бөгөөд орой гэртээ ирээгүй ажлынхаа газрын хүмүүстэй хамт төрсөн өдөр тэмдэглээд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо СОТ-ын 11-3 тоотод байрлах эмээ Нямжавын хамт тэнд хоноод өглөө гэртээ ирсэн. Тэгэхэд машин байхгүй байсан учир эхэндээ би машинаа хаана тавьсан билээ гэж бодоод гэртээ ороод хувцасаа солиод гарч ирээд дуудлага өгсөн. Миний машин 1997 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн, 2.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авснаасаа хойш 1.700.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийгээд унаж байсан. Одоо би машинаа 3.500.000 төгрөгөөр үнэлнэ...
...Би машинаа засуулсан 140.000 төгрөг, мөн 22-ны өглөө Энхтайваны гүүрэн дээр хурд хэтрүүлж 50.000 төгрөгөөр торгуулсан байсан. Эдгээр хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /3-р хх-н 75-76 дугаар тал/,
- Торгуулийн хуудас /3-р хх-ийн 105 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: О.Т нь 11 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн иргэн Б.Сүлд-Эрдэнэ, Д.Аюуш, Л.Бямбажав, Э.Энхбаяр, Б.Мөнхнасан, Г.Жимсээ, Ц.Бүдсүрэн, Д.Эрдэнэсайхан, Д.Дамдин, О.Өнөрболд нарын өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчлөлгчийн зөвшөөрөлгүй авч явсан, О.Т Б.Чтой бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан авсан, Л.Д нь бусадтай бүлэглэн 9-н удаагийн үйлдлээр Д.Аюуш, Л.Бямбажав, Э.Энхбаяр, Б.Мөнхнасан, Ц.Бүдсүрэн, Д.Эрдэнэсайхан, Д.Дамдин, О.Өнөрболд нарын өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан, Б.Ч нь 3-н удаагийн үйлдлээр иргэн Б.Сүлд-Эрдэнэ, Э.Энхбаяр, Г.Жимсээ нарын тээврийн хэрэгслийг авч, мөн О.Ттэй бүлэглэн нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан авсан, У.Ө нь бусадтай бүлэглэн иргэн Б.Сүлд-Эрдэнэ, Б.Мөнхнасан, Ц.Бүдсүрэн нарын өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчлөлгчийн зөвшөөрөлгүй авч явсан үйл баримт болсон байна.
1. Өсвөр насны шүүгдэгч Б.Ч, О.Т, У.Ө нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо “Норма” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа байрлуулан тавьсан иргэн Б.Сүлд-Эрдэнийн 98-84 УБИ улсын дугаартай хар өнгийн “Тоёота Марк-2” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг,
2. мөн өсвөр насны шүүгдэгч Б.Ч, О.Т нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний үүрээр Налайх дүүрэг дэх “Магнай трейд” ХХК-ын МТ-151 шатахуун түгээх станцаас 98.000 төгрөгийн үнэ бүхий А-92 шатахууныг залилан авсан гэмт хэргийг,
3. мөн өсвөр насны шүүгдэгч Л.Д, О.Т нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1/б/ хэсэг, Цэргийн хотхоны 224 тоот хашааны урд талаас хохирогч Д.Аюушийн цэнхэр өнгийн 48-74 УНЭ улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг,
4. мөн өсвөр насны шүүгдэгч Л.Д, О.Т нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны урд талаас иргэн Л.Бямбажавын эзэмшлийн 26-11 УБӨ улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авч 1.632.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
5. мөн өсвөр насны шүүгдэгч Л.Д, О.Т, Б.Ч нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дээрээс иргэн Э.Энхбаярын 17-79 УБЯ улсын дугаартай “Тоёота Марк-2” маркийн тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авсан гэмт хэргийг,
6. мөн өсвөр насны шүүгдэгч У.Ө, Л.Д, О.Т нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 17/а/ байрны гадна тавьсан байсан иргэн Б.Мөнхнасангийн эзэмшлийн 58-24 УБӨ улсын дугаартай “Марк-2” маркийн тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авч явж 122.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
7. мөн өсвөр насны шүүгдэгч Л.Д, О.Т нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 17/а/ байрны гадна байрлуулсан байсан иргэн Б.Мөнхнасангийн эзэмшлийн 58-24 УБӨ улсын дугаартай “Марк-2” маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч, 96.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
8. мөн өсвөр насны шүүгдэгч О.Т, Б.Ч нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 42 дугаар байрны урд талд байсан иргэн Г.Жимсээгийн эзэмшлийн 82-38 УБӨ улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч, 205.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
9. мөн өсвөр насны шүүгдэгч У.Ө, Л.Д, О.Т нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн Ц.Будсүрэнгийн эзэмшлийн 69-91 СЭА улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авсан гэмт хэргийг,
10. мөн өсвөр насны шүүгдэгч О.Т, Л.Д нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127/5 дугаар байрны гадаа зогсоолд байсан иргэн Д.Эрдэнэсайханы эзэмшлийн 38-78 УБХ улсын дугаартай “Тоёота Марк-2” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг ,
11. мөн өсвөр насны шүүгдэгч О.Т, Л.Д нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 1 дүгээр байрны гадаа зогсоолд байсан иргэн Д.Дамдингийн эзэмшлийн 91-15 УБА улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч 626.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
12. мөн өсвөр насны шүүгдэгч О.Т, Л.Д, Б.Ч нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 12 дугаар байрны гадаа зогсоолд байсан иргэн О.Өнөрболдын эзэмшлийн 56-58 УБН улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хэрэг газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул О.Т, Л.Дөлгөөн баяр, Б.Ч, У.Ө нарыг гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.Т, Л.Д, Б.Ч, У.Ө нарын авто тээврийн хэрэгслэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Т, Б.Чын нарын бусдын хөрөнгийг залилан авсан гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.
Шүүгдэгч О.Т, Л.Д, Б.Ч, У.Ө нар бүлэглэн авто тээврийн хэрэгслэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч , эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэм буруугийн санаатай үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч О.Т, Б.Ч нар бүлэглэн бусдын хөрөнгийг залилан авсан гэм буруугийн санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч О.Т, Л.Д, Б.Ч, У.Ө нар нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь тэдгээрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /3-р хх-н 135, 139, 143, 157 дугаар тал/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар … бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч Б.Сүлд-Эрдэнэд учирсан хохирол барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр ирүүлсэн хүсэлтэндээ илэрхийлсэн байна /3-р хх-н 132 дугаар тал/
Хохирогч Б.Мөнхнасан О.Төөс 88.660 төгрөг, У.Өаас 40.660 төгрөг, Б.Чоос 102.500 төгрөг, нийт 231.828 төгрөгийг “ХААН” банкаар хүлээн авсан тул гомдол саналгүй гэж бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна. /3-р хх-н 224 дүгээр тал/
Хохирогч Г.Жимсээ нь О.Төөс 102.500 төгрөг, Б.Чоос 102.500 төгрөгийг тус тус хүлээн авсан гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн байна. /3-р хх-н 225 дугаар тал/
Хохирогч Ц.Цагаанхүүхэнд бензины үнэ болох 98.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. /1-р хх-н 77 дугаар тал/,
Хохирогч Э.Энхбаярын: ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-н 3 дугаар тал/,
Хохирогч Д.Аюуш машинаа хүлээн авсан байна. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-н 166 дугаар тал/,
Хохирогч Л.Бямбажавд “Ухаа Шүрт Консалтинг” ХХК-иас үнэлсэн үнэлгээгээр 1.501.000 төгрөгийн хохирлын үнэлгээг гаргасан ба үнэлгээ хийлгэхэд 51.000+80.000 = нийт 1.632.000 төгрөгийн хохирол учирсан байна. /1-р хх-н 223-227 дугаар тал/
Иймд хохирогч Л.Бямбажавд учирсан 1.632.000 төгрөгийг О.Т, Л.Д нар хувь тэнцүүлэн хувааж төлөх үндэстэй байна.
Хохирогч Д.Эрдэнэсайхан, хохирогч Ц.Будсүрэн нар хохирол, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байна. /3-р хх-н 222, 227 дугаар тал/
Хохирогч Д.Дамдинд “Аривжих-Эстимейт” ХХК-иас үнэлсэн үнэлгээгээр 593.000 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргасан ба үнэлгээ хийлгэхэд 33.000 төгрөгийн төлбөр төлж үнэлгээ хийлгэсэн байна. /[a1] [a2] 3-р хх-н 44-46 дугаар тал/,
Хохирогч Д.Дамдинд учирсан хохирлыг шүүгдэгч О.Т, Л.Д нар хувь тэнцүүлэн төлөх үндэстэй боловч шүүхийн шатанд О.Т нь 318.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул үлдэх 313.000 төгрөгийг Л.Даас гаргуулан хохирогч Д.Дамдинд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. /3-р хх-н 226 дугаар тал/
Хохирогч О.Өнөрболдод шүүгдэгч О.Төөс 95.000 төгрөг, Л.Даас 95.000 төгрөгийг гаргуулан олгох үндэстэй байна.
Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д: ...насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг, эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлагыг хүлээнэ гэж хуульчилсан байна.
Өсвөр насны шүүгдэгч О.Т, Л.Д нар нь бусдад учруулсан хохирлоо төлөхгүй бол тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч хариуцан төлөх үүрэгтэй болно.
Шүүгдэгч Б.Ч нь 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 16 нас 09 сар 20 хоногтой, Л.Д нь 2000 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 17 нас 11 сар 29 хоногтой, О.Т нь 2001 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 16 нас 11 сар 02 хоногтой буюу өсвөр насны шүүгдэгч нар байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Ч нь 4 удаагийн үйлдлээр, О.Т нь 12 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан, бусдын хөрөнгийг залилан авсан байх боловч хуулийн насанд хүрээгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан нийт гурван зуун жаран цагаар тогтооно гэснийг баримтлах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ч, У.Ө, О.Тийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нийт 2 хоног сэжигтнээр баривчлагдсан байна. /1-р хх-н 115-120 дугаар тал/
Шүүгдэгч Б.Ч, У.Өсөхбөяр, О.Т, Л.Д нарыг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 24 хоног цагдан хоригдсон байна. /3-р хх-н 208-209 дүгээр тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...шүүх баривчилсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно гэж хуульчилжээ.
Иймд Б.Ч, У.Ө, О.Т нарын нийт цагдан хоригдсон 26 хоногийг, Л.Дын 24 хоногийг эдлэх ялаас нь хасч тооцох үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Ч, У.Ө нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Ч, У.Ө, О.Т, Л.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Ч, У.Ө, О.Т, Л.Д нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг, Б.Ч, О.Т нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ч 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, О.Т 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Л.Д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар У.Ө 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ч 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, О.Т 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Ч, О.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Төд оногдуулсан 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Б.Чт оногдуулсан 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Л.Дт оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, У.Өт оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Ч, О.Т, У.Ө нарын цагдан хоригдсон 26, Л.Дын цагдан хоригдсон 24 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар О.Т болон түүний хууль ёсны төлөөлөгч болох ээж М.Оюунтуяа нараас 816.000 /найман зуун арван зургаан мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Лхагвасүрэнгийн Бямбажавд /РД:ТВ86050312/, 95.000 /ерэн таван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч О.Өнөрболдод /РД:ИЦ89041178/, Л.Д, түүний хууль ёсны төлөөлөгч болох ээж М.Хүсэлтбаяр нараас 816.000 /найман зуун арван зургаан мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Лхагвасүрэнгийн Бямбажавд /РД:ТВ86050312/, 313.000 /гурван зуун арван гурван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Дэмбэрэлийн Дамдинд /РД:БЮ62052011/, 95.000 /ерэн таван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч О.Өнөрболдод /РД:ИЦ89041178/ тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ч, О.Т, У.Ө, Л.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ч, О.Т, У.Ө, Л.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ