Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 294

 

2018        10           10                                                    2018/ШЦТ/294

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй:

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

         Иргэдийн төлөөлөгч *******

         Улсын яллагч *******

          Шүүгдэгч гийн өмгөөлөгч *******

     Шүүгдэгч ,  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А.Ц, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* нарт холбогдох 18000259 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1989 оны 03 дугаар сарын -ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх,  регистрийн дугаартай, ******* овогт А.Ц

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, х, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖА регистрийн дугаартай, ******* овогт *******.

         Шүүгдэгч А.Ц нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* ******* тоотод гэртээ нөхөр той маргалдан улмаар хутгалж биед нь цээж, хэвлийн хөндийд нэвтэрч уушиг, үнхэлцэг, зүрх, элэг, цөсний хүүдийг гэмтээж цээж хэвлийн хөндийд хий шингэн хуралдсан хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн суганы хонхорын хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

            Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* ******* тоотод гэртээ эхнэр тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү цохиж биед нь баруун нүд, хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      Шүүгдэгч А.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

        Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдачаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ...би гэртээ ороод зүүн талын ширээн дээр суугаад хутгаар мах эвдээд байж байх үед манай нөхөр араас нуруу руу маань өшиглөөд үснээс зулгаасан. Тухайн үед гэр дотор Энхболд ах согтуу унтаж байсан. Би нөхөртөө чи хүн унтаж байхад яаж байгаа юм бэ? гэж хэлээд гэрээс гарсан. Намайг гэрийн баруун талд алхаж байхад нөхөр маань миний хойноос чангааж энгэрээс минь заамдаад баруун нүд рүү чинь зангидсан гараараа цохисон. Би цохиулаад газар унасан ба босохдоо нөхрийнхөө цээжний гол хэсэг рүү мах эвдэж байсан хутгаараа хатгасан. Би яг хэдэн удаа хатгаснаа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/

          Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчим би Хэрлэн сумын 2 дугаар баг ******* ******* тоотод өөрийн гэртээ найз Нацагаа, Энхболд, Батаа нарын хамтаар 2 шил архи уусан. Тухайн үед би архиндаа нилээн согтоод найзуудтайгаа цуг гэрээсээ гараад Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-д байрлах нэг буудалд орж дахин архи уусан. Тухайн үед манай эхнэр Цэцэгмаа нь над руу утсаар залгаад “Манай хүү Анх-Эрдэнэ морь унаж яваад мориноосоо ойчсон байна, чи  хаагуур архи уугаад тэнээд яваад байгаа юм” гэж над руу зандарсан. ...хүлээн авах тасаг дээр очиж хүүгээ хайсан боловч манай хүү тэнд байгаагүй. ...улмаар би эхнэртэйгээ утсаар ярихад ...хүү гэртээ байна гэж надад хэлсэн. Тухайн үед би эхнэртээ уурлаад чи муу ёроллоо гэж уурлаад Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах EF дэлгүүрийн хажуу талын хүнсний дэлгүүр дээр дуудсан. ...манай эхнэр ирэхдээ халамцуу байдалтай ирсэн. Улмаар бид 2 тухайн газраас такси бариад гэр рүүгээ явсан. ...би согтуу байсан учраас гэр дотор хүн унтаж байсан эсэхийг санахгүй байна. ...эхнэр маань ширээн дээр мах эвдэж байсан ба эхнэрийнхээ надад худлаа ярьсныг бодоод уур хөдлөөд эхнэрийнхээ хөл рүү нь өшиглөсөн. Тэр үед эхнэр маань гэрээс гараад явсан. Би эхнэрийнхээ араас нь гэрийн гадаа гараад чи хүүхдээ мориноос ойчсон гэж яагаад муу амлаж хүн айлгаж байгаа юм гээд эхнэрийнхээ нүүр рүү нь нэг удаа зангидсан гараараа цохисон. Тэр үед эхнэр маань намайг нэг юмаар хатгах шиг болсон ба цээжинд маань нэг юм жив хийж ороод цус цацарч гоожиж эхэлсэн. Түүнээс хойш юу болсныг би сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би гэрийн үүдэнд цусандаа хутгалдчихсан хэвтэж байсан. Дараа нь түргэний машин ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/ 

          Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 571 тоот дүгнэлтэд: “1. гийн биед баруун нүд, хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 45/ гэжээ.

          Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 577 тоот дүгнэлтэд: “1. ын биед цээж, хэвлийн хөндийд нэвтэрч уушиг, үнхэлцэг, зүрх, элэг, цөсний хүүдийг гэмтээж цээж хэвлийн хөндийд хий шингэн хуралдсан хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн суганы хонхорын хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар тогтоогдсон цээж, хэвлийн хөндийд нэвтэрч уушиг, үнхэлцэг, зүрх, элэг, цөсний хүүдийг гэмтээж цээж хэвлийн хөндийд хий шингэн хуралдсан хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар зүүн суганы хонхорын хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” /хх-ийн 47/ гэжээ.

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9, 10-11/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/

-Хохирогч А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-21/

-Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-26/

-Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43/

-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

-Гэрч ын мөрдөн шалгаж ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

          Шүүгдэгч  нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* ******* тоотод гэртээ нөхөр той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг хутгаар хутгалж биед нь цээж, хэвлийн хөндийд нэвтэрч уушиг, үнхэлцэг, зүрх, элэг, цөсний хүүдийг гэмтээж цээж хэвлийн хөндийд хий шингэн хуралдсан хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан

          Шүүгдэгч  нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* ******* тоотод гэртээ эхнэр тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр рүү цохиж биед нь баруун нүд, хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч-хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ ороод зүүн талын шар ширээн дээр хутгаар мах эвдээд сууж байх үед манай нөхөр араас нуруу руу маань  өшиглөөд үснээс зулгаасан. ...Тэгээд би нөхөртөө “Чи хүн амьтан унтаж байхад яагаад байгаа юм гэж хэлээд гэрээс гарсан. Намайг гэрийн баруун талдп алхаж байтал нөхөр маань миний хойноос чангааж энгэрээс маанв заамдаад миний баруун нүд рүү маань зангидсан гараараа цохисон. Би А-д цохиулаад газар унасан ба босохдоо нөхрийнхөө цээжний гол хэсэг рүү мах эвдэж байсан хутгаараа хатгасан. Би яг хэдэн удаа хатгаснаа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25, 54-56/, түүнийг давхар нотолсон шүүгдэгч-хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхнэр маань ширээн дээр мах эвдэж байсан ба эхнэрийнхээ надад худлаа ярьсныг бодоод уур хөдлөөд эхнэрийнхээ хөл рүү нь өшиглөсөн. Тэр үед эхнэр маань гэрээс гараад явсан. Би эхнэрийнхээ араас нь гэрийн гадаа гараад чи хүүхдээ мориноос ойчсон гэж яагаад муу амлаж хүн айлгаж байгаа юм гээд эхнэрийнхээ нүүр рүү нь нэг удаа зангидсан гараараа цохисон. Тэр үед эхнэр маань намайг нэг юмаар хатгах шиг болсон ба цээжинд маань нэг юм жив хийж ороод цус цацарч гоожиж эхэлсэн. Түүнээс хойш юу болсныг би сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би гэрийн үүдэнд цусандаа хутгалдчихсан байсан. Дараа нь түргэний машин ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21, 57-59/, гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А-д хажуу талаараа хараад хэвтэж байсан ба өмсөж байсан цамц нь тэр чигээрээ цус болоод, цус нь газар дээгүүр урсаж байсан. ...эхнэр нь үсээ боочихсон нэг залуутай цуг гарч ирсэн. ...улмаар би өөрийнхөө утсаар 103 руу залгаж түргэн тусламж дуудсан. Эмч нь надад машин очтол цусыг нь дараад тогтоогоод байж бай гэж хэлсэн. Тухайн үед эхнэр гөлийчихөөд юм дуугарахгүй байсан. ...тэр залуу дөрвөлжин алчуур авчирж А-н цээжин дээр дарсан. А-х манай хойд талын хашаанд нүүж ирээд нэг жил гаруй болж байна. Дандаа л наргиж цэнгэж шуугиан гаргаж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэрч ын мөрдөн шалгаж ажиллагаанд өгсөн: “...намайг босоод гэрээс гараад харахад гэрийн үүдэнд А-д хажуу тийшээ хараад хэвтэж байсан бөгөөд шар эрээн өнгийн футболка нь тэр чигтээ цус болчихсон байсан. Тэр үед тайрмал үстэй нэг эгч шархыг нь дар гэж надад хэлсэн. Улмаар би гэр дотроос алчуур аваад А-ын бөөр орчимд дарж цусыг нь тогтоож байсан. Тухайн үед А-д өөрөө биеэ эргүүлж нөгөө тийшээ эргэж дээшээ харж хэвтсэн. Тэгэхэд Ариунболдын зүүн суганы доод талаас нь бас цус гарч байсан. Би түүнийг нь давхар дарсан. Тэгээд дараа нь түргэний машин ирсэн ба А-н эхнэр нь ирчихсэн хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/ болон Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 571, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 577 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч ,  нарын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

         Хохирогч гийн  эрүүл мэндэд учирсан “баруун нүд, хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь түүнийг зангидсан гараараа цохисон шүүгдэгч ын гэм буруугийн санаатай үйлдэлтэй, хохирогч ын эрүүл мэндэд учирсан “цээж, хэвлийн хөндийд нэвтэрч уушиг, үнхэлцэг, зүрх, элэг, цөсний хүүдийг гэмтээж цээж хэвлийн хөндийд хий шингэн хуралдсан хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн суганы хонхорын хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол нь түүнийг хутгаар зүүн эгэмний дунд шугамаар 2-3 хувирганы завсраар, зүүн суганы хонхорт, өвчүүний доод төгсгөл орчимд хутгалсан шүүгдэгч гийн гэм буруугийн санаатай үйлдэлтэй тус тус шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

        Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

        Иймд шүүгдэгч г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, тус бүрт нь хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

         Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

       Шүүгдэгч  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 -д заасныг журамлан ял оногдуулбал зохино.

        Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж болон  эд хөрөнгө  битүүмжлэгдээгүй, хохирогч ,  нь “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч ын ЖА850 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч гийн ЖА8968 дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч ******* овогт А.Ц-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, ******* овогт *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.Ц 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч од мэдэгдсүгэй.

      5. Эрүүгийн 1821000259 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч-хохирогч нар нь харилцан хэн хэндээ төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч ын ЖА8 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч гийн Ж68 дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч олд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,  шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.ЭНХБААТАР

             ШҮҮГЧИД                                  Л.БАТЖАРГАЛ

                                                              С.НАСАНБУЯН