Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2026/04210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13-р хороо, *******,*******,******* тоот хаягтай, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13-р хороо, *******,*******,*******, тоот хаягтай, СӨХ /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хохирол 2,573,200 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...миний бие нь өөрийн эзэмшлийн144 УНЛ дугаартай автомашиныг 2025.06.23-ны өдөр 13-р хорооны*******ны*******ны харалдаа автомашины зогсоолд хэвийн байрлуулсан, тус байрны дээврээс дээврийн зарим хэсэг болон нарийн хурц ирмэг бүхий үзүүртэй том хэмжээний төмөр зүйл унаж, автомашинд хохирол учруулсан...хохирлыг үнэлгээний байгууллагаар тогтоолгосон...тус байр нь хариуцагч СӨХ-ийн хариуцсан байр бөгөөд байрны дээврийн засварыг СӨХ хийгээгүйгээс учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...автомашины байрлуулсан зогсоол нь байрны гадаа байдаг автомашины зогсоол...дээврийн төмөр сайтар бэхлэгдсэн байсан, тухайн үед цаг агаарын давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тул хохирол төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

  1. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

2025.06.26-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутагт байрлах*******ны*******ны 9 давхрын дээвэр хэсгийн тавцангаас дээвэрлэгээний зарим хэсэг унаснаар нэхэмжлэгч Ч.*******ийн эзэмшлийн144 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 2025.08.01-ний 5059 тоот тогтоол болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна...орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж заажээ.

Сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж заажээ.

Иймд хариуцагч СӨХ нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил зэргийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үүрэгтэй байна.

Хариуцагч нь хуулиар хүлээсэн  үүргээ биелүүлээгүй, тухайлбал орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцны байшингийн дээврийг зохих ёсоор бэхлэн хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас уг дээврийн зарим хэсэг нь нэхэмжлэгч Ч.*******ийн эзэмшлийн автомашин дээр унаж, түүний эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол 2,410,2000 төгрөг болох нь Хаан үнэлгээ-2 ХХК-ийн үнэлгээний тайлан болон тус үнэлгээний төлбөрт*******3,000 төгрөг төлсөн болох нь бичгийн баримтаар тогтоогдож байна.

Харин хариуцагч тал дээвэрлэгээний эд зүйл унасан нь байгалийн үзэгдлээс шалтгаалсан буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэх боловч энэ нь орон сууцны байшингийн дээвэрлэгээг бэхлээгүй үүрэгтэй хамааралгүй тул энэ талаар гаргасан татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч СӨХ-с хохирол 2,573,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******эд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 56,121 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 56,121 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН