Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1438

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Г.Унарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У холбогдох эрүүгийн 1806 0741 01653 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.У

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Г.Унь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Дэнжийн 02-62/а/ тоот гэртээ согтуугаар Б.Байгалмааг цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Умэдүүлэхдээ: Хавтаст хэрэгт хэргийн талаар мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Байгалмаагийн: ...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11-12 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 2-62а тоотод дүүгийндээ хоночихоод ирсэн юм. Дүүгийндээ хоночихоод ирэхдээ нөхөр бид хоёр бага зэрэг архи уучихсан ирсэн юм. Тэгээд дэлгүүр орж замаараа 0,75 граммын хувийн үйлдвэрийн архи 1 шилийг авсан, тэгээд 2,5 граммын боргио пиво нэгийг аваад гэртээ ирээд архиа задлаад би 2-3 удаа шилэн аягаар уусан. Нөхөр хоол идэж байсан юм, тэгээд би бага хүүгээ аваад хотод үлдье гэсэн чинь нөхөр уурлаад Хэнтийд байдаг гэр рүү аваад явна гээд байсан юм. Тэгээд тэрнээс болж маргаж муудалцаад тэгсэн намайг орон дээр унагааж дээр гараад суучихаад нүүр рүү болон энд тэндгүй цохиж миний биед бэртэл гэмтэл учруулсан. Тэгээд нөхөр бага хүү ой 7 сартай Одхүүг аваад Хэнтий аймаг руу явчихсан. Би маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Өмнө гар хүрч байгаагүй, тухайн өдөр согтуу байсан учир гар хүрсэн гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-н 19-21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.У: ...Би шинжээчийн дүгнэлттэй яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр Б.Байгалмаагийн биед бэртэл, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10923 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Б.Байгалмаагийн биед духны язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхи, шанаа, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, зүүн далны цус хуралт, цээжний зүүн хажуу доод гадаргуун зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

            3. Дэрэх гэмтэл  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/,

            - Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10 дугаар тал/,

            - Шүүгдэгч Г.У урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 29, 30, 31 дүгээр тал/,

            - Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хохирогчийн хүсэлт /хх-ийн 44, 52 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

    Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Г.У нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Дэнжийн 02-62/а/ тоот гэртээ согтуугаар Б.Байгалмааг цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч Г.Унь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Дэнжийн 02-62/а/ тоот гэртээ согтуугаар Б.Байгалмааг цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос Г.У гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Шүүгдэгч Г.Унь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Дэнжийн 02-62/а/ тоот гэртээ согтуугаар Б.Байгалмааг цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

           Иймд Прокуророос Г.У гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн  хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Г.Уэрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

           Шүүгдэгч Г.Унь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 30 дугаар тал/

  Хохирогч Б.Байгалмаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэргийн материалтай танилцахдаа илэрхийлсэн байх бөгөөд хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 52 дугаар тал/

            Шүүгдэгч Г.Уэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Г.У гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.У 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Г.Унь 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Унь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Г.Уавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Уурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

         

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ