Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2026/06130

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 23-р хороо, *******,*******  тоот хаягтай, ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 24-р хороо, ******* 1216 байр,******* тоот хаягтай, ******* /РД:/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээнээс татгалзаж 7,200,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Байгалмаа, нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

  1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч С.*******ын орон сууцыг хөлслөхөөр зуучлагчтай харилцан тохиролцож, нэг жилийн хугацаатай, нэг сарын 1,800,000 төгрөгөөр хөлслөх, төлбөрийг 3+1 гэсэн төлөхөөр бичгээр гэрээ байгуулж, 7,200,000 төгрөгийг дансанд төлсөн...орон сууцыг хүлээн авсны дараа 2 хоногийн дараа гэр бүлийн асуудлаа цэгцэлсэн тул хөлслөхөө больж, хүлээлгэж өгсөн...иймд гэрээнээс татгалзаж, хөлсөнд төлсөн 7,200,000 төгрөгөөс хуульд заасны дагуу зохих хэсгийг гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...орон сууцаа хөлслүүлэхээр ХХК-тай гэрээ байгуулсан, зуучлагч нь хөлслөгчтэй гэрээ байгуулж, төлбөрийг зуучлуулагчийн дансанд төлүүлэх, хөлсөнд нэг сарын хөлс буюу 1,800,000 төгрөгийг төлөхөөр тохирсон...энэ гэрээг үндэслэн зуучлагч нь Х.*******тай гэрээ байгуулж, хөлслөгч миний дансанд 7,200,000 төгрөгийг төлж, миний бие зуучлалын гэрээнд зааснаар зуучлагчид нэг сарын хөлс 1,800,000 төгрөгийг төлсөн...орон сууц хөлслөх гэрээнд гэрээг цуцлах тохиолдолд нэг сарын өмнө мэдэгдэх...энэ тохиолдолд урьдчилан төлсөн төлбөрийг эргүүлэн олгоно...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ цуцлах тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй гэж заасан...иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгийг төлнө...үлдсэнийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

    2.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч талууд 2025.10.22-ны өдөр хариуцагч С.*******ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 24-р хороо, 1216 байрны******* тоот хаягтай 2 өрөө орон сууцыг нэг жилийн хугацаатай, нэг сарын 1,800,000 төгрөгөөр /барьцаа 1,800,000 төгрөг/, 3+1 сарын төлбөр 7,200,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх ба орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн,  хөлслөгч Х.******* төлбөр 7,200,000 төгрөгийг 2025.10.24-ний өдөр  С.*******ын дансанд шилжүүлж, орон сууцыг хүлээн авснаар тус гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар мөн хариуцагч төлбөр хүлээн авсан талаар маргаагүй харин нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, төлбөрийн зохих хэсгийг шаардах эрхтэй эсэхээр маргаж байна.

Хариуцагч С.******* нь ХХК-тай 2025.10.22-ны өдөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн орон сууцыг хөлслөх этгээдтэй холбож өгөх, өөрийг нь төлөөлж хэлцэл хийх, зуучлагчид нэг сарын хөлс 1,800,000 төгрөг төлөхөөр тохиролцож, бичгээр гэрээ байгуулснаар ХХК нь хөлслөгч Х.*******тай орон сууц хөлслөх гэрээ байгуулан, орон сууцыг хүлээлгэн өгч, С.******* нь зуучлагчид орон сууц хөлсөлсний нэг сарын хөлс болох 1,800,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.   

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээнээс татгалзаж, төлбөрийг буцаан шаардсан агуулгатай бөгөөд энэ талаар  Иргэний хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д хөлслөн авсан орон сууцыг бүхэлд нь буюу түүний хэсгийг хөлслөгчид хугацаанд нь шилжүүлээгүйгээс уг гэрээ түүнд ашиггүй болсон, эсхүл хөлслөгч хожим нь уг орон сууцыг ашиглах эрхгүй болсон бол энэ хуулийн 294.3-т заасан хугацааг үл харгалзан хөлслөгч гэрээг цуцлах эрхтэй гэж заажээ.

Гэтэл хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнээс татгалзсанд хариуцагчийг буруутгах боломжгүй байна. Иймд хариуцагч нь  зуучлалын гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг төлснөөр хохирол хүлээх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин гэрээний 4.1.4-т нэг сарын өмнө гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй хэдий ч нэг сарын хугацаанд багтаан дараагийн түрээслэгч байранд орсон тохиолдолд энэхүү хоногийн хугацааг тооцон барьцааны төлбөрөөс суутгуулан хасаж барьцааны төлбөрийг авах эрхтэй гэж зааснаар нэг сарын төлбөр 1,800,000 төгрөгийг мөн хэрэгсэхгүй болгож, үлдэх 2 сарын хөлс болох 3,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

3.Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч С.*******аас гэрээний үүрэгт 3,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 72,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,      ШҮҮГЧ                                Б.ЦОЛМОН