Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1296

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

          улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

          шүүгдэгч Д.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0689 41530 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Д.Т

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Д.Тнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Төвийн 1 дүгээр гудамжны 6 тоотод иргэн Д.Норовын баруун чихийг хазан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Тмэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Норовын: …2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо,  1 дүгээр гудамж 6 тоотод байдаг аав  Д.Т хашаанд би төрсөн ах болох Д.Түвшинтөгстэй хашаанд тарьж байгаа хүнсний ногоо усалсангүй гэж ах намайг буруутгаж хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би та айлын том хүүхэд байж юм болгон дээр өөрийгөө бодсон зан гаргадаг гэж хэлсэн чинь Д.Тах уурлаад намайг цохих гэхээр нь би ахын цээж хэсгээр нь хоёр гараараа тэврээд авсан. Тэр үед хоёр гараа хөдөлгөж чадахгүй бид хоёр давхралдаж газар унасан, тэр үед ах миний баруун талын чихний дээд хэсгээс хүчтэй хазаж тасалж гэмтээсэн. Тэр үед аав, ээж хоёр гарч ирээд салгаад би шууд ГССҮТ-д очиж чихэндээ оёдол тавиулаад хоёр хоногийн дараа цагдаад өргөдөл өгсөн. Би төрсөн  ах Д.Түвшинтөгсөөс эмчилгээний бүх зардлыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Т: ...Манай аав, ээж хоёр 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл сувилалд хэвтээд гарсан. Тэр өдөр би ээж, аав хоёрыг аваад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төвийн 1-6 тоотод байдаг гэрт нь хүргэж өгсөн. Энэ хугацаанд би өөрийн төрсөн дүү Д.Норовыг аавын хашаа байшинг харж байгаарай, мөн хашаанд тарьсан ногоог усалж байгаарай гэж хэлсэн боловч манай дүү ногоог нь услаагүй, тарьсан ногоо нь хатсан байхаар нь би дүү Норовт хүн хэлээд байхад хийсэнгүй гэж уурласан. Тэр үед дүү Норов миний өөдөөс юун сүртэй юм гэж хэлэхээр нь би уурандаа дүүтэйгээ барилцаж аваад бид хоёр газар унасан. Тэр үед дүү Норов миний зүүн талын хөхний дээрээс хазахаар нь би зөрүүлээд дүүгийн баруун талын чихийг хазсан. Тэр үед дүүгийн чихний дээд тал нь тасраад уначихаар нь бид нар сандраад шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлж оёдол тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10195 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          1. Д.Норовын биед баруун чихний дэлбэнгийн хазагдсан шарх, баруун чихний дэлбэнгийн дээд ирмэгийн тасрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ байна.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана.

          4. Баруун чихний дэлбэнгийн дээд ирмэгийн тасрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 13 дугаар тал/,

          - Шүүгдэгч Д.Т урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25-27 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Тнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Төвийн 1 дүгээр гудамжны 6 тоотод иргэн Д.Норовын баруун чихийг хазан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       Д.Тхолбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

        Шүүгдэгч Д.Тнь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Төвийн 1 дүгээр гудамжны 6 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн дүү  Д.Норовын баруун чихийг хазан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Тнь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Д.Тнь 7.000.000 /долоон сая/ төгрөг нэхэмжилснээс 5.000.000 төгрөгийг ямар нэгэн нотлох баримтыг үндэслэхгүйгээр төлсөн байх ба хохирогч Д.Норов нь гомдол саналгүй тул нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр гаргасан хүсэлтэндээ илэрхийлсэн бөгөөд хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 29, 51 дүгээр тал/.

Хохирогч Д.Норов нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Д.Тэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Д.Т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Тоногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Тнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Д.Норов нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ч.АЛТАНЦЭЦЭГ