Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1346

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

          улсын яллагч М.Эрдэнэзаяа,

          шүүгдэгч Б.Хнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Х холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0607 41598 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Б.Х

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Б.Хнь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын гадна иргэн Э.Булгантамирыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хнь мэдүүлэхдээ: Хөдөө аж ахуйн ойролцоогоос нэг хүүхэн авсан. Тэгээд хүүхэн залуу хоёр миний машинд суусан. Нөгөө эмэгтэйг янхан байсан гэдгийг сүүлд мэдсэн. Өнөөх залуу хүүхэн хоёр муудалцаад буудал болон байр хоёрын голд 30 минут гаран хугацаанд зогссон. Бид яваад Хөдөө аж ахуй дээр ирээд “Шөлөндө”-ийн гадаа зогсоход эмэгтэй нь зүүн хаалгаар буугаад зугтсан. Залуу нь надтай маргалдаад үлдсэн. Сүүлдээ чи гай болсон гэж хэлсэн. Би ханцуйнаас нь татаад дийлээгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Булгантамирын: ...Тухайн таксины жолооч миний баруун шанаа болон хамран тус газар 2 удаа гараа атгаж цохиход баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл үүссэн, харин хамт явж байсан хүн нь намайг таксинаас  татаж гаргаад дараа нь надтай зодолдох гэж дайраад байхаар нь би зугтаад таксин дээр очоод арын суудал дээрээс нь түрийвчээ авах гэтэл нэг нь миний ардаас хоолой боож машинаас буулгахад би согтуу байсан учраас таксинаас гарахдаа газар унаад баруун өвдөгт зулгаралт гэмтэл үүссэн. Тухайн үед хэн намайг боож унагасныг мэдэхгүй байна...

...Баруун хөлний шилбэний гадна талдаа шивээс байсан, яг ямар өнгийн хэлбэртэй байсныг санахгүй байна, одоо харвал танихгүй. Даваасүрэн намайг машинаас буулгах гэж миний хөлнөөс татсан, тэгсэн манай ах Алтангэрэл, Даваасүрэнг холдуулахад Б.Х намайг цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 6, 31 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Алтангэрэлийн: ...Тэгээд би тэр машин дээр очоод Булгантамираас яасан, юу болсон гэж асуутал Булгантамир энэ хоёр залуу мөнгө өгөхгүй байна, мөнгөө авах гэсэн юм гэж надад хэлсэн. Тэгтэл тэр хоёр залуугийн нэг нь за за машинд суучих мөнгийг чинь аваад өгье гэж хэлэхээр нь би тэдний машинд суусан. Тэгээд машинд нь суугаад явж байтал тэр хоёр залуугийн нэг нь Булгантамир руу агсраад ална, хядна гэж хэлээд заналхийлээд байсан. Тэгээд бид нар машинтай явж байгаад Бөхийн өргөөний хойд талын автобусны буудал буюу “Шөлөндө” цайны газрын гадна ирж зогсоход  нөгөө хоёр залуу машинаасаа бууж ирээд нэг нь намайг машинаас татаж буулгаад Булгантамирыг машины арын суудал дээр хоёр талаас нь зодож эхэлсэн. Тэгэхэд би машинд нь өөрийн углаашаа унагаасан байсан болохоор буцаж машинд ороод углаашаа аваад машинаас буцаж гарч ирээд хартал тэр хоёр залуу Булгантамирын араас хөөгөөд зодоод байсан, мөн өөр танихгүй залуучууд гарч ирээд Булгантамирыг цохиж аваад түлхээд байсан. Тэгээд байж байгаад тэр хоёр залуу машинд суугаад зугтах гээд хөдлөх гэтэл Булгантамир би түрийвчээ авмаар байна гэж хэлсэн. Тэгтэл нэг залуу нь чиний түрийвч энд байхгүй гэж байснаа ямар ядаргаатай пизда вэ гэж хэлээд урд талынхаа суудал доороос Булгантамирын түрийвчийг авч өгөөд машинаа унаад зугтаагаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Даваасүрэнгийн: ...Тэгж байгаад манай найз аргаа бараад машинаас буулгах гээд цамцны дал орчмоос нь татсан чинь тэр залуу буухгүй байхаар нь машиныхаа ард очоод зогсоод байхаар нь би машинаас очоод за хөгшөөн буучих гэж хэлтэл тэр залуу миний зүүн гуян тус газар хөлөөрөө жийгээд шанаан тус газар гараараа цохихоор нь би хөлнөөс нь татаад машинаас буулгах гэтэл хамт явсан найз нь ирээд миний ардаас намайг шилдээд дарахаар нь би больсон чинь найз нь гээд байгаа залуу над дээр ирэхээр нь би тэр залуутай эвтэйхэн ярьж байгаад машинаас холдуулаад явуулчихъя гэж бодоод “Чингис” зочид буудлын уулзвараар дээш алхаж байгаад юу болоод маргалдаад байгаа юм гэж асуухаар нь би болсон бүх асуудлыг хэлсэн чинь тэр залуу би найз нь биш ах нь байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 8863 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          1. Э.Булгантамирын биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхи, баруун мөрөнд цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун тохой, баруун шуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана.

 мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,

          - Шүүгдэгч Б.Б.Хын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25, 26 дугаар тал/,

          - Хохирогч Э.Булгантамирын гаргасан хүсэлт /хх-н 39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Хнь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын гадна иргэн Э.Булгантамирыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       Б.Б.Хт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

        Шүүгдэгч Б.Хнь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын гадна иргэн Э.Булгантамирыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Хнь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч Э.Булгантамир нь хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд миний биед ноцтой гэмтэл учраагүй, хэвийн байгаа, гомдол саналгүй тул хэргийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 39 дүгээр тал/

Шүүгдэгч Б.Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Б.Б.Хт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг  2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б.Хт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Хнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ч.АЛТАНЦЭЦЭГ