Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1333

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

          улсын яллагч М.Эрдэнзаяа,

          шүүгдэгч Р.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0694 81957 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Р.Г

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Р.Гнь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 11/а/ байрны гадна иргэн Б.Жамъяанмядагийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Гнь мэдүүлэхдээ: Хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Жамъянмядагийн: ...Тухайн үед Зоригтбаатар бид хоёр зөвхөн пиво уусан харин Зоригтбаатарын дүү болох Даваадаш гэх залуу машин барьж явна гээд пиво уугаагүй. Тэгээд бид нар пиво ууж дуусаад Гачууртаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах “Шавь” цогцолбор сургуулийн хажууд байрлах баарны гадаа ирсэн. Тэгээд би Зоригтбаатарын машин дотор сууж байтал Зоригтбаатарын найз охин болох Р.Г гэх эмэгтэй хаалга онгойлгоод чи миний нөхөртэй юу хийж байгаа юм гэж хэлээд миний үснээс зулгаагаад намайг газар чирч буулгасан. Тэгээд намайг тэр Р.Г гэх эмэгтэй үсдэж буулгаж ирээд газар чирээд миний нүүр рүү олон удаа гараараа цохиж мөн миний нүүрийг хумсаараа самардсан. Тэгээд намайг зодуулж байхад Зоригтбаатарын хуучин эхнэр болох Азжаргал гэх эмэгтэй наад эмэгтэйгээ алаад өг гэж хэлээд миний дээрээс миний нуруу болон толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөж зодсон. Тэгээд намайг зодуулж байхад тэнд байсан хүмүүс цагдаа дуудсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний нүүр хэсэгт маажсан шархтай. Мөн миний толгой болон баруун, зүүн хөл хөхөрч хавдсан. Миний нуруу болон хоёр гарын хоёр шуу хэсгээр зулгарсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Даваадашийн: ...Тухайн үед миний ах болох Зоригтбаатарын найз гэх Жамъянмядаг гэх эмэгтэй Р.Г хандан би чиний нөхөр Зоригтбаатарыг чамаас салгана. Зоригтбаатар бид хоёр амралтанд хоёр хоносон гэх үгнүүдийг хэлж Гэрлээгийн уурыг хүргэж байсан. Тэгээд тэр хоёр маргалдаж улмаар хоорондоо зодолдсон. Тухайн үед Жамъянмядаг болон Р.Г нар хоорондоо маргалдаж байгаад Гэрлээ Жамъянмядаг гэх эмэгтэйг машинаас татаж буулгаад түүний цээж хэсэгт гараараа 2 удаа цохиж, дараа нь түүний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон. Мөн түүний баруун гарын тохой хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Харин Жамъянмядаг гэх эмэгтэй Гэрлээгийн биед огт гар хүрч цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Р.Р.Гийн: Би 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нөхөр Зоригтбаатартай маргалдсан юм. Тэгсэн миний нөхөр Зоригтбаатар уурлаад гэрээсээ гараад явсан. Тэгээд тухайн өдөр би нөхөртэйгээ утсаар яриад бид хоёр эвлэрээд миний нөхөр буцаад гэртээ ирэхээр болсон. Тэгээд миний нөхөр гэртээ очлоо гэж хэлээд 2 хоног гэртээ ирээгүй гадуур хоносон. Тухайн үед би нөхрийгөө гадуур 2 хонох хугацаанд нөхөр рүүгээ утсаар 2-3 удаа залгасан боловч утсаа аваагүй. Тэгтэл 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний нөхрийн гар утаснаас нэг танихгүй эмэгтэй над руу залгаж олигтой юм ярихгүй байж байснаа би чамайг нөхрөөс чинь салгана гэж хэлээд надтай утсаар хэсэг маргалдаж байгаад утсаа тасалсан. Тэгээд энэ өдрийн орой 23 цагийн үед тэр эмэгтэй над руу утсаар залгаж би байрны чинь гадаа ирчихсэн байна, чи гараад ир гэж хэлсэн. Тэгээд би байрныхаа гадаа гараад иртэл миний нөхөр машин дотроо согтоод унасан, хажууд нь үл таних эмэгтэй сууж байсан. Тэгээд би нөхрийнхөө машин руу дөхөөд очтол над руу утсаар ярьсан эмэгтэй намайг хараад нөгөө эмэгтэй чинь гараад ирчихэж гэж тохуурхан даажигнасан байдалтай хэлсэн. Тэгэхээр нь миний уур гэнэт хүрээд би тэр эмэгтэйн үснээс нь зулгаагаад машинаас чирч буулгасан. Тэгээд би тэр эмэгтэйг машинаас үсдэж буулгаж ирээд түүний мөр хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн тэр эмэгтэй надтай зууралдаж байхад миний хуурай дүү болох Даваадаш намайг тэр эмэгтэйгээс салгасан. Тэгээд би тэр эмэгтэйгээс салаад нөхрөө дагуулаад гэртээ орох гээд явж байтал цагдаа хүрч ирээд биднийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-48 дугаар тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10300 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          1. Б.Жамъянмядагийн биед хамар ясны хугарал, дагз, баруун чамархайн хуйх болон духны зүүн хэсэг, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхины дотор хэсэг, зүүн хацрын ар, доод хэсэг, баруун шанаа, баруун хацрын доод хэсгүүдэд шалбархай, баруун тохойн дотор хэсэг, зүүн тохойн дотор хэсэг, зүүн бугуй дотор хэсэг, зүүн шагайн үений гадна хэсгүүдэд зулгаралт, баруун мөрний дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/,

          - Шүүгдэгч Р.Р.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25, 26 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Р.Гнь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 11/а/ байрны гадна иргэн Б.Жамъяанмядагийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       Р.Р.Гд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

        Шүүгдэгч Р.Гнь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололын 11/а/ байрны гадна 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Жамъяанмядагийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Гнь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч Б.Жамъянмядаг нь гомдол саналгүй, хохиролд 1.500.000 төгрөгийг  авсан бөгөөд хоорондоо тохиролцсон гэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 41 дүгээр тал/

Шүүгдэгч Р.Р.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Р.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Гд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Р.Гд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Р.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Р.Р.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Р.Р.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ч.АЛТАНЦЭЦЭГ