Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/31

 

Э.*******ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Урангоо,

Шүүгдэгч Э.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Э.*******ад холбогдох эрүүгийн 2531002240214 дугаартай, 316/2026/0004/Э/208/2026/0022 индекстэй, 2 хавтас хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Б******* овогт Э******* *******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар багт байрлах нийтийн байранд оршин суудаг байсан, урьд

-С******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан,

-С***** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсэн,

-С**** аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 3 жилийн хорих ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай, /РД: ******* /

Шүүгдэгч Э.******* нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Д.Ц******* хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж хохирогчийн зөвшөөрлөөр 2470 кг үхрийн мах, 935 кг хонины мах авч нийт 56,315,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “******* ”-ийн захирал Ц.Б хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан уурхайд хэрчсэн гурил нийлүүлж байгаа гэж зохиомол байдлыг бий болгон залилж 2,453,700 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Г.Г “нөмөр” зээлийн аппликейшин дахь бүртгэл мэдээллийн системд нэвтэрч, нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр хуул бусаар худалдан авалтын зээлийн эрхийг нь ашиглан зөөврийн компьютер худалдан авч хохирогчид 2,450,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Пис и молл” худалдааны төвөөс “Асер” загварын зөөврийн компьютер буюу нотебүүк 1 ширхгийг хохирогч С.Б нэр дээр зээлээр гаргуулан авч, барьцаалан зээлдүүлэх төвд барьцаалан захиран зарцуулж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг бий болгон төөрөгдөлд оруулж нийт 7,068,400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Э.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч И овогт Эрдэнбатын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “...хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах”, 26.1 дүгээр зүйлийн 1-д заасан “кибер орчинд хууль бусаар халдах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заалтад зааснаар шүүгдэгч И овогт Эрдэнбатын *******ад 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 26.1 дүгээр зүйлийн 1-д заасан 6 сарын хугацаагаар хорих  ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.4-д зааснаар нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 4 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялын хэмжээг 5 жил 8 сар 4 хоногийн хугацаагаар ттогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И овогт Эрдэнбатын *******ад оногдуулсан 5 жил 8 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд оруулан тооцон,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Э.*******аас 53.716,100 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ц д 42,744,000 төгрөг, Ц.Б т 1,953,700 төгрөг, Хохирогч С.Б т 7,068,400 төгрөг, хохирогч Г.Г т 1,950,000 төгрөг тус тус олгож, хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нар холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан,

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан, ...хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр арын 21-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.******* -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар гэм буруутайд тооцож, нийт эдлэх ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг баримтлан давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Э.******* ын зүгээс хохирогч Ц.Б, С.Б, Г.Г нарт хохирол учруулсан үйлдэлд гэм буруу болон хохирол төлбөрийн асуудалд маргаж мэтгэлцээгүй, мөрдөн байцаалтын үеэс эхлэн гэм бурууг хүлээн зөвшөөрч ирсэн байдаг.

Харин хохирогч Д.Ц гаас мах худалдан авахдаа "хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсны улмаас бусдад их хэмжээний хохирол" учруулан "Залилах" гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч хохирогч Д.Ц гаас их хэмжээний буюу 53,074,000 төгрөгийн мах авч хохирол учруулсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Учир нь хохирогч Д.Ц гаас гарган ирүүлсэн хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд байгаа үнийн дүн, үхэр, хонь гэсэн бичиглэлтэй баримтыг анхан шатны шүүхийн зүгээс нотлох баримтын хэмжээнд тооцож, нийт хохирлын хэмжээг уг баримтыг үндэслэн тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар хэргийн үйл баримтыг тогтоох, хохирол төлбөрийн хэмжээг зөв тодорхойлох байсан.

Гэтэл анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогч Д.Ц нь хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд байгаа баримт бичгийг тайлбарлаж чадахгүй, нийт хэдэн кг үхэр, хонины мах авсан талаар хэлж чадахгүй, шүүх хуралдааны үеэр Э.******* нь надаас 1,000,000 төгрөг авсан түүнийг нь энд бичсэн байгаа мэтээр тайлбар өгч байсан нь тус нотлох баримт нь үнэн зөв, эргэлзээгүй баримт эсэхэд эргэлзэхэд хүрсэн билээ.

Тус баримтыг хэн, хэзээ, хаана үйлдсэн нь ойлгомжгүй, шүүгдэгч Э.*******ын гарын үсэг байдаггүй, зөвхөн ******* аас гэсэн бичиглэл байдаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хохирогчийн гаргаж өгсөн баримт /хх-7/ нь хохирол төлбөрийн хэмжээг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие “анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа” 17.3-2.2 дахь хэсэгт хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн. Махны кг, жин бичигдээгүй цаасан дээр бичсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зарлагын падантай кг, жин бичигдсэнийг хүлээн зөвшөөрч байна. Д.Ц эгч мэдүүлэг дээрээ үхэр-2470кг, хонь-935 кг-ыг авсан гэж мэдүүлсэн байсан. Зарлагын паданаар үхэр-656,8кг, хонь-1384,4кг болсон байсан. Д.Ц эгч яаж үхэр-2470кг, хонь-935кг, гэж гаргаж ирсэнг мэдэхгүй. Дахин шинжээч томилуулах хүсэлттэй байна.

Авсан мах бүгд шинэ байгаагүй, хуучин хөлдүү шүүс нь гоожсон байсан. Нотариатын баталгаа хийлгэхдээ үг бүрийг Д.Ц эгч хэлж бичүүлсэн. Нотариат дээр очоод 57,0-н сая гэсэн 1 падан гаргаж ирж тулгаж гарын үсэг зуруулсан. Охиныхоо албан тушаалаар айлган сүрдүүлсэн. Охин нь нийслэлийн Прокурорт ажилладаг гэж тулган нотариат орсон. Эхлээд гэрийнхэндээ хэлье гэсэн боловч эхлээд нотариат орчоод гэрийнхэнд чинь хэлье гэж хүчээр авч явсан. Би хийсэн үйлдлээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа харин хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүх авсан махны кг жинг падан дээр бичсэн гэж надад хэлсэн. Би падантай хэсгийн л хүлээн зөвшөөрч байна.

Иймд хохирлын хэмжээг нарийвчлан судалж, бодит дүнг гаргаж, хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн би 4-12 хүртэлх бага насны 4 хүүхэдтэй. 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр намайг хоригдсоноос хойш хүүхдүүдийг маань аав нь орхиод явсан байсан. Одоо өвөө, эмээ дээрээ байдаг. Эмээ, өвөө нь настай хүмүүс байдаг. Би гэм буруугаа маш сайн ухамсарлаж байгаа дахин ийм үйлдэл гаргахгүй мөн бусад хохирол төлбөрийнхөө тодорхой хэсгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу хохирлын баримтуудыг нэг бүрчлэн тулгаж үзэхэд их хэмжээний хохирол учирсан болох нь нотлогдсон байдаг. Э.******* өөрөө тухай 53,176,100 төгрөгийн махыг авсан гэдэг бичгээ бичээд нотариатаар баталгаажуулж гарын үсгээ зурсан баримтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан... Тэр хүн залгавал тэгж хэлээрэй, утсаа битгий аваарай гэж хуурч дээрх махнуудыг авсан болох нь нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.*******ад холбогдох эрүүгийн 2531002240214 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч Э.******* түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...хохирлын хэмжээг нарийвчлан судалж, бодит дүнг гаргаж, хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн би 4-12 хүртэлх бага насны 4 хүүхэдтэй. 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр намайг хоригдсоноос хойш хүүхдүүдийг маань аав нь орхиод явсан байсан. Одоо өвөө, эмээ дээрээ байдаг. Эмээ, өвөө нь настай хүмүүс байдаг. Би гэм буруугаа маш сайн ухамсарлаж байгаа дахин ийм үйлдэл гаргахгүй мөн бусад хохирол төлбөрийнхөө тодорхой хэсгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх гомдлыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.******* ын гэм бурууг хэлэлцэж, түүнийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Д.Ц******* хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж хохирогчийн зөвшөөрлөөр 2470 кг үхрийн мах, 935 кг хонины мах авч нийт 56,315,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

-Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “******* ”-ийн захирал Ц.Б хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан уурхайд хэрчсэн гурил нийлүүлж байгаа гэж зохиомол байдлыг бий болгон залилж 2,453,700 төгрөгийн хохирол учруулсан,

-2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Г.Г “нөмөр” зээлийн аппликейшин дахь бүртгэл мэдээллийн системд нэвтэрч, нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр хуул бусаар худалдан авалтын зээлийн эрхийг нь ашиглан зөөврийн компьютер худалдан авч хохирогчид 2,450,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Писи молл” худалдааны төвөөс “Асер” загварын зөөврийн компьютер буюу нотебүүк 1 ширхгийг хохирогч С.Б нэр дээр зээлээр гаргуулан авч, барьцаалан зээлдүүлэх төвд барьцаалан захиран зарцуулж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг бий болгон төөрөгдөлд оруулж нийт 7,068,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:

-Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Д.Ц эгчээс авсан гэх мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусдыг нь хүлээн зөвшөөрч байна. Надад гарын үсэг зуруулж байсан зарлагын баримтууд байсан. Түүнийгээ хэргийн материалд хавсаргаагүй байсан. Нотариатаар орж батлуулсан тухайд хүүхэд нь Нийслэлийн Прокурорын газар ажилладаг гэж намайг их дарамталсан. Өөрөө бүх үгийг хэлж, 0,2 хувийн алданги тооцно гэж хэлж бичүүлсэн. Би тэр байдлыг гэрийнхэндээ хэлээгүй байсан. Түүнээс хойш машиныг маань сүүлд хүүхэд ирж авч явсан. Би махны жинг харж байгаагүй. Хамгийн сүүлд нотариатаар батлуулах үеэр охин нь хотоос ирж батлуулсан. Ерөөсөө махны жинг харж байгаагүй. Хамгийн сүүлд зарлагын баримт дээр гарын үсэг зур гэж зуруулсан. Би мах авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Яг тухайн үед нь баримт гэж бичиж байгаагүй. Би баримт битгий бич гэж ч хэлдэггүй байсан. Өөрөө бичиж явдаг байсан...” гэх мэдүүлэг

-Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ц гаас: “...03 дугаар сарын 17-ны өдрөөс Э.******* “манай 2 талын ах дүү нар Ш ирсэн зан үйл хийж байгаа. Та мах зээлж туслах уу” гэж хэлэхэд нь “болно” гэж хэлсэн. Учир нь энэ охин манай т орж ирээд ногоо савлаж байхад тусалдаг юм. Хүн орж ирэхээр хойшоо гүйгээд ордог юм. Тэгээд би дунд нь хоолонд оруулдаг. Мах авдаггүй өдөр гэж бараг байхгүй. Ах дүү нарынхаа нэр дээр бичүүлээд мах авдаг байсан. Зарлагын баримт дээр Урангоо гэдэг. Ах дүү нар нь 95-тай дугаартай. Э.******* манай махны т шал угааж тусалдаг. ...Би дэвтэр дээр бичсэн бүх зүйлээ тулгаад нотариат орсон. Нотариат ороод гараад ирсний дараа охин ирсэн. Э.******* худал ярьж байна. Банк бустай машины тухайд манай хүү зээл өгөх хооронд нь барьцаа болгож түр авч байя гэсэн. Э.******* өөрөө эгчтэйгээ хамт машиныг авчирч өгсөн. Түүнээс бид дарамтлаагүй. Зүгээр тохиръё л гэсэн. ... Тэгээд холбоо дээр очиж батлуулсан. Холбооноос буцаж дээр ирэхэд охин ирсэн байсан. Э.******* өөрөө ч уулзсан. Хүнийг муухай юм руу гүтгэж болохгүй шүү дээ. Э.******* худлаа зээл авч байгаа гэж зураг явуулж, 5 дахь өдөр мөнгө хийлээ гэсэн. Энэ охинд би 100 хувь итгэлтэй байсан. Дэвтэр дээрээ бичүүлээд авдаг байсан. Намайг хуурч авч байгаа юм чинь эргүүлээд намайг юу гэж хэлэх нь хамаагүй. Хохирол, төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б оос: “...Шинжээчийн дүгнэлтээр хасагдсан юм шиг байна. Хүнсний чинь 10 хувь дээр л зогсдог. 3,219,600 төгрөгөөс 300,000 төгрөгийг нь төлөөд 2,919,600 төгрөгийг би авах ёстой. Гэтэл 2,400,000 гаруй төгрөг болсон байна. Яагаад хасагдсан юм бол. Хүнсний үүд 10 хувь дээр л тогтдог. Гэхдээ ядаж үндсэн үнээ олоод авбал учиртай юм даа. Хохирол, төлбөрөө хурдан барагдуулж авмаар байна. Э.******* ээс хүнсний зүйл авснаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

-Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Х: “...Манайхаас С.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн биеэр ирж зээл авахдаа нөүтбүүк, хагас автомат угаалгын машин авсан. Угаалгын машинаа өөрөө авсан, зээлийг нь өөрөө төлнө гэж байсан... ...06 дугаар сарын 12-ны өдөр С.Б нь өөрөө ирээд “хүнд аваад өгсөн чинь төлдөггүй, ах нь өөрөө 2 сарынхаа төлбөрийг төлье” гэж 250,000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Түүнээс хойш ямар ч төлөлт хийгээгүй, С.Бтай холбогдож чадаагүй. Манай санхүүгийн түрээсийн гэрээний 5.2.1-д бусдад дамжуулахыг хориглоно гэсэн заалт бий. С.Б өөрийнх нь гарын үсэг зурж, анкет бөглөж байгаа зураг нь байгаа. Гэр бүлийн гишүүд гэсэн хэсэгт дүү Э.******* гэж ******** гэсэн дугаар бүртгүүлсэн байдаг. Өөрөө угаалгын машинаа авсан ч гэсэн гэрээ хамт гарсан учраас мөнгөн дүнг хамт нэхэмжилдэг, салгах ямар ч боломжгүй. Одоогийн байдлаар 2,203,899 төгрөгийн үлдэгдэлтэй...” гэх мэдүүлэг,

-Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Б “...Сэлэнгэ аймгийн С******* сумд байрлах төв салбарт 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хэрэглэгч С.Б нь өөрийн биеэр ирж, гар утасны зээлээ судлуулсан. Тухайн үед хэрэглэгчийн дугаар дээр 16 промакс утасны лизинг үүсэх боломжтой байсан. Тус хэрэглэгч 5,989,000 төгрөгийн үнэтэй утсыг 12 сарын хугацаатай, 19,800 төгрөгийн багцтайгаар төлж барагдуулна гэсэн гэрээ хийж, гарын үсгээ зурсан... Тухайн хэрэглэгч өөрийн нэр дээрх ******** гэсэн дугаарыг имонголиад бүртгүүлсэн байсан. ...2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 16 промакс утас авснаас хойш нэг ч төлөлт хийгээгүй. Бидний хувьд хэрэглэгч С.Б тай байгуулсан гэрээг л үндэслэнэ. Э.******* тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Тус хэрэглэгч өнөөдрийн байдлаар нэг ч төлөлт хийгээгүй учраас тухайн гар утасны гэрээ байгуулсан дугаар нь 90 хоног ашиглахгүй учраас устаад одоо яг хэрэглэгчийн барьж байгаа ******* гэсэн дугаарт нь хэрэглэгчийн төлөөгүй дүнг нэхэмжилсэн. Өнөөдрийн байдлаар 5,792,389 төгрөгийг хэрэглэгчийн барьж байгаа дугаарт нэхэмжилсэн байсан...” гэх мэдүүлэг,

-Хохирогч Ц.Б ын “...Би Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “******* ийг ажлуулдаг юм. Одоогоос 3 жилийн өмнөөс ******* гэх эмэгтэй манай ээр орж ирж үйлчлүүлдэг байсан ба хаяадаа зээл аваад буцаагаад өгдөг байсан. Тэгээд ер нь таньж эхэлсэн. Болсон явдлын талаар ярихад 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******* гэх эмэгтэй 108000 төгрөгийн хүнсний бараа буюу идэж уух юм зээлээр авсан. Тэгээд дараа нь 01 дүгээр сарын 28-ны өдөр 46500 төгрөг, 02 дугаар сарын 01-ний өдөр 102400, 02 дугаар сарын 02-ны өдөр 103100 төгрөгийг хүнсний бараануудыг тус тус зээлээр авсан. Түүний дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2900 төгрөгийн үнэтэй 100 ширхэг дээд гурилыг “ын уурхайд хэрчсэн гурил нийлүүлж байгаа юм” гэж хэлээд зээлээр авсан. Мөн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5 литрийн ургамлын тос 15 ширхэг /үнэ 669,000 төгрөг/, Улаанбаатар 25 кг-н 1 дүгээр гурил 8 ширхэг /үнэ 438400 төгрөг/, зээлээр авсан. Дахиад 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1 кг-н Улаанбаатар гурил 280 ширхэг /672000 төгрөг/, ургамлын 5 литрийн тос 9 ширхэг /үнэ 401400 төгрөг/, ургамлын 2 литрийн тос 6 ширхэг /үнэ 112200/ төгрөгийг тус тус зээлээр авсан. Нийт 3219600 төгрөгийн зээл авснаас 300000 төгрөгийг нь 2025 оны 03 дугаар сард өгсөн. Үлдэгдэл мөнгийг одоо хүртэл өгөхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-р хуудас/,

-Хохирогч Г.Г “...Би 2025 оны 04 дүгээр сард ажил дээрээ байхад зүс таних ******* гэх эмэгтэй ирээд ахаа та утсаа өгөөч дугаар тэмдэглээд өгье гэж хэлээд миний Хятадын Ланд ровер /товчлууртай утас/ гэх загварын гар утсыг авсан. Тэгээд миний гар утсыг аваад намайг машиндаа суулгаад миний утас руу нэг хараад, өөрийнхөө утас руу нэг хараад их сэжигтэй санагдаад байхаар нь би утас болсон уу гэж хэлээд утсаа авсан. Тэгээд тэр өдөртөө утсаа үзтэл миний миний дансанд нөмөр гээд банк бус санхүүгийн байгууллагаас ахуйн хэрэглээ гэсэн утгатай 2,000,000 төгрөг ороод ирсэн. Тэгээд би гайхаад би авцан юм байхдаа гэж бодоод тэр мөнгийг өөрийнхөө хэрэглээндээ хэрэглэсэн. Дараа нь тухайн нөмөр гээд аппликейшин судлаад татаад ороод үзэхэд маргааш нь 2,450,000 төгрөг ахуйн хэрэглээний зээл гээд шилжүүлээд авсан байсан. Тэгээд тухайн зээлийг би эхлээд 2,000,000 төгрөгийн зээл авахдаа сард 200,000 төгрөг төлдөг байсан тэгсэн гэнэт одоогоос сарын өмнө байх сайн санахгүй байна. Сард 650,000 төгрөг төлөх хуваарь гарж ирэхээр нь миний нэр дээр надад хэлэхгүйгээр зээл авсан байгааг мэдсэн. Би тийм нэртэй аппликейшин мэдэхгүй. Өмнө нь огт зээл авч байгаагүй. *******ын нөхөр нь М бид хоёр 3-4 жилийн өмнө Аймгийн тамгын газарт цуг жижүүр хийдэг байсан тэгээд тэр замаар *******тай танилцаж байсан. Зүс танина. Миний гар утсыг авахдаа утсаны дугаар тэмдэглээд өгнө л гэж хэлсэн өөр надад зээл авах талаар хэлээгүй миний нэрээр нөмөр зээлийн аппликейшинээс зээл авсан. ...Миний бүртгэлтэй утсаар код аваад зээл авчхаад мессеж устгасан юм шиг байна лээ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92-р хуудас/,

-Хохирогч С.Б ын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 03-04 сарын хооронд тэр хавьцаа зүс таних ******* аа гэх охин надаас та өөрийнхөө нэр дээр зээлээр нөтэбүүк, угаалгын машин, гар утас худалдаад аваад өгөөч гэж гуйсан тэгээд мөнгийн хэд хоногийн дараа мөнгөтэй болоод аваад өгчихнө гэж худлаа хэлж намайг хуурч мэхлэн надаар Тус аймгийн оос Iphone 16 pro mах загварын гар утас 1 ширхэг. Тус аймгийн PC mall худалдааны төвөөс Угаалгын машин 1 ширхэг, нөтэбүүк 1 ширхэг 1 жилийн хугацаатай зээлээр авхуулсан. Тэгээд одоо болтол зээлийн мөнгийг минь төлөхгүй байгаа юм. ...Би тус сумын Хөх ийн урд талаас хувиараа такси үйлчилгээнд явдаг ба 2025 оны 03-04 сард өөрийгөө ******* гэх эмэгтэй намайг хөлсөлж Хуучин зах худалдааны төвийн тэндээс Ц гэх хүнтэй уулзаж мах зээлээр аваад авсан махыг нь миний машиныг хөлсөлж зөөдөг байсан. Тэгээд танилцаж байсан. Би тэр ******* гэх хүний авсан махыг 6-7 удаа л зөөж байсан. Тэрнээс өөрөөр огт танихгүй. болон PC mall худалдааны төвөөс надтай хамт орж цуг гэрээ байгуулаад зээлээр авсан эд зүйлсээ аваад явсан. Угаалгын машины хувьд надад зээлээр эд зүйл авч өгсөн гээд шагналд нь авч өгч байгаа гэж хэлсэн гэхдээ би тэр зээлийг хэдхэн хоногийн дараа төлнө гэж худал хэлээд одоо болтол төлөөгүй зээлийн хугацаа хэтрэлттэй явж байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-131-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Э.Баяржавхлангийн “...Болсон явдлын талаар ярихад Сосорбарамын Б /******* Холбоо барих хүний дугаар дээрээ Т ******* Номин ******* гэсэн 2 багцтайгаар өөрөө зээлийн гэрээ байгуулж лизингээр худалдан авсан байна. хугацаатайгаар сард 482417 төгрөг төлөхөөр “гар утасны 198000 төгрөгийн хүнийг бүртгүүлсэн байна. Гар утасны зээлийн гэрээг байгуулснаас хойш эхний сарын төлбөр болох манайхаас нэхэмжилсэн гар утасны зээлийн үнэ болон байгуулсан гэрээний төлбөр хоёрыг нийлээд 530728 төгрөгийг мобикомоос 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 0647/ төгрөгийг нэхэмжлэхэд мөн төлөлт хийгээгүй байна. 2025 оны 07 өдөр нэхэмжлэхэд огт төлөлт хийгээгүй. Дараа нь 2025 оны 06 дугаар сарын 01-ний дугаар сарын 01-ний өдөр 5002416 төгрөгийг нэхэмжлэхэд бас төлөлт хийгээгүй тул манай байгууллага хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөлийн заасны дагуу “хэрэглэгч 2 ба түүнээс дээш сарын хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гэрээнд байгуулсан 3.9-д заасны дагуу торгууль нэмсэн дүнгээр бөөн нэхэмжилнэ гэсэн үг. Тэгэхээр манай гэрээнийхээ дагуу иргэн С.Баас утасны төлбөр болон багцын төлбөр, гэрээнд заасан торгууль зэргийг бодож үзэхэд манай салбарт 6311532.74 төгрөгийн хохирол учирсан байх ба уг төлбөрөө нэхэмжлэх хүсэлтэй байна. Би зээл гаргаагүй болохоор мэдэхгүй байна. Тухайн гар утасны имэйл код нь *** гэсэн дугаартай байсан. Манайхаас авсан утас нь лацтайгаа, хайрцаг савтайгаа шинэ утас байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Х 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэ**** аймаг дахь ПС малл-ын салбарт 2024 оноос хойш ажиллаж байгаа ба одоо тус салбарт мэргэжилтнээр ажиллаж байна. Болсон явдлын талаар ярихад Сосорбарамын Б /******/ нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай салбараас “Асер загварын нөтэбүүк”, нео лакс загварын хагас автомат угаалгын машиныг нийт 1,931,110 төгрөгөөр 24 сарын хугацаатай, 2,98%-н хүүтэйгээр зээлийн санхүү, түрээсийн гэрээ байгуулж лизингээр худалдан авсан байна. Холбоо барих хүний дугаар дээрээ дүү ******* гээд ******** гэсэн хүнийг бүртгүүлсэн байна. Өөрийн дүү ******* гэх эмэгтэйгийн хамт ирээд зээл авч байсан. Манайхаас авсан нөтэбүүк нь Асер загварын 1499900 төгрөгийн үнэтэй, Хагас автомат угаалгын машин нь 11 килограммын 431210 төгрөгийн үнэтэй цахилгаан бараа байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-р хуудас/,

-Гэрч Т.Э “...2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээр байх үед 30 орчим насны ******* гэх эмэгтэй манай ломбардад орж ирээд эд хөрөнгө барьцаалж зээл олгуулж авахаар болсон. Тухайн эмэгтэй уг өдөр Ай фонь 16 про макс загварын өнгөтэй гар утас барьцаалж зээл авахаар болсон. Тэгэхээр нь би тухайн утсыг нь шалгах үзээд 2,500,000 төгрөгөнд барьцаанд аваад ******* гэх эмэгтэйгийн хэлсэн “*******” тоот дугаарын данс руу уг мөнгийг шилжүүлсэн. Тэгээд дахиад 2 хоногийн дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* манай ломбарданд ирээд нэмээд 300000 төгрөг бэлнээр аваад явсан... Тэрний дараагаар дахиад 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай ломбарданд орж ирээд хуучин ашиглаж байсан Асер маркийн нотебүүкийг шинээр гэрээ байгуулж 800,000 төгрөгөнд тавьсан ба тухайн мөнгөө голомт банкны М гэсэн хүний ******* тоот дугаарын дансаар авсан байсан. ...Тэрнээс хойш 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* руу холбогдож мэдэгдэхэд “Би 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хийж эхэлнэ гэж хэлсэн. Тэгээд хийхгүй болохоор дахиад 2025 оны 05 дугаар сарын 18-ын өдөр холбогдоход “Аан за гэж хэлээд утсаа салгаж байсан. ...******* дахиж огт холбогдоогүй ба хүүний мөнгө болон барьцаанд тавьсан эд хөрөнгийн мөнгөнөөсөө манай байгууллагад нэгч төлөлт хийгээгүй. Тэрний дараагаар 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сосорын Б гэдэг нэртэй ах орж ирээд “хайрцагтай Делл загварын нотебүүкийг манай ломбарданд гэрээ байгуулж 1,200,000 тавихаар болсон. Тэгээд гэрээ хийгээд дуусах явцад өөрийнхөө дугаараас нь гадна ******* гэх эмэгтэйн ******** гэсэн дугаарыг тэмдэглүүлсэн учир “Та ******* гэх эмэгтэйтээ ямар холбоотой вэ, манайх ******* гэдэг хүнтэй холбоотой юмыг авахгүй гэж хэлтэл “Би *******ыг бол танина ломбарданд тавьсан юм аа би өөрөө төлөөд удаахгүй авна гэж хэлэхээр нь үнийг нь бууруулаад тухайн нөтбүүкийг 1,000,00 төгрөгийн барьцаанд авахаар болсон. ...барьцаалсан нөтбүүк нь лацтай хайрцганд байсан ба цүнх нь мөн хайрцганд байсан шинэ эд зүйл байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173-р хуудас/,

-Гэрч Т.Д “...Би 2025 оны 04 дүгээр дуудлагын таксинд явдаг байхад над руу мах хүргүүлэх гэсэн юм гээд дуудлага ирсэн. Тэгэхээр нь би махны т ажиллуулдаг Ц гэдэг эмэгтэйгийн т очоод үхрийн гуя аваад дуудлага өгсөн хүнд аваачиж өгсөн. Тухайн мах дуудлагаар захисан эмэгтэйг танихгүй ээ намхан, жижигхэн эмэгтэй байсан. Тухайн эмэгтэй надаар Ц гийн махны ээс 4 удаа мах авхуулсан ба эхлээд 1 үхрийн гуч, дараа нь 1 хонины гулууз мах үхрийн гуя 1 ширхэг, 3 дахь удаа нь үхрийн 1 гуя авхуулаад, 4 дэх удаад нь 5 хонины гулууз мах авхуулсан. Миний одоо санаж байгаагаар үхрийн мах 200-300 орчим килограмм, хонины мах 120 килограммыг Ц*******ийн ээс аваад тухайн эмэгтэйд өгсөн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 25-р хуудас/,

-Гэрч Д.Ганбаатарын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн С******* сум дотор дуудлагын таксинд явж байхад ******* гэдэг эмэгтэйгийн дуудахаар нь явж байсан. Тэгээд л мэддэг болсон. ******* гэх эмэгтэй 2025 оны 04 дүгээр сард Өнчин цэнхрийн эсрэг талд байдаг Ц*******ийн махны ээс эхлээд өвчүү, толгой, шийрээс бусад орсон үхрийн мах авхуулаад 2 дугаар сургуулийн ойролцоо байдаг рүү хүргүүлж байсан. ...Ц*******ийн махны ээс үхрийн гуя 1 ширхэг, хаа 1 ширхэг авхуулаад хороололд байдаг махны т хүргүүлээд өөрөө утсаараа яриад мөнгөө авсан. Надад харин ******* таксины мөнгө өгсөн....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29-р хуудас/ зэрэг баримтууд болно.  

4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч Э.******* ын үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан дөрвөн удаагийн үйлдлээр өөрийгөө амралтын газар ажиллуулдаг найздаа авч өгч байгаа гэж, гурил боловсруулдаг цех ажиллуулдаг гэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хүнсний бүтээгдэхүүн болон мах авч хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан, мөн бусдын цахим орчинд зөвшөөрөлгүй далд нууц аргаар халдаж зээл авсан нь мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.******* нь өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн боловч хохирогч Д.Ц гаас тийм их хэмжээний мах аваагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй, түүний хохирогчийн гомдол мэдүүлэгт дурьдсан махыг аваагүй гэж үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, өөрөө хохирогчийн гаргасан мэдүүлэг нотлох баримтыг няцааж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь хохирогч нартай хувийн харилцаа үүсгэж, тэдэнд өөрийгөө уг махыг, хүнсний барааг зээлж авч байгаа мэтээр итгүүлэн хохирогчийн эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авч улмаар цаашид уг үйлдлээ үргэлжилсэн үйлдлээр үргэлжлүүлсэн үйлдлийг гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан дээрх хохирогч гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтуудаар хангалттай нотлогдсон тул тэдний гомдлыг хүлээн авч шүүгдэгчийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл, нөхцөл тогтоогдоогүй болохыг дурьдав. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулсан нь хууль зөрчөөгүй, хэргийн нөхцөл байдалд тохирсон, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулсан байна.

5.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолын хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                            

         ДАРГАЛАГЧ

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН

 

                          ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                      

                          ШҮҮГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ